Нүүр Өгүүллэг “ОЛДМОЛ” өгүүллэг “1-р хэсэг”

“ОЛДМОЛ” өгүүллэг “1-р хэсэг”

16 секунд уншина
0
1
757

Түрдэг тэрэгний дугуй жижиг чулуунд тээгэлдэн явахгүй зовооно.Жаахан гараараа чулууг авах гэж оролдоод болохгүйд уур нь хүрч тэрэгээ нааш цааш нь займчуулаад арай гэж гаргав.Гар нь улайж хөхрөөд даарсандаа байн байн амандаа ойртуулан ха ха гээд

дулаацуулах боловч тусыг эс олно.Гэртээ ойртох бүрт айдас дотроос нь амьсгал давчдуулна.Аль өдөр ус авахаар гараад мөсөн дээр гулгаж гулгаж нэг мэдэхнээ худаг хааж хүнгүй болж харуй бүрий болсоныг

мэдэж тэгээд усаа түрээд гэртээ зүглэж яваа нь энэ.Жаал хүү барагтай тоглох завгүй гадаа түлээ хөрөөдөхөд модон дээр сууж хагалсан модыг өрж хатаана.Нүүрс хувинд хийж усанд яваад өөртөө ахадсан ажлыг

өдрийн турш л хийнэ.Хүүхдүүд гадаа гулгаж тоглон гүйхийг хараад атаархангуй харцаар хараад л өнгөрнө.Ганц өөртөө тоглох зав ийнхүү усанд явахдаа худгаас урссан мөсөн дээр шавайгаа ханатал гулгах

билээ.Харин өнөөдөр арай л хэтэртэл тоголсоор удчиж.Бяцхан зүрх нь гэрийн үүдэнд ирэхэд улам хурдан цохилоод айж хулгасаар гэрт оров. -Үгүй чи чинь яачив.Яагаад алга болчив аз болж аав чинь ирээгүй

байлаа.Тэгээгүй бол бас загнуулж зодуулна би араас чинь явдаг юм уу гэж бодож суулаа .Дүү чинь уйлаад гаргахгүйн -Ээж би жаахан гулгаад тоглож байгаад удсанаа мэдсэнгүй -Усаа оруулаад хийхгүй бол хөлдөнө дөө алив дамжлаад оруулъя.Гаднаас дөчийн битонтой ус хийхэд гадна талаасаа зайрмагтан хөлдсөн байв . -Тээр чи усаа хөлдтөл тоголсон байна шүү дээ өөрөө үхтлээ даараад ирсэн байж байгааг нь .Хүү аавыгаа ирээгүйд баярлаад дорхноо бие нь дулаацаад удаан даарсан хацар нүүр нь улаа бутран халуу шатаж байлаа.Дүү нь газар мөлхөн ган гун гээд өөрлүү нь зүтгэнэ.Дүүгээ дээш зогсоогоод

-Алив агаан дүү хэзээ явдаг болох юм бээ хурдан том болоод ахтайгаа тоглоод сайхан даа ход ход гээд дүүгээ инээлгэн маасуурлаа -Ирэх жил гэхэд л чамайг дагаад салахгүй дээ.Ээж нь ажилдаа орохоор миний хүү дүүгээ хараад л үлдэнэ чадна биздээ -Чаднаа ээж санаа зоволтгүй хүү нь одоо том болсон шүү дээ -Иш миний хүү дөнгөж хоёр дугаар анги байж чадна л гэх юм -Ээжээ аав яагаад л намайг харахаараа уурлаад байдаг юм дүүг болохоор хараад л инээгээд байна -Хэзээ тэгдэг юм чи өөрөө л үгэнд нь орохгүй уурлуулдаг чамайг ажилд сургах л гэж үглэж байдаг шүү дээ -Дүүг гараагүй байхад надад гайгүй л байсан гэтэл дүүтэй болсоноос хойш намайг ердөө тоохоо байсан -Миний хүү тэгээд аавдаа гомдоод байдаг юм уу? -Таныг төрөхөөр явсан хойгуур би аавд цай хийж өгөхөөр авч яваад унагаад хагалсан гэтэл намайг алгадаад заяагүй амьтан дандаа хагалж эвдлэнэ гээд би их айсан -Тийм үү гэхдээ алгадсан нь буруу л даа гэхдээ юм эвдээд л хагалаад ууралсан байна гээд хэлэхдээ хоолой нь зангирав. -Аавын найз ирээд хүүтэй болсон гээд архи уугаад тэгээд орой нь намайг гэр цэвэрлээрэй гээд духруу няслаад намайг уйлсан чинь үхсэндээ муу ёрлоод байгаа юм дугай бол гэхэд найз нь -За чи өөрийн хүүхэд гарлаа гээд энэ жаахан амьтанд ингэж болохгүй ээжийг нь хайралсан бол үрийг нь хайрлаарай гэсэн -Юу юу гэнээ тэгээд энэ бүгдийг чиний хажууд яриад байсан хэрэг үү гэсээр ээж нь уйлчив .Хүү буруу зүйл ярьсанаа гэнэт

ойлгоод -Ээжээ та намайг аавд битгий хэлээрэй уг нь би хэлэхгүй гэж бодож байсан ч намайг олдмол гээд хэлээд байгаа учрыг ойлгохгүй л танаас асуух гэсэн юм та хоёр намайг олсон юм уу гээд нүдэнд нь нулимс бүрхэн ирэв.Саруул хүүгээ хараад юу ч мэдэхгүй нялх үрээ ингэтлээ шаналган байснаа мэдээгүйдээ харамсан цурхиран уйллаа. ** Саруул анхны хайрын амтанд бялуурч явахдаа хайртай залуу нь гомдоож нэг хэсэг уулзахгүй зугтан хөдөө явсан билээ.Үхтлээ хайрлан дуралсан Хундага хэмээх залуу сар шахам яваад ирэхэд арай л мөргөж сөгдөх нь халаг эргүүлдсээр авч суусан.Дахиж хэзээ ч гомдоохгүй гэсэн боловч бас л хардан гар хүрч гомдооход нь одоо уучилж чадашгүй нь гэсээр ээж аавдаа буцсан билээ.Хөдөө гарч мал дээр байхдаа нутгийн залуу халамж тавин эргүүлдэхэд нь эрчүүдэд итгэл алдсаан хэмээн нүүр өгөлгүй их л удсан.Дугар тэгэх тусам бүүр салахгүй үргэлж халамж тавин тэднийхээс салахгүй аав ээж нь ч сайн хүн гомдоов

нутгийн тулхтай түшигтэй хүн шүү гэж ятгасаар тэд намар нь нэг гэрт орсон билээ.Дуу цөөтэй үргэлж инээмсэглэн явдаг Дугар сайхан хүүхэнтэй суусандаа хязгааргүй аз жаргалтай байдаг байлаа хичнээн их хайралдаг гэж санана намрын сэрүүнд өглөө болоход чи минь хэвтэж бай би галлаад дулаан болохоор бос хэмээнэ. -Хүн муу хэлэх байгаа даа гэхэд -Хамаагүй чи минь л жаргалтай байвал хэн юу гэх нь хамаагүй ээ гээд л инээнэ .Саруулд тэр жаргал удаагүй юм .Өвөл нь шуурга уруудсан адууны хойноос Дугар яваад хэдэн адуутайгаа тэнгэрт одсондоо..Хатуу гэхэд дэндсэн хорвоод эмтэрч шархалсан сэтгэл нь тэр нутагт удаан байж дийлэхгүй хотруу орсон билээ.Гэтэл Хундага Саруулыг ирсэнийг дуулаад л түүнийг олоод ирсэн.Яасан их шаналан ямар их уй гашуу вэ чи минь ингэж зовох гэждээ би чамайг ийм үед чинь дэргэд чинь байя гээд салахгүй наалдсан.Тэгэхдээ үнэндээ урдын зангаа нэг ч гаргаагүй.Дугараас үлдсэн үрийг нь өөрийн юм шиг л тосон авсансан.Наранбат хүү ийн Хундагын хүү болсон билээ.Төрсөн цагаас нь хамт байсан хэдий хүүгээ загнаж зандрах авч эцэг хүн хүүхдэдээ юм хэлэлгүйл яахав гэж ёстой тоодоггүй байсан.Одооноос ажил хийж сураг гэж юм болгонд нааш ир энийг хий тэрийг хий гэхэд хүүгээ аядуу сургаа хө гэхээс үнэндээ

ингэж хэлж хүүгээ зовоож байсныг нь мэдээгүй билээ….Гэнэт хашааны хаалга дугаран хүн ирж яваа чимээг сонсоод Саруулын зүрх ёгхийв.Түүнийг хараад хашгирч орилмоор байвч бүлтэгнэн суух үрээ хараад бушуухан нүдээ арчин миний хүү нулимсаа арч хичээлээ хий гээд босов.Хундага хаалгаар орж ирэхдээ инээмсэглэн -за та гурав минь юу хийж байна тий тий ямар хүйтэн юм гэсээр орж ирлээ.Саруул дуу муутай -Өөдсийн чинээ хүүхдээ ус түлээнд зараад хөлдөөчих гээл суужин -Айлын том хүү хийлгүй яахав -Хөөрхий томоо ч алддаа хурдан дулаан ороосой гэж хөмсөгөө атируулав. Хундага хүүгий нь ширүүлж байснаа бодон арай хэлчихсэн юм биш байгаа гэж бодсоноо мэдсэн бол цамнаж гарах байлгүй бас гэртээ харилаа

гээд хүүг минь аваад явчих бий дээ гэж бодон суулаа.Анх Саруулыг хүнтэй суусныг нь сонсоод хардаж зовоож байснаа бодон өөрийгөө зүхэн нэг хэсэг их шаналж явсан билээ.Өөр хүнтэй танилцан дотонсох гэсэн боловч Саруулд дэндүү их хайртай байсан болохоор мартаж чадалгүй байтал хэдэн сарын дараа том гэдэстэй болсон ирэхэд нь ёстой л хамаг хүчээ дайчлан өөрийн болгон авсан билээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *