Home Өгүүллэг “ГАНГАР ШААЗАН” өгүүллэг “2-р хэсэг”

“ГАНГАР ШААЗАН” өгүүллэг “2-р хэсэг”

7 second read
0
0
1,690

Дэлгэр ажилдаа явахдаа урд нь ичиж бас залхдаг байсан бол одоо талбай дээрээ очихдоо дуртай байдаг болж бас нүүрээ багахан будаж янзалдаг өмссөндөө анхаардаг болсон байлаа.Батын өгсөн малгай

ороолтыг зүүж дулаахан нь аргагүй алхдаг болсон билээ.Хурдхан ажилаа дуусгаад тооцоо хийх гэж яарна тэр үед л Батыг хардаг билээ .Тэрээр түүнийг хараад хөөрхөн инээмсэглэнэ.Гэм хоргүй тэр хоёрын

инээмсэглэхийг хажуунаас нь ганц хүн л анзаардаг байлаа.Тэр бол Батын аав байв.Дашын энэ охинд манай хүү муугүй юм сууна гэж тэнэглэх бий дээ гэж бодовч за ганц нэг уулзвал уулзана биз удахгүй

цэрэгт явах юм тэгээд мартана биз гэж бодов. * Дашын бие ойрдоо нэг л тавгүй хүйтэнд гадаа удаан ажилсаар үе мөч нь тэсэмгүй их өвдөнө өвдөлтөө намдаах гэж хааяа архи ууж мартах боловч маргааш нь бүүр

шарталттай нийлээд босохгүй үе гарна .Тэр үед охин нь өглөө гараад орой ирнэ.Ирэхдээ ямар ч байсан хоолны юм залгуулна .Өөдсийн чинээхэн охиноо дагуулж шорооноос жонш түүлгээд яв яваандаа бага

багаар жонш хагалуулж ажилд сургасан нь одоо хэрэг болж буй ч охиноо харах бүрт дотроо хатаж буй билээ.Эмэгтэй хүн битгий хэл муухан эр хүн даахгүй лантууг охиндоо анх бариулахдаа өөрөөр хоолоо олж идэх боломж толгойд нь байгаагүй болохоор л өгсөн хэрэг .Насаараа жоншноос өөр бодол түүнд байгаагүй болохоор тэр биз.Харин охин нь гүжирмэг гэж жигтэйхэн заримдаа түүнийг хараад бахархдаг билээ.Босох гэхнээ бие нь янгинан хэвтэж байтал сургуулийн хоёр хүүхэд нь ирэв .Хэдэн бин хайраарай эгч нь ирэхдээ өлсөж ирнэ .Аав нь босож дийлэхгүй юм гээд бүгшүүлэн ханиагаад буруу харан хэвтлээ.Дунд хүү нь -За ахын дүү хувцасаа соль би гараа угаагаад гурил зуурнаа эгчид сайхан бин хийж өгнөө -За ахаа би хичээлээ хийлээ .Эгч намайг онц сур тэгвэл гоё гутал авч өгнө гэсэн таныг бас сайн сурвал дуртай пүүзийг чинь авч өгнө гэсэн тиймээ гэв.Оройхон Дэлгэрийг ирэхэд халуун цай бин бариад хоёр дүү нь

угтав. -Миний хоёр дүү эгчдээ туслаад сайн хүүхдүүд шүү гадуур хүйтэнд тэнэж болохгүй шүү гээд тэр хоёрт чихэр өгөв -Хөөх яасан гоё чихэр вэ ? Та авсан юм уу -Эгчид нь хүн өгсөн юмаа дугай ид гээд инээв.Бат түүнийг хүргэж өгөхдөө ууттай чихэр өгөөд жаахан суу л даа гэсэн боловч ярих юм олдохгүй тэгсгээд буугаад гэртээ орсон .Гэртээ орж ирсэн хойноо жаахан хамт байдаг байж уу гэж бодсон ч үнэндээ хоёулаа дуугай биесээ харж суух нь их байдаг билээ.Дэлгэр түүнийг бодон инээмсэглэн сууж байснаа аав яагаад унтаад байгаа юм хэзээ унтсын бол гээд босож очоод аавыгаа татан дуудав.Тэрээр -Ааваа бие нь яаж байна ааваа гэтэл огт хөдөлсөнгүй сандран ааваа ааваа гээд сэгсчин хашгиртал хоёр дүү нь зэрэгцэн ааваа гээд уйллаа.Дэлгэр гарч гүйгээд гудамж уруудан гүйсээр буланд байх дэлгүүрт ороод эгчээ түргэн дуудаад өгөөч гээд хахаж цацан уйллаа. Даш нэлээд хэд хоног эмнэлэгт хэвтлээ .Ихэд дор орсон биеийнхээ өвчинд нэг хэсэг ухаан балартан унасан байлаа.Сумын эмч түүнийг биендээ сайн анхаарал тавихгүй бол үр хүүхэд чинь өнчирч хоцрох нь байна гэж анхааруулаад эмнэлгээс гаргав.Гэртээ ирвэл хоёр хүүхэд нь хичээлээсээ ирээд гэр нь зэвэргэн хүйтэндүү байлаа.Гарч мод хэмхчээд

гэрээ галлаад хоол хийлээ.Аавыгаа ирсэнд хүүхдүүд нь баярлан -Ааваа та одоо зүгээр биздээ бид таныг үхэх нь гэж их айсан гээд хүү нь бүлтэгнэн харлаа. -Одоо зүгээр хүү минь гурвуулаа сайхан хоол хийнээ эгч нь ирэхэд дулаахан сууж байя хэд хоног хүйтэнд бүр зутарч байгаа охин минь .Даш дулаан газар хоол идэн хэвтэхдээ үргэлж охиндоо санаа зовон би байхгүй бол энэ гурав яана даа гэж шаналан байсан билээ.Дэлгэрийг ирэхэд гэр нь дулаан аав нь ирчихсэн хоол хийчихсэн байхад үнэхээр сайхан байлаа.Бурханд хэдэн өдөр залбиран аавын минь битгий аваарай бидэнд үлдээгээч гэж гуйсан.Аав нь царай зүс нь сайхан болоод сууж байгаа нь үнэхээр сайхан байлаа. Бат хэдэн хоног Дэлгэрийг байнга хүргэж өгөөд хэцүү үед нь туслан тэд нэлээд дотно болсон байлаа.Бүүр хэзээний хосууд шиг гар гараасаа барилцан хааяа үнсэлдэн аз жаргалтай тэр мөчүүд хором хоромоор хэмжигдэн байлаа .Бат удахгүй цэрэгт явах болж байгаагаа хэлээд дандаа хамт баймаар байна гэж түүнийг ятгана.Батын ээж аав нь хот орох ажил гарч тэр анх удаа тэдний гэрт

хамт очив.Сайхан айлд орон тэрүүхэндээ бишүүрхэн суутал Бат ширээнд баахан юм өрж тавин ид уу гээд шахаж гарав.Баяр болохоор л авч иддэг тансаг зүйлс тэднийд энгийн үед байж байгааг хараад Дэлгэр хэзээ би ингэж амьдрах бол гэж бодон суулаа. -Чи хонож болох болов уу? -Юу гэж дээ аав загнана одоо намайг яачив гээд харж байгаа -За жаахан бай л даа гэж хэлэнгээ Бат түүнийг үнсээд чи үнэхээр хөөрхөн чиний царайг салхи нар аль нь ч гандааж чададгүй хүмүүс чамайг гангар шаазан гэж үнэн хэлсэн би чамд хайртай гээд тэврэн авлаа .Дэлгэрт сайхан үгс сонсож түүндээ тэврүүлэх үнэхээр аз жаргалтай байв.Тэд залуу хосын янаглалд умбан цаг өнгөрч буйг үл анзааран байлаа….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…