Нүүр Зөвлөгөө Нар,саранд залбирах ийм утга учиртай

Нар,саранд залбирах ийм утга учиртай

0 секунд уншина
0
0
199

Алтан нар амьдралыг тань гийгүүлэх итгэл, Мөнгөн сар сэтгэлийн гомдол хир буртгийг тань үргээнэ.

Амьдрал бэлэглэсэн аав ээжээ хайрла. Өглөө нарандаа мөргө. Үдэш саранд зовлон жаргалаа хүүрнэ. Шөнө долоон бурхандаа залбир. Өдөр бүр. Амь амьдрал бэлэглэн алтан хүйгээрээ холбогдсон ээждээ санаатай, санамсаргүйгээр бүү гомдоогоорой. Ээж чинь төрөөгүй бол чи ч энэ дэлхийд төрөхгүй шүү дээ. Магадгүй шоргоолж болж төрөх ч байсан юм билүү хэн мэдэх вэ Сэтгэлийг нь амар байлгавал болоо гэдэг чинь худлаа шүү.

Завтай үедээ утсаар ярих болов уу?

Амралтын өдрөөрөө ирэх болов уу?

Ач зээ нараа үнсэх юмсан гэж амттан атга чихрээ өөрөөсөө харамлан аав ээжүүд байнга саравчлан харж суудаг юм.

Өглөө Мянга мянган жил хүн төрөлхтөнийг ивээн ээж байгаа нарандаа залбираарай. Өглөө эртлэн босоод ажилаа төлөвлөн уулын цаанаас гэгээ татуулан мандах нарандаа залбираарай. Мандаж буй наран өөд хоёр гараа алдлан алгаа наран зүгт харуулан нүдээ аниад нарны дулаахан таатай илч гэрлийг мэдрэн гүнзгий амьсгаа аваад удаан гаргана. Алтан нар минь амьдарлыг минь гийгүүлэн байгаад талархая хэмээн үнэн сэтгэлээсээ хэлээрэй. Наранд 2~3 удаа хэлээд хэдэн хором зогсоход л болно.

Бидэнд эрүүл энх, элбэг баян амьдрал, саруул ухаан бэлэглэсэнд талархъя хэмээн залбиран мөргөөрэй.

Үдэш Саранд өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна. Хоолойд тээглэн тороод байдаг гуниг бухимдлаа саранд хүүрнэн өгүүлэхэд сэтгэл хөнгөрөн гуниг арилна.

Шөнө Долоон бурхан одондоо хандан залбираад өвөг дээдэстээ сааль сүү, цайны дээжээ арвай буудайтайгаа өргөн, үр хүүхдүүдээ даатган сүслэн залбир. Эцэст нь байгаль дэлхий (уул ус савдаг, нар сар,долоон бурхан) төрсөн газар шороондоо залбирч явахад бүх зүйл бүтнэ өөдлөнө.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *