Нүүр Өгүүллэг “ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “3-р хэсэг”

“ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
890

Зулаа эгч хөдөөний хүүхэд байсан болхоор миний байдлыг сайн ойлгож байсан юм Бид хоёр хоёулаа адилхан Алтанзул нэртэй намайг Алтай эгчийг Зулаа гэж дууддаг нь цаанаа учиртай юм шиг Бид

амьдралынхаа нэгэн цэгт учрах ёстой байсан мэт санагдана Зулаа эгч над шиг хөдөөнөөс хотод оюутан болж ирж байсан гэсэн тэр тухай нь яриулах юмсан гэх сониучхан бодол намайг ээрнэ Нэг завтай үедээ

яриулна даа гэж хойш тавьсан юм .Өглөө цайны дараа миний дүү Мишээлийнхээ өрөөнд амьдар эгч нь суллаад дүүтэй нь цуг байлгана гэв Хичээл ном хийхэд чинь саад болохгүй амар гэж хэлээд гарч би

хэдэн ном хувцсаа цэгцэлхээр үлдэв.Ханандаа шкаптай нэг нарийхан модон ор ширээ сандал бас дээрээ тольтой гоо сайхны шүүгээтэй жижгэвтэр өрөө байлаа Би цүнхнээсээ хувцсаа гаргаж дэлгэтэл аргал

хөрзөн аарц сүүний содон үнэр өрөөгөөр нэг тархав Ямар хачин юм бэ зөндөө л угааж арчиж ирсэн юмсан гэж гайхаж суутал Зулаа эгч хөөх хөдөөний үнэр гэснээ санаа нь зовсон бололтой зүгээр дээ Аагий минь

жимсний үнэртэй шингэн савангаар дотуурхаа угаагаад гадуурхаа химид өгчих гэж хэлэв Би эгчээр заалгаж хувцсаа угаалгын машинаар угааж гадуур хувцсаа торонд хийж тавив Зулаа эгч мэдэхгүй хүнд яравгардуу харагддаг ч шулуухан яриатай хүн юм Аагий хоёулаа өнөөдөр амралтын өдөр завтай дээрээ дүү нарыг чинь босгож хоололчихоод хоёулаа дэлгүүр хэсч хэрэгтэй юм байвал авъя гэв Ийнхүү эгчийг дагаж дэлгүүр явхаар гоё хар машинд суув ямар ч тансаг үнэртэй юм бэ Явсаар учиргүй өндөр шил толь болсон дэлгүүрт орвол бум бужигнаж түм түжигнэж байв Урсдаг шат гэгч дээр зогсож явсаар буухдаа сандраад үсэрчихсэн чинь эгч бүр эг маггүй инээж би ч өөрийгөө шоолж дагаж баахан хөхрөв Эгч инээдээ арайхийн дарж

уучлаарай эгч нь чамайг шоолоогүй шүү би угаасаа инээд муутай хүн .Чиний хярсан туулай шиг үсэрхийг хараад тэсч чадсангүй гэж нулимсаа арчаад ёстой хавьд ингэж инээсэнгүй гэв Маш их том төрөл бүрийн хувцастай дэлгүүрээс хувцас сонгох тал дээр эгчийг гүйцэх хүн үгүй байхаа Надад барьж үзээд л нэг тольтой өрөөнд өмсгөж үзээд л ёстой гоё зохиж байна Чи ямар хөөрхөн юм бэ Ялангуяа наад урт үс чинь гайхалтай чи хэзээ ч тайруулж болохгүй тэгвэл эгч нь уурлана шүү гэж хошуугаа унжуулан хүүхэд шиг айлган хэлэв Хувцаснууд их гоё таалагдсан ч үнэтэй болхоор би бүр санаа зовоод авна гэж хэлж чаддаггүй харин эгч хоёр ч өмд цамц куртка авна гээд уутанд

хийлгэчхэв.Аав маань тэр нарантуул зах дээр хүний хар нүднээс бусад нь бий үнэ нь хямд гэсэн гэж бодоод хэлж чадахгүй дагаад л явлаа Харин эгч үнийг нь тоож байгаа ч юм алга кассанд бичүүлхээр очиход нь би цүнхээ ухах байтал эгч нэг улаан жижигхэн дөрвөлжин юм өгөөд төлбөрөө өгчихлөө. Миний бодлоор таван зуу гарчих шиг болсон Тэгээд нэг гоё пүүз гутал аваад харьцгаалаа Надад төлбөрөө төлөөд ганц сая л үлдэх байсан Одоо бүгд хувцас болчихлоо гэсэн айдас эзэлчихээд явж байтал эгч миний дүү яасан бэ Бие чинь зүгээрүү дэндүү олон хүнтэй толгой чинь эргээ юу гэж шалгаав Гэртээ хариад эгч бүр нэг сэтгэл хангалуун за миний дүү хувцсаа өмсчих эгч нь нэг нүд хужирлаадхая эд нарыг эгч чамайг оюутан болсны бэлгэнд

өгч байгаа юм гэв Надад хэлэх ч үг олдсонгүй юу гэсэн үг вэ би танд цувуулаад өгнөө гэхэд Үгүй дээ дүү минь аав ээжээс чинь зөндөө мах цагаан идээ авч идэж байсан чи санаа зовох хэрэггүй. Чи тэгээд л дуугаа хураачихсан юмуу Хөөрхөн ш дээ хувцсыг хямдыг нь биш чанарыг нь харж авч байх хэрэгтэй Маргааш хоёулаа сургуульд чинь бүртгүүлнээ гэж хэллээ Би нэг талаар сэтгэл зовж бас маш их баярлаж байлаа

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *