Нүүр Сонин хачин Б.Гэгээнсар: Хүмүүс ‘Яг банш байна шүү дээ’ гэдэг

Б.Гэгээнсар: Хүмүүс ‘Яг банш байна шүү дээ’ гэдэг

1 секунд уншина
0
0
1,184

Олон хүний хайр энэрлийг хүртэж чадсан ‘Банш’ Батаа буюу жүжигчин Д.Баттөмөрийг танихгүй хүн ховор. ‘Эрхэм элч’ уран бүтээлийн нэгдлээс жүжигчин болох гараагаа эхэлж, ‘Х ТҮЦ’ продакшнд үзэгчдийн танил болсон тэрбээр өдгөө ‘Мөрөөдлийн театр’-т уран бүтээлээ туурвиж буй.

Тэрээр реклам, кино, жүжигт тоглож, өөрийгөө мундаг жүжигчин болохыг харуулсан ба чамгүй дуучин гэдгээ ч батлаад амжсан. Залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан Рашаантын 18 киноны дуу одоо хэр нь сэтгэлд эгшиглэсэн хэвээр л.

Түүний охин Гэгээнсар ч мөн аавынхаа араас кино ертөнцөд хөл тавин нэлээдгүй фэнүүдтэй болоод амжсан билээ. Жүжигчин болох хүсэлтэй охин “Би жүжигчин болохыг мөрөөддөг. Ааваас болоогүй л дээ. Аавын ажил дээр очихоор аав байнга дуулж, бүжиглээд л надад ажил биш юм шиг санагддаг. Тоглож, наадаж байгаа юм шиг л санагддаг учраас жүжигчин болохыг хүссэн. хэмээн нэгэн ярилцлагадаа ярьж байсан юм. Танихгүй хүмүүс хараад ‘Яг банш байна шүү дээ’, аль эсвэл ‘Xоёр Батаа явж байна’ гэж хэлдэг’ гэв.

Заяаны хосууд адилхан байдаг гэдэг үг Батаагийн гэр бүлд зориулагджээ. Хамар ам хацар гээд бүх зүйлс нь адилхан аав ээжийн хүүхдүүд ч мөн тэдний бяцхан хувилбарууд нь билээ. Хүмүүс тэднийг адилхан эсэхийг нь ярьж суун өхөөрдөж бас хайрладаг. Олны хайр хүндэтгэлийг хүртсэн гэр бүлийн зурагнаас нь хуваалцъя.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *