Home Сонин хачин Т.Бархүү, И.Одончимэг хоёрын ГАЙХАЛТАЙ ХАЙРЫН тухай 10 БАРИМТ

Т.Бархүү, И.Одончимэг хоёрын ГАЙХАЛТАЙ ХАЙРЫН тухай 10 БАРИМТ

0 second read
0
1
3,399

Арав гаруй насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг хоёроор монголчууд бахархдаг билээ. Өчигдөр МУГЖ И.Одончимэгийн 50 насны төрсөн өдөр болж, Т.Бархүү түүнд сүйн бөгж бэлэглэн гэрлэх санал тавьсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. Ингээд тэдний гайхалтай хайрын 10 баримтыг хүргэж байна.

Т.Бархүү, И.Одончимэг хоёр гэр бүл болоод нэгэн арваныг үдээд байна.

Тэд 2012 онд Сүндари хэмээх охинтой болсон.

Бархүү Одончимэгт “Сэргээш” инээдмийн киноны зураг авалтын үеэр дурласан гэдэг. Одончимэгийн илүү дутуу зан, маяг байхгүй, яг өөрөөрөө байж чаддаг нь түүний сэтгэлийг татсан байна.

“Боловсрол” телевизийн “Яг түүн шиг-2” шоуны Гала концертын үеэр Бархүү “Надтай хамт олон шөнө энэ нэвтрүүлгийн төлөө нойргүй хоносон Одончимэгтээ хайртай шүү” хэмээн гэргийдээ талархлаа илэрхийлсэн.

Тэгвэл МУГЖ И.Одончимэг Т.Бархүүгийн зургийг цахим хуудастаа оруулж, “Ханиараа бахархаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.

Т.Бархүү эхнэртээ хайртайгаа байнга илэрхийлдэг. “Худалч залуу” киноны нээлтийн тайзан дээрээс тэрээр ханьдаа талархлаа илэрхийлж, “Энэ киноны зохиолыг миний хань, хайртай охины минь ээж МУГЖ Ишдоржийн Одончимэг бичсэн юм. Ханьдаа хайртай шүү” гэсэн юм.

Бархүү нэгэн ярилцлагадаа “Би Одноодоо яг л кинон дээр гардаг шиг дурлачихаад байна” гэжээ.

Өчигдөр И.Одончимэгийн төрсөн өдөр тохиож, Бархүү өөрийн цахим хуудастаа “Хань минь чамдаа би ямар хайртай гэж сананаа… Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ… Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодноо…Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй ээ… Хайрт Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн баяр хүргэсэн.

Мөн тэрээр эхнэртээ сүйн бөгж бэлэглэн өвдөг сөгдөн гэрлэх санал тависан юм.

Түүний саналыг Одноо баярлан хүлээн авч, “Бархүү бол үнэхээр чадварлаг, түшигтэй, ноён нуруутай, халамжтай хань. Бурхан надад ийм хайр өгсөн нь миний аз юм уу даа гэж боддог” гэсэн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…