Нүүр Өгүүллэг “ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “8-р хэсэг”

“ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “8-р хэсэг”

1 секунд уншина
0
0
1,523

Миний очсон анхны айлын эзэн 40 орчим насны хань нь өнгөрөөд хэдхэн сар болж байгаа, 3-5 насны хоёр хүүтэй айл байлаа. Хоёр хүүг нь эмээ нь харж байгаад бие нь өвдсөн гэнэ. Эр хүн гэхэд яадгаа

алдчихаагүй бололтой. Овоо дажгүй цэвэрхэн айл угтав. Гэрийн эзэн ах олон таван яриагүй. Нэг хувийн компанид ажилладаг гэнэ. Хоёр өрөөтэй, нэг жижиг давхар ортой хүүхдийн өрөөнд намайг оруулав.

Хүүхдүүдийг нь харж, асарч, гэрийг нь цэвэрлэж, юм угааж, хоол унд бэлтгээд сард 300000 төгрөгийн хөлс өгөх гэнэ. Эхийн мөрөөсөл болсон хоёр хүүхэд дорхноо надад дасаж боломжийн санагдаж, мөнгөө

хадгалаад хоёр сар гаруй болж байлаа. Гэрийн эзэн эхэндээ ажлаа тараад л хүрч ирнэ. Хоёр хүүхдээ дагуулж салхинд гарч, хааяа эмээ дээр нь очно. Харин сүүлийн үед нэг бол шөнө дунд ирээд эсвэл

хонуутаар явчихдаг болов. За энэ ч надад ямар хамаатай юм биш гэж бодоод өнөө хоёртойгоо 3уулаа хааяа салхинд гарч тоглуулна. Дэлгүүр явж ойр зуурын хүнс цуглуулна. Ихэнх хоол хүнсээ эзэн авчихдаг ч

өдөр тутмын талх тарианы мөнгө өгчихдөг болохоор түүнд нь тааруулж юм авна. Тэгтэл эзэн маань гэртээ найз нөхдөө авчирч наргиж цэнгэх болов. Бид гурав ч яахав жижиг өрөөндөө зурагт үзэж, нөгөө хоёрыгоо зураг зуруулж, ном уншиж өгч саатуулна. Өглөө босоход том өрөөний ширээн дээр баахан бохир аяга, таваг, архины шил, пивоны сав, тамхины ишээр дүүрчихсэн. Хэд нь хоноод, хэд нь явсныг бүү мэд. 00 ч авах юмгүй бохирдсон байдаг болов. Энэ үзэгдэл хэд хоног давтагдсаар гэрийн эзэн ажилдаа явахаасаа өмнө уучлалт гуйна. Энэ мэтээр өдөр хоног өнгөрсөөр нэг шөнө хаалга цохиж сэрээгээд: – Миний дүү манай найзуудад хоол хийгээд өгчих гэв. Би дургүйхэн босож хоол хийгээд, хоёр аяга хоол барьсаар зочны өрөөнд орвол хоёр залуу, гурван хүүхэн сууж байлаа. Тэд нэлээд ууцгааж,

халамцсан харагдана. Бүгд надруу согтуу нүдээр харцгааж, хоёр эрэгтэй нь: – Хөөш та минь, энэ Дашка-г хараарай. Хүүхэд асрагч гэсэн чинь юу вэ? Нэг сайхан согоог биднээс нуугаад цоожилчихдог байна шдээ. Алив лусын дагина минь энд суу… гэж дультраатан урдах хундагатайгаа зэрэг сарвайж, нэг дугтарчих гэцгээв. Гурван эмэгтэй нь дор бүрнээ шилбэлзэж, тамхи баагиулан суугаа нэг эмэгтэй: – Тийм үү, Дашка чи ч их эд юм аа гээд тас тас инээв. Миний дургүй хүрч: – Та нар өөрсдөө хоолоо аягалаад идээрэй гэж хэлээд өрөөрүүгээ явлаа. Энэ бүхэн таалагдахгүй байсан ч надад хамаагүй гэж бодож байлаа. Дахиж тэдэнд үйлчлэхгүй гэдгээ өглөө нь хэлэв. Гэрийн эзэн уучлалт гуйж, дахиж тийм зүйл болохгүй гэлээ. – За ах минь би танд хэлэх эрхгүй ч

хоёр хөөрхөн хүүгээ бодоод гэртээ ингэж архидаж наргихаа болих хэрэгтэй юм биш үү! Эхнэр чинь өнгөрөөд жил ч болоогүй байна. Та өөрийнхөө зугаа цэнгэлийг л бодоод байх юм. Хоёр хүүхдээ бодох хэрэгтэй шүү дээ. Урд чинь уртаас урт амьдрал, хоёр хүүгийн чинь ирээдүй хүлээж байна. Би таныг огт ойлгохгүй байна гээд хэлчихлээ. Тэгсэн чинь тэр уурласангүй. – Уучлаарай дүү минь, чиний хэлдэг зөв шүү гэж хэлэв. Түүнээс хойш гэртээ хүмүүс авчралгүй өөрөө л хонож өнжөөд явдаг болсон юм. Нэг шөнө хаалга зөөлөн тогшоод: – Миний дүү гараад ирдээ хоёул жаахан сууя гэв. – Би унтаж амармаар байна гэхэд дахиад л тогшлоо – Хүүхдүүд сэрчихнэ. Та битгий тогшоод бай л даа гэсэн чинь чимээ алдрав. Дараагийн удаа нилээд их согтуу бололтой бас хаалга тогшоод салдаггүй. Хүүхдүүд сэрчихвий гэж айгаад гарч жоохон хамт суусан чинь хайртай, дуртай, анхны харцаар дурласан энэ тэр гээд баахан юм ярив. Бурхан чамайг над уруу явуулсан гээд тэврэх гэж дайраад би арай гэж түүнийг унтууллаа. Маргааш нь зар авч, хоёр дахь айлдаа очихоор болсноо хэлэхэд гэрийн эзэн ах: – Дүү минь уучил, дахиж тэгэхгүй. Хоёр хүүг минь бод л доо. Чамд зөндөө дасчихсан шүү дээ гээд уйлан донгодов. Би ч хоёр хүүхдэд нь ихэд дасаж, өрөвдөж байсан ч жар дөнгөж хүрч яваа эмээ нь харна биз гэж бодоод: – Та олонтой уучлалт гуйсан. Би хүүхэд харж, гэрийг чинь цэвэрлэх л үүрэгтэй. Та 12 хоногийн минь мөнгийг өгчих. Би үлдэхгүй гэж шууд хэллээ. – Дүү минь үл л дээ. Ах нь чамайг дахиж оролдохгүй. 100000 төгрөг нэмж өгье гээд салдаггүй. Би нэгэнт шийдэж, дараагийн айлтай ярьсан учир амралтын өдрийн өглөө дансныхаа дугаарыг бичиж орхиод хүүхдүүд унтаж байх үед нь чемоданаа аваад тэднийхээс гарлаа. Хоёр хөөрхөн хүүхдэд нь сэтгэл хорогдож байсан ч эцэг нь таалагдсангүй. Тэр хүн өөрийнхөө л хувийг бодож, өдөр өдрөөр найр цэнгэлээс өөрийг бодох чадваргүй болсон байв. Урд нь чухам ямар байсныг нь мэдэх биш. Ийнхүү хоёр дахь айлруугаа явлаа. Миний очсон хоёр дахь айл 5 настай ганц хүүтэй боломжийн амьдралтай сайхан айл байв. Хүүгээ хүнд харуулаад ээж

нь ажилдаа орох гэнэ. Дажгүй сайн хөлс төлнө гэв. Надад тусад нь өрөө гаргаж өгөв. Хүү нь дэндүү сахилгагүй эрх хүүхэд байлаа. Эхний өдрөөс л амаргүй болох нь мэдэгдэв. Өглөө ээж нь хоолны жор гаргаж өгөөд хүү бид хоёр үлдэв. Хүү өдөржин юмнууд буулгаж хаяад би түүж цэгцэлсээр, өглөөний цайг нь арай гэж уулгаад, ээжийнх нь жороор хоол бэлдэж өгсөн чинь идэж өгдөггүй. Боов чихэр бялуу нэхэж идээд, яаж ч ятгаад хоолыг нь идүүлж чадсангүй. Орой аав, ээж хоёрыгоо ирэнгүүт: – Ааваа, ээжээ энэ эгч надад хоол хийж өгөөгүй гэж хэлэв. Би бүүр гайхаж, шоконд орчихов. Тэгтэл аав нь ч юм хэлэлгүй өрөөндөө орчихлоо. Ээж нь гайхсан маягтай: – Яаж байгаа юм бэ? Юу гэсэн үг вэ? гэж асуув. би сандарч: – Хоол хийсэн шүү дээ. Огт идэж өгөөгүй гээд савтай хоолыг харуулвал тэр эгч амсаж үзсэнээ юм хэлсэнгүй

өрөөндөө орлоо. Оройн хоолон дээр эзэгтэй: – Уучлаарай, манай энэ их зоргоороо хүүхэд байгаа юм. Эвийг нь олохыг хичээгээрэй гэв. Хоёр, гурван өдөр хүүхдийнх нь эвийг олох гэж их л хичээлээ. Тэгсэн чинь голд нь өөрийнх нь зурагтай тавгийг барьж гүйгээд өгдөггүй. Арай гэж авах гэтэл шидээд хагалчихав. Гараа зүсчихвий гэж яаран цэвэрлээд: – Чи ямар хачин хүүхэд вэ? Яаж байгаа юм бэ? гэж хэлтэл уйлж гарав. Аргадсан ч уйлаад салдаггүй. Сахилгагүй хүүхэд харах үнэхээр хэцүү юм билээ. Би залуу хүн гэхэд тэр хэд хоног их ядарсан. Нэг харахад баннд ус гоожуулаад дотор нь баахан саван, шампунь, хөөсийг савтай нь хөвүүлчихсэн байсан. Хойноос нь зогсолтгүй хөөцөлдөхгүй бол болохгүй. За тэгээд өнөөх чинь аав, ээжийгээ орж ирэнгүүт л: – Ааваа, ээжээ энэ эгч миний тавгийг хагалчихсан гээд уйлдаг байгаа. Би ч бүүр гайхаж, ээжийнх нь царай хувьс хийн – Ямар таваг! Чиний зурагтай юу? – Тийм, миний таваг. Тэгээд бас намайг загнасан гэж уйлагнав. Надад бүр хэлэх ч үг олдсонгүй. Тавхан настай хүүхэд яаж ийм зан гаргаж байгааг ойлгосонгүй. Би болсон явдлыг хэлэхэд хүү: –

Энэ эгч худлаа хэлж байна. Худалч! Худалч! гэж хашхирав. Би бүр хачин болж, өрөөндөө ороод баахан уйллаа. Маргааш нь ээжид нь: – Би хүүг чинь харж чадахгүй юм байна эгчээ. Би явья даа гэж хэллээ. Тэр эгч ч харин – Тэгдээ чамайг ч зовоочихлоо. Хүнээр харуулахгүй гээд зориуд тэгээд байх шиг байгаа юм гэж арга тасарсан маягтай хэлэв. Ээж нь ажлаасаа гарч хүүгээ харахаар болоод, би дараагийнхаа айлруу явлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *