Нүүр Өгүүллэг “АНДУУРАЛ” өгүүллэг төгсгөлийн “5-р хэсэг”

“АНДУУРАЛ” өгүүллэг төгсгөлийн “5-р хэсэг”

6 секунд уншина
0
0
559

Нар нүдэн дээр нь тусахад Сансар сэрээд гараа алдлан суниаж дадсан зангаар утасаа аван цаг харлаа.Яаг л сэрдэг цагтаа сэрж уг нь амралтын ѳдѳр унтмаар байвч ингээд сэрчихдэг нь гачлантай

.Жаахан хэвтэх гэснээ гэнэт нэгийг сэдэн орноосоо үсрэн босоод хувцасаа ѳмсѳн гарахад ээж нь хэдэн үнээгээ сааж дуусаад хашаандах үхрийн баас цэвэрлэн зогсож байлаа.Ѳѳ миний хүү ашгүй сэрээ юу

ээждээ энэ тэрэгтэй баасыг гаргаад асгаад ѳгѳѳрэй гэхэд нь -Та хэнд хэрэгтэй гэж ѳѳрийгѳѳ ядрааж ингэж байдаг юм энэ нэг хэдэн үхэртээ амиа тавьчих шахах юм гэж үглэн тэргийг түрэн хашаанаас гарлаа

.Гадаа гарч тэрэг дээрх баас хийсэн савыг түлхэн онхолдуулаад ууртай гэгч нь ѳшиглѳн асгаад амандаа бувтнан лайтай хэдэн үхрийг нь махлуул таарна ашиг гарсан юмгүй ямар тэр сүүг нь хэрэглэх биш гэж

үглэн тэргэн дээр саваа тавин тачигнуулан орлоо. -Ээж надад мѳнгѳ хэрэгтэй байна гээд тамхи асаан утааг нь үлээн зогсоход -Миний хүү цай уухгүй ѳлѳн дээрээ энэ муухай юмыг яах гэж татдаг юм дээ гээд ;-

ээжид нь одоо юм алга сая саасан сүүг ѳгвѳл хэдэн тѳгрѳг авах юм чи яваад ѳгчѳѳд ир гэлээ -За яршиг би тэгээд дэлгүүрт очоод л сүү ѳгч байхуу та ѳѳрѳа ѳгчѳѳд ир би хүлээж байхаас гэж хэлээд гэртээ орлоо.Хэзээ хойно хүсэн хүлээж байгаад гарсан ганц хэнз хүү гээд хэтэрхий эрхлүүлсэн авир муутай хүүгээ араас нь харж зогсоод яана даа ямар хань ижил таарах болдоо гэрээс гарч гэдэс алдахгүй ажил хийх дургүй хэцүү л байна байхдаа гэж халаглан бодлоо.Аль хэдийн хүнтэй суувал болохоор насандаа очсон хүүгээ эмэгтэй хүний тухай ярьж байхыг нь сонсож байгаагүй болохоор манай энийг тоох хүн байдаг л байгаа гэж хааяа шаналах үе ч гарна.Сансар ээжийгээ хүлээх

зуур цай уучаад хашаанаасаа гарч ирж байна уу гээд хэд дахин харлаа .Ашгүй булан тойроод ирэх ээжийхээ ѳмнѳѳс нь тосон очоод ѳгсѳн мѳнгийг аваад би оройтох байх та хүлээлгүй унтаж байгаарай даа гээд явлаа.Тэр хурдан хурдан алхаад Сарнайн хашааны гадаа ирээд хаалгыг нь нүдэн хашааны завсраар гарч ирэхийг нь харан зогслоо нэлээн нүдсний дараа Сарнай нэг л цонхигор гарч ирээд хэн бэ гэж асуулаа. -Би байнаа Сансар гээд хэлэхэд хэсэг зогсож байснаа хүрч ирээд хаалгаа нээгээд -Яасан юу болов гээд асуулаа -Чамтай ярих юм гараад би орчих уу гэхэд -Чамаас сайхан юм сонсохгүй л байлгүй би сонсох хүсэл алгаа уучлаарай гээд тэр хаалгаа хаалгүй эргээд алхав Сансар араас нь даган худлаа инээн би яагаад сайхан юм ярихгүй гэж би чамд хэзээ муу юм хэлж гомдоож байлаа даа би удахгүй ээ гээд яаг гэрт нь орох гэтэл хамрыг нь бараг хавчих шахан хаалгаа хаачлаа.Ѳѳ гээд хаалгыг таттал түгжээд чимээгүй болчив.Сарнай чи миний хэлэх үгийг сонсчих тэгэх үү гэх Сансарын дууг сонсоод ихэд зэвүүрхэн -та

нар эхлээд бүгд л ийм байдаг дараа нь хэрэг нь гарлаа гэсэн шиг хаяад л явна .Миний орон зайд чи хэзээ ч багтахгүй эндээс яв юу хэлэх гээд байгааг чинь мэднэ гэлээ. Сансар хэлэх үггүй царай нь хачин болоод ѳчигдѳрхѳн бүх зүйл амар бүтэх нь гэж андуурч бодсоноо ойлгон газар түй гээд нулиман заяа муутай амьтан хүн ѳрѳвдѳѳд ирж байхад их зан

гаргаж байдаг хохь нь гээд гарч одлоо.Сарнай хашааны хаалга дугараад Сансар гарч явах чимээг сонсоод аль хэдийн түүнийг ѳѳрт нь хандарч юм л бол санамсаргүй мэт тааралдан наль наль гэж инээдэг занг нь бодон жихүүдэс нь хүрэн бие нь зарсхийв.Яаж ч ганцаардсан Сансар шиг эр хүнтэй байснаас ганцаар байсан нь дээр түүний ээжийг харахдаа надад заяасан бол гэж үргэлж ѳрѳвдѳн боддог билээ.Эхийгээ хайрлахгүй тэр хүн эмэгтэй хүнийг хайрлаж хэзээ ч чадахгүй гэж

дотроо дүгнэн боддог билээ.Харин түүний хайралсан Хангай бол эмэгтэй хүнийг үргэлж хүндлэн үргэлжид тав тухтай байлгаж чаддаг хүн байсан билээ.Даан ч хувь тавилан түүнд тэр сайхан халамжийг хайралсангүй .Ѳнгѳлѳг сайхан байлаа гээд халамж хайрын дээдийг амсдаггүйн байна гэдгийг тэр энэхэн үед маш сайн ухаарч суулаа.

ТӨГСӨВ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *