Нүүр Өгүүллэг “ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “5-р хэсэг”

“ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “5-р хэсэг”

7 секунд уншина
0
0
1,276

Хот, хүрээний олон хүүхдүүдтэй зохицож амьдрах оюутны амьдрал хөдөөний ил цагаан зантай бидэнд амаргүй байлаа. Дуу шуугүй нэгийг нь тэнэг, мангар дотуур тамиртай энэ тэр гээд, жаахан гайгүйг

нь тэрэнтэй, энэнтэй холбож тааварлаад хот, хөдөөгөөр нь ялгаж харьцаад хэцүү юм. Бид хоёрын урд суудаг том биетэй, булчинлаг бөх барилддаг байрын залууг хөдөөний мангар хар гэцгээхийг нь сонсоод

өөрсдийнх нь хүүхэн шиг хоёр залууг бодоход жинхэнэ Монгол эр хүн шүү гэж дотроо өмөөрнө. Түүний өтгөн хөмсөг, сайхан хар нүдтэй хааяа харц тулгарахаараа өөрийг нь өмөөрч байдгийг мэдчихвий

гэхээс өөрийн эрхгүй ичиж, нүүр улайчихна. Иймэрхүү байдалтай хэд хонож байтал нөгөө хэд чанга дуугаар доромжлохоо больж цаанаа л зэвүүн нь аргагүй мушилзацгаана. Тэгж байтал Маркетингийн тарган цагаан багш юм л бол гоочлоод загнаад байх болов. “-Чи аль аймгийнх

вэ? Чи яаж сургуулиа алтан медальтай төгсөж чадсан юм. Арын хаалганых уу? Сайхан царайгаараа хуурсан юм уу? гэх мэт муухай үгс хэлдэг болов. Би дахиад л бүүр ч хүнд байдалд орж, гайхаж ядаж

байлаа. Гэтэл нэг өдөр өнөө багш: “-Алтанзул үлдээд уулзаарай” гэв. Би дүүгээ авч амжихгүй гэдгээ эгчид хэлчхээд багшийг хүлээгээд үүдэнд нь суугаад л байлаа. Сүүлчийн паар тарж багш бид хоёр л үлдсэн шиг нам гүм болчхов. Тэгсэн чинь багш учиргүй эелдэг загнаж: – Чамайг элдвээр хэлсэнд уучлаарай. Чи их сайхан охин. Багшдаа гомдсон уу? Цаадуулын чинь дэргэд тэгж хэлэхгүй бол чи бид хоёрыг мэдчихнэ гэх нь тэр. Би бүр балмагдаж: – Үгүй ээ та ер нь юу яриад байна аа? Юу мэднэ гэж…? гэхэд – Би чамд сайн. Анх хараад л зүрхэнд минь цэцэг ургуулчихсан шдээ чи. Усалж тордохгүй бол үхчих гээд байна. Багшийгаа ойлгооч тэгэх үү? гэж хэлээд надруу ойртож тэврэх гэхэд нь би айсандаа чанга түлхчхээд гүйгээд гарав. Түүнээс хойш тэр багшаас үргэлж зугтдаг болов. 1-р семестрийн шалгалтаар аргагүй л таарлаа. Хэчнээн сайн хариулсан ч намайг унагачихав. Бусад хичээлээ амжилттай өгсөн болохоор анги даасан багш гайхаж тэр багштай ярилцаад тэнцүүлж өгсөн юм. 2-р семестр эхлэхэд нөгөө 5-ын нэг охин нь ирсэнгүй. 1-р курс төгсөхөд аягүй бол бүгд ирэхгүй дээ гэж Цацрал хэлсэн юм. Нэг удаа хичээл тараад сандлаасаа бостол, хүнд юманд

татагдаад уначихлаа. Тэгсэн нөгөө хэд нир хийтэл инээлдээд жигтэйхэн… би ч ичиж үхэх дөхөн өндийх гэтэл чадсангүй. Урд суудаг Төрболд гараас татаж босгоод нөгөө дөрөв рүү ууртай харж: – Наадахаа тайлаад уучлалт гуй гэв. Би эргэж харвал, нэг том хүнд үүргэвчний оосроос үсийг минь уячихсан байв. Тэгтэл улаан үст охин: – Өрөвдөөд байвал өөрөө тайлчих тэгэх үү гэж ёжтой мушилзвал Төрөө: -Тайлаач гэж чанга хашхирахад цүнхний эзэн гулжгар тайлах дүр үзүүлэв. Төрөө өөрөө тайлаад улаан нүүр рүү нь цүнхийг нь шидсэнд гулжгар гэдрэгээ хараад уначхав. – Тоглоом тоотой нь дээр! Та нарын даажигнал хэтэрлээ. Сурах гэж ирсэн юм бол сур! үгүй юм бол циркт очиж алиал… гэж хэлээд Төрөө гараад явчхав. Анги чив чимээгүй болж, Цацрал инээдээ барьж ядан намайг сугадангаа “-Гэмтээгүй биз” гэж асуув. “-Үгүй дээ. Зүгээр” гэж би хэлээд бид хоёр ангиас гарав. Цацрал Төрөөг сайхан залуу, жинхэнэ монгол эр хүн гэж магтав. Аав ээж, ах эгчийн минь бахархаж шагшин магтдаг үс гэзэг минь ингэж намайг доромжлуулах зэвсэг болсонд харамсаад: -Би ер нь үсээ тайруулчихдаг юм билүү гэж Цацралд хэлвэл – Үгүй ёстой үгүй шүү.

Чи тэдний бахыг хангаж яах нь вэ? Цаадуул чинь атаархаад л тэр… одоо тэд нар чамд огт халдахгүй, харж л байгаарай. Чамайг мундаг хамгаалагчтайг тэд ойлгосон. Төрөөг хашхирахад тэдний нүдэнд айдас тодорч байсан. Ёстой болж, тэд одоо хашраа биз… Амьдралын давааг даваад л байх хэрэгтэй. Давааны наана унаж болохгүй шүү! найз минь гэж Цацрал өнөөх л ухаарал шингэсэн үгсээрээ

тайвшруулсан юм. Шившигтэйгээр унасандаа ичиж байсан ч надаас илүү эвгүй ойчсон гулжгарыг бодоод инээвхийлэхэд цацрал баяртайгаар “- Ухаантай хүнд үг хэлэхэд урамтай байдаг юм. Миний найз тайвширсан уу? чи бол мундаг охин шүү” гэж надад урам хайрласан юм. Манай ангийн нөгөө дөрвөөс бусад нь хот, хөдөө гэлтгүй эв эеээ олж, ангийн даргаар Төрболдыг санал нэгтэй сонгов. Ийнхүү оюутны эхний жил өндөрлөх дөхөж, шалгалт шүүлэг ойртон

завтай хүнгүй болж, толгой өөд татахаа болив. Төрөө,Цацрал бид гурвын хоёр дахь гэр сургуулийн номын сан болсон юм. Манай ангийнхны ганц асууж зөвлөдөг хүн нь Цацрал болов. Маш эелдэг, уйгагүй тайлбарлаж өгдөг болохоор бид “хоёрдугаар багшаа” гэж дууддаг боллоо.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *