Нүүр Өгүүллэг “НАДАД ДУРЛААРАЙ” өгүүллэг “3-р хэсэг”

“НАДАД ДУРЛААРАЙ” өгүүллэг “3-р хэсэг”

17 секунд уншина
0
0
668

Шөнөжин тоглож нүд нь аргаад хорсоод байх үед л Баяр сая утсаа унтрааж унтах гэж оролдсон.Хичнээн цаг тоглосон юм бүү мэд .Ямартай ч орой хоол идээд өрөөндөө орсон тэгээл тэр чигтээ улайрсан

хэрэг.Ээж нь ээлжийн ажилтай болохоор үглээд байх ч хүнгүй ,байх үедээ наадах нэг юмаа болиод надтай хэдэн үг солихоор яасан юм бэ чи бүүр галзуурлаа гэж үгэлдэг юм.Ахлах анги төгсөөд элсэлтийн

шалгалт өгсөн ч олигтой оноо аваагүй болохоор хувийн сургуульд программ хангамжийн ангид хоёр жил сураад л төгссөн.Төгссөн жилээ утас засварын газар ажилаад хоёр жил болж буй.Өдөр нь хүний

утас засаж тав арван төгрөг олоод ээжийгээ ээлжтэй үед шөнө таксинд явна.Шөнө голцуу нойр муутай яваад өдөрөөр унтдаг ч учиргүй их унтаад байхгүй босоод гардаг билээ.Гэтэл нэг л өдөр толгой нь таллаж

өвдөөд өвчин намдаах эмэнд ч дарагдахгүй зовоож эхэлсэн.Аргагүйн эрхэнд ээждээ хэлж эмнэлэг бараадсан .Хэдэн хоног эмчилгээ хийлгээд гарахад нь эмч дахиж удаан хугацаагаар утас харж болохгүй шүү гэж

гайгүй сайн захисан эхлээд толгой өвдөнө гэж айгаад тоглоогүй боловч эдэгчлээ гэж эндүүрэн бага багаар тоголсоор дахиад л ийнхүү тоголж эхэлсэн билээ.Нүдээ аниад хэвтэх гэсэн ч хорсоод загтнаад байхаар нүүрээ угаагаад нухаж нухаж толинд харвал час улаан болсон байв.Жаахан амарвал гайгүй болно доо гээд дахиад л нүдээ аниад хэвтэх гэж оролдсон ч үнэхээр хорсоод аних аргагүй боллоо.Сүүлдээ нулимс нь асгарч гэрэл харахад ч төвөгтэй санагдаж гэрлээ унтраан харанхуйд суув.Утсаа аваад ээж рүүгээ залгав. -Байна уу? -Байнаа яасан бэ миний хүү үүрээр унтаагүй юу болов. -Ээж миний нүд үнэхээр аймар өвдөөд нулимс гараад тогтохгүй юм -Ээ өвдчиж өчигдөр зүгээр байсан даа юм орчоо юу яагаад байгаа юм болдоо -Ээж утас жаахан харчихсан тэрэнд ингмээргүй юм -Чи ямар хаширдаггүй хүүхэд вэ эмч битгий дахиад утсаар тоглоорой гэж хэлсэн өөрөө

өөрийгөө гэмтээж байх -За за нэг юм хэлэхээр тэгээд үглээд байх юм -Өглөө болонгуут эмнэлэг явж үзүүл би одоо эндээс яахав дээ.Бүүр боломгүй бол одоо яваад яаралтай тасагт нь үзүүл -Би харж ч чадахгүй байна гээд байхад яаж явах вэ дээ гэрлээ унтраагаад харанхуйд сууж байна -Хүүе бүүр болохоо байж за би ажилын хүнд хэлээд гуйгаад гаръя гээд утсаа салгав.Баяр өөртөө уурлаж ,арчаагүй эр юм даа ээжийгээ зовоосон энэ муу утсыг зарж тоголдоггүй утас авнаа гэж үглэн нулимсаа арчин суусан билээ.Энд ирээд хэд хоног нүдэндээ эмчилгээ хийлгээд ээж нь мэдрэлийн эмчид нь дахиж үзүүлэн тасаг шилжин хэвтсэн .Ээжтэйгээ хоёулахнаа байдаг болохоор эмэгтэй хүний зовлонг маш сайн мэддэг.Үеийх нь залуус найз охинтой болж дагуулж явахад сайхан харагддаг ч тэднийг чин сэтгэлээсээ хайралдаг нь ховор удалгүй л салсан болисон гээд явж байдаг болохоор Баяр хүнийг хайралвал нэгэн насны хайр нь байх болно гэж амалдаг билээ.Тиймдээ ч Галааг эхнэрээ зовоох бүрт дотроо өмөөрч Соёнг өрөвдөх сэтгэл өдөр ирэх бүрт зузааран байлаа.Харин өчигдөр гэрлүүгээ явсан хойгуур түүнийг хичнээн их үгүйлж байгаагаа гайхан яагаад ингэж буйг бодоод олоогүй.Өнөөдөр цонхоор ширтэн суугаа Галаатай эн зэрэгцэн байс гээд л сэмхэн харсаар суусан билээ.Нэг хэсэг дугхийгээд зүүдлэв.Соён хөөрхөн инээмсэглэн гараа даллан дуудаад Баярааг гүйн очиход хүзүүдэн тэвэрч -Хайраа хоёулаа жаахан алхах уу? Би чамайг зөндөө их хүлээсэн . -Би ч бас чамайг их санасан чи

ямар их уддаг юм бэ? -Гэрт хүүхдүүд салдаггүй гээд инээх нь үнэхээр өхөөрдөм.Гэнэт Баяраа гээд үнэхээр Соён дуудав.Цочин эргэж харвал зүүдэнд ирсэн эгчмэд бүсгүй үнэхээр зүс царай нь улам хөөрхөн болчихсон зогсож байлаа. -Алив миний дүү босоод хоол ид эгч нь гарын хоолоо хийгээд ирсэн шүү гээд аяганд нь хийсэн хоолруугаа дохив.Хачин зүүдэлсэн зүүднээсээ ичингүйрч хацар нь улайн бушуухан нойлд оров.Нүүрээ хүйтэн усаар шавшаад толинд харахдаа өөрийнхөө зүүдийг бодоод дотор нь догдлон зүрх нь зөөлхөн булгилан байгааг мэдэрлээ. Эмчийн хэлсэн заавар зөвлөгөөг сайтар сонсоод эмнэлгээс гарах бэлтгэлээ базаан өрөөндөө юмаа хумин суухдаа нүдний булангаар Соён тийш харан яагаад ч юм эндээс явах хүсэл төрсөнгүй.Намайг явсан хойгуур их л зовоох байхдаа .Хэдий эл тод өмөөрөөд байдаггүй ч сэтгэл дотроо Галаатай мөнхөд харгалдан тэмцэж байснаа бодоод би хэзээ нэг эр хүн шиг түүнийг өмөөрч чадах бол гэж бодож үзэв.Галаагийн хажууд бол Баяр бие бялдар нь гүйцэд төлөвшөөгүй хүүхдээрээ харагддаг болохоор хэзээ ч Соёнгийн нүдэнд эр хүн гэж харагдахгүйг тэр мэдэж байвч түүний сэтгэл зүрх өөрт нь ердөө хамаагүй юм шиг түүний зүг аль хэдийн тэмүүлж байлаа Хувцас тортой бас бус зүйлээ барин гарах гэтэл гарт нь олон болоод учраа ололгүй зогсоход нь Соён -Би хагас юмыг нь гаргаад өгөх үү гээд босоод ирэв.Хоёулаа цуг гаран коридорт алхан явахдаа Баяр -Соён эгчээ та өөрийхөө биеийг сайн бодоорой хүн сахиж байгаа хүн их

хэцүү байдаг юм байна -За баярлалаа миний дүү санаа тавьсанд эгч нь ажрахгүй дээ -Ээ мэдэхгүй та олигтой хоол ч идэхгүй юм, сайн унтаж ч чадахгүй байдаг шүү дээ би их санаа зовдог, бас танаас нэг юм гуйж болох уу? -Юу юм эгчид нь байгаа юм болов уу? -Та надад дугаараа өгөөч би тантай ярьж байж болох уу? Та хоёрыг яаж байгааг асууя -Тэгээ тэг гээд дугаараа хэлээд ярьж байгаарай гэв.Өчигдөр Буд ах бас ах нь ярьж байнаа гээд л гарсан хэдүүлээ нэг дор хэд хоног байсандаа бас бие биедээ дасаж тиймээ гээд инээв. -Нээрээ тэгсэн шүү би ярьж байгаад та хоёрт хоол авч ирнээ -Хүүе яах нь вэ ! Тэгж төвөг удах хэрэггүй шүү бид хоёр болоод л байгаа.Удахгүй гарах байх гэж бодож байгаа шүү .Галаа овоо дээрдсэн юм чинь гэж ярьсаар үүдний өрөөнд ирвэл Баярын ээж -Өө миний хүү гараад ирлээ.Одоо тун сайн болсон биздээ гээд угтав.Баяр Соёнгийн гараас тортой юм аваад дотроос нь жижиг ууттай зүйл гаргаж өглөө -Хүүе яах гэсэн юм бэ зүгээр гэж цаарглахад -Танд өгөх гээд боосон байсан юм .Ороод үзээрэй за баяртай гээд хурдхан гэгч гараад явчив.Ээж нь хүүгээ гайхан хараад араас нь алхав. Соён гартаа барьсан жижгэвтэр хатуу зүйлийг гайхан хараад хоцров.Их л хатуу зүйл байсанд гайхан задлахад жижиг дэвтэр байлаа.Нээгээд үзвэл хэд хэдэн мөрт шүлэг бас Соёнг хичээнгүйлэн зурсан зураг байхад нь гайхан бичсэн зүйлүүдийг уншив. Намс намс

алхан ороод ирэхэд Нар гийх шиг санагдан нүд гялбадаг Надад хайрын сайхныг мэдрүүлсэн чи Намайг нэг эгшин харж надад дурлаарай Уярам сайхан дууг чинь сонсон суухдаа Удаанаар чамайг хайрлахсан гэж хүсдэг Учрал баяр надад ирэхгүйг мэддэг ч Уулзан жаргах ерөөл байх ч бил үү Надад та дурлаач насаар чинь би чамайг Хайрын дээдээр хайрлан жаргаанаа Соён зогтусаад өнөөх дэвтрийг хааш нь хийхээ мэдэхээ байв.Бариад орвол Галаа юу юм гээд үзвэл тэгээд л бөөн хэрүүл хараал болно гэж бодоод хаяхаар шийдэн хогны савруу хийчив.Тэгээд цааш явтал хөөрхөн инээсэн залуугийн царай нүдэнд нь харагдаад түүнийг хогон дотор орхисон мэт санагдан эвгүйцээд буцаж очоод авлаа. Тэр жижигхэн дэвтэрт байгаа том сэтгэлийг үнэндээ далд хийчих газар одоохондоо олдсонгүй

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *