Home Өгүүллэг “ХУЛАН” өгүүллэг “3-р хэсэг”

“ХУЛАН” өгүүллэг “3-р хэсэг”

0 second read
0
0
1,179

…Идэр миний араас нэлээд хөөцөлдөж, “Наадах чинь яг хэний хүүхэд юм.Нөхрийг чинь харъя”гэхэд би огт нүүр өгөхгүй,уулзах ч үгүй хөөгөөд явуулчихна.Харин Идэр орой болгон гэрийн гадаа ирж,эсвэл

сургуулийн гадаа намайг тараад гарч ирэхийг хүлээн зогсдог болов. Намайг хараад уулзах гээд ирэхээр нь бултаж,зугтсаар өнгөрдөг байлаа. …Сүүлрүүгээ би энэ бүхнээс залхаж,түүний энэ утгаггүй

үйлдлийг болиулахын тулд жүжиг тоглох хэрэгтэй юм байна гэдгээ ойлгон, хамаатныхаа нэгэн залууг гуйн “Намайг сургуулиа тараад гараад ирэхээр тэр хүн хүлээгээд зогсож байна.Тэгэхээр нь чи намайг

сургуулиас аваарай за юу!Хамгийн гол нь хоёулаа түүний нүдэнд яг хосууд шиг харагдах хэрэгтэй” гэсэнд тэр “Эгч ээ, Юу гэж болох вэ дээ.Таныг гээд ирж байгаа хүнийг уучлаад буцаад

нийлчихээч.Хүүхдийн чинь эцэг биз дээ”гэхлээр нь би”Чи зүгээр л миний хэлсэнээр хийчих тэгэх үү! Яагаад миний хэрэгт оролцоод байгаа юм.Болохгүй болоод л би ийм хатуу шийдвэр гаргаж байна

шүү дээ.Нэг хуурсан бол ахиад хуурна аа л гэсэн үг.Чи намайг насаараа зовж амьдар гээ юу!”гэсэнд тэр “Заза таны хэлсэнээр л болъё.Дараа нь энэ шийдвэртээ харамсахгүй юм байгаа биз дээ”гэснээс өөр юм хэлсэнгүй. Дүү маань ч миний хэлсэнээр бүгдийг хийж намайг сургууль дээр авах гэж ирэхдээ түүний нүдэн дээр хөтлөлцөж алхаад,аль чадахаараа хосууд шиг харагдахыг хичээлээ.Тэгж яваад бас л гэрийн гадаа тааралдахаар нь худлаа жүжиглэн дүүдээ хандаж “Хайраа орж бай. Би энэ ангийнхаа хүүхэдтэй уулзаадхъя” гэж хэлж оруулчихаад Идэрт “За харсан уу?Энэ миний хүүхдийн эцэг.Намайг чамаас өөр хайрлаад,халамжилаад явчих хүн бишгүй дээ л байгаа !” гэж хэлчихээд гэрлүүгээ яваад орчихов. Тэр өдрөөс хойш Идэр маань ахиж сургууль,энэ тэрэнгүүр

үзэгдэхээ болилоо. …Өдөр хоног ч өнгөрч хичээл, гэр, эмнэлэг гэж явсаар улирлын амралт болох гээд шалгалтаа өгч дуусаагүй юу би чинь өвдөөд төрөх болвоо. Хожуу хордлоготойн дээр даралт их,ямар ч эм тариа хийсэн даралт минь ихсээд,бүтэн хоёр хоног өвдөөд тэнхэлгүй болсон би чинь дусал залгаад ч амсар маань нээгддэггүй, их ч зовлоо. Удалгүй намайг төрхийн орон дээр хэвтүүлээд,эмчид даралтаа үзүүлсэн чинь 200 болчихож гээд эмч,сувилагч нар сандралдсаар сэхээн амьдруулах тасаг руу намайг яаралтай шилжүүлж, цус сэлбэх хэрэгтэй байна гээд гүйгээд л. Би орон дээр дүлж чадахгүй гэдсэн дээрээ эмчээр шахуулж байж арайхийн төрж, 3650гр охинтой боллоо гээд л хоёр яс салсан юмдаа.Тухайн үед өглөөний 9 цаг болж байсан. Бүүдгэр өвлийн нэгэн өдөр нар цацруулаад л охин минь ээж дээрээ бэлэг болоод ирсэн бид хоёрын хайрын баталгаа,анхны минь үр ингэж мэндэлсэн юмдаа. Охин маань мэндэлсэнээс хойш хоёр жил гаран хугацаа өнгөрлөө.Энэ хугацаанд би

ганц бие ээжийн амьдралаар амьдарч,төгсөх курс байсан болохоор хичээлдээ яваад,эрдэм шинжилгээний ажлаа хийн охиноо ч хайхрах завдалгүй явдаг байлаа. Хичээлдээ явах үедээ охиноо ээждээ үлдээчихээд л яваад өгдөг байсан юм. Нэгэн өдөр намайг сургууль дээрээ эрдэм,шинжилгээний ажлаа хийгээд сууж байсан чинь ээж залгаж “Охин чинь түлэгдчихлээ.Яаралтай хүрээд ир”гээд сандарсан байдалтай яриад утсаа таслав.Би ухаангүй,шахуу амьтан хамаг хурдаараа очиход охин маань улаан,нялга болчихсон өрөвдөлтэй амьтан хэвтэж байлаа. Уйлах ч биш,яах ч биш болоод яахаа мэдэхгүй байж байтал ах маань(төрсөн ах Нямбаяр)”Яаралтай эмнэлэг явах хэрэгтэй”гэж хэлээд гэмтлийн эмнэлэгийг зорьлоо. Тэнд би

охинтойгоо сар гаран хэвтсэн юм.Тухайн үед би нөхрүүд нь эргэхээр ирж байгаа хүүхнүүдийг хараад, мөн “Аав аа”гэж дуудаж байгаа хүүхдүүдийг харан бага зэрэг атаархаж,охиноо өрөвдөж байлаа. Хүүхдүүд дандаа л аавынхаа урдаас гүйн “Аав аа”гээд байсан болохоор манай охин түүнээс хойш бүтэн “ааваа,ааваа”гэдэг болчихсон. Удалгүй манай охиныг цус багадлалтай байна,яаралтай цус сэлбэх донор хэрэгтэй,Гэр бүлийнхнээс нь таарах нь цусаа өг гэсэн болохоор манайхан бүгд л цусаа таарах,үгүйгээ үзүүлтэл бүгдэнгийнх таардаггүй.Эцэст нь төрсөн эцэгт нь хандахаас өөр аргаггүй болсон учир охиныхоо аавыг нь дуудахаар шийдлээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…