Home Зөвлөгөө Таны гэрт аз жаргал авчрах 10 ЦЭЦЭГ

Таны гэрт аз жаргал авчрах 10 ЦЭЦЭГ

4 second read
0
0
745

Тасалгааны цэцэг гэрт хүчил төрөгч ялгаруулж, аз жаргал авч ирдэг гэдэгт цэцгэнд дурлагсад итгэдэг. Тэгвэл чухам ямар цэцгээр гэрээ чимж, ургуулвал зохих вэ. Таны сонголтод тус болох үүднээс гэрт байлгахад аз жаргал авчрах АРВАН ЦЭЦГИЙГ танилцуулж байна.

1. Спатифиллум буюу нөмөргөнө

OLYMPUS DIGITAL CAMERA

Энэ цэцэг нь эмэгтэй хүнд аз жаргал авчирдгаараа алдартай. Энэхүү цэцгийг гэртээ авчирснаар ганц бие хүмүүс заяаныхаа ханийг заавал олдог гэдэг. Харин хүүхэдгүй хосууд удахгүй бүл нэмнэ гэж бэлгэшээдэг байна. Учир нь нөмөргөнө цэцэг нь гэрт харилцан ойлголцол, хайр сэтгэлийг авчирдаг аж.

2. Фиалка буюу нил цэцэг

Энэ цэцэг ургадаг айлд хэрүүл бага гардаг гэнэ. Мөн энэ цэцгийг мөнхийн хайрын бэлгэ тэмдэг ч гэж үздэг байна.

3. Гибискус буюу хятад сарнай

Гэрт хятад сарнайг ургуулснаар шунал тачаал ихтэй хайр дурлалыг дууддаг байна.

4. Хойя буюу эмгэн шээрэнгэ

Зарим орнуудад энэ цэцгийн нэг төрөл болох керрийг хоёрдугаар сарын 14-ний өдөр валентины бэлэг болгон бэлэглэдэг юм байна. Унтлагын өрөөнд ургуулвал гэр бүлийн аз жаргалд эерэгээр нөлөөлдөг гэнэ.

5. Мирт

Энэхүү мод нь гэрлэлтийг бат бөх болгож, энх тайван, аз жаргал авчирдаг. Олон орнуудад “Мирт” хэмээх энэхүү модыг шинээр гэр бүл бологсдод бэлэглэхэд хамгийн тохиромжтой бэлэг гэж үздэг юм байна.

6. Аихризон

Энэхүү “Аихризон” цэцгийг “Дурлалын мод”, эсвэл “Аз жаргалын мод” ч гэж нэрлэдэг. Нэрнээс нь харахад гэрт хайр, аз жаргал авчирдаг байна.

7. Калатея буюу тогосон сүүл цэцэг

Энэхүү цэцгийг гэрийн гал голомтыг сахин хамгаалагч цэцэг гэж үздэг.

8.Хлорофитум буюу ногоодой

OLYMPUS DIGITAL CAMERA

Ногоодойг гэр бүлийн амьдралд амар амгалан, аз жаргал авчирдаг гэдэг.

9. Кислита (оксалис) буюу айргана

Хэрвээ хайраа олохыг хүсч байвал эсвэл гэр бүлээ хадгалж үлдмээр байвал гэртээ заавал “Айрганыг” тарьж ургуулаарай.

10. Антуриум (Эр хүний аз жаргал) буюу годонхой

Антуриум буюу годонхой нь хайр сэтгэлд аз жаргал, амжилт авчирдаг. Мөн эрчүүдэд “Эр хүний хүчийг” бэлэглэдэг байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…