Нүүр Өгүүллэг “ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “6-р хэсэг”

“ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “6-р хэсэг”

1 секунд уншина
0
0
1,494

Хаврын урь орж нутаг орон, аав ээжээ ч санах завгүй гүйсээр шалгалт шүүлэг нэг юм дуусч оюутан сурагчдын зуны амралт эхэллээ. Шагдар ахын хоёр хүүхэд надтай хамт хөдөө явахаар болж хоног тоолон

хүлээнэ. Шагдар ах биднийг хүргэж өгөхөөр ажил төрлөө зохицуулах гэж бас хэд хоног болов. Би өвлийн амралтаас хойш утсаар ч цөөхөн ярьсан болохоор одоо гэнэт ухаарсан мэт гэр лүүгээ яарсаар байлаа.

Зулаа эгч бид хоёр хөдөө авч явах жаал жуул юм бэлтгэж амжаад хоолны дараа эгч бид хоёрт ярьж хөөрөх боломж сая нэг гарав. Зулаа эгч инээмсэглэсээр вино барьж орж ирээд За Алтка минь оюутны

эхний жил ингээд дууслаа шүү дээ. Оюутан хүнд эхний жил гэдэг их том даваа байдаг. Түүнээс хойш ядах юмгүй ээ нэг л мэдэхэд сургуулиа төгсөөд дипломоо өвөртөлчихнө. Тэгээд л амьдрал гэгч том далайд

сэлнэ гэсэн үг. Хүний амьдралын.хамгийн сайхан мөч оюутан цаг орь залуу нас байдаг юм. Би чамайг зав чөлөө гарахаар чинь өөрийнхөө амьдралын тухай ярьж өгье гэж бодож байлаа. Би өөрийнхөө

амьдралын тухай хэзээ ч хэнд ч ам нээж байгаагүй. Алтка минь чиний аав тэр нэгэн цагт Шагдарын минь амийг авраагүй бол надтай ижил нэртэй охин манайд.ирж амьдраагүй бол бид хоёр уулзалдахгүй байсан биз. Энэ бол нэгэн цэгт огтлолцсон бидний учрал санаандгүй зүйл биш байж таарна. Тийм учраас чамайг би өнчин надад хань болгож өгсөн бурхны бэлэг гэж боддог. Тэгээд л анх ирэхэд чинь би маш их баярласан. Танай аав бол миний бурхан. Миний ханийг бурхан биш.танай аав надад бэлэглэсэн. Хэрвээ Шагдар минь байгаагүй бол хөдөөний өнчин муу охин энэ их хотод унан тусан яаж хөлөө олох байсныг мэдэхгүй. Би Баянхонгор аймгийн захын сумын малчин ээжийн охин. Аавынхаа тухай мэддэггүй. Миний ухаан орохын л аав гэдэг хүн байгаагүй. Ээж бид хоёр нагац ахын хаяа

бараадаж цөөхөн хэдэн малтай амьдардаг байлаа. Ээжийгээ 30 гарсан хойно би төрсөн гэсэн. Нагац ахын эхнэр их ааш муутай хүн байсан. Нагац ах ээж хоёр тэр айлын гол.ажлыг нугалж би ч яахав эрхэлж тоглохоос өөр юу л байв гэж. Цас шуургатай хүйтэн өдөр 5,6 хан настайдаа ээжийгээ орж ирэхэд галдаа аргал түлчихээд сууж байхыг хараад ээж минь охин минь одоо л тусад орох нь гэж тэвэрч үнсээд уйлж билээ. Урьд нь би хөлдөх шахсан хэр нь нагацындаа ордоггүй гэртээ уйлаад сууж байдаг байж. Учир нь бэр эгч загнаж хүүхдүүд нь шоглодог болохоор тэднийд орох дургүй байсан юм. Надаас болж ээж бэр эгч хоёр олон ч муудалцсан даа. Ээж маань нутгийн хүмүүсийн дээл хувцас оёдог уран хүн байсан болохоор хүмүүс ам сайтай байлаа. Ээж намайг хойд эцгийн царай харуулахгүй гэж зүтгэсээр залуу халуун насаа ганцаараа өнгөрөөсөн юм билээ. Ийнхүү би 8 нас хүрч сургуульд орох жил нагац ах ээж бид хоёрыг төв дээр нэг айлын хашаанд буулгаж өглөө. Сургуулийн захирал ээжид сургуульдаа үйлчлэгч хийх санал тавьж ээж ажилд оров. Ингэж би 1-5 дугаар ангид ортлоо гэрт ч сургууль дээрээ ч ээжтэйгээ хамт байх завшаан олдсон юм. Тэр үе миний хүүхэд насны хамгийн жаргалтай үе байжээ.

Хичээлийн завсарлагаанаар ээждээ гүйж очно. Хааяа ээж минь чихэр ааруул өврөөсөө гаргаж өгдөгсөн. Өнчин зожиг өссөн надад анги дүүрэн үе тэнгийн хүүхдүүд их сайхан санагддаг байлаа. Сургуульд орсон анхны шинэ жил ямар гайхалтай байсан гээч. Сургуулийнхаа ёолкийг ээжтэйгээ хамт засалцаад бөөн хөөр баяр гэртээ ирж байсан минь саяхан л юм шиг. Хүсэн хүлээсэн шинэ жил болж сургуулийн ёолконд очсон тэр өдрийг мартах аргагүй. Өвлийн өвгөн цасан охидтойгоо шуудай дүүрэн бэлэг үүрч ирээд онц сурлагатан хүүхдүүд, тэргүүний багш, ажилчдад гоё ууттай бэлэг өгөөд л үнэхээр гоё байсан. Ээжийг маань бас тэргүүний ажилтан гэж Сайшаалын үнэмлэхээр шагнав. Би ээжээрээ маш их бахархаж өөрөө шагнуулсан юм шиг л бөөн баяр болж билээ. Ээж минь баярын нулимс мэлмэрүүлэн намайг чанга тэврээд үнсээд л байсан. Амралтын дараа хичээл цуглахад манай ангийн хүүхдүүд надад ээжийн чинь зураг хүндэт самбар дээр байна лээ гэцгээв. Үнэхээр ээжийн минь инээмсэглэсэн дөлгөөхөн харцтай зураг самбарт тавигдсан байлаа. Би 1-5 дугаар анги хүртлээ миний ээж шиг мундаг хүн байхгүй гэж онгирч бахархаж явсан юм. Бага ангийн тэрхэн хугацаа ээж бид хоёрын хамгийн жаргалтай ховорхон үе байжээ. Тавдугаар ангид ордог жилээс миний зан ааш их өөрчлөгдсөн. Миний ээжийн ажил хэчнээн хичээж ажиллаж самбарт зургаа тавиулсан нь ч хүртэл ухаангүй үр надад тэгтлээ үзэн ядагдана гэж хэн санах билээ. Өсөж

торних тусам сургуулийн шал угаадаг үйлчлэгчийн охин, гайхуулах юмгүй цэвэрлэгчийн охин гэх яриа намайг байж ядтал бухимдуулдаг болсон юм. Би ээжийгээ шүтэн биширдэг байсан минь дургүйцлээр солигдож ажлаасаа гарахыг шаарддаг болов. Сургуулийн захиргаа хэчнээн дургүй байсан ч аргагүйн эрхэнд ээж минь миний хүсэлтээр ажлаасаа гарсан юм. Энэмэтчилэн өсөж томрох тусмаа ээжийгээ их зовоосон доо. Ээж ажилгүй болж миний хэрэгцээ нэмэгдсээр. Тиймээс ээж гэрээрээ дээл хувцас оёх боллоо. Оёх юм тасардаггүй ч цаг үргэлж халуун гал эсвэл халуун наранд өглөө үдэшгүй юм оёсоор сүүлдээ толгой нь өвдөж хөөрдөг болсныг би анзаараагүй. Миний шилжилтийн насны тэнэглэл бүхнээ надад зориулсан эхийгээ

ойлгоогүй юм даа. Тэр бүхнийг бүр өнгөрсөн хойно ойлгосон ч оройтсон байлаа. Зун нь хөдөө гарч сүү сааль саалцаж нагац ахад өвлийн бэлтгэлийг нь базаалцаж өгөөд намар орж ирдэг байв. Он жилүүд хөвөрсөөр нэг мэдэхэд би сургуулиа төгсч дээд сургуульд орох болж ээжийн минь нэг насны хүсэл биелэсэн юм. Ээж минь тэр үед охиноороо ямар их бахархаж баярлаж байсныг ч би огт мэдрээгүй. Би бол ээжийнхээ хязгааргүй хайранд бялуурсан тэнэг охин байснаа

хожим ойлгосон. Хэчнээн гэмшлээ ч засч болдоггүй зүйл эргэж олддоггүй цаг хугацаа гэж байдаг юм. Намайг сургуульд явуулах гэж ээж минь хэдэн малаасаа зарж борлуулаад эргэж нагац ахын гадаа очиж буув. Нагац ахыг өрөвдөж бас амьжиргааны цөөхөн үлдсэн малаа цуг өсгөлцөх гэж тэр.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *