Home Өгүүллэг “ГАНГАР ШААЗАН” өгүүллэг “1-р хэсэг”

“ГАНГАР ШААЗАН” өгүүллэг “1-р хэсэг”

8 second read
0
0
2,405

Үд дундын нар ид халуунаа гайхуулж гэрийн сүүдэрт ч байх аргагүй мэт санагдана.Нарны энэ их төөнөм халуунд нохой хүртэл гасалмаар гэтэл энэ халуунд өмссөн цамц нь гандсан туниа муутай гэж

харагдавч шөрмөслөг бүсгүй тавын лантуугаар том жоншыг бутлан цохино.Хэн ч гармааргүй энэ халуунд ганцаараа ингэж зогсоог нь бодоход түүнд үнэхээр яаруу мөнгө хэрэгтэй бололтой.Тэр ядруу ч

хүнээс зүгээр мөнгө өгөөч гэж гуйдаг нь биш юм хөдөлмөр хийж олсондоо сэтгэл хангалуун явдаг.Жаал цохиж байгаад нэг том жоншин дээр суугаад тамхи гаргаж ирээд асаалаа.Энэ хорвоод тэрээр

эр хүнд дэндүү гомдсон ,хэзээ ч тэдний дор орж дээрэлхүүлж амьдрахгүй гэж шүд зуун зүтгэж яваа билээ.Амьдрал түүнд хатуу гэхэд дэндүү их зовлонг амсуулсан боловч тэр энэ бүхнийг даваад л

гарсан .Эхийн хайрыг үзэлгүй эцгийн ширүүн гарт өсөж аавыгаа даган жоншны ажил хийж явахдаа өсвөр насандаа үеийн хүүхдүүдээс үхтлээ ичиж явсансан.Тэглээ гээд амьдрал нь хүрэлцэхгүйн зовлон их

болохоор хэдэн дүү нараа өсгөх үүрэг түүнд бийг санан аавтайгаа эр хүн шиг жонш буталж ялгах ажилд гаршсан юм.Дэлгэр уг нь сайхан хүүхэн болох байсан юм .Хавь ойрын залуус түүнийг лантуу барьж явахаар надтай суу хэмээж аавых нь хажууд эрээ цээргүй аашлан эргүүлдэг байсан.Манай Дэлгэр гангар шаазан шиг сайхан хүүхэн болж байна гэж ярихад нь чих нь улайж ичмээр байвч дотроо бас сайхан санагдаж хааяа толинд харна гадаа байсаар нүүр нь наранд боролсон боловч хүмүүс яагаад гангар шаазан гээд байгаагийн учрыг үл олно.Говийн бүсгүйчүүдийг хүмүүс бор гээд байдаг харин эсэргээрээ ойр хавьд нь цайвар царайтай хүмүүс их байдаг энэ их халуунд ч гандахгүй царайлаг бүсгүйчүүд их байдаг даа гэж нутгийн бүсгүйчүүдээ өмөөрсхийн бодов.Уг нь өглөө эртлэн ирээд нэг машин жонш ялгаад хагалчихаж амжина гэж бодож ирсэн боловч өөрийн мэдэлгүй халуунд сульдан удааширч байлаа.Тэрээр дотроо түмэн зүйл бодон урсан одох амьдралаа хөврүүлэн бодсоор л байлаа.Дэлгэрийн

хүндхэн амьдрал дундаас түүний анхны хайр хамгийн гэгээлэг сайхан дурсамж билээ.Тэрээр өдөр бүрийд хийсэн ажлыхаа тооцоог хийгээд зогсож байхад жонш авдаг ахын хүү болох Бат түүнийг инээмсэглэн харж суудагсан.Аавыхаа машинд суугаа түүнийг гайгүй айлын эрх хүүхэд гэж зэвүүцэнгүй харж хааяа харц мөргөлдөхөд ярвайсгээд буруу хардаг байсан билээ.Нэгэн удаа хүйтэн өдөр гадаа удаан жонш ялгасандаа даарч бээрэн харихаар явж байтал ард нь машин сигналдав эргээд хартал Бат аавыхаа машинтай зогсоод цонхоо онгойлгоод -Дэлгэр ээ суучих дөхүүлээд өгөе гэв.Жаахан гайхсанч даарсан болохоор бушуухан суулаа.Пүнхийсэн дулаан машинд орж

ирээд хоёр хацар нь халуу дүүгээд улаа бутрав.Бат түүнийг хараад -Их даарсан уу? Гадаа нэлээн хүйтэрч байна шүү -Харин тийм хүйтэрч байнаа нэлээн тэслээ хөл тасрах нь -Их хүйтэнд гарч ирж яах нь уу ? -Гарахгүй гэхээр түлээ түлшний, хоол ундны мөнгө хэрэгтэй байна шүү дээ танайх бол тийм зүйлд санаа зовдоггүй байх тийм үү -Аан тийм байх манайх уу аав ээж болгоод л байдаг юм -Чам шиг юунд ч санаа зовохгүй гэртээ дулаахан санаа зоволгүй унтаж үзэх юмсан -Чамд хэцүү байдаг байх гэхдээ чи бол миний мэдэх хамгийн мундаг охин би чамайг харах бүртээ өөрөөсөө ичдэг .Чи над шиг болохыг

хүсдэг бол харин би чам шиг хүчирхэг болохыг хүсдэг.Тэр хоёр ийн ярилцсаар Дэлгэрийн гадаа ирж зогсов. -Чамд их баярлалаа ганц удаа ч гэсэн салхи сөрөлгүй дулаан ирлээ. -Зүгээрдээ гэснээ эргэж хараад май гээд ууттай зүйл өгөв .Дэлгэр гайхан -Юу юм би авахгүй гэхэд -Авчих тэгэх үү гуйя гэлээ.Батын нүдийг хараад Дэлгэр яаж ч чадалгүй өгсөн зүйлийг аваад бушуухан буулаа.Дэлгэр гэртээ ороод ууттай зүйлийг задлаад харвал зөөлхөн зузаан ороолт малгай бээлий гурав байлаа……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…