
Эмнэлгийн тааз ширтэн хэвтээ Галаа өдөржин шөнөжин унтсаар нойр нь хулжин элдвийг бодон хэвтэнэ.Бүх л биенээс нь нэвт үнэртэх эмнэлгийн үнэр цаанаа л нэг содон сайхан усанд орохсон хурдан
гарахсан ,ингэж бодогдож байгааг бодоход бие нь илт дээрдсэн бололтой.Тэрээр гэнэт өдөр бүр орж ирээд үздэг торомгор алаг нүдтэй махлаг хүүхэн санаанд нь буув.Үнэхээр мэрэгжилдээ сайн хүнийг чин
сэтгэлээсээ үздэг яаран дүгнэлт гаргаад байхгүй дутуу гаргачих вий гэж боддог нь илт.Тэрээр Галаа нэг биш удаа гэртээ гараад хэвтэх ялгаагүй би гаръя гэсэн боловч үгүй арай болоогүй гээд л ингээд байж
байгаа.Өөртэй нь цуг хэвтэж байсан гурав гараад дараагийн хүмүүс шинээр ороод ирсэн.Сайн танихгүй болохоор юм ч ярихгүй уйтгартай өдрүүд өнгөрч байгаа билээ.Хоёр хоногийн өмнө сахиураа явуулсан
үнэндээ тэрэнд бас сэтгэл амарсан .Соён сүүлийн хэд хоног бодол болон барьсан тависанаа ч мэдэхгүй ядраад байгаа шинжтэй царай нь барайн суусан нь их .Биеээ үзүүл гэхэд гэртээ хариад амраад зүгээр

болноо гээд татгалзсан ,юу хийж байгаан бол одоо унтсан болов уу гэж бодоод цаг харвал хорин гурван цаг жаахан өнгөрч байв.Залгах гэснээ оройхон яриад хүүхдүүдтэйгээ гэртээ байгаа гэсэн шүү дээ унтсан байхаа гэж бодоод болив.Эмнэлэгт байх хугацаанд эхнэрийх нь хөөрхөн ааш байгаа байдалд эрчүүд нүд унаган буйг хараад мэдэрдэг ч ямар та нар боль гэлтэй нь биш бухимдахдаа Соёнд зэвүүн үг хаяж ёжлон хүмүүсийн дургүйг хүргэж байгаагаа өөрөө мэддэг ч тэгж харицахад нь хүмүүс эхнэрээс нь зай барин байгааг анзаарсан билээ.Гэртээ байхад нь сэтгэл амар хүүхэд гэрийн ажил гээд илүү дутуу юм харахгүй байгаад нь баярлаад ажил ч хийлгэхгүй гарын дор байлгаж байгаагаа азтай хэрэг гэж бодно.Гэхдээ тэрээр хамгаас хайртай хүнийхээ эрх чөлөөг боож өөрөөс нь айдаг бас дотор бодолоо нуудаг сэтгэл нь бага багаар хөрч буйг яахан мэдэх билээ. Утсандаа мессэж ирэхэд Соён авч уншаад нүүрэнд нь мишээл тодрон хариу бичив. Хөөрхөн дүү минь чамаас ийм их гоё уран үгтэй хайрын шүлэг авсаар удаж заримдаа ирэхгүй удахад утсаа хараад байдаг болчиж ээ.Гэхдээ энэ бүхэн чамд зөв ч надад буруу би үр хүүхэд хань ижилтэй хүн чи ямар мэдэхгүй биш.Галаа ах чинь их хартай нэг л удаа энэ бүгдийг мэдвэл эгчийх нь амьдрал там болж хувирна.Энүүхэндээ гэж хэлэхэд анх чамаас дэвтэр аваад эмнэлэг дээр сандарч догдолсондоо
зүрх чичирч яахаа мэдэхгүй нөхрөө харахаас ч айж билээ.Галаагийн хажууд залгах бий гээд утсаа далд хийчээд тэгсэн хэрнээ утсандаа дуудлага ирж үү гээд хараад надад ямар хэцүү байв даа.Надад сайхан байсаан намайг ийм их зориг гарган хайралсанд чинь баярласан гэхдээ энэ бүхнийг ингээд дуусгасан нь дээр байхаа гээд явуулав.Удалгүй дахиад л динн гээд хариу ирэв. Миний анхны хайр ханьтай хүүхэдтэй хүн байна гэж би хэзээ ч бодож байгаагүй ээ.Надад таны зөөлөн дулаан үг тэр хэрцгий хүний муу үгийг сонсоод юу ч болоогүй юм шиг инээх өрөвдөм төрх эхлээд өрөвдөх сэтгэлийг төрүүлж байсан би энийгээ хайртай андуурч гэж бодсон .Гэтэл би таныг гараад явахад чинь араас чинь дагаад гарч байгаа сэтгэл ,хаана ч явсан тэр газар чинь ойрмогхон очоод байгаа байдлаа дараа нь анзаарсан юм .Эхлээд энэ бүхэн юу вэ? гэж зөндөө асуусан гэтэл хариулт нь би сайн болчиж гэсэн бодол л төрөөд байсан.Бүтэхгүй гэдгийг нь мэдэж байсан ч танд хэлэхээр шийдсэн.Би үнэхээр танд хайртай юм билээ. Соён үүнийг уншаад уйлж эхлэв.Одоо яанаа хүний энхэр хүүг өөртөө дасгачиж энэ бичиж байгааг нь би одоо яах билээ.Анхнаас нь тас загнаад явуулдаг л байж.Гэвч надад ийм сайхан үг сонсох унших эрх байхгүй гэж үү хэн нэгэн намайг үнэхээр үзэсгэлэнтэй сайхнаар минь дуудан хайрлаж болохгүй гэж үү ! Бодох бүрт гунигтай байвч сайхан гэгээлэг энэ хайрыг хүлээн зөвшөөрч яагаад ч боломгүй .Түүнд би одоо юу гэх үү байж бай гэх үү эсвэл яв гэх
үү?Тэрээр уртаар санаа алдан утсаа ширтэн суутал гэнэт хажууд нь -Ээжээ яасан таны бие нь өвдсөн юм уу ?гээд хүүхэд нь зогсож байв.Бодолд дарагдан уйлж суухдаа хүүхдээ хажуудаа ирсэнийг мэдээгүй байв.Сандран нулимсаа арчаад ”-Үгүй ээ өвдөөгүй миний хүү унтахгүй яасан юм бэ ? Яагаад хүрээд ирсэн юм -Сэрээд харсан та уйлаад тэгээд өвдсөн юм байх гээд хүрээд ирсэн -Ээж нь кино үзээд л уйлсан юм .Миний хүү алив нааш ир гээд тэврэн үнсээд ээж нь яагаач үгүй зүв зүгээр гээд тэврэн суухдаа сая л өөрөөсөө асуугаад байсан хариугаа олов.Босоод хүүгээ аргадан унтуулаад тэрээр Баярт хариу бичлээ. “Би чиний хайрыг үнэхээр их хүсэж чамайг хайралмаар байвч надад ээж байх нь илүү сайхан юм байна.Би үр хүүхдээ өнчрүүлж өөрийн жаргалыг хайх хүн биш юм.Тийм болохоор чи ухаантай байж намайг сайн ээж байхад минь битгий саад хийгээч намайг ингээд орхиоч гэж гуймаар байна .Бас чи намайг хайралсан шигээ хэн нэгэн эмэгтэйг чин сэтгэлээсээ хайрлаад над шиг сайн ээж болгож үлдээгээрэй.Баяртай !!! Соён сая л сэтгэл нь онгойж амьдралдаа хийж болох алдаанаас нэг алхам холуур өнгөрсөнөө мэдэв. ** Галаагийн утас дугарч цагдаагийн газраас ярьж байна таны мөнгийг авч залилан хийсэн хүмүүсийг барисан гэв.Галаа баярлан утсаа салгаад Соёнг дуудаад -Ханиа нөгөө хүмүүсийг барьж гэнээ хоёулаа цагдаа яваад ирэх үү? Би намайг өвчтэй болгож сар эмнэлэгт хадсан хүмүүсийг хармаар байна. -За ашгүй дээ гэхдээ ханиа чамд нэг юм
хэлмээр байна.Сэтгэл хөдлөлөө хяна хамаагүй догдолж бас уурлаж болохгүй тэглээ гээд чи л хохироно.Тайван байгаад хохиролгүй болбол тэгээд л боллоо заавал хүний муу үзэж бахаа хангаад яах юм .Тэртэй тэргүй тэд хуулийн дагуу шийтгэл авахаас хойш .Тийм үү? гэх ханийнхаа уужуу царайг харсан Галаа -За за тийм шүү миний хань ч ухаантай шүү чамайг байхгүй байсан бол би ер нь яах байсан бол бурхан миний хэзээ хийсэн сайн үйлд чамайг минь надад хайралсан юм болдоо -Хөөх чи бас ингэж боддог байсан юм уу?чамайг ийм сайхан үг хэлж байхыг чинь сонсож байгаагүй юм байна -Чамайгаа хүнд алдчих вий гэсэндээ хахир үг хэлж гэрээсээ гаргахгүй зовоодог байснаа мэднээ бас яаж ч байсан чи минь намайг ойлгож хайрлаж хажуунаас минь явахгүйг ойлгосон би чинь сэтгэл зүрхтэй хүн шүү дээ . Тэдний нүүрэнд нэгнээ гэсэн чин сэтгэл ,бас хайр дүүрэн гэрэлтэж байлаа. Баяр нэг хэсэг гэрээсээ гарсангүй үг ч дугарахгүй байгаад нь ээж нь санаа нь зовж байлаа.Хүүгээсээ юм асуухад ганц нэг үгээр хариулаад л тэгээд л гараад явна .Таксинд яваад гээд шөнөжин явж ирээд өдөр нь унтаад хэдэн долоо хоногийн дараа нэг өдөр цай ууж сууснаа -Ээжээ та ааваас хойш хүнтэй сууя гэж яагаад бодохгүй байгаа

юм гэж палхийтэл асуув -Яах юм ээж нь хүүгээ л сайн хүн болгож байвал боллоо.Хойд эцэгийн гар харна гэдэг тийм ч хүсэх зүйл биш эмэгтэй хүн гэдэг чинь ганцаар байвал хостой болно гэж бодох ч үр хүүхэдтэй цагт тийм амар хүнтэй суух бодол төрөхгүй -Тийм байх нь хүүхэд нь эцэг эхтэйгээ байвал л жаргалтай байна гэж бодож -Айн хэн тэр вэ? Миний хүү юу яриад байгаан -Аан юу ч биш ээ эх хүний сэтгэлийг л бахдаж сууна.Баярлалаа ээжээ хүү нь тандаа хайртай шүү
ХҮҮХЭД БҮХЭН ЭЛЭГ БҮТЭН АЙЛ БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ
ТӨГСӨВ.