
Аав ээж минь 10 т ордог жилээс л дээд сургуульд суулгах тухай яриа салахаа болив Би ч яахав яаж ийгээд орчих л байх аав ээж хэдэн дүү нартаа санаа зовно Хамгийн том нь болхоор намайг явчихаар эдэнд
минь хэн туслах билээ гэж л тэр Аав ээжийн минь том охиноо эрдэм номтой хүн болгох гэсэн хүсэл биелж би ч сургуулиа алтан медальтай төгсөж МУИС д урилгаар суралцах болов Жилийн жилд олдсон бүх цаг
хугацаандаа мал маллах ажлаас нь нугалалцаж идээ цагаа аргал түлшийг нь базааж өгдөг охиноо явчихаар бид хэд ч овоо тэвдэх байх даа гэж үглэх хир нь явах гэж байгаад минь бас баярлаад л уймраад
байлаа Хөөрхий аав ээжээсээ холдож үзээгүй болохоор би ч бас үймрээд л Нэг л мэдэхэд найман сарын хорьд болчихсон аавтай ах дүү бололцсон Шагдар ах намайг авахаар ганган хар жиптэйгээ давхиж

ирэв Шагдар ах арваад жилийн өмнө хуучин машинтайгаа хөдөө явж байгаад төөрч машиных нь бинзен дуусаад хөлдөж үхэхийн даваан дээр аавтай таарч аав тэмээтэй явж авчраад дулаан юмаар хучиж шар
тос халаан өгч аминд нь орсон гэдэг Тэр цагаас хойш төрсөн ах дүү шиг болж жил болгон ирж эхнэр хүүхэдтэйгээ амарч ойр зуурын ажилд нь тусалдаг болсоор өдий хүрсэн улс Шагдар ах айлын том нь эрдэм номын мөр хөөж дүү нараа авч явах түшигтэй хүн болох хэрэгтэй гэж бас намайг сурлага сайтайд баярлаж явдаг хүн Их сургуульд орохоороо санаа зовох хэрэггүй манайд суулгачих гэнэ Ийнхүү гурван хүний хүслийг биелүүлж суралцахаар анх удаа нийслэл хотоо зоривоо Замд тааралдсан бүхнийг ажиглаж явсаар бүрий тасраагүй байхад нэг л өндөр байшингийн дэргэд ирж зогслоо Хотын гялалзсан гэрэл чийдэн хаяг рекламыг харсаар яваад хотын
хаах нь очсоноо ч мэдэж чадсангүй За дүү минь буугаарай гэсээр ах хаалга нээв Нэг л их дүнхийсэн байшингуудын нэгнийх нь хаалгыг нээж ор ор гэлээ Тэгснээ кинон дээр гардаг шиг шил толь болсон хаалган дээр очиж нэг товчлуур дарахад хаалга зөөлхөн нээгдэж дотор нь орвол чимээгүйхэн үл мэдэг дайвалзан тоонууд гарсаар 9 н тоон дээр зогсч хаалга онгойв Ахыг дагаж явсаар нэгэн хаалгыг онгойлгон ортол урдаас халуу дүүгээд цаанаас Шагдар ахын эхнэр ганган бүсгүй халатныхаа хормойг намируулсаар инээд цацруулан гарч ирээд Та хоёр сайн явж ирэв үү ядарсан уу гэсээр угтлаа Ах янцаглан байж гутлаа тайлаад би ч дууриаж гутлаа тайлвал энийг угалчих гээд ганган углааш зааж өгөв Ийнхүү алхсаар гайхалтай тансаг гял цал болсон айлд яваад орчихов Урьд өмнө кинон дээр л харсан тэр ертөнц
өмнө минь харагдаж өөрийн эрхгүй биеэ хураан зогстол Зулаа эгч яасан бэ нааш ир энд суу гэсээр нэг их том өрөөнд оруулж бамбагар зөөлөн диван дээр суулгав Удалгүй гоё чихэртэй таваг сэнжтэй аягатай цай өмнө минь тавиад одоохон гэсээр галын өрөө рүүгээ явчихлаа Гайхалтай сайхан хоолны үнэр хамар цоргиж өөрийн эрхгүй шүлс гоожих дөхөн сууж байтал Шагдар ах хэдийдээ амжсан юм бэ урт халат өмсч нойтон үсээ илсээр гарч ирээд за охин минь биеэ барих хэрэггүй гэртээ байгаам шиг л бай бид танайд ямар байдаг билээ гэж инээд алдан хэлэв Анх орж ирснээ бодвол арай тайвширч ийш тийш сонирхохтойгоо боллоо Эд нар ийм гоё сайхан гэрт байдаг

улс манай муу умгар гэрт хооллож ундлаад л хээгүй байж яаж чадаж байсан юм болоо Харин би энэ гоё гэрт яаж дасна даа гэж бодож суув Удалгүй ханиа хоолоо ид алив миний дүү нааш ир гэсээр Зулаа эгч хоолны өрөөндөө оруулав Элдэв юм өрсөн хоолны ширээний ард сууж амттай сайхан хооллож байтал хаалга дуугарч ахын хоёр хүүхэд дуу шуу болон орж ирлээ