Нүүр Өгүүллэг “ГАНГАР ШААЗАН” өгүүллэг төгсгөлийн“5-р хэсэг”

“ГАНГАР ШААЗАН” өгүүллэг төгсгөлийн“5-р хэсэг”

23 секунд уншина
0
0
944

Бат өглөө эртлэн босож Дэлгэрийн хаалгыг зөөлөн цохив.Гэрээс Даш гарч ирээд хоолой засан -Хэн бэ ? -Би байна Дэлгэр боссон болов уу ? гэхэд Даш чимээгүй алхан ирж хашаагаа онгойлгов.Бат инээмсэглэн

-Та сайхан амарсан уу? Би өнөөдөр талбай орж Дэлгэрт туслах гээд ирлээ гэсээр гэр өөд зэрэгцэн алхав.Даш түүнийг ингээд ирнэ чинээ санаагүй болохоор ээж аав нь зөвшөөрсөн юм байхдаа гэж бодоод

толгой сэгсрэн Батын аав тийм ч амархан бууж өгөх хүн бишдээ хэмээн бодолхийлэв.Тэр хоёрыг орж ирэхэд цай уугаад яаг гарах гэж байсан Дэлгэр гайхан хараад -Яасан юу болов ? Чи яагаад ийм эрт яваа

юм -Би чамд туслах гээд хоёулаа бол сайн ажиллана -Аав чинь гээд гацан зогсоход -Зүгээр би насанд хүрсэн хүн өөрөө шийднээ гэлээ.Дэлгэр инээмсэглэн -За тэгвэл ажилаад бай ажилаад бай гээд

Батын мөрөн дээр тогшив.Хоёр хүүхдийг шуугилдан гарахад Даш үргэлж ийм байгаасай гэж залбирлаа.Өдөр хүртэл тэр хоёр уйгаггүй ялгалт хийн нэг мэдэхэд авсан ажилаа дуусаж байлаа.Үнэхээр

хамтаараа зүтгэх сайхан байлаа.Хайртай хүн нь хажууд нь байхад урамтай санасан бүхэн бүтэж юуг л бол юуг хийчмээр уул хүртэл жижиг санагдаж бяр амтагдан байв.Бат хөлсөө ханцуйгаараа шудран Дэлгэрийг харвал тэр хийж сурсан ажилаа сурамгай хийн ажилдаа улайраад хөлс нь бурзайгаад сууж байв .Бат савтай ус авч очоод -Жаахан амарч бай би хийе чи бүүр надаас илүү хийгээд намайг ичээгээд байна -Хихи арай ч хорь хүрсэн эрийн урд гишгэхгүй байхаа тэрнээс аавыг бол урдаа гаргахгүй шүү -Би анх чамайг хараад энэ турьхан биедээ яаж ийм чадалтай байдаг байнаа гээл бодож байлаа.Чамайг байхгүйд хүнээс лантууг нь аваад хэд цохисон чинь гар чичрээд тэгээд л чамайг бишэрч билээ. -Би чамайг боломжтой

айлын эрх бацаан гээд боддог байсан хихихи гэхдээ энэ их хүнд ажил хэрнээ чулуу жошныхоо хаанаас цохивол хагархуу гээд эв байдаг хар чадлаараа балбаад байдаг юм биш аав надад хэлж өгөөд тэгээд одоо бол би хагарал хэлбэрийг нь харж байгаад л цохидог.Өөртөө ядаргаагүй л ажиллах хэрэгтэй тэгэхийн тулд толгойгоо хамт ажилуулах хэрэг гарч байгаа юм даа.Хүмүүс юм цохиход ухаан яах гэж хэрэгтэй юм гэдэг шүү. -Тийм юм билээ надад хүн ингэж цохь гээд зааж байлаа.Одоо харин би чадаж байгаа биздээ. -Тийм байнаа гэснээ нүүр нь гэнэт барс гээд явчив .Түүний харж буй зүгт харвал Батын аав Тулгаа байлаа.Бат сандран за чи ажилаа хийж бай би аавтай уулзая гээд сандран явав.Саяхан л хайртай хүнийхээ хажууд уулыг өргөх хүч гармаар залуу аавыхаа дэргэд балчир хүү болон очилоо. -За яасан нэг муу шар охинд зарагдах гээд хар үүрээр босоо юу , чи эцэгтээ гар хөлийн үзүүрт зарагдах гэж ингэж эрт босдог билүү -Аав би энэ хүнд туслах ёстой юмаа энэ миний үүрэг шүү дээ -Чиний үүрэг бол эцэг эхдээ сайн сургууль төгсөж олигтойхон ажилтай болж өөрийгөө авч явчих чадалтай болчоод дараа нь эцэг хүний үүрэг ярих юм за юу машинд суу гэж эрсхэн хэлэв.Бат яаж ч чадалгүй машинд нь суулаа.Түүнийг ийнхүү явахад Дэлгэрийн нүдэнд нулимс цийлэлзэн ирээд гадагш урссангүй.Тэр зөндөө их уйлсаар нулимсаа залгиж чаддаг эх хүн болсон байлаа. Удалгүй Батыг хотод сургуульд оруулав.Хэд хэдэн удаа аав ээжээсээ нуугдан ирж Дэлгэртэй уулзахдаа

би сураад өөрийн гэсэн ажилтай болчоод чамдаа охиндоо ирнээ.Хэний ч хараа хяналтгүй болоод ирнэ амлаж байна чи намайг хүлээгээрэй хэмээн ярьж түүнтэйгээ амраглан байж явсан билээ.Дэлгэр түүнд итгэж ирэхэд нь охиноо сайн өсгөж байхаа амаллаа. * Нааш цааш хөврөх он жилүүд өнгөрсөөр Бат төгсөх жилдээ орсон байлаа.Хэдий ээж аавдаа Дэлгэрийг мартсан мэт байвч сэмхэн уулзаж өөрт нь хэрэглээрэй гэсэн мөнгийг ихэнхийг нь охиндоо хэрэглэ гэж Дэлгэрт өгдөг байв.Аав нь хүүгээ Дэлгэрээс нэг мөсөн салж гэж бодон дотроо баярлан байв.Дэлгэр охиноо гурван ой хүрэх өдөр нь Батыг хүлээн суулаа.Том дүү нь ахлах ангид дундах нь дунд ангид орж охиныг нь сайн харж өгдөг болохоор Дэлгэрт арагш санаа зовох нь бага байлаа .Харин аав нь л сэтгэлийг нь зовооно.Бие нь нэг л базаахгүй байхад юу ч хэлэхгүй дүнсийнэ.Эмнэлэг явж үзүүл гэхэд яваад ирлээ гайгүй гэнэ гээд үнэн худал нь мэдэгдэхгүй ирнэ цуг явъя гэхээр чи яахнав гээд тоохгүй .Аав нь орой хэрд би айлд очоод ирэе гээд гарав. Дэлгэр сайхан бууз хийгээд тэд хоолоо идчихсэн харин нэг жижиг бялуу авчаад цааш хийчихсэн Батыг ирнэ гээд байн байн үүд чагнаад л байлаа.Сэрүүхэн гээд орон доор охиноо цэцэрлэгээс нь авахаас өмнө авчраад хийчихсэн бялуугаа нэг гаргаж зүсэх гэснээ за яаг гучин минут гэсээр нэлээн орой болчихоор нь гаргаж ирэв.Нөгөө гурав хөөх гээд л алгаа ташаад охин нь шулаганаад -Ээжээ гоё доо гоё доо гээд дүү нарыг нь дуурайж алга ташина.Бялуугаа зүсэн гурвууланд

нь тавганд хийж өгөөд суутал хаалга нүдэв.Дотор нь баяр бялхаж тэгэлгүйдээ даанч дээ жил болгон ирдэг охиноо юу гэж мартхав дээ гэж үглээд гараад хаалга тайлвал хоёр цагдаа зогсож байв. -Амрыг эрье энэ Даш гуайнх мөн үү? -Мөөн мөн аав эзгүй байна юу болсон юм ? -Аан та биднийг дагаад явах боломж байна уу ? -Яасан юм гээд царай нь цайж айн асуухад -Уучлаарай бид аавыг чинь гудамнаас олсон юм тэгээд өөрийг чинь очиж мөн эсэхийг харуулах гээд -Юу яриад байгаа юм айлд очино гэж гараад хэдхэн цаг болж байна шүү дээ биш байхаа биш байх -Ямар ч байсан цуг явах уу? -За би хувцасаа өмсөөд ирэе гээд цааш алхахдаа гуйвлан явлаа .Гэртээ ороод хоёр дүүдээ эгч нь ойрхон гараад ирэе дүүгээ унтуулаад байж байгаарай гэчихээд гарлаа. Тэднийг даган явсаар эмнэлэгийн моргт ороод модон орон дээр хэвтэх хүний хувцасыг нь хараад салгалан ааваа хэмээн орь дуу тавин очив.Амар амгаланд автсан аавыхаа царайг харан цурхиран уйлж хажууд нь түших ч хүнгүй байгаад харамсан хорвоо дээр орь ганцаар мэт санагдан байлаа.Цагдаа нар түүнийг түшин за бид хүргээд өгөе дөө гээд түүнийг суулган авч яваад гэрт нь оруулав.Ахлах офицер нь гадаа гараад -Чи нас ойролцоо юм хажууд нь хараад хоно залуухан хүүхэд айж цочирсон байгаа гээд үлдээв.Дэлгэрт хэн байгаа яах гэж орж ирж байгааг мэдрэх юм даан ч алга байв.Том дүү нь унтаж байгаад гэнэт сэрээд эгчийгээ уйлан суухад гайхаад -Зүгээр үү эгч ээ юу

болсон юм гэснээ цагдаа хараад бүүр гайхаад эгчээ яасан юм аав хэрэг тариа юу ? -Үгүй дээ бидний аав уудаг ч хэрэг тарих хүн биш миний аав чинь сайхан хүн байсан юм шүү дээ гэснээ дүү минь аав минь бурхан болчиж яах вэ гээд л уйлав . -Эгчээ та юу яриад байгаа юм бэ хаана байна би аавдаа очиё би өөрөө хармаар байна гээд гарах гэтэл цагдаа тэврэн барьж зогсоов.Тэр хоёр удаан уйлсаар аяндаа хорвоогийн жам болохоор тайвшран хоорондоо ярилцав.Маргааш юу хийхээ ажлын газрын настай эгчээс асуухаар болоод цагдаа залууг явж амардаа гээд гаргав. Буяны ажил сум орны олон хүмүүсийн тусламжаар сайхан болж өнгөрөв.Ирсэн хүн болгон үлдсэн хэд нь яаж амьдрана даа гэж ярина.Зарим мэдэх нэг нь Тулгаагийн хар юм хүүхдийх нь эцэг юм билээ.Тэднийх харж үзмээр юм гэж урд хойгуур нь үглэн байлаа. Ажил явдал дуусан нэг хэсэг бужигнан байсан хүмүүс ч цөөрч Дэлгэр энэ хэдэн хоног юу ч болоод өнгөрөв дөө гэж бодон байлаа. Хэдий уймран гансарч байсан ч дотроо Батыг үнэхээр гайхаж байв.Охиныхоо төрсөн өдөрт ч ирээгүй хичнээн намайг мартсан ч үр хүүхдээ мартамгүй юм даа .Аавыгаа алдчихаад байхад хүртэл ирдэггүй яасан муухай сэтгэлтэй юм бэ. Аав ээж нь утсаар хэлмээр юм гэж голдоо ортол гомдож байлаа.Тэр гар утас авна гэж ерөөсөө бодож байгаагүй юм .Яагаад ч юм түүнийг хэрэглэж байгаа хүмүүс дандаа л хоорондоо худлаа ярьж суугааг сонсоод гайхдаг билээ.Гадаа сууж байж

гэртээ байна гэж , очоогүй хол байж одоо очиж явна гээд цаг үргэлж худлаа ярихад нь хэрэглэхийг хүсдэггүй юм.Бат утас аваад өгмөөр байна ярьж чатлаж баймаар байна гэж ярихад нь яах юм удаж байгаад уулзах сайхан утас барьсан хүмүүс худалч нэгэндээ итэгдэггүй юм билээ гээд аваагүй юм.Харин одоо утасаар түүнтэй ярьж асуумаар санагдаж байлаа.Хэн нэгний утсыг аваад ганцхан удаа дууг нь сонсмоор ч юм шиг гэтэл тэгэх тусмаа түүнд итгэх итгэл нь багасаад байлаа.Гэртээ элдвийн зүйл бодонгоо аавынхаа эд зүйлсийг янзалж байхдаа сүүлд халаасанд нь байсан эд зүйлс гэж өгсөн юман дотор байсан хайрцаг тамхи гарч ирэхэд нь аавыгаа санан нэгийг авч асаав.Хоолой нь гашуу оргиж хахаж цацан нүднээс нь нулимс гоожиход тэр уйлах биш инээв.Аав минь та хорвоогийн хатууг дарах л гэж гашуун утааг сорж байсан байна тийм үү ? Би одоо яах уу? Та намайг сонсож байгаа тийм ээ ? Ээж таныг баярлан угтаагүй байх тийм үү ? Биднийг орхиод ирлээ гээд лав загнаа биз.Гэхдээ охин нь хоёр дүүгээ охиноо өсгөж чаднаа та хоёр минь тайван амгалан байгаарай гэлээ Дэлгэрийн толгой манаран байлаа. * Алгаа нулиман лантуугаа аван цохиход жонш хага бутрав .Тэр хэн нэгнээс өшөө хорсолоо тайлах мэт хааяа ингэж улайран цохих нь ихээ.Тамхиа татчихаад жонш хагалахад тамир орох шиг санагдан хааяа нэг асаах боловч бүтэн татах нь үгүй түүнд мөнгө л хэрэгтэй байлаа .Дүү нь их сургуульд орчихсон охин нь сургуульд орчихсон дундах дүү нь ахлах

ангид гээд хэдэн жилийг ардаа үджээ. Том дүү нь зуны амралтаараа эгчийгээ даган ажиллаж төлбөрөө бараг л хийгээд буцна.Эгч нь дүүгээрээ бахархана.Толгой сайтай ухаалаг дүү нь зовлон дундаас өндийж ирсэн сайхан залуу болж байгаа билээ.Харин Батын аав ээж нэг л өдөр хотруу хүүгээ бараадна хэмээн ажилаасаа гаран нүүхэд нь Дэлгэр тэднийг хүүгээ өөрөөс нь нэг мөсөн салгаж буйг ухаарсан билээ.Тэр амьдрал ийм л байдаг юм байна хүчтэй нь хүчгүйгээ орхин дээшэлдэг нь хорвоогийн хууль юмдаа гэж ойлгох болсон юм.Дэлгэр дүүгээ хот явахад нь утастай болсон билээ тэрээр дүүдээ бас авч өгөөд эгчтэйгээ ярьж байгаарай гэрээ санавал ярьж байгаад ирж бай гэсэн билээ.Гэртээ ирээд ажлын хувцасаа тайлан хоолоо идэн суутал утас дугаран дүү нь удахгүй орлоо хэмээн ирж яваагаа хэлэв.Дэлгэр гайхан яасан гэтэл таслаж орхив.Охиныхоо хичээлийг хийлгэж суутал дүү нь ирэв.Охин нь агаа гээд хичээлээ орхин баяр хөөр болж -Бадрал ахаа надаа юу авч ирсэн гэж жаахан гараа тосов. -Ах нь уу ах нь том бэлэгтэй ирсэн гэснээ хаалгаа нээгээд орооч гэв.Хаалгаар Бат орж ирэв.Хулан ээжийхээ араар ороод гайхан харна.Дэлгэр хэлэх үггүй гацан зогслоо -Сайн сууцгааж байна уу? Би ирлээ гээд охиноо харан дөхлөө.Танихгүй хүнээс бишүүрхэн нуугдах хөөрхөн охиноо миний охин аавдаа ир хэмээн татахад Хулан ээжрүүгээ нэг харан Батыг нэг

харсанаа хоёр алгаа тосоод аавдаа ир гэх хүнрүү гүйн очив.Дэлгэрийн нүднээс сувдан хэлхээ цуван байлаа.Бадрал хотод очин фэйс бүүк хаяг нээн үзэж суухдаа Батын хаяг байхад найзын хүсэлт явуулсан юм .Тэгээд тэр хоёр харилцахад Бат эгч нь сайн уу нөхөртэй болсон гээ биздээ гэв.Гэтэл Бадрал гайхаад эгч маань хэзээ ч хүнтэй суугаагүй та буруу дуулж дээ гээд яаж амьдарч байгаагаа үнэнээр нь ярьж өгсөн билээ. Гэтэл Батын аав өөрийг нь хэлэхээр үнэмшихгүй гээд найзаар нь үнэн гэж батлуулан хүнтэй суусан гэж яриулан хүүгээ холдуулан сургууль төгссөн жил нь гадагшаа явуулсан байлаа.Энэ бүхэнд

ууралсан Бат тэндээсээ даруй буцан ирсэн нь энэ билээ.Удахгүй охиндоо очино чи эгчдээ ойлгуулж хэлээрэй гэж аль хэдийн хэлсэн боловч Бадрал ирэхгүй бол эгчийхээ сэтгэлийг зовооно хэмээн айгаад яриагүй билээ.Гэтэл өнөөдөр ах нь ирчихсэн байгаа надтай хамт нутаг явах уу гэхээр нь анх удаа дур мэдэн чөлөө авч ирсэн нь энээ.Хулан аавдаа үнсүүлээд тэр хэд яах учраа ололгүй нэг хэсэг дүнсгэр байв .Гэтэл Бат гэнэт гараад явчив.Тэр хооронд эгчдээ учрыг хэлэн зогстол

Бадрал гаднаас охин болон тэдэнд авчирсан зүйлсээ тэврэн орж ирэв.Дэлгэр түүнд дөхөж очоод -Би чамд охиноо сайн өсгөөд хүлээнээ гэж амалсан шүү дээ гээд тэврэн авлаа. -Хайрт минь намайгаа уучлаарай би чамдаа л хайртай итгэл алдарч худалд гүйцэгдсэн байна гэв. БУРХАН ЗӨВ АЛХАЖ БАЙГААГ ҮРГЭЛЖ ШАГНАДАГ БУРУУ ЯВААГ БУЦААГААД БАЙХ ГАЗАР НЬ ТАВЬДАГ ШҮҮ ТӨГСӨВ

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *