Нүүр Сонин хачин БГД-ийн Эрүүл мэндийн төв PCR шинжилгээний лабораторитой болов

БГД-ийн Эрүүл мэндийн төв PCR шинжилгээний лабораторитой болов

24 секунд уншина
0
0
80

Өдөрт 2000 орчим сорьц шинжлэх хүчин чадалтай өдөрт 2000 орчим сорьц шинжлэх хүчин чадалтай PCR шинжилгээний лабораторийг Баянгол дүүрэгт ашиглалтад орууллаа.

“COVID-19” халдварын үед ЭМЯ-наас тандалт, судалгаа, тусламж, үйлчилгээний чиглэлээр молекул биологийн лабораторийг дүүргүүдэд байгуулж буй. Энэ долоо хоногт Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-д шинэ лаборатори ашиглалтад оруулсан юм.

Шинэ лабораторийн бэлэн байдал хангасан эсэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх орчинг бүрдүүлсэн байдлыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, БГДЭМТ-ийн дарга З.Балдандугар, УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг болон албаныхан БГДЭМТ-ийн Эмүжин эмнэлэгт ажиллалаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Улсын хэмжээнд молекул биологийн лабораторийг нэмж, өдөрт хийх шинжилгээний тоог нэмэгдүүлэх зорилгоор аймаг, дүүргүүдэд PCR шинжилгээний лабораторийг үе шаттай байгуулж байна. Нийслэлийн дүүргүүдийн хувьд 4 дэх дүүрэг лабораторитой болж байна. Удахгүй Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүрэгт лаборатори ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Коронавирусний халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд PCR шинжилгээ хийх хүчин чадал, тандалт, судалгааны ажлууд, зохион байгуулалт болон халдвартай иргэдийн эмчилгээ, эмнэлгийн тусламжийн асуудалд төвлөрч ажиллаж байгаа. Тиймээс цаашид бид хүчин чадлаа нэмж, хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хэрэгжилтээ хийнэ” гэв.

Мөн энэ үеэр УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг “Молекул биологийн лаборатори нь анагаах ухаан дотроо хамгийн нарийн өндөр ур чадвартай мэргэжилтэн шаарддаг, барилга байгууламж, дэд бүтцийн хувьд ч шаардлага өндөртэй. Тус лабораторийг зөвхөн ковидын үед гэлтгүй халдварт өвчин, вирусийн халдварууд, генетикийн өвчин үүсгэж байгаа өвчлөлийн генийг илрүүлж болох зэрэг өндөр ач холбогдолтой” гэлээ.

Өнөөдрийн байдлаар, Баянгол дүүргийн хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээг дөрвөн байршилд авч байна. Хойшид эдгээр байршлын бүх сорьцыг тус лабораторид шинжлэх юм. Лабораторийн бэлтгэл ажлыг хангахад ЭМЯ-ны “Лабораторийн салбар зөвлөл”-ийн гишүүд мэргэжил арга зүйгээр дэмжжээ.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *