Нүүр Бурхан шашин Бурхан багш “АЛДАА ГЭМ ГАРАХ 4 ГОЛ ҮНДЭС БАЙДАГ” гэж номложээ

Бурхан багш “АЛДАА ГЭМ ГАРАХ 4 ГОЛ ҮНДЭС БАЙДАГ” гэж номложээ

0 секунд уншина
0
0
126

БУРХАН БАГШ “АЛДАА ГЭМ ГАРАХ 4 ГОЛ ҮНДЭС БАЙДАГ” ГЭЖ НОМЛОЖЭЭ. Үүнд:

1.Үл мэдэх байдал

Хүн ер нь үл мэдэх байдлаас болж алдаа гэм гаргадаг байна. Иймийн тулд өндөр мэдлэг боловсрол эзэмших нь чухал бөгөөд бусдаас сонсож, бусдаас асууж, сурч мэдсэн мэдлэг өндөртэй хүн алдаа гэм гаргадаггүй ажээ.

  1. Олон муу сэтгэлээр эзлүүлсэн байдал: Хүн уур хилэн атаа жөтөө, хүсэл тачаал, омог дээрэнгүй зэрэг муу сэтгэлийн эрхэнд автаж, алдаа, гэм нүгэл үйлддэг байна. Иймд эдгээр муу сэтгэлээс надад аль нь илүү хүчтэй илэрч байна гэдгээ ажиглан шинжиж мэдээд тэрхүү муу сэтгэл бодлоо түүний ерөндөгийг бясалган арилгах хэрэгтэй. Жишээ нь: Хармын сэтгэлийг өглөгөөр, Уурын сэтгэлийг асралаар, Залхууг хичээлээр гэх мэт

3. Бишрэл хүндэтгэлгүй байдал:

Эрдмийн орон болсон бурхан, ном, хувраг, багш, хүндэтгэлийн орон болсон аав ээж ахмад хүмүүсийг эс хүндэтгэн бишрэх байдал гаргаваас тэдгээрийн үг сургамж, сургаал зөвлөгөөг үл тоомсорлож алдаа гэм гардаг байна. Иймд эрдмийн орон, хүндэтгэлийн орон зэргийг хүндэтгэж тэдний үг сургаалийг сонсож дагах нь эрхэм юм.

4. Сэрэмжгүй байдал:

Хүн өөрийн бие, хэл, сэтгэлийнхээ үйлийг алхам тутамдаа анхаарч ямар зүйл хийх гэж байгаа гэдгээ өмнө нь тунгаан бодож байх нь хамгийн чухал юм. Ингэж эс чадсан сэрэмж болгоомжгүй байдлаасаа болж алдаа гэм гаргадаг байна. Өөрөөр хэлбэл сайн муу, хар цагаан, зөв буруу, үйлийг ялган салгаж чадах оюуны чадвартай байна гэсэн үг.

Асралын өглөг

Өглөг өгнө гэдэг нь бусдад заавал эд зүйлс өгөхийн нэр биш юм. Хүүхдүүд та нар багш болон аав ээж, ах эгч, ахмад хүмүүсийг хүндэтгэн тэдний үг сургаалийг сонсож, бусадтай эелдэг сайхан харьцаж, элгэмсэг сайхан үг хэлж, инээмсэглэлийн сайхан харцаар харж мөн бусдын хийж байгаа ажил үйлсэд нь өөрийн биеээр тусалж дэмжих зэрэг нь асралын өглөг болж, буян их хураадаг учиртай юм

Load More Related Articles
Load More By admin
Load More In Бурхан шашин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *