Нүүр Өгүүллэг “АНДУУРАЛ” өгүүллэг “3-р хэсэг”

“АНДУУРАЛ” өгүүллэг “3-р хэсэг”

6 секунд уншина
0
0
537

Сарнайд эрхэлж түүнийг үнгэлж үнсээд орой уулзахаар болоод гарахдаа Хангай энэ сайхан бүхэн нь орвонгоороо эргэн буйг даанч нэг мэдэхгүй явлаа .Гэртээ харин жаал ойр зуур юм хийчээд хувцасаа

солиод үсээ самнан тольдож зогстол үүд дугаран хүн орж ирэх чимээ гарлаа .Эргэж хараад харсан хүнээсээ бараг л цочин газар самаа алдаад сандарч зогсоход араас нь Сансар за найз эхнэрийг чинь олоод

ирлээ дээ гэж хэлэхэд яаг л түүнийг юмаар хатгаад авах шиг санагдав.Гайхсан сандарсан хоёр нийлээд хэсэг хором юу гэснээ ч санасангүй .Алив суугаач би бүүр чамайг харсандаа итгэхгүйл гээд

ээрч мууран сандал тавьж ѳглѳѳ .Жаргал түүнийг харсандаа баярлаад би ирээд хэд хоносон чиний ярьж байсныг гайгүйл тогтоох шиг болсон гэтэл бас хоёр хоног хайлаа . -Чи намайг ирсэнд баярлахгүй

байгаа юмуу гээд бишүүрхэнгүй харж суулаа -Чамаас сураг тасраад удсан болохоор намайг гээд ирнэ гэж санасангүй тэгээд барьц алдлаа за байз би ойрхон гараад ирэе чи сууж байгаарай гээд Хангай гүйх

шахам гарлаа.Түүнд жаахан ч гэсэн ганцаар байх хугацаа хэрэгтэй байлаа.Гараад хаашаа алхаад яваагаа анзаарахгүй ганцхан дотроо яах гэж ирсэн юм бол ийм удаан холбоогүй байсан хүнд би яагаад хэрэг болсон юм болдоо гээд түмэн асуулт ѳѳртѳѳ тавин явлаа .Тийн явахдаа Сарнайтай уулзахаар тохирсон газрыхаа хажуугаар яваагаа ч мэдсэнгүй .Чухам яаг хэн нэгэнтэй ярих мэт алхан явсанаа ѳѳ нээрээ дэлгүүр гээд хажуу тийш харан ойрхон байгаа дэлгүүрт орлоо.Ойр зуурын таваганд хийх зүйл аваад гэртээ ирлээ.Жаргал явдалдаа ядарсан уу эсвэл Хангайг олсондоо санаа нь амарсан уу буйдан дээр нь унтаж байлаа.Түүнийг харан суухдаа сэтгэл нь тийм гэхийн аргагүй

шаналж байлаа.Яанадаа явахгүй салахгүй гээд суучих бий дээ юу бодож ирсэнээ ч хэлэхгүй яасан амгалан амьтан бэ гэж бодоод дуудах гэснээ зүрх хүрсэнгүй.Нэгэнтээ түүнийг ѳвѳртлѳн сайхныг нь дуудан хамт амьдарсан ч яахав гэж бодож байснаа санан халаглав.Жаргал сумандаа хѳѳрхѳн бүсгүйн тоонд орсон даруухан хэрнээ бас ч гэж хэлэх юмаа зоригтой хэлчдэг ѳѳлѳх юм нь ажилгүй гэр зуур байдаг тийм хүн байсан.Хангай ахыгаа ажил хѳѳцѳлдѳн явах зуур хийх байхаа олж ядан явахдаа Жаргалтай танилцсан .Хотын хүүхнүүд шиг элдвийн юм нэхээд байхгүй карма хоосон ч уулзаж болоод байх нь түүнд амар санагдаж явтлаа л түүнтэй салахгүй байсан .Ѳдѳр болгон уулзахдаа чи намайг дагаад явахуу .гэхэд -Бас эмэгтэй хүн байна даа бэр гуйж ирэхээр чинь л дагаад явна гээд амыг нь хаачихдаг тэгж хэлэхдээ чи ч ирэхгүйлдээ гэсэн шиг суудаг байлаа. Харин Хангай үнэндээ дагаад явна гэвэл аваад явчиж чадахгүй л эр байсан шүү дээ.Элдвийг ярин суухдаа манайх аймгийн тѳвийн гэр хороололд байдаг гэж ярьж суусныг ѳдгѳѳ Жаргал сайн тогтоожээ.Ирсэн даруйд нь Жаргал хаанаас ч юм утсаар ярихад нь хэд хэдэн удаа ярьсан чи намайг ирж авахгүй юмуу гээд л тунихад нь ажилд орсон зав муутай л байна тэгж байгаад очиноо гээд л яриад ѳнгрѳѳсѳн .Ингээд зориод ирэх юм гэж тѳсѳѳлсѳн ч үгүй .Гэнэт Хангай цаг хараад Сарнайг саналаа их хүлээсэн байхдаа яанаа намайг ирээгүйд гомдсон байх гээд

ярихаар утсаа хартал нэлээд хэдэн удаа дуудлага ирсэн байлаа.Сарнайг залгахад яагаад утсаа сонсоогүйн бол ер нь хоромхон зуурт юу ч болоод ѳнгрѳв дѳа гээд дотор нь давчдан суулаа.Хайр гэдгийг мэдэхгүй Жаргалтай учрахдаа энэ л хайр байх гэж бодсон үе бий гэхдээ Саруулыг хараад догдлон булиглах зүрх түүний дэргэд байх юугаар ч сольшгүй аз жаргал гэдгийг жинхэнэ мэдэхдээ хайр гэдэг ямар сайхан зүйл байдаг юм бэ гэж уулга алдаж байсан нь ердѳѳ л саяхнаас мэдсэн мэдрэмж.Жаргал сэрэн нүдээ хоёр алгаараа зѳѳлѳн дарж нухлаад нойргүй хоноод нүд маань хорсоод байх юм чи ирээд удсан уу уучлаарай ѳѳрийн мэдэлгүй л унтаад байх юм гээд инээлээ.Түүний царай бага зэрэг ядарсандаа ч юмуу эсвэл халуунд хѳѳсѳн мэт нэг л ѳѳр санагдана. -Уг нь чамайг гуйж ирэхийг хүлээнэ

гэж бодож байлаа тэгтэл чи ч ирсэнгүй -Уучлаарай би ажил хийж байгаа болохоор үнэхээр зав байсангүй чи аймаг ирэх ажил гараад ирсэн үү -Тиймээ эмнэлэгт үзүүлэх шаардлага гараад ирсэн -Маргааш надтай хамт эмнэлэг орох боломж байна уу гээд асуухад нь -Ѳѳ унаагүй байгаад байна уу за байз унаатай найзууд юу билээ гэхэд -Надад унаа хэрэггүй чи л хэрэгтэй байна бас гээд түгдэрс хийгээд миний хэвлийд байгаа үрд маань аав нь хэрэг боллоо одоо ч би гуйсан гуйгаагүй чинийх болсоон гээд Хангайг яавал ч яаг гэсэн царайтай хараад суув Ээ бурхан минь би юу сончихвоо гээд Хангай чихэндээ ч итэгсэнгүй . Хүүхэд ээ минийх гэдгийг нь би яаж мэдэх вэ гээд асууж орхив.Сая л Жаргал ѳѳрѳѳ үхтлээ санаж бэтгэрэн ээж аавааса зѳрѳн

байж зорьж ирсэн хүнээ харлаа .Тэр хэн бэ хоромхон зуурт илбэдсэн юм шиг ѳѳртѳѳ дурлуусан үгүй гэж хэлэх аргагүй болтол нь түүнийг ѳѳртѳѳ дасгасан тэр залуу мѳнѳѳсѳѳ мѳн .Гэтэл сая хэлсэн үгийг нь сонсоод Жаргал гомдсондоо би чамд очихдоо цэвэр ариун байсан бурхан мэднээ хэрвээ чи ингэж хэлж байгаа бол би явий даа гээд ѳндийлѳѳ…..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *