Нүүр Сонин хачин Монголын хошин урлагийн хамгийн шилдэг 10 эрэгтэй жүжигчид

Монголын хошин урлагийн хамгийн шилдэг 10 эрэгтэй жүжигчид

10 секунд уншина
0
0
3,168

1990-ээд оны эхэн үе бол нийгэм эдийн засаг доройтож, урлагийн бүхий л салбар уналтанд орон, хаалгаа барьж байсан үе билээ. 1991 оны 10-р сарын 1-нд “Монголын нэг өдөр” нэртэй бүрэн хэмжээний хошин шоу хөтөлбөрийг Соёлын төв өргөөнд тоглосон юм. Энэ тоглолтоор монголын хошин урлагийн шинэ түүх эхэлсэн гэж хэлж болно. Тэр үеээс хойш өнөөг хүртэл олон олон хошин урлагийн нэрт мастерууд мэндлэн гарснаас хамгийн шилдэг гэсэн эрэгтэй жүжигчдийг та бүхэндээ танилцуулж байна.

Т.Бархүү Хошин урлагийн “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү 1981 онд төрсөн. Нийслэлий 13-р дунд сургуулийг төгсөж улмаар СУИС-д элсэн орсон гэдэг. Сургуулиа төгсмөгцөө “Х-Түц” продакшнд элсэн орж “Сэргээш-3” бүтээлд тоглосон нь түүний хошин урлагт хөл тавих эхлэл болсон гэдэг.

Ж.Мөнхсайхан Маск продакшны үүсгэн байгуулагчдын нэг Ж.Мөнхсайхан 1996 онд СУИС-ийг төгсөн УДЭТ-д элсэн орж зургаан жил ажилллаж улмаар “Өнгөт инээд” продакшнд элсэн орсон.

П.Эрдэнэзаан Хошин урлагийн акулуудын нэг П.Эрдэнэзаан. “Өнгөт инээд” хамтлагт таван жил ажилласны эцэст Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай нартай хамтран хошин урлагийн “Маск” продакшныг үүсгэн байгуулж 2006 оноос хойш өдийг хүртэл амжилттай ажилласаар байна.

С.Лхагвасүрэн “Эрхэм элч” Продакшны захирал С.Лхагвасүрэн. “Шинэ үе” продакшнтай хамтран олон олон тайзны бүтээлд гол болон туслах дүр бүтээн үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болсон.

Н.Онон “Х-Түц” продакшний захирал. Анх Театрт байхдаа жүжигчин Одончимэг, Аглуу нартай хамтран тоглолт хийж үзье гэж шийдэж “Х-Түц” нэртэй тоглолтыг анх хийсэн нь одоогийн “Х-Түц” продакшнг байгуулах эхлэл байсан гэдэг.

Ц.Батхуяг Монголын хошин урлагийн авьяаслаг жүжигчин, Монголын соёлын тэргүүний ажилтан Цэвэгсүрэнгийн Батхуяг буюу Амбий. “Шинэ үе” продакшнийг үүсгэн байгуулсан анхдагчдын нэг юм. Тэрээр 2015 онд өвчний улмаас таалал төгссөн юм.

Л.Баттулга Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Баттулга. Баттулга 1997 онд СУИС-ийн кино драмын жүжигчний ангид суран төгсч хошин урлагт хөл тавьжээ.

Д.Батсүх Тайз, дэлгэц, хошин урлагийн нэрт жүжигчин, циркийн алиалагч, акробатч Дамбын Батсүх. Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль, Москвагийн цирк эстрадын дунд сургуулийг дүүргэсэн. Д.Батсүх 2011 онд таалал төгсжээ.

М.Баярмагнай Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин Магсаржаламын Баярмагнай. СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж “Эрхэм элч”, “Өнгөт инээд” хамтлагт элссэн. 2006 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар “Маск” продакшныг байгуулан тусдаа гарч амжилттай явна.

Н.Ариунболд Н.Ариунболд буюу Бооёо 1972 онд төрсөн. Шинэ үе продакшны үүсгэн байгуулагчдын нэг.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *