Нүүр Өгүүллэг “НАДАД ДУРЛААРАЙ” өгүүллэг “2-р хэсэг”

“НАДАД ДУРЛААРАЙ” өгүүллэг “2-р хэсэг”

15 секунд уншина
0
0
366

Ганц болжмор цонхоор харагдах модны мөчир дээр суун зогсоо зайгүй жив жив гэж жиргэн дээд мөчир лүү нисэж буугаад хөөрхөн нүдээ бүлтэлзүүлэн толгойгоо гилжийлгэн юуг ч юм харан дахиад л жив

жив гэж жиргэнэ.Галаа тэрхүү жижигхэн амьтан өөрийх нь алганд багтам байж ямар эрх дураараа нисэн бууж байгааг хараад атаархан нүд нь гунигаар дүүрэв.Тэр цагтаа яг л энэ шувуу шиг энд тэнд нисэн

бууж хүрэх газраа төвөггүйхэн очиж хүссэн зүйлээ авдаг байсансан.Аавын бийд хүнтэй танилц агтны бийд газар үз гэдэг шиг үнэхээр л эцэг эхийн буянаас үлдсэн хөрөнгийг хүслээрээ хөдөлгөж

байсан.Да хүрээ зах дээр орж ирсэн тэргийг амны пигур гарган буулгаж аваад , засаж янзлаад хөдөө аваачин уран шувуу шиг донгодон юм мэдэхгүй хүнд шинэ гэж итгүүлэн зардаг байсан.Анхлаад

наймааны тэнгэртэй гэж сайрхан юуг ч байсан би мөнгө болгож чадна гэж аархдаг байлаа.Тэгэхэд Соён мөнгтэй ирсэнд нь баярлах байтал харин ч эсрэгээрээ “Хүн хуурч олсон мөнгө ч дээ”гэж хэлээд дургүйг нь

хүргэж уурлуулж байсан.Харин Галаа дараа нь эхнэртээ хамаг байдагаа тоочих нь буруу юм гэж ухааран тэрнээс хойш ажил хэргийнхээ талаар дурсахаа ч байж билээ.Тэрээр гэртээ үр хүүхэд ханийгаа бол мөнгөний тал дээр сэтгэлийг нь зовоолгүй өгдөг болохоор Соён илүүд санаархалгүй харин ч амар санагдан өдийг хүрэгсэн билээ.Хааяа нэг захын залуустай салхинд гаран хөзөр тоглож нэг их согтуурахгүй бол гэртээ хариад их согтмоор бол тоглосон газраа хонолоо гээд хэлэхэд эхнэр нь юу ч хэлэхгүй амгалан хүн унтаад л өгнө.Цуг тоглож байгаа залуус атаархалын үг хаядаг ч сүүлийн удаа

тоглоход нь Хуягаа -Чи бидэнд эхнэрээ гайхуулаад л бүгдийг ойлгодог гадуур хоносон ч яах ч үгүй гэх юм ,гэтэл чамайг явуулчаад өөрөө яаж явдаг ч юм билээ сонирхож байсан уу?Эмэгтэйчүүд чинь бүгд л ижилхэн нөхөр гарлаа өөр нэгэнтэй уулзаад л явдаг.Чи эхнэрээ кодлоод орхидоггүй л юм бол хаха гэж инээхэд -Танайх тэгдэг байж магадгүй би бол эхнэрээ юугаар ч дутаадаггүй болохоор миний эхнэр тэгэхгүй би итгэдэг гээд зэвүүрхэн инээв. -Хуягаа ах бүүр нам хийлгэлээ гэж инээх Чадрааг Хуягаа дагзнаас нь алгадаад -За муу банди минь ах нарыхаа хэрэгт орохгүй шүү гэхэд гэнэт уур амьсгал өөрчлөгдөх тийшээ болж байгааг анзаарсан бусад нь за за алив тоглоомондоо анхаарал тавь гээд өнгөрсөн.Хэдий үнэхээр эхнэртээ итгэн хаашаа ч хамаагүй хэд хоногоор явсан ч хэзээ ч хардана гэж байдаггүй байсан Галаа тэр өдрөөс хойш Соёнгийн гарч ороход асуудаггүй асуултаа тавин явахдаа сэтгэл нь тайван бус болсон билээ.Хардаж харамлах тусам Соён улам хөөрхөн санагдаж заримдаа өөрт нь хамааралгүй хүн шиг бүгдийг дураараа хийж байгаа нь уурыг нь хүргэж эхлэв.Нэг удаа өөрөөс нь юу ч асуулгүй гэрийхээ тавилгаа өөрчлөн том худалдан авалт хийсэн байв.Гэртээ ороод иртэл хамаг юм нь өөр болсон байхад нь гайхаад -Би айл андуурсан уу ?гэхэд нь инээгээд -Манайд тавтай морил таны тав тухыг би хариуцаж байгаа юм чинь ингээд сайхан болгочихлоо -За за би энэ гэрт мэдэлгүй болж

байгаан байна даа -Яасан таалагдахгүй байна уу?Уг нь чамайг баярлах байх гэж бодсон юмсан.Би чиний өгсөнийг хэрэггүй зүйл болгохгүй гэж хурааж байж авсан.Явж явж ирэхэд чинь сайхан гэр нь угтаж байвал санаа амар байх болов уу гэж бодсон миний буруу болох шив гээд санаа алдаад өрөөндөө орчихсон.. Үүнээс хойш юм ч авахаа байж хоёр хүүхдээ өсгөн чимээгүйхэн амьдрах болсон.Үүнд нь урамшин хүүхдээ загнадаг аав шиг л тэр ч болохгүй нь энэ ч болохгүй нь гэж үглэн тэр тоолонд дугуй л инээн өнгрөөх эхнэрээ гартаа орууллаа гэж бодох болж билээ.Галаа ганц зүйл дээр эхнэрээ хажуунаас нь хэзээ ч явахгүй гэж бардам байдаг байлаа.Тэрээр шөнө түүнийг ханатал эрхлүүлэн жаргаадаг байв.Соён ч орой хөмсөгөө атируулан бухимдах ч шөнө жаргасан жаргалдаа өглөө нь нуур нугасгүй зандарч загнасан ч инээсээр үлддэг билээ.Тэрээр тэр гайтай өглөө Хуягаа орж ирээд гааль дээр учиргүй хямдхан машинууд ирж гэнэ хоёулаа явж үзэх үү гэхэд нь даган гарсан билээ.Хамт очоод үзтэл үнэхээр аятайхан хямдхан машинууд байв.Зарна гэсэн хоёр залуу өнөөдөр ингээд л зараад дууслаа авбал ав өөрсдөө л мэд ямар ч асуудалгүй гээд авна гэвэл бичиг баримтыг нь аваад ирэе гэлээ.Хуягаа -Би хоёрыг нь авлаа чи яахаа өөрөө мэд гээд нэг залуутай нь өгч авахаа ярилцан байв.Галаа жаахан эргэлзсэн ч алдаж боломгүй боломжийг ашиглахаар шийдэв.Тэгээд Хуягаагаас илүү гарах гэсэн шарандаа

дөрвөн машин авахаар тохироод уридчилгаа болгоод тавин саяыг өгөв.Үдээс хойш ирээд бичиг баримтаа аваад машинаа аваарай гэв .Галаа Хуягаа хоёр аятайхан наймаа хийсэндээ баярлан хоолонд ороод ганц нэг пиво уугаад эргээд гарав.Тэрээр машин байсан газраа ирээд өнөө хоёр залууг хайгаад олсонгүй .Хоёр биенээ харан сэтгэл нь түгшээд утас руу нь залга даа гэхэд Хуягаа утсаа гарган залгав .Холбогдох боломжгүй гэхийг сонссон Галаа дотор нь харанхуйлж -Новш минь чи ямар юмтай наймаа хийлгэчих вээ? -Самдан эндээс хямд авсан та хурдан очиж ав гээд хэлсэн.Түрүүн баараггүй л хүмүүс байсан гайгүй байлгүй дээ -Дахиад залга гээд уурлан тамхи гаргаад асаав.Тэр хоёр хичнээн залгаад утсаа авахгүйд гайхан тэр хавиас сураглаж эхлэв .Гэтэл машин тависан хашааны манаач эднийг зарж байгаа хүмүүс өнөөдөр ердөө ирээгүй дээ гэв.Галаа -Өглөө бид хоёр энд ирээд зургаан машин авахаар тохирсон хоёр залуу тэгээд хэн болж таарав -Өглөө энд байсан залуус бас машин авна үзнэ харна гээл орж ирсэн.Өчигдөр бас баахан үзэж харж байгаад л явсан залуус мөн шиг л байсан даа гэх нь тэр Галаа бүүр ихээр уурлан чи наад дугаараа хаанаас авсан юм бэ гэхэд -Самдан л энэ хүмүүстэй яриарай гэсэн шүү дээ.Би өглөө босоод залгаад энд уулзахаар тохирсон надад аятайхан боломж санагдаад тэгээд ч өчигдөр ганц нэг танилууд бүгд л эндээс авсан байсан болохоор муу юм бодоогүй -Өөртөө ирсэн гайг надад

дууддаг чи ч мөн хөгийн эр юмдаа алив явъя цагдаад бүртгүүлэхээс гэлээ.Цагдаа дээр очоод бүртгүүлтэл мөнгө шилжүүлсэн дансаар нь олчиж болно гэв.Гэтэл тэр хоёрыг мөнгөө талыг нь бэлэн үлдсэнийг нь дансаар гээд бэлэн авсан болохоор барих ганц шижим нь харуулын камернаас өөр харах зүйлгүй болсон байлаа .Энэ тэр гэж явсаар гэртээ ороод хар цагаан дуугүй хэвтээд өгөв.Хэтэрхий их хямарч хэдэн жил олсон мөнгөнийхөө талыг тавиад туучихсандаа үхтлээ харамсан заавал та хоёрыг олж шоронд хатаана даа гээд хөмхий зуун хоноод өглөө гарав.Дахиад л цагдаагаар яван эрэл сурал болов.Нөгөө хашаанд очтол машин зарсан жинхэнэ эзэд нь ирсэн байв тэднээс лавлан асуувал өчигдөр үзэж хараад маргааш ирээд авмаар байна гэсэн бид маргааш гадуур их ажилтай нөгөөдөр ирээрэй гээд явуулсан залуус

мөн болохыг камернаас хараад хэлэв.Ингээд яалт ч үгүй хууртсанаа ойлгоод хэтэрхий хямд байсанд нь эргэлзэн байснаа бодон бодон тэр үед л шуналаа жаахан дарсан бол гэж бодов.Шөнө нь үнэхээр эвгүй зүүд зүүдлэн өөрийх нь зарсан машин аваарь хийн түүнээс амь нэхэн нэгэн эр мөлхөн ирж байна гэж хар даран хашгиран сэрээд унтаж чадахгүй тэлчилж байгаад унтсан. *** Жингүйдэн хөвөөд л байна гэж зүүдлэн дахиад хэн нэгэн алив сэрээрэй гээд зөөлхөн хацрыг нь алгадах шиг болоод эхнэр нь Галаа ханиа гэх бүдэгхэн дуу сонсогдоод л учраа олохгүй байлаа .Түрээд ч байх шиг тэгснээ цагаан гэрэлнүүд нүд эрээлжлэн өнгөрч байснаа дахиад л өнөөх хөвөх мэдрэмж….Нэг сэрэхнээ хажууд нь Соён зогсоод түүнийг харж байснаа гүйгээд явчив.Удалгүй эмч дагуулан ирэв. -За Галаа гуай бие нь яаж байна за энэ рүү дагуулаад хараарай гээд бал хоёр тийш нь гүйлгэв .Тэгснээ баруун гарыг нь дээш өргөөд за буулга гэв,зүүн гарыг нь өргөхөд юу ч мэдэгдсэнгүй буцаагаад өөрөө мэдрэлгүй унах гараа яагаад ийм болсоныг гайхан эмчийн зүг харвал -За та тайван байгаарай бид бүх арга хэмжээг авч байгаа удахгүй эдгэнээ.Сэтгэлээр унах хэрэггүй шүү.Эхнэр тань таныг сахиад энд байна .Хамгийн гол нь элдэв юм бодож хямрахгүй байгаарай гээд гарав.Ингэж л энэ эмнэлэгт олон хоног хэвтэж буй нь энэ эхлээд байнга л уурлан ингэж хэвтээ дээ

хямран хийж буй эмчилгээнд итгэл төрөхгүй би үүрд ийм болчихвол яах юм чи одоо удахгүй намайг орхино биз гэж Соёнг элдвээр хэлэн ууралдаг байв.Сүүлдээ дуугаа хурааж хамаг мөнгөө алдсан одоо эрүүл мэндээ алдаж байгаагаа юунаас болсон юм бол гэж бодон байснаа нөгөө эвгүй зүүдээ санаад яг л энэ бүхэн олон хүнийг хуурч явсанд байж гэж харамсаж эхэлсэн байлаа.Хүн гэж өөрөө ядарч өвдөхдөө л өрөөлийн зовлонг ойлгодог нь жам юм.Хэр удаан сууж бодол болсоноо Галаа анзаарсангүй эмнэлгээс өгсөн тэргэнцэр дээр суугаад цонхоор харан энэ бүхнийг бодоод Соёнг ирж байна уу гэж зам руу хараа бэлчээв .Олон бужигнасан замаар танил хувцас харагдахад баярлан инээмсэглэв.Тэргээ эргүүлэн коридорт гаран хүлээхээр шийдэв.Хажуудаа байхад үглээд л байдаг хэрнээ явсан хойно нь эхнэргүй бол өрөөсөн тал нь байхгүй мэт болсоныг тэр сая л анзаарав.Тасгийн хаалга нээгдэж цагаан тамирын хослолтой Соён хичнээн хөөрхөн харагдаж байгааг харах нь ямар их баяр баясал төрүүлж байгааг догдлон байж мэдрэв. -За яаж байна хань минь нэг хонох гэж хэцүү байсан уу?Би сайхан усанд ороод хоёр хүүхдээ тэврээд

нам унтаад манай хоёр бүүр санаад сүйд болж аав дээрээ очмоор байна гээд дагаад арай гэж бултаж гарч ирлээ. -Тийм үү ?Би гайгүй ээ тэр хэд хоол ундтай байна уу?Ойрдоо хүүхдүүдээ санаад л байна.Маргааш хүн гуйгаад тэр гурвыг авчруулдаг юм бил үү. Нэг хармаар байна -Тэгэл дээ ээж хоёр хүүхэд дагуулж явж чадахгүй болохоор ирж ч амжихгүй очиж чадахгүй нь гомдох бий дээ гээл үглэж сууна билээ. -Чамруу цагдаагаас яриа юу?Эд нар бүүр хэргийг тоохгүй орхиж дээ. -Яриагүй ээ ямар ч байсан чи өөрөө эхлээд эдгэр тэрний дараа болох л байлгүй дээ.Битгий дахиад хямраад бай болох юм болж л таараа за хоёулаа ороё гээд түүнийг араас нь түрэн алхав…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *