Нүүр Өгүүллэг “АНДУУРАЛ” өгүүллэг “1-р хэсэг”

“АНДУУРАЛ” өгүүллэг “1-р хэсэг”

9 секунд уншина
0
0
1,115

Хангай ..Хангай гэж хашгираад сонсохгүй цааш харан алхах түүний араас амьсгаадан хэрэндээ л чанга дуудаад байх шиг боловч ер эргэж харахгүй дахиад дуудах гэсэн боловч нүдэнд нулимс дүүрээд

харагдахгүй болчихоор нь чимээгүй үлдлээ.Уг нь ѳдѳр нь таараад хичнээн аз жаргалтайгаар орой уулзнаа гээд хэлсэн билээ дээ .Юунд ингээд яаран дуудаж байгаа хүнийг анзаарах сѳхѳѳгүй явааг нь гайхан

бодол боллоо. Тэгээд гайхмаар нь уулзана гэж хэлсэн газрыхаа яаг хажуухнаар нь шүү.Гэнэт тэнэг хүн шиг чанга хашгирч зогсохоор утасруу нь залгахаа санаагүйдээ ѳѳрийгѳѳ шоолоод саяхан нүдэнд нь

торсон доголон нулимсаа цавчлан инээмсэглээд дугаарыг нь хийгээд залгалаа….дүүд дүүд дүүд гэх чимээ тасралтгүй дугараад таны залгасан дугаар хариу ѳгѳхгүй байна гэхэд дахиад л хоолой нь

зангирлаа.Сарнай ѳнѳѳдѳр их л аз жаргалтай ѳдрийг эхлүүлсэн ѳглѳѳхѳн Хангай залгаад мэнд мэдээд ойрхон байна ороод гарнаа гээд удалгүй орж ирсэн цай уун түүнийг хараад л инээмсэглэн орой уулзах

уу чамайг санаад гэхэд нь хичнээн баярлалаа даа .Гарсан даруйд нь усанд ороод үс гэзгээ индүүдээд л нүүрээ будан суухдаа орой болох үйл явдлыг дотроо тѳсѳѳлѳн янз янзаар л бодон суусан .Дандаа л сайхан бодол толгойд нь эргэлдэж ѳнѳѳдѳр л намайг гуйх байхдаа чамайг санаад гэж байгаа юм чинь хамт баймаар байна л гэж хэлэх гэсэн хэрэг гээд л аль ѳнгѳтэй гэснээ сольж ѳмсѳн тэрүүхэндээ янз янз болсоор гарч ирсэн .Харин бодсон бүхэн нь хормын дотор үгүй болчих нь тэрээ.Дахиад л залгалаа утас нь дуудсаар байвч тэр авсангүй хэд хэд залгаад аваагүйд нь урам хугараад нулимсаа хальт арчаад гэр ѳѳдѳѳ аажуухан алхлаа. -Сарнай гэх дуунаар эргэн харвал Сансар

хэмээх арын гудамжинд байдаг хѳгжилтэй залуу инээд алдан гүйцэн ирлээ. -За энд юу хийж яваа юм бэ хонгор минь гээд л эрээ цээргүй асуухад нь -Ажилтай явнаа гээд доош тонгойн хэллээ -Яасан дуу муутай байх юм бие чинь зүгээр үү хѳѳе гээд ханцуйнаас татан барихад нь -Зүгээрдээ чи харьж яваа юмуу гээд гараа огцом татаад би жаахан аажуу явмаар байна чи мѳрѳѳрѳѳ явдаа надад бодох юм байна гээд алхахад -Нээрээ сониноос Хангайн эхнэр ирсэн байна билээ сайхан хүүхэн байдаг шүү гээд дахиад л увайгүй инээв -Худлаа ярь Хангайд юуны эхнэр байдаг юм гээд би ѳѳрийн мэдэлгүй зогтусан асуув -Чи мэдэдгүй юмуу хэдэн сарын ѳмнѳ Хангай хѳдѳѳ ажилаар яваад ирэхдээ надад хѳгшин ньсайхан хүүхэнтэй танилцаад эхнэр минь болооч гээд гуйсан эцэг эхдээ хэлж байгаад араас чинь очиноо л гэсэн яах юм бүү мэд ядахад сүлжээ муутай газар холбоо барьж чадахгүй юм гэж байсан хүсэл нь биелжээ хѳѳрхий гэх нь тэр -Хѳл доор газар байгааг мэдрэхгүй болон гуйвж суун тусахад Сансар чи яачихваа алив босоорой -хм саяхан намайг яв л гээд байсан алхаж чадахгүй байж бас их зантай гээд сугадан зогслоо -Сансараа чи сая яаг үнэн хэлсэн үү хүнийг хамаагүй ингэж амныхаа зоргоор ярьж болохгүй шүү дээ -Би харсан зүйлээ л хэлж байна чи яагаад итгэхгүй байгаан гээд надруу харсанаа -Чи чинь арай гээд үгээ гүйцээлгүй ѳѳдѳѳс минь нухацтай хараад -Би чамд хэрэггүй юм ярьсан бололтой санаандгүй л хэлсэн юмсан уучлаарай миний энэ ам уу гээд хэсэг

дуугай зогсоод за алив би чамайг дѳхүүлж ѳгий гээд түшин алхав. Бодол холилдоод заримдаа юу бодоод байгаагаа ойлгохоо байгаад ухаан самуу хүн шиг таг гѳлрѳн суулаа. Хангайтай дотонсоод хоёр сар болохдоо түүнээс ѳѳ харсан нь үгүй тэр яаг л надад зориулагдан ирсэн юм шиг алдаа мадаггүй хүн .Хэзээ ч хажууд нь хэн нэгэнтэй ярьж байгаагүй түүнтэй хамт хоносон шѳнѳ хэзээ ч утас нь дугарч байгаагүй .Тэр хэнээс ч айж зовсон бас хүлээсэн царай гаргаж байгаагүй .Хамт байх мѳчид цаашид үргэлж хамт байх тийм л энгийн

байсан. Яагаад намайг орхино гэж үгүй энэ бол андуурал Сансар худал хэлсэн байж таараа .Гэвч үгүйсэгсэн нь үнэн болох байдал түрүүхэн харсан болохоор худлаа гээд хэлчиж чадахгүй суулаа.Чухам энэ бүхнийг тайлбарлан хэлэх хүн нь Хангай харин тэр энэ бүхнийг ирж учрыг олох нь цаг хугацааны асуудал .Гэтэл цаг яаг тэр дороо л байгаад байх шиг .Уйлах гэхээр нулимс хүртэл царцсан мэт гайхан байх шиг яаж ийм юм байдаг байнаа .Хав халуун түүний тэвэрт

эрхлэн хэвтэхдээ хамаг бодол санааг нь нэвт шувт мэдрэх шиг харах тэрний харц худал байх гэжүү.Тэгтлээ их хайрлан шунан дурлаад ганц хоног болоод л ирэхдээ чамайг санасан гэж ирээд л араас нь тэврэн хүзүүг нь үнсэн зогсдог тэр уруул худлаа гэжүү.Тэгвэл миний энэ хорвоод мэндэлсэн минь худлаа болох байлгүй дээ гэж түүнийг ѳмѳѳрѳн шивнэж суулаа.Богинохон боловч дэндүү ихийг хийсэн энэ саруудын хоног тэгвэл байхгүй гэсэн үг .Хүрээд ир би хүлээж байна …….үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *