Нүүр Өгүүллэг “АНДУУРАЛ” өгүүллэг “2-р хэсэг”

“АНДУУРАЛ” өгүүллэг “2-р хэсэг”

1 секунд уншина
0
0
613

Сансар Сарнайг гэрт нь хүргэж ѳгѳѳд буцаж явахдаа Хангайд дургүй нь хүрч явдагаа бодон тэр мууд ер нь сайхан бүгд очоод наалдчих юм хэмээн зэвүүцэн байлаа.Хангайтай тийм дотно биш ч нэг дор ѳссѳн

болохоор найз хэмээн дулдуйдан дагаж хѳѳрцѳглѳх нь хэвийн үзэгдэл.Гэтэл хааяа нэг хамт гарч доргин явахад хэзээний л ѳѳрт нь

таалагдсан хүүхнүүд Хангайд хачиг шиг наалдчихдаг нь гайхмаар.Уг нь Сарнай таалагдан дотроо бодож хэлэх гээд зүрх хүрэхгүй байж

байтал ѳнѳѳх Хангай хэдийн ѳвѳртѳѳ хийгээд амжсан байсанд үнэхээр дургүй нь хүрч нэг л ѳдѳр чадна даа гэж дотроо гэтэж явсан

билээ.Хэдхэн сарын ѳмнѳ Хангай хѳдѳѳ ахтайгаа хамт ажил гараад хэмээн яваад ирэхдээ тэнд чамгүй хѳѳрхѳн охинтой учирсанаа ярьсан нь үнэн ч суух тухай цухуйлгаж байгаагүй харин нэг хэсэг холбоотой

байгаад сураг тасарсан хэмээн ярьж байсан билээ.Тэгтэл ѳнѳѳдѳр хийх юмаа олж ядаад Хангайн гадуур ѳнгѳрч явтал нэг царайлаг бүсгүй энэ Хангайх мѳн үү гэж асууж таарсан .Хэзээний аманцар зангаар мѳѳн мѳн чи чинь миний найзын юу нь билээ хэмээн асуухад нүүр нь бага зэрэг ягааран танил нь байгаа юм гээд хаалга руу зүгэлсэн.Хэн юм бол хэмээн сонирхол тѳрѳн араас нь даган орлоо. -Байшингийн хаалгаар ороход дуу аялан үсээ гелдэн зогссон Хангай бүсгүйг хараад самаа алдан -Хүүе чи чинь гээд царай нь эвгүй болон гацаж орхилоо.Сансарын бах нь ханах мэт болон за найз эхнэрийг чинь олоод ирсэн шүү гээд бушуухан гарч ирсэн билээ.Тэрээр Сарнайг олон

хурдан хэлэх хүсэлдээ автан гэрт нь очтол байсангүй .Бодох бүрт ѳѳрт нь бий болж буй боломжийг хэзээ ч алдаж болохгүйг тооцон түүнийг байж болох боломжит газраар нэлээн хайж гүйсний эцэст түүнийг олсон нь тэр .Хүссэн нь хүзүүгээр гэгчээр Сарнай дуу муутай алхаж явахад нь эмзэг газрыг нь олж Хангайн тухай хэлээд санаагаа амраасан .Тэр хоёрыг мэддэг хэрнээ огт мэдэхгүй юм шиг царайлан гэмгүй загнаж Сарнайд хэлчээд түүнийг түшин явахдаа удахгүй дээ би чамайг ѳѳрийн болгох ѳдѳр ирж л таараа гээд салж явлаа .Тэрээр

хамаг ажил нь бүтсэнд их л ѳег гэртээ орж орон дээрээ хэвтэн Сарнайг бодон байлаа.Тэр бол Сансарт хэзээ ч хүрч чадахгүй ѳндѳрт байсан хүслийн нэг нь яахын аргаггүй мѳн.Сарнайг харах бүрт сэтгэл нь догдлон заримдаа Хангайтай хамт явахыг нь хараад бачууран уйлчих шахан байдаг байсан .Эгээ л айлын хүүхдийн тоглоом хараад авмаар байвч ѳгѳхгүйд нь шарлахсан хүүхэд шиг нулимс гаргачихдаг байсан

үе хэд хэд байсан.Гэхдээ мѳрѳѳдѳн байсан зүйл нь зүгээр л ѳѳрѳѳ аяндаа ингээд бүтэхийн чинээ зүүдлээ ч үгүй.Түүний шаравтар нүд улцгар царай нэг л гаж гэмээр инээж байгаа гэхэд даанч хэрцгий харагдана.Тэр Сарнайг уйлахад нь ѳрѳвдѳх биш харин тэгэлгүй яахав дээ гэсэн бодлоор бодож байлаа .Хэтэрхий их хайр нь бүтэхгүй удаснаас үзэн ядалтаар солигдож буйг тэр даан ч ойлгохгүй суулаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *