Home Сонин хачин УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад гацсан иргэдийг авчрахыг шаардаж, өнөөдрөөс Төрийн ордонд суулт хийнэ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад гацсан иргэдийг авчрахыг шаардаж, өнөөдрөөс Төрийн ордонд суулт хийнэ

8 second read
0
0
264

УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад гацсан иргэдээ нэн яаралтай татан авчрахыг шаардаж, өнөөдрөөс Төрийн ордны хоёр давхарт суулт хийж эхлэхээ мэдэгдлээ.

Түүний хувьд өмнө нь ГХЯ, ЗТЯ, УОК гэх мэт холбогдох газруудад удаа дараа шаардлага өгч байсан ч дорвитой арга хэмжээ аваагүй. Тиймээс шаардлагаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байгаа ажээ. Одоогоор 1000 гаруй иргэний нөхцөл хүндэрч орон байргүй, хоол хүнсгүй, мөнгөгүй болсон. БНСУ-д л гэхэд гацсан иргэд суулт хийгээ арав гаруй хонож байна. Тиймээс эдгээр иргэдээ нэн яаралтай татан авчрахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

Дан ганц УИХ-ын гишүүн С.Одонтуяа ч биш ХЭҮК-оос ч гадаадад гацсан иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар УОК-т зөвлөж хүргүүлсэн байна.

https://www.facebook.com/watch/?v=2806159719653133

эх сурвалж: Livetv.mn

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…