Home Өгүүллэг “ОЛДМОЛ” өгүүллэг “3-р хэсэг”

“ОЛДМОЛ” өгүүллэг “3-р хэсэг”

13 second read
0
0
970

Хундага өглөө ажилдаа яваад үүрээр л ирдэг болов .Нүд нь гархилж ирээд шууд унтаад өглөө хооллоод л гарна.Эхний үед Саруулд хэцүү байв.Бүх юманд ганцаардан нөхөртөө гомдлон байснаа сая л түүнийг

үр хүүхэд гэр орныхоо төлөө зүтгэн явахад нь ядаж нэрмээс болохгүй ард талаа даах нь зөв гэж бодогдон элдэвийн бодлоо таягдан хоёр хүүхэдээ хоолтой гэрээ дулаан байлгах гэж их хичээх боллоо.Төрөөд

цөөхөн сар болсон бие нялх гэж өөрөө өөрийгөө дайчлахгүй нялхарч байснаа бодоод гадаа гэрт дэх ажилдаа түүртэх нь багасаад ирэхээр ямар залхуу байгаа вэ гэж бодно.Наранбат аав нь бараг харагдахгүй

өглөөд хааяа таарах болсонд эхний үед баярлаж байснаа ээж нь хамаг л ажилыг ганцаараа хийж суугааг нь хараад өрөвдөн үргэлж л -Ээж та битгий намайг хүлээхгүй нүүрс түлээнд гараад бай хүү нь ирээд л

хийж өгмөөр байна .Та дүүг хараад л сууж бай гэж хэвлүүрхэнэ.Хэдий аав нь заримдаа хачин зан гаргадаг ч ээж дүү хоёр нь аавыг нь эзгүйд хэцүүдэж байгааг хараад надаас болоод ирэхээ болиод байгаа юм биш

байгаа гэж айж байлаа.Хэрэггүй л ээждээ аавыг хэлдэг байж гэж бяцхан хүү өөрийгөө буруутган суулаа.Тэрээр хичээлдээ яваад ирэхдээ үдийн цайныхаа амттанг цүнхлээд идэхгүй ирнэ.Ээж нь тэгж болохгүй өөрөө идчээд ир гэж хичнээн хэлэвч дүүдээ авч ирсэн гээд аваад ирнэ.Дүү нь юм иддэг болох болоогүй гэж хэлсэнч авч ирээд зажлан жааханг ч байсан хамаагүй дүүдээ өгч байж л санаа нь сая амарна.Хичээлээ хийн суухдаа үргэлж л дүү рүүгээ хараад ээждээ загнуулна анхааралгүй байвал юу ч сурахгүй хичээлдээ анхаар гэж үглүүлсээр нэг юм гэрийн даалгаврын ард гарна.Тэрээр дүү нь энэ хорвоогийн хамгийн хайр хүргэм хүн яахын аргаггүй мөн билээ. Хундага эхний хэдэн өдөр ердөө ядрах гэж мэдрэхгүй зүтгэн ажиллаж байв .Булган түүнийг чи ч ядарлаа гээд ялархаад байхгүй амар хүн юм гэж онгироох бүрт улам л эрч хүчтэй ажилдаг байв.Хааяа шөнө дундлаад гэртээ очоод эхнэрийхээ өвөрт орохгүй бяцхан хүүдээ элдвийн хар хорын юм шингэх бий гээд тусдаа унтахад Саруул гайхан асуух боловч зүгээр ядраад хухирах байх хүүгээ сэрээчихнээ гээд л өнгөрнө.Тэрээр яаг арав хоног ажилаад амралтын өдөр таарангуут

Булганд хэлээд мөнгөө аваад хэд хоног амархаар тохироод гэртээ ирэв.Тэрээр ямар ч мэдрэлгүй бүтэн шөнө унтаад үдээс хойш нь сэрэв.Саруул бууз чимхэн хүү нь орон дээр сарвалзан харин Наранбат байхгүй байв. -За та гурав минь яажшуухан байна даа.Олон хоног чамайгаа хараагүй санаж гээд түүнийг тэврэн аваад үнсэв. -Хүүе ээ юм хийж байхад гэж сандран хэлсэн ч тэр ч бас хайр хүсэн түүнийг үнсэн сатаарав. -Алив наадхаа орхилдоо чамайг ямар их хүсэж байна гээч гээд түүний амьсгалыг давчдуулан улам дайрлан байтал гадаа хүний хөлийн чимээ гарч Наранбат гутлын цасаа дэвслэн хаалга онгойв.Саруул бушуухан хувцасаа янзалж засаад надад гурил элдээд өг гээд эрхлэнгүй дугараад инээв.Хундага сайхан байсан хэсэгхэн хоромдоо харамсан Наранбатыг ширүүхэн хараад дотроо энэ дандаа дараа болно шүү гэж бодон суулаа. -Хаачаад ирж байгаан энэ гэхэд

-Усанд л яваад ирж байгаан даарвуу миний хүү -Даараагүй ээ харин тэрэгээ түрээд явахаар халууцаад ирсэн -Аа тийм үү за алив би ус суллаад тэгээд гурил элднээ гэсээр Хундага бослоо.Аав ээж хоёр нь хоолоо хийгээд өөрөө дүүгээ сатааруулан энэ үе хэзээ ч зогсоож боломгүй аз жаргалтай үе байлаа .Ээж нь инээх тэр мөч хүүд юугаар ч солимгүй хамгийн сайхан үе байдаг билээ.Хундага хоолоо идчээд зурагт харан байснаа -Саруулаа хоёулаа мөнгөө цуглуулж байгаад том юм авах уу эсвэл одоо хэрэгтэй зүйлээ авах уу -Чи минь ингэж зовж байж олж ирсэн мөнгөө өөрөө мэдээд л зохицуулдаа -Юу гэсэн үг вэ би чамаас л асууж зөвлөж байж л бүхнийг хийнэ шүү дээ. -Тэгвэл хоёулаа нэг хөл дүүжлэх унаанд зүтгэвэл болох уу -Болноо чи минь намайг ингээд яваад байвал ард талаа зохицуулж барахнуу -Барнаа тийм том

зорилго тавиад зүтгэж байхад чинь би хамаг чадлаа л дайчланаа. -Аав ээж манайх машинтай болох юм уу гоё доо гоё доо -Энэ бүүр хүний яриаг дундаас нь ойлгочиж заримдаа том хүн шиг хачин хүүхэд шүү гэж Хундагыг хэлэхэд -Миний хүү эрт ухаан сууж аав ээжийгээ ойлгодог сайн хүү байгаа юм гэхдээ том хүмүүсийн яриан дундуур дахиж орж болохгүй шүү ойлгосон уу -За ойлголоо ээжээ би дахиж тэгэхгүй ээ -Гэртээ болсон яриаг хэрхэвч сургууль дээрээ ярихгүй тэгвэл ёстой аав нь уурлана шүү мэдэв үү гэж Хундагыг уурсахад -За юу гэж тэгж байдаг юм миний хүү тэгэхгүй гэснээ ер нь хоёулаа

хүүхдэд сонсгож болохгүй яриаг гаргаж байж л ярьж байя даа гэв. Хэдэн өдөр ажилдаа яваад эрт ирээд амарч байгаад дахиад өнөөх ажилдаа явлаа.Хичнээн ахиу мөнгө олно гэж бодовч байнгын түгшүүртэй чимээ гарах бүрт айж ажиллах сэтгэлийн дарамттай байдаг байлаа.Заримдаа өөрийн үндсэн ажил дээрээ байхдаа андууран аярхан ярих ,юм унагаах чимээ гаргахдаа сандрах болсоноо анзаараад дотроо инээвч тэр муухай мэдрэмж алхам бүрт нь амьдралд нь гэтсэн нүд нь бүлтэлзсэн байдлаар дүр төрхөнд нь шингэж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…