
… “Тэр хүүхэн надаас юугаараа илүү болоод намайг ингэж араар тавьсан юм болоо”гэж бодоод маш их уур хүрч, хүүхнийх нь байгаа газар очиж, уурандаа багтрах шахан өөрийгөө барьсхийгээд яваад
орлоо. Тэгсэн тэр хүүхнийх нь царайг харсан чинь миний бүр инээд хүрээд явчихлаа. За яахав намайг бодвол туранхай л юм.Түүнээс бол бусдыг нь бол чөтгөр бүү мэд гэж хэлмээр хүүхэн байв аа. Тэр хүүхэн
буудалд reception хийдэг болж таарсан. Тэгээд л тэр хоёр чинь буудлын нэг өрөөнөөс хамтдаа цувж гарч ирээд намайг харсанаа гайхан, бараг л “Чи энд юу хийж яваа юм”гэхээс холгүй байлаа. Би юу
ч хэлэлгүй хүүхнийг нь ганц сайн алгадчихаад шууд гараад явчихсан. Идэр араас ирж тайлбарлах гээд олон янзаар гуйж,гувшиж гарав. Тэгэхээр би маш уурлаж, түүнийг өөрөөсөө түлхэн,холдуулаад
“Ээж,аав дээр чинь очиж чиний энэ завхай явдлыг бүгдийг нь хэлнэ”гэж хэлээд хадмындаа харайгаад очлоо. Очоод шууд л хадам аав,ээжид “Танай энэ хүү чинь өөр хүнтэй болсон байна. Одоо танайх

шинэ бэрээ угтаж авах бэлтгэлдээ орсон нь дээр юм шиг байна”гэж хэлээд “хүүе”гэхийн завдалгүй гараад явчихлаа. Хамгийн гол тэр хүүхэнд надаас илүүдээ гарчихаар юм ерөөсөө байгаагүй, хачин матар шиг царай муутай,үнэг шиг жартайсан онигор нүдтэй, яг л шүдэнзний мод шиг л, юу юугүй хугарах гэж байгаа аятай сонин хүүхэн байсан болохоор би түүнтэй муудалцаж, үсдэлцэж зодолдох ямар ч шалтгаан гараагүй. Харин ч миний инээд хүрч,тэр хоёрыг басамжилмаар санагдсан. Гэтэл толгойд “Идэр намайг араар тавьж байгаа юм бол надаас илүү сайхан хүүхэн олоод авахгүй.Өрөвдөлтэй юм”гэх бодлууд хөвөрч байлаа. Хэд хоногийн дараа надруу Идэр утсаар яриад “Уулзаад бүгдийг нь тайлбарлъя. Хүүхдүүдээ хармаар
байна. Санаад байна”гэх зэргээр дуудаж уулзаад жинхэнэ нөгөө жүжигчилсэн тоглолт гэдгээ эхлүүлэв ээ. “Намайг ёстой уучлаарай.Би ёстой буруу алхам хийжээ. Таксинд явж байгаад танилцсан юм. Тухайн үед зүгээр таалагдаад хэд,хэд уулзалдсан ” гэх зэргээр намайг гуйж гарлаа. Тэгээд ч салъя гэсэн ч хоёр хүүхдээ яах билээ. Хоёр хүүхэд маань хоёулаа аавдаа амь, аав нь байхгүй бол аавыгаа санаад хэцүү байдаг болохоор буцаад нийлэе гэхэд нь би “Чи тэгвэл халдвартад очиж ДОХ,тэмбүү гээд бүх юмны шинжилгээ өгчихөөд ир.Хэрвээ эрүүл байх юм бол чамтай эргээд нийлнэ.Ахиад ийм асуудал гаргавал хоёулаа яриа байхгүй сална шүү”гэж хэлээд ам өчгийг нь аваад,шинжилгээ хийлгэхэд эрүүл гарсан учир бид хоёр буцаад
нийллээ. Эмэгтэй хүн юм чинь жоохон хашир байх хэрэгтэй шүү дээ. Эргэж нийлсэний эхний хэдэн сар Идэр ууж идэхгүй,үнэхээр сайхан байдаг байлаа. Хүний хань шиг юм ярьж,ажил төрөл хийнэ гээд л овоо сүрхий л байсан. Том охиныг маань манай аав,ээж намайг хоёрын хоёр жоохон хүүхэдтэй,дээрээс нь жирэмсэн юм чинь ядарчихна гээд охиноо аавындаа байлгахаар явуулсан юм. …Амьдрал ч үргэлжилдгээрээ үргэлжилж нөхөртэйгөө муудалцах үедээ муудалцаад, сайдалцаахдаа сайдалцсаар бид гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Гурав дахь хүүхэд маань төрөх үед Идэр нөгөө л нэг ууж идэх,наргиж цэнгэх нь хэвээрээ л байсан. Өөрийн гэсэн тогтвортой ажил байхгүй, хааяа нэг таксинд явбал явна, явахгүй бол явахгүй. Шоудах дуртай хэвээрээ байсан ч нэг авууштай зүйл нь тэр явдлаас хойш ахиж өөр хүүхэн шуухантай орооцолдоогүй, надад бүх
хаяг фаасаа өгчихсөн байсан юм. Хүнд нэг итгэл алдарчихаараа ахиад тэгж хуурах байх гэсэн хардлага үүсдэг юм билээ.Тэгэхдээ би түүнийг тэгж их хардаад зовоогоод байдаггүй л дээ. Хааяа нэг муудалцахаараа мэдээж эмэгтэй хүн юм чинь үг хаяна. “Чи нөгөө царай муутай хүүхэн рүүгээ явахгүй юу,Чамайг хорьсон хүн алга”гээд л үглэнэ.Тэр болгонд тэр маш их уурладаг байв. Тэгээд ч ер аль алинд нь буруу их байсан.Уусанд нь ч тэр,уурласанд нь ч тэр. Гурав дахь хүүхдээ өлгийдөн авахдаа би бөөн эмнэлэгээр явж байж төрүүлсэн юм. 6

сарын 1нд хүүхдүүдээ баяруулж, салхинд гаргачихаад байж байтал орой гэнэтхэн гэдсээр базалж, төрөх гээд ч байгаа юм шиг хэрнээ төрөхийн өвдөлт арай биш байсан учир гэртээ харин бүтэн өдөржин биеэ ажиглан хэвтлээ.Тэгтэл өвдөөд бүр болохоо байж, түргэн дуудаад намайг төрөх рүү авч явлаа. [ ] Очоод төрөхөд үзүүлтэл эмч ” Төрөхийн өвдөлт одоохондоо биш байна. Олгой л юм шиг байна даа.Та яаралтай олгойны шинжилгээ өгөхгүй бол горьгүй нь ээ”гэж хэлэхэд нь би бүр айж бас гайхаж орхилоо…