Нүүр Өгүүллэг “ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “7-р хэсэг”

“ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,460

Хот газар оюутан болж очих гэж яарсан миний хувьд өдөр хоног өнгөрч өхгүй нагац ахын танил жолооч ирэхгүй би хүлээсээр байлаа. Харин ээж минь л нэг хоёр өдөр ч болов хамт байх сайхан байгаа

бололтой үсийг минь самнангаа таньж мэдэх хүнгүй яана даа гэж санаашрана. Аргагүй шүү дээ ээжбид хоёр өдий хүртэл ямар тусдаа байж үзсэн биш. Ээж минь зовох хэрэггүй тэнд чинь газар газрын

олон арван хүүхдүүд байдаг юм. Тэд удалгүй танилцаж үерхэж нөхөрлөн бие биедээ туслаад явчих болхоор та охиндоо санаа зовох хэрэггүй биеэ л сайн бодоод охиноо хүлээгээд сууж байх хэрэгтэй гэж

хэлхэд ээж минь. Үгүй нээрэн л тийм дээ миний охин хичээл номоо сайн хийлгээд сайн охинтой үерхээрэй гэж захив. Явахын өмнө ээжийгээ өрөвдөн харж суухад үсэнд нь хяруу унаж нилээд хөгширсөн

байхыг сая анзаарч учиргүй өрөвдөж билээ Тэгтэл өнөөх жолооч ах ирж би явах болов. Ээж минь энд тэнд юм барьж тавиад л сандарч уйлах гээд буруу харж нулимсаа арчаад л охиноо үнсэж, сүүгээ өргөөд

хоцорч билээ. Би ч сэтгэл үймрэн уйлах нь холгүй явж байтал жолооч ах: – За дүү арай уйлахгүй биз дээ. Удахгүй амралтаараа хүрээд л ирнэ ш дээ. Ах нь аваад л ирнэ. Хоёулаа ингэж унжийж явахгүй шүү. Зам хол яриа хөөрөөтэй явахгүй бол зам хорохгүй гэж хэлээд дуу аялж гарав. Тэр ах харин дажгүй дуулчих юм. Хааяа дуулж бас хошин шог юм ярьж инээлгээд энд тэндхийн хоолны газар дэлгүүрт орж шөнөжин явсаар үүрээр хотод ирэв. Гэр хорооллын нэгэн том биш байшинтай айлд буусан нь жолооч ахын гэр байж .Бид хоёрыг ороход нэг том буйдан дээр хэдэн хүүхэд тарайлдан унтаж байв Жолооч ахын эхнэр болох махлаг шар хүүхэн дуртай дургүй босч гал түлж цай чанаж өгөв. Тэгээд ачаа бараагаа янзалж аваад хувцсаа сольж өмсөөд жолооч ах намайг дагуулж сургуульд бүртгүүлэхээр явав. Сургуульд бүртгүүлсэн ч байр бүтсэнгүй хожимдсон байлаа. Ингээд жолооч ахынд амьдрахаас өөр арга байсангүй. Намайг гэрт нь амьдрана гэхэд эхнэр нь нэг их дуртай биш байх шиг санагдсан. Тэр эгч дуу цөөтэй сайн муу нь мэдэгдэхгүй нилээд төвөгтэй зантай заваандуу хэдэн хүүхэд нь сахилгагүй юм. Би ээжтэйгээ хоёулхнаа цэвэр цэмцгэр амьдарч байсан болохоор тэднийд амьдрах хэцүү санагдсан ч өөр

таних айл байх биш. Ийнхүү жолооч ах маргааш нь хичээлд явах автобус хаанаас сууж хаа буух зэргийг дахин дахин зааж өгөв. Ган-Очир гэх тэр ах их тусархуу сайхан сэтгэлтэй хөгжилтэй хошигнож амьтан хүн инээлгэж явдаг сайн хүн. Байнга хөдөө тээвэр хийж гэрт бараг байхгүй. Гэр орныг нь зад цэвэрлэж хүүхдүүдийнх нь хувцсыг угааж ёстой хийж үзээгүй ажлаа хийж үзлээ. Аажмаар овоо дасч хичээлдээ гүйсээр шалгалт шүүлэг дөхөөд номын санд сууж оройтож ирэхэд заримдаа хоолтой заримдаа хоол тавихгүй байх. Жолооч ах ирээд санаа тавьж тав гурван төгрөг авгайнхаа дэргэд өгсөнөөс болж орондоо орсон хойно ахыг загнаж байхыг сонссон. Түүнээс хойш ах хааяа нууж хэдэн төгрөг өгдөг боллоо.Би овоо хэдэн цаастай ирсэн ч ном дэвтэр автобус унааны мөнгө өдөр тутмын хуушуурын мөнгө гээд нэг л мэдхэд дуусчихсан. Наашаа ирэхдээ хэдэн хонь малаа зарчихсан төллөх голдуу хэдэн мал үлдсэн болхоор гэрээсээ мөнгө нэхэх

боломжгүй байсан л даа. Хагас жилийн амралтаараа ажил хийнэ гэж бодож байв. Ангидаа хөдөөний нэг охинтой үй зайгүй найз болсон. Тэр маань даруухан сурлага сайтай айлын нэг өрөөнд амьдарч байсан юм. Би сүүлийн үед тэднийд юмуу номын санд голцуу сууж шөнийн бор хоногийг жолооч ахынд өнгөрөөдөг боллоо. Эхнэр нь ажилд тусалдаггүй шал дэмий охин хаанаас олж ирсэн юм. Чиний юу нь ч юм билээ. Охин чинь юмуу нууц чинь ч юм билүү хэн мэдлээ гээд нойрон дунд хэрэлдэж бөөн юм болов. Хөөрхий жолооч ах бүүр шогширч ирээд л үгүй энэ хүнийг яанаа Хүний хүүхэд авчирчхаад энэ их хөлийн газар тоохгүй хаячих гэж байгаа юм уу. Эх хүн байж арай ч дээ гээд шөнө гараад гадаа суугаад байсан. Би айлын хүмүүст саад болж байгаагаа мэдэж бүр сэтгэлээр унав. Маргааш нь найздаа бүгдийг хэлж тэрний сууж байгаа айлын хүн зөвшөөрвөл найз охинтойгоо хамт амьдарна гэж шийдэв. Бидний хүсэлтийг сонсоод гэрэл усны мөнгө нэмэгднэ нэг зууг нэмж өгвөл яахав гэж хэлсэн юм. Би ахад учраа хэлж хувцсаа аваад найз охинтойгоо тэр айлын хажуу өрөөнд амьдрах болов. Хоёул хичээж зүтгэсний эцэст шалгалт шүүлгээ амжилттай өгч амралтаараа найз охин Чимгээ минь нутаг руугаа явж би ажил олж хиййхээр боллоо. Амралт яг эхэлж байтал гэрийн эзэн бид хоёрт: – За охидууд минь манай гадаадад байдаг хүүхдүүд ирэх болсон. Та хоёр эртхэн байр хайгаарай. Уг нь та хоёр сайн хүүхдүүд элдэв зангүй. Та хоёрт байр олдно доо гэж хэллээ. Амралт ч эхэлж

Чимгээ маань хөдөө явж би орох орон ажил хайж гарав. Зар олж аваад яриад л очиж уулзаад байсан ч хүүхэд харах гэрийн үйлчлэгч хоёр л байж болох хувилбар байв. Харин тэр ажлыг хийхээр хичээлд явах боломжгүй болчихно. Тэгээд сургууль дээрээ очиж худал үнэн хэлж жилийн чөлөө авлаа. Ингээд айлд сууж хүүхэд харах болоод нөгөө айлаасаа явах гэсэн чинь тавин мянгыг нэхэж сандаргалаа. Манай ангийнхан нэг удаа миний гэзэгний уртыг гайхаж энэ ч харин үнэ хүрэх үс байна даа. Үсчингүүд худалдаж авдаг гэсэн. Автобусанд үсийг чинь хяргаад авчих вий болгоомжтой байгаарай гэж байсан санагдаад үсчинд очлоо. Эхний үсчинд халгаж ядан хэлсэн чинь пөөх хайран сайхан үс энэ тэр болсноо эгч нь гучаар авья гэлээ .Би өрөө ч өгч хүрэхгүй юм гэж бодоод чимээгүй л гарлаа. Үсчингүүдээр орж тавь, жар гэсээр ная гэсэн үсчинд өгч орхив. Тэр үсчин үгүй мөн сайхан

гэзгээ гэж барьж үзэж үзэж нэг юм амандаа уншаад л тап тап гээд сүлжээтэй нь хайчлаад авчихлаа. Тэгээд миний үсийг хэв гаргаж янзалж өгөв. Яг тайруулаад үлдсэн үсээ харахад эвгүй байсан ч толгой хөнгөрөөд бас дажгүй зохисон харагдаад нэг их гашуудсангүй. Тавин мянгыг нь өгчихөөд хүүхэд харах айлдаа очихоор явлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *