Home Өгүүллэг “ОЛДМОЛ” өгүүллэг “4-р хэсэг”

“ОЛДМОЛ” өгүүллэг “4-р хэсэг”

10 second read
0
0
1,056

Сар шинэ болох гээд хүн бүхэн мөнгөний бодол болон яаж хүний гар дээр аятайхан юм тавих билээ гээд сэтгэлийн хямралд орон явна.Хүн бүхэн заавал өгдөг гарын бэлэгнээс болж уур цухал болно.Бүгдээрээ

авахгүй гэвэл яасан юм гээд л дор бүрнээ яривч хэн ч хэрэгжүүлэх бодолгүй .Тийн бужигнаан дундуур Хундага ажиллах цаг нь уртсан гэртээ харих нь ч багасан ажиллаж байлаа.Булган цагаан сараар л

хуурамчаар савалсан архиа ахиухан дэлгүүрүүдээр тавих гэж ёстой л эр хүний арван гурван мэхээ гарган явна.Хэдий олныг заруулах тусам улам л давран одоо ч амрах цаг болох л гээд байна хоёрхон өдөр

ажилаад л буулаа шүү дээ манайхаан гэсээр давчдуулан ажилуулна.Хундага сүүлийн өдрүүдэд ууцаар нь хөшиж тонгойх бөхийх тоолонд зовиур нь ихсэвч гүрийтэл ажилсаар үүрээр гэртээ

мөлхөх шахам оров.Саруул нөхрийгөө гэрийн хаалгаар арайхийн гуйвлан орж ирэхэд уучиж ажилдаа ядарч байж ууж яахнав дээ гэж бодон бушуухан босоод -Ээ чи минь ингэтлээ муудах гэж алив

босоорой гэтэл дээш тэнийсэнгүй -Ёо ёо ёо новш гэж бүүр ийм болчиж байгаа юм уу -Яасан бэ яагаад дээш болохгүй байгаа юм бэ чамайг уучаад л ингээд хөл дээрээ тогтохгүй орж ирлээ гэж бодсон -Ямар заваараа ууж суух вэ дээ гээд яраглан зогсоход -Одоо яанаа яах вэ гэж нулимс нь цийлэгнээд арайл хэтэрхий их ажилаад байсан юм аа юу хийхээрээ ингээд нуруугаа таттал зогссон юм бэ? -Савалсан архиа авдар дүүрэхээр нь өргөөд байнга л бөгтийгөөд байсан юм чинь тэсээд маргаашийг өнгрөөх болов уу гэсэн чадсангүй за яахав хэд хоног амархаар гайгүй болох байгаа өвчин намдаах эм өгөөч гээд хөлөө зөөж ядсаар орон дээр хажуугаараа харан хэвтэв.Саруул сандчин эмийн хайрцаг аваад аяганд ус хийгээд эм амруу нь хийгээд өндийлгөн усаа балгуулав.Өглөө болох арай ч болоогүй гэр нь хүйт даан байлаа.Сүүлийн гурван сард дандаа ажлын хажуугаар энэ ажлын муухайг нь дуудсан ч авах мөнгөний ахиуг харж зүтэгсээр ингэж дор орсон байлаа.Үүр цайлгаад нуруу нь өвдсөөр ирэхэд гэр нь яаг л хүйт даан сэрүүн байдаг болохоор даарсгээд л газар унтаад байсаных уу нуруу нь бага багаар янгинан байснаа бүүр татчих нь энээ.Ямартай ч өглөө эмнэлэг оръё гээд эмэндээ жаахан намдах үеээр унтаж орхив. Өдрийн цайны цаг дуусах үеэр Саруул хичнээн өрөвдөж байвч үзүүлэхгүй бол болохгүй гэж бодоод Хундагаа гээд зөөлөн татан сэрээв.

-Ажилын газарт чинь утсаар хэлсэн нуруу нь татаж орхилоо үзүүлээд акт аваачиж өгнөө гэсэн харин Булган жаахан дурамжхан л хүлээж авсан.Өөрөө ирж уулзана гэсэн ирээгүй л байна гэж хэлэхдээ хагас хэлсэнийг нь Хундагт дурссангүй .Үнэн хэрэгтээ арчаагүй амьсгаа үхлээлдээ яасан гэж нуруу нь татдаг юм худлаа баашилж нойроо харамлаа биз гээд тасалсан билээ .Унтаж амарсандаа тэр үү өвдөлт багатай болсон ч үнэхээр дээшээ тэнийх шинжгүй байв. -Саруулаа миний хань гараад такси бариад ир би явж үзүүлээд ирэхээс чи гэртээ байж бай энэ хоёр хэцүүднэ -Яаж чамайг ийм байхад ганцааранг нь явуулах билээ.Би хажуу айлын охин сая гэртээ ирж байхаар нь түр хүүхэдтэй ханьтай байгаад өгөөч гээд гуйсан за гэсээн .Тэр хоёрыг хувцас өмсөж байхад Сүрэн орж ирэв.Саруул гарч зам руу гүйн такси аваад иртэл үүдэнд нь Булган ирж зогсов. -За цаадах чинь унтсаар л байна уу ?Хм намайг ирээд авна гээд л байж байгаа гэхэд нь Саруул

түүнийг түлхэн -Чамд ер нь хүнийг хайрлах сэтгэл гэж байна уу даан ч дээ яаж ийм муухай байдаг байнаа гээд гэртээ оров.Хундага босох гээд татаганан зүтгэнэ.Саруул ороод түшин гарах гэтэл явж болохгүй бүүр тонгойн байлаа.Булган тэднийг хараад хэлсэн үгнээсээ санаа нь зовон бантсандаа -Чамайг чинь нойрны халуун болж гэж бодсон юм баларсан юм болжээ.Алив би үүрхүү гэтэл -Зүгээрээ бид өөрсдөө болгоно гэж Саруул эрс дургүйцлээ.Гэтэл хажуунаас нь Наранбат гүйж ирээд май ааваа энэ сандал түшээд явчих гээд өгөв.Хундага гайхан хүү рүүгээ харсанаа сандал дээр тулан явахад ачаалал нь арай багасан үнэхээр аятайхан байхад нь дотроо ихэд баярлан цааш явлаа.Булган муухай зан гаргаснаа бодон таксиг буцаагаад өөрийхөө машины хаалгыг нээж өгөв .Хундага арай л гэж машинд ороод тэд эмнэлэгт

ирлээ.Гэтэл хүлээн авахын эмч гэх залуухан бүсгүй та яваад рентгэнд харуулчих гэхдээ бараг л эмрай зураг авхуулах нь дээрдээ гээд явуулав.Тэндээс гараад Сонгдо дээр очоод зурагаа авхуулаад гарч ирвэл Булган -Дөрвөн зуун мянган төгрөг өгөөд сая зурагны мөнгийг чинь цалингаас чинь өгсөн шүү хө надад яаруу ажил гарлаа уучлаарай надруу хэрэг гарвал залгаарай гээд яваад өгөв.Саруул нөхрөө суулгаад зургийг нь аван эмчид очоод үзүүлбэл -Хүнд юм өрөгсөнөөс хүний нурууны яс шахагдан суулт өгдөг юм тэгээд бүүр далийсан байна .Эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх шаардлагатай юм байна даа гэв. Саруул нөхөр дээрээ ирээд хань минь хэвт гэж байна чи нааш цаашаа яваад яахав би яваад хувцасыг чинь аваад ирэе гээд явлаа.Хундага эхнэрээ хүлээж суух зуураа элдвийг бодон шаналж суулаа.Цаанаасаа л сүжиггүй ,хүн хордуулах зүйл хийгээд савлаад сууж байхдаа хэзээч дараа нь үйлдвэрийн гэх архинд итгэж баймааргүйн байна гэж боддог байснаа санан суулаа.Намайг бурхан бурууг нь мэдсээр байж хор найруулан суугаадаа харамс л гэж ийм болгосон байх.Цуг ажилдаг хүмүүс маань авсан мөнгө юу ч болохгүй алга болох юм гэж үглээд байдаг ортой л юм нойр хоолоо хугаслаж биеээ эрэмдэг болтол ажилаад эргээд тэр мөнгөөрөө эмчлүүлж сууна

гэдэг үнэхээр харамсалтай байлаа.Энгийн ажилаа хийгээд эртхэн хариад хань ижил үр хүүхэдтэйгээ гангар гунгар гэж суусан бол ингэж дор орохгүй байсандаа.Шуналтаж байж л өвдлөө гэж гуниглан суулаа.Удаан хүлээсний эцэст өвчтний түүх нээлгэн нэг юм гурван хүнтэй тасагт хэвтлээ.Саруул айлын хүүхэд хэцүүдлээ гэсээр буцаад явав.Өдөр гарахдаа л аяга хоол идсэн нь болж өнөөдөртөө ингээд хончихноо чи ирж хэрэггүй гээд үлдлээ. Саруул үнэхээр ядарч байлаа завсаргүй л нааш цааш явж хоёр хүүхдээ заримдаа үлдээхээс аргаггүй болж тэр бүртээ Наранбатад түмэн захиас захин гардаг билээ.Аз болж хүү нь хэн бүгдээс хэрсүү нэгэн , гараад ирэх хооронд үнэхээр дажгүй

сууж байдаг байлаа.Хундага дээр очоод хоолыг нь аягалж өгөх зуураа хүүгээ хичнээн том хүн шиг байж байдаг гээч гээд л ярина.Эхнэрээ ирэх тоолонд ард нь байгаа хүүдээ санаа зовоод хурдан буцаахын түүс болно.Хундага үнэхээр Наранбатыг үнэлж тэр хэмжээгээр өөрийхөө ямар муухай зан гаргаж байснаа бодон хүүг өөрийн эрхгүй хайрлаж суулаа..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…