Home Өгүүллэг “ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “2-р хэсэг”

“ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “2-р хэсэг”

0 second read
0
0
3,177

Шагдар ахын охин Мишээл дүү Тэмүүлэнтэйгээ хаалгаар шагайж харсанаа Хөөх аав ирчихэж. Бас Алтай эгчийг аваад ирж. Бид хоёр одоохон гээд гараа угаахаар явав. Удалгүй ирж аавдаа үнсүүлээд над

руу баяртайгаар харж аниа та манайд байна гэсэн тиймээ гэж уралдан асуув. Тэгнээ эгч нь сургуульд сурах гэж ирсэн. Танайд хэсэг байнаа гэж би хэлэв. Хөдөө байхад энэ хоёр хүүхэд намайг дагаж гүйгээд

салдаггүй байсан болохоор санасан бололтой. Тэр хоёр намайг ирсэнд их баяртай байв. Ширээнд сууж үе үе хөгжилтэй юм ярьж инээлдэн хооллож дуусав.е Манай гэрийн будаг нь халцарсан улаан хүрэн

хоолны ширээн дээр аяга халбага нь багтахгүй аав дүү нар минь хоолоо тавьж, ээж бид хоёр аягатай хоолоо бариад орон дээр сандайлж суугаад иддэг. Аав минь хоймроо завилж суугаад хооллоно. Өдөр

тутмын хийдэг гурилтай шөлөө энд тэндгүй шор шор сороод идэж суугаа нь чихэнд сонсогдож нүдэнд харагдах шиг болж нулимс гарах дөхөв. Хот хөдөөгийн амьдрал дэндүү ялгаатай санагдаж Д.Пүрэвдорж

гуайн Сэгс цагаан богд шүлгийн хотын соёлыг хөдөөд хүргэх хувь заяа бидэнд байна гэдэг мөр өөрийн эрхгүй санаанд буув. Би Зулаа эгчийг угаасаа хотынх гэж боддог байлаа. Тэр ямар сайхан бүсгүй гэж бодно. Зурсан юм шиг нуман хөмсөг, давхраатай урт сормуустай алаг нүд, монхордуу цэвэрхэн хамар, цэцгийн дэлбээ шиг уруул, зуувандуу нимгэн цагаан царай өөлөх юмгүй бие галбиртай. Бурхан түүнд нэг ч

юм дутаалгүй хайрлажээ. Би ч бас яг ийм сайхан хүүхэн болох юмсан гэж цагаахан атаархдагсан. Харин Шагдар ах бол эхнэрээсээ 20иод ах намхан пагдгар шар хүн. Анх хараад Зулаа эгчийн аав нь гэж бодож байж билээ. Хэдийгээр тэнцвэргүй харагддаг ч хоёр сайхан хүүхэдтэй бие биедээ халамжтай сайхан хос. Нэг удаа хөдөө очоод Шагдар ахын бие нь өвдөхөд Зулаа эгч маш их сандарч сумаас эмч авчирч үзүүлээд эм өгч тариа хийлгээд даралт нь хэвийн болоход сая нэг тайвширч билээ. Миний хөгшин одоо архи дарс хамаагүй ууж болохгүй шүү. Ахыг хараад бүр хөөрчих юм. Бүр үнхэлцэг хагарчих дөхлөө гээд инээж байхад нь нөхөртөө ямар их хайртайг нь ойлгосон юм. Анх

удаагаа зөөлөн бамбагар орон дээр унтаж үзэж байгаа болохоор нуруу өвдөөд хөрвөөсөөр өглөөтэй золгов. Хөдөөний бид чинь хатуу орон дээр унтаж сурсан болохоор нойр муутайхан хонов. Өглөө нэг хэсэг дуг хийчихээд сандран гарч ирвэл ах хэзээний ажилдаа явчихсан эгч галын өрөөндөө зогсож байв. За миний дүү сайхан амрав уу гэхэд нь Танай ор их зөөлөн юмаа. Шөнө жаал хөрвөөж байгаад үүрээр унтаж орхиж гэлээ. Тэгнээ ор солигдохоор нойр хулжиж нуруу өвддөг юм хэмээн инээд алдан цайгаа ууцгаав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…