Нүүр Өгүүллэг “ОЛДМОЛ” өгүүллэг “2-р хэсэг”

“ОЛДМОЛ” өгүүллэг “2-р хэсэг”

23 секунд уншина
0
0
901

Гадаа жавар тачигнаж шөнөдөө нүүрс хийсэн ч өглөөгүүр гэрт жавар хургаад хүйтэн.Хүүхэд сэрэн уйлахад Саруул хувцасаа өмсөөд бослоо.Урд шөнө Наранбатыг бодоод ердөө олигтой унтсангүй яаж

хүүгээ зовлонгүй жаргалтай байлгах вэ гэж бодсоор үүрээр дуг хийж.Галаа төнхчин хэдэн цог ухаж гаргаад мод хийж гэрээ дулаацуулаад ,данхандаа цай хийж тавив.Тэрээр Дугарыг бодов өдийд

энэ хүйтэнд намайг ингэж босгохгүйдээ тэгээд хүүгээ дагуулж л юм хийнэ үү гэхээс зарж хэвтэхгүй л байх .Хүүгээ бодохоор аваад явчмаар л байх юм гэтэл энэ нэг нялх юмыг бас яах уу ийнхүү ацан шалаанд

орон бодож байхдаа тэрээр ээж бүрийн гайхалтай чадвараар өөрийн мэдэлгүй өглөө босоод хийдэг бүхнээ хийсээр л байлаа.Хүүгээ хуурайлж жаал хөхүүлчээд аавых нь өвөрт хийхэд Хундага сая л

сэрээд -Ээ миний хүү аавдаа ирсэн үү яасан сайхан амьтан бэ мммм гэж нялууран үнэрлээд хоолоо халаачих ингэсгээд гарлаа өнөөдөр ажил ихтэй гэлээ.Саруул хоол гал дээр тавиад цаад орон дээр унтах

хүүгээ сэрээв. -Нараа миний хүү босоорой цайгаа уугаад хичээлдээ яв.Аав нь бас явах юм байна гадаа харанхуй байгаа болохоор ханиндаа сургуульдаа дөх гээд хүүгээ тонгойж үнэрлэв. -Сургууль бага ангиа ядаад өдөр оруулчиж болдоггүй л юм байхдаа өвөл хүйтэнд өглөөгүүр харанхуйд л явах юм.Өглөө бүр хүргэж өгнө гэж байхгүй болохоор нохой гүйх бий гээд өдөржин санаа зовчих юмаа -За юун сүртэй юм бүх л хүүхдүүд ингээд л явж байгаа ганцхан манай энэ л айгаад байна гэнэ үү эр хүн ч болдоо -Чамд ер нь үр хүүхдээ хайрлаж бодох эцэг хүний шинж байна уу чи бид хоёр дөнгөж төрсөн нялх хүүхэд харчаад том хүүгээ дэндүү томоор бодчиж энэ чинь нас нь бага шүү дээ долоохон настай хүүхдээ хэдтэй гээд бодоод байдаг юм -Хар өглөөгүүр юун сүртэй юм яриад хэрүүл хийгээд байгаа юм хүн болгон л багадаа ингээд дүүгээ гарахаар аяндаа л ажил хийж бүхнийг хийж

сурдаг ямар гадаадад амьдардаг хүмүүс биш тэгээд яах гээд байгаа юм . -За за чи ойлгох биш би чамд юу ч хэлэх вэ дээ -Юу ойлгуулах гээд байгаа юм гэж үглэн хувцас аа өмсөөд өөрөө халж байгаа хоолоо аягалан идэв.Саруул хүүдээ хувцас хажууд нь тавиад хурдан хувцасаа өмс ээж нь хүүгээ ядаж харанхуй гудамжнаас гаргаж өгнөө гээд өөрөө бас дулаан юм өмсөв. -Хүүхэд тэгээд яах гэж байгаа юм би одоо явна тэгээд дөхүүлээд өгнө л гэж байна чи чинь юу болчив нялх хүүхэд ганцааранг нь ориод гарах гээ юу -Унтаж байгаа хүүхэд юугаа мэддэг юм иртэл унтаж л байг.Чи яараад байгаа биздээ Нараа цайгаа уучаад явахаар чи хоцрох байлгүй дээ.Хундага эхнэрээ нэг л биш байгааг анзаарав.Нараа элдвийн хов зөөв үү гэж бодох тусам түүнд уур нь хүрч -Хурдал хэдэн юм өмсөх гэж хөдөлж ядаад суух юм -Чи явж бай би өөрөө дөхүүлнээ гээд байна өглөө бүр харанхуйг дуустал би өөрөө явж байх болно.Харин чи унтаж байгаа хүүхдэд санаа зовоод байгаа бол хараад сууж бай энэнд уурлах юм ердөө алга.Саруулын эрс шийдэмгий энэ үгэнд Хундага эгдүүцэн хэрэлдэх гэснээ больж хаалга саван гарч одов.Хамаг л тэвчээрээ барин суусан Саруул хөндий хүйтэн нөхрөө яагаад урд нь анзаараагүйгээ гайхаж суулаа.Худал дүр эсгэн наль наль гэж өөрийг нь тойглож чамайгаа алдахгүй чиний хайрлаж буй бүхэн минийх би хүүгээ өөрийн юм шиг л хайрлана гээд л байсан нь одоо ч чихэнд нь тодхон сонсогдох шиг болов.Нялх байхад нь зүгээр л байдаг байсансан.Энэ хэдийнээс ингэж хүүг минь ад үзэх болов.Саруул аяндаа л уйлчих гээд байлаа -Ээжээ хүү нь юу идэх юм

би нэг их өлсөөгүй байна .Та бас намайг хүргэж өгч яах юм би ганцаараа чаднаа .Одоо би том болсон дүү маань сэрээд уйлаад байвал яах юм бас ганцаар айна. -Ишш эвий дээ зүгээрээ дүү нь овоо унтнаа миний хүү масло талх ид халаасан хоол ходоодонд муу -За ээжээ би өөрөө масло түрхээд иднээ та сууж бай хэмээн хэвлүүхэн ярина.Саруул хүүгээ харахад хэдий айлын том гэх ч жаахан харагдана.Тэд цай ууж дуусаад хөтлөлцөөд гарав.Гадаа нүүрсний утаа хамар хорстол үнэртэнэ .Саруул хүүгийнхээ хамар амыг нь сайтар ороолтоор ороогоод цааш алхав.Муруй тахир гудмаар орон алхсаар үзүүр тойроод гарч ирвэл хүүхдүүд нэг хоёроороо сургуулийн зүг алхаж байлаа.Наранбат зогтусан -Одоо болноо ээж би энэ хүүхдүүдтэй ханиндаа явчина та буц дүү айна гэлээ. -За тэгвэл өдөр тараад болгоомжтой ирээрэй миний хүү гээд үнсээд буцлаа. Эл бүгдийг гудамжны харанхуй буланд зогсож байсан Хундага хараад нэг Наранбат руу очих гэснээ болиод цааш явлаа.Тэрээр хүүгийн дүү айна та буц гэсэн үг түүний уур цухлыг дарав.Ээж нь л төвчигнөөд байсан болохоос энэ муу амьтан ч эрхлээд хүргэж өг гэсэн ч биш юмаа .Бас дүүдээ санаа зовохтой айна гэнэ шүү .Хэдий минийх биш ч гэсэн би ч энэ муудаа дасаж хааяа уур хүргээд ширүүлээд байдаг нь би ямар дургүйдээ тэгдэг биш юм сураг гэсэндээ л гэж өөрийгөө өмгөөлөв.Ээж л хүний хүүхэд цаанаа л элэг нь өөр том болоод эрэгтэй хүүхэд дийлдэхгүй байх бий багаас нь дарж бай л гэсэн .Тэгээд л чанга байх гээд хааяа айлгадаг .Яамаар ч юм мэдэх юм алга гэж бодсоор автобусанд суулаа. * Хундага орой ажилаа тараад цалин нь буусанд баярлан яаг гарах гэтэл Булган ирээд ганц нэг пиво уухыг санал болгов.Уг нь жаахан юм аваад харьж эхнэрээ баярлуулая гэж байсансан.Гэтэл яагаад ч юм түүнийг даган гарлаа.Баранд ороод пиво захиалан ууж суухдаа -Чи яагаад эхнэр авдаггүй юм одоо хань ижилтэй болооч орой хүүхдүүд дээрээ очоод эхнэрээ тэвэрч хэвтэх

сайхан шүү дээ -Ганцаар байх шиг жаргал алгаа хүссэн зүйлээ хийгээд дуртайгаа авч хоноод болоод л байна би хүнтэй суух болоогүй, та нар шиг авсан хэдээ тушаагаад өөртөө наасан юмгүй явах юу нь сайхан юм -Сайн хүнтэй сууж хөөрхөн хүүхэдтэй болох бас л сайхан тэдний төлөө хийж байгаа ажил ч хөнгөн санагддаг -Шал завхарсан юм хүнд шулуулж байж надад байр байна, машин байна, би идмээр байгаа хоолоо шилж байгаад иднэ, унтмаар байгаа хүнээ худалдаж аваад их ярих юм бол хэд хоног ч дэргэдээ байлгаад байна -Тэд чинь үүрд чинийх биш шүү дээ .Харин надад бол сайхан хань хөөрхөн үрс байна тэд надаас хаашаа ч явахгүй -За за чи бид хоерын яриа нийлэхгүй нь өөр юм яръя би чамаар нэг юм хийлгэх гээд би ганц нэг хүнтэй нийлж ар-хи савлах гэсэн юм найдвартай дараа нь ийш тийшээ ярихгүй хүн хэрэгтэй байна чи ажилах уу. -Тэр нь яадаг юм бэ асуудалтай биш үү

-Зүгээрээ шөнөөр ажилдаг юм шөнө дундаас хойш би хүргээд өгнө найдваргүй хүн ажилуулахгүй чи арав хоног ажилаад л сарын цалингаа авна. -Хөөх тийм үү уг нь ч эхнэр гэрт болохоор цалин хаана ч үгүй л байна.Би шөнө очихгүй гэхээр хэлж байж л гарна зөвшөөрвөл маргааш ажиллаж болох юм уу. -За тэг эхнэрээ гадагш яриж болохгүй гээрэй за амжилтын төлөө тулгая тэр хоёр нэг их удалгүй гараад Хундага дэлгүүр орж жаахан хүнс аваад гэртээ хүргүүлэв.Булганыг яаж мөнгөжүү байгаад байдагыг гайхаад байдаг байсан ийм учиртайн байнаа гэж бодсоор гэртээ орлоо. -Саруулаа цалин орж би жаахан пиво уучихлаа уучлаарай ажил ярьж уусан юм. -Хоол чинь бас л хөрсөн халуун цай хийгээд идэх үү -Халаагаад өгөөч цай хийхээр амтгүй болноо.Надад нэг хүн ажлын санал тавиад шөнийн цагаар архи савлана гэнээ.Арав хоногт би сар авах цалингаа авах юм байна -Өдөр ажилаад шөнө ажил хийнэ гэж юу байхав дээ ядрана нойргүй явах тийм ч сайн биш -Тэгээд дөрвүүлээд миний цалин чүү чамиа хүрч байна мөнгө хэрэггүй гэхнүү хамаагүй ээ та гурвын төлөө

ажилнаа -Идэх хоол байхад илүү хараад яахав хууль бус юм хийж байгаад баригдвал дараа нь харин бид гурав улам хэцүү болно -Зүгээрдээ би арав хоног ажилаад үзмээр байна.Булган машин байртай болчоод байхад ядаж би байшин барьчих юмсан.Саруул түүнийг хараад эр хүн гэж дотроо их л юм бодож байх юм даа гэтэл би тогоо шанага дотроо бодлоо шаналган суух юм .За яахав ажилаад үзнэ биздээ шантраад болих л байх . Наранбат аав ээжийхээ эл яриаг сонсоод аав нь шөнө бас ажилахаар болж байгааг сонсоод ээждээ улам их туслахгүй бол болохгүй юм байна гэж бодож суулаа .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *