Нүүр Өгүүллэг “ОЛДМОЛ” өгүүллэг “5-р хэсэг”

“ОЛДМОЛ” өгүүллэг “5-р хэсэг”

32 секунд уншина
0
0
535

Өдөр хичээл тараад ирэхэд зөрөөд ээж нь бэлдсэн хоолоо барьсаар сандчин гарав.Тэрээр дүүг нь хөхүүлээд унтуулсан байгаа хоолны саванд хоол нь халуунаараа байгаа идчихээд дүүгээ унтаж байгаа дээр

нь хичээлээ хийгээрэй миний хүү гээд ээж нь хүүгээ үнсээд толгойг нь илчээд гарсан. -ээждээ ямар их тус болж байгаа сайн хүү билээ дээ гэж инээхэд нь Наранбатад ёстой сайхан санагдаад ээжийхээ хэлснээр

хоолоо идээд гараа угаагаад хичээлээ гаргаж хийлээ.Дүү нь тайван унтана.Хуулж бичих хичээл хийгээд суутал нойр нь хүрэн тонгойн дэвтэрээ дэрлээд өөрийн эрхгүй унтав.Гэнэт түс хийх чимээ гаран

хүүхэд уйлахад цочин сэрвэл дүү нь газар ойчоод уйлж байлаа.Сандарч тэвдэн ахын дүү битгий уйл агаа нь унтчиж гэж үглэн дүүгээ сэгсчин тэврээд гэрээ тойрон алхав.Дүү нь тэгсгээд чимээгүй

болоход сандал дээр суугаад дүүгээ хартал духан дээр нь хөхөрсөн байв. -Ээ миний дүүгийн дух ийм болсон юм чинь өвдөлгүй яахав .Агаагаа уучлаарай гээд хөхөрсөн духыг нь илээд үнслээ.Тэгээд дүү нь сарвалзан дэвтэрийг нь авах гээд байхаар нь хичээлээ хумих гээд

дэвтрээ автал унтахдаа шүлсээ гоожуулаад бичсэн юм нь халтартан заваарсан байлаа.Гэнэт нулимс нь гараад яасан бүтэлгүй юм дээ .Дахиад л хуулах болох нь дээр нь дүүгээ унагаад ээж лав гомдоно байхдаа ирэхээр нь дүүгээ унагаасан гэж хэлэх үү яахав за ямар ч байсан ирэг гэж бодон хүлээн суув * Саруул нөхөртөө хоолыг нь аяглан өгөөд яаж байна даа гэхэд -Бүүр овоо шүү өвдөлт нь ер нь намдсан ганцаараа босохтой болоод л байна эмч харин нэг хэсэгтээ хүнд юм өргөж болохгүй л гэж байна даа нөгөө ажлыг нэг хэсэг хийхээргүй болж байна мөрөөдөл маань л бүтэхгүй нь -Эрүүл болж байвал тэр ч яахав тэр ажилаа дахиж хийх хэрэггүй бид машинтай машингүй амьдарч л таараа, хүн ер нь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байвал аз жаргал гэдэг юм билээ чи минь л хурдан эдгээд гарч ирвэл болох нь тэр -Нээрээ тиймдээ гарч байгаад та гуравтаа л анхаарч байхаас надгүй их хэцүү байна уу -Тэгэлгүй яахав хажууд хань болно гэдэг чинь их учиртай шүү дээ чи байгаа үгүй нь мэдэгдэхгүй сүүлийн хэдэн сар ч ер нь чанга л байлаа -За за хурдан л гармаар байна гайгүй болохоор эмнэлэг чинь ёстой миний байх газар биш юм уйдаад чамайгаа санаад хүүгээ бүүр их санаж байна.Одоо чи минь явдаа гэхэд -Манай хоёр гайгүй дээ дүүг нь унтуулаад орхисон жаахан хажууд чинь сууя л даа гээд түүнийг налаад хэсэг сууснаа за за

явлаа гэсээр гарав .Саруул яагаад ч юм ханьдаа хорогдон эргэж харан инээмсэглээд -Маргааш амралтын өдөр би хоёр хүүгээ аваад ирнээ гээд гарлаа. -Эмнэлгээс гараад буудалд ойртон гарц гарахаар зогслоо ногоон гэрэл асаагүй байтал хичээлээ тараад явж байгаа бололтой хоёр охин нэг нь чихэвч хийгээд нөгөөх нь утсаа хараад замруу тэр чигтээ орох нь тэр гэтэл цаад талаас нь гэрлээр амжиж гарах гэсэн машин тормоз гишгэн чахруулан орж ирэхэд Саруул нэг мэдэхэд л нэгийг нь түлхээд нэгтэй нь цуг түсхийтэл тээр тэнд шидэгдэв. -Хүүе ээ яанаа хүн дайрчлаа гэж тэр хавийн хүмүүс сандралдан бүчин авав жолооч машинаасаа гарч ирээд хоёрын хоёр хүн хэвтэхийг харан толгойгоо барин сөхрөн унав.Хэн нэг нь утсаараа залган түргэн дуудаж бас нэг нь цагдаа дуудлаа.Хажуу тийшээ шидүүлсэн охин

босож ирээд ээжээ хэмээн уйлж байснаа дайруулсан охин тийш очоод -Зулаа хүүе сэргэлдээ гэж татаж чангаан хүмүүсээ туслалдаа гээд орь дуу тавин уйлахад -Миний дүү хамаагүй битгий хөдөлгөө гээд настай авгай хэлээд гэрийх нь хүмүүсийг дууд гэв.Хоёр гурван хүн Саруул тйиш очоод -Хөөрхий энэ нэг хүүхдээс болж ингэх ч гэж залуухан эмэгтэй байна шүү дээ -Гэрэл харахгүй гарч байдаг өөрсдөө ч бэртээд өрөөлийг ч хэрэгт хийчлээ яандаа одоо ,яасан ч хурдтай явсан юм цу цу гэж шогшроно.Ойрхон эмнэлэгээс дорохноо түргэн ирээд газар хэвтэх хоёрыг ирж үзээд нэг нь амьд байна нөгөө нэг нь нас баржээ гэсээр аваад явав. Наранбат дүүтэйгээ тоглон зурагтаар хүүхэлдэй үзсээр гадаа харанхуй болж ээж нь ирэхгүйд гайхан суулаа, гэр нь бүүр хөрч эхэлхэд гарч хувинд байх нүүрснээс хийгээд дүүгээ аван орон дээрээ гарч суув.Өдийд ээж нь ирчмээр юмаа яасан юм бол аав зүгээр болов уу гэж элдвийг бодно.Удалгүй дүү нь өлссөн бололтой уйлж эхлэв.Халуун савнаас цай хийн жаахан чихэр хутгаад дүүдээ халбагаар өгвөл жигтэйхэн дуртай уув аяганы тал өгөөд ээжийгээ дуурайн хоолон дээр цай хийн бас л бага багаар аманд хийж хооллов.Ямар ч байсан дүү нь уйлхааргүй болоход дүүгээ дааж ядан өвөр дээрээ тавьж байгаад тослоо.Нүүрээ чинэрүүлээд л дүлж дүлж баагаад шээхэд нь баярлаад -Миний дүү чинь мундаг шүү пөөх чи

чинь өмхий баадаг болсон байна шүү гэсээр бөгсий нь арчаад дүүгээ газар тавиад баасыг нь цаасаар чимхээд хувинд хийгээд эргээд харахад дүү нь өнхөрч ирээд шээсээрээ алгадан тоглов. -Өө заваанаа гээд дүүгээ цааш болгоод шээсийг нь арчив.Тэгээд цаасаар гарыг нь арчаад ээж мэдвэл муухай гээд чамайг үнсэхгүй шүү чиний гарыг амандаа хийгээд л байдаг шүү дээ алив агаатайгаа орон дээр гараад суунаа гэсээр өргөөд орлуу суулаа. Дахиад л ээжээ хүлээж суулаа сүүлдээ айж эхлэв.Дүүгээ чанга гэгч нь тэврээд дээгүүрээ юм нөмрөөд хэвтлээ .Тэгсээр дүү нь унтав.Өөрөө чимээ чагнан хэвтэж байгаад унтлаа .Нэг сэрэхэд гэр нь хүйт дааж ээж нь бас л ирээгүй байв .Босоод галаа ухвал жаахан цогтой байв хэдэн мод тавиад үлдсэн нүүрсээ тэр чигт нь хийгээд цаг харвал гурван цаг болж байлаа.Дахиад л дүүгийхээ хажуугаар нь ороод хэвтлээ.Ээж маань яагаад ирэхгүй байгаа юм бол ядаж харанхуй болохоор хажуу айлд орж болохгүй юм Сүрэн эгчийн утсыг гуйгаад ээжтэйгээ ярих юмсан.Эсвэл дүүгээ орхиод хажуу айлруу орчоод ирдэг юм билүү.Дүү маань сэрээд дахиад ойчвол болохгүй байх гэж янз янзаар л бодон айж хэвтлээ. *Хундага шөнийн хоёр цагт цагийн тариа хийлгэчээд унтах гэж байтал утас нь дугарав.Танихгүй дугаар байсанд гайхан автал -Байна уу би эмнэлгээс ярьж байна энд нэг машины осолд орсон эмэгтэй байгаа юм сая ухаан орсон юм ярьж чадахгүй дохиод миний утсыг аваад таны дугаарыг хийгээд өглөө гэх нь тэр -Юу хэн юм бол ямар хүн байна гэхэд тэрээр

Саруулыг дүрслэн хэлээд хаана байгааг нь заатал өөрийх нь хэвтсэн эмнэлэгт гэмтлийн тасагт байгааг хэллээ.Хундага сандчин сувилагчаар гэмтлийн тасгийг заалган очоод өнөөх хүний заасан тасагт орвол толгой нь боолттой Саруул хэвтэж байлаа яаг л амь тавих гэж байгаа бололтой гараа түүнрүү дөнгөж хөдөлгөөд атгаад авах хооронд сулран унав .Хажууд нь зогссон сувилагч эмчээ гэсээр гарч гүйлээ .Хундага түүний дээрээс Саруулаа чи минь яачваа хэн ингэвээ хань минь гэж хашгичин сөхөрч суун уйлав.Гаднаас эмч сувилагч нар гүйлдэн ирж үзээд уучлаарай нас барсан байна,өчигдөр өдрөөс хойш их тэссэн юмсан юм хэлэх гээд л хичээгээд байсан чадахгүй байсан юм таныг л дуудах гээд байж дээ гэв. Хундага юу ч ойлгох тэнхэлгүй суун уйлж байлаа. -Энд ирэхдээ маш муу ирсэн цуг

ирсэн охин газар дээрээ нас барсан байгаа та нөхөр нь үү ? -Тиймээ өдөр надад хоол авч ирээд гарсан тэгээд л дайруулж хэн ингэчив хэн байсан юм бэ тэр одоо хаана байна -Мэдэхгүй ээ та цагдаагийн газраас лавлаарай биед нь ямар ч бичиг баримт байгаагүй утас нь эвдэрсэн байна гэж хэлүүлсэн л дээ -Хайрт минь би одоо яах юм бэ ? Чи намайг яа гээд орхиж байгаа юм хань минь босолдоо гуйж байна гэсээр Хундага үглэн гараас нь сэгсрэн байлаа -За та босдоо одоо түр гарч бай бид биеийг нь засаад моргт хийнэ гэлээ.Хундага салганан босоод коридорт гарсанаа гэнэт хүүхдүүд гэж бодонгуут эмнэлгээс хурдхан гарлаа.Зам дээр зогсон такси барин гэртээ ирлээ .Гэрийх нь гэрэл асаалттай байв .Орвол хүү нь эргэж хараад -Ээж гэснээ өө аав уу ээж ирээгүй бид хоёр айгаад гэв .Хундага хоёр хүүгээ тэврэн авч гурвуулаа одоо яах юм бэ гээд уйллаа .Наранбат ихэд гайхан -Ааваа яасан бэ ээж ирэхгүй юм уу гэж өмөлзөн хэлэв.Хундага түүнийг улам чанга тэврэн -Ирэхгүй ээ миний хүү гэж эхэр татан уйллаа.Тэрээр хань нь хоёр хүүдээ хорогдон амь тавьж чадахгүй өөрт нь хэлэх гэж ямар их тэмцсэнийг ойлгон өөрийх нь амьдралыг орвонгоор нь эргүүлсэн тэр жолоочийг үзэн ядаж байлаа. *Ажил явдал дуусан өөрийх нь болон хадам ээж аав нь буцахаар болов.Тэд хоорондоо ярилцан нэг хэсэг Хундага хүүхдүүдээ харж чадахгүй тэгэхээр нэг нэгээр нь салгаад

авахаар ярилцав .Тэгээд энэ шийдвэрээ хэлэх болоход тэдний аль нь ч хэлж чадахгүй хэд хонов.Тэгсээр өөрийх нь ээж нь хүүгээ дуудан уулзлаа. -Миний хүү одоо ажилдаа орох уу яахаар байна гэхэд -Харин ээ ээж би ажилдаа орохоор хоёр хүү маань хэцүү болох гээд байх юм нэг хэсэгтээ ажилгүй байхаас -Дандаа ажилгүй яаж амьдрах вэ талийгаачийн эцэг эх том хүүг нь аваад явъя гэнэ ээж аав хоёр нь бага хүүг нь аваад явъя миний хүү ажилаа хийгээд жаахан тайвшраад байж байх уу гэтэл -Юу гэнээ би хажуудах ханиа алдчаад байхад дээрээс нь түүнээс минь үлдсэн үрсийг минь авч явна гэж байхдаа яах вэ дээ намайг яаж амьд яв гэж байгаан гээд уурсав .Эл үгэнд ээж нь бас барайж нээрээ л үр хүүхэд нь явчихаар энэ маань яадаг хэрэг билээ гээд хэлэх үггүй суув.Хундага гадагш гаран урт амьсгал аваад яаж цаашид амьдрал маань үргэлжлэх билээ гэж шаналан байлаа.Тэрээр хоёр хүүгээ хамтад нь л өсгөнө хэзээ ч салгахгүй гэж бодов.Тэгээд хадам аав ээждээ ороод -Та хоёр минь хэзээ буцах билээ гэхэд -Бид хоёр нэлээд удчлаа мал хуй хэцүүдэж байгаа маргаашнаас буцая даа гэв. -За тэгвэл та хоёр миний хоёр хүүг аваад явж бай даа .Бид гурав та хоёртойгоо хамт амьдръя би үлдээд хашаагаа зарчаад гэрээ нүүлгээд очноо гэхэд -Ээ хүү минь тэг яасан сайн юм охиныхоо царайг харахгүй яаж насыг барна даа гэж бодож байсан зээ нараа харж сэтгэлээ дэвтээе гэж нулимс унагав.Маргаашнаас хүн бүгд буцаж гэр нь эзгүйрч эл хуль болон Хундага гэртээ нэг шил архи задлан ганцаар уув .Гашуудлын нулимсыг тасралтгүй урсган Саруулын инээмсэглэн байх

зураг зулны өмнө сөгдөн сууж хань минь чи яасан ч болчимгүй юм дээ .Хүний үрсийг хамгаалж өөрийн хүүхдүүдээ ингээд орхих гэждээ яасан сайхан сэтгэл гэж тэр вэ .Чамайгаа би яасан их санана вэ .Би чамдаан тангарага тавьж байна.Чи минь анхнаасаа л хүнийх биш минийх байсан би чамайгаа хэзээ ч хүнд очиж хүүхэдтэй ирлээ гэж гоморхож байгаагүй алдаж явуулсандаа хар толгойдоо халаглан харамсаж байсан.Тиймээ нэгэн цагт олдмол үртэй ирлээ гэж хүүдээ хатуурхан хэлсэн үгээ би буцааж байна.Тэр бол тэнгэрээс ивээсэн миний хүү би хоёр хүүдээ хойд эхийн гарыг хэзээ ч харуулахгүй ээ амлая гэж хэллээ.Маргааш нь зар тавин хэд хоногийн дараа ажил дээрээ очин ажилаа хүлээлгэн өгөөд гэртээ ирвэл хажуу хашааны ах орж ирээд уулзав. -Ахын дүү хашаагаа зарах гэж байгаа юм уу өнөөдөр хүн ирж сураглаад -Тиймээ ах минь хоёр хүү дээрээ очиж хамт байнаа энд байхаар хань минь харагдаад хэцүү байнаа гэв -Тэгвэл ах нь авъя хажуу тийш нь тэлээд томруулаад бидэнд хэрэгтэй -Тэгээ ах үнэ нь хэлснээр маань тохирч байвал авдаа гэв.Ингээд хашаагаа зарчаад Булган дээр очлоо.Хундагыг хараад ихэд санаа нь зовсон бололтой -За найз минь яаж явна гэв -Чамтай уулзах л гэж ирлээ надад нэг тус болооч -Хэрэгтэй юм байвал хэлээ хө -Би хүүхдүүдээ хөдөө явуулсан араас нь гэрээ ачаад явах гэсэн юм чи ачааны машинаар туслаач -Тэгээ бензин дүүргээд явуулая би ажил ихтэй байгаад ажил явдлаар

чинь тус хүргэж чадаагүй санаа зовоод л байлаа уучлаарай гэв.Хундага түүний далан дээр цохин -Зүгээрдээ би хэн ирж хэн явж байгааг ч анзаарах тэнхэлгүй байлаа .За тэгээд найз минь сайн сууж байгаарай эр хүний замын хүзүү урт гэдэг дараа таарах байх баяртай гээд явлаа. Замын энхэл донхолд сэгсчүүлэн явсаар нэг айлын гадаа ирэв. Хоёр гэрийн баруун талын гэрээс хүүхэд тэвэрсэн хүн гарч ирэв. -Сайн байна уу та, Дорлиг гуайнх хаахнуур вэ -Аан энүүхэн доор бий жаахан яваад баруун салсан зам бий тэрүүгээр явтал хаваржаа байгаа тэр дээ -За баярлалаа Явсаар очвол тухлаг сайхан хаваржаанд хоёр гэр

, .хонины хашаанд хэдэн хүн юм хийж харагдав.Хундагыг буутал хүмүүс харж байснаа бүгд түүн тийш зүглэв.Гэрээс Наранбат гарч ирсэнээ -Ааваа хэмээн гүйсээр ирж тэврэн авлаа.Хундага хүүгээ тэврэн үнсээд гэрт оров.Орон дээр уяатай хүү нь гартаа боорцог барин сууна.Хундага хүүгээ уяанаас нь тайлаад үнсэн өвөр дээрээ суулгав .Түүнд амьдрал даанч хатуу хандсан ч тэрээр хоёр хүүгээ хараад амьдрах тэмцэл нь улам асан байлаа… ТӨГСӨВ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *