Нүүр Өгүүллэг “ХУЛАН” өгүүллэг “1-р хэсэг”

“ХУЛАН” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
974

Энэ амьдралд тэвчих биш тэмцэх ёстой үе гэж бий.Тэгтэл би өдийг хүртэл зүгээр л тэвчээд л ирсэн байна шүү дээ.Яах гэж?юуны төлөө тэр хяслант болгоныг тэвчээд ирсэн юм бэ гэж үү?Эмэгтэй хүний хувьд

хамгийн эрхэм нандин зүйл нь бол мэдээж эр нөхөр ижил хөөрхөн үрс нь шүү дээ.Тиймээс л энэ бүгдийг гэр бүлийнхээ бүтэн амьдралын төлөө нүдээ аниад тэвчиж ирсэн.Гэхдээ тэвчээрийн цаана хязгаар гэж

байдаг юм билээ. Одоо харин энэ түүхээ эхнээс өгүүлэе… Намайг Хулан гэдэг.Би одоо 27 настай,гурван сайхан үрийн ээж .Хар бага наснаасаа эхлэн архи гэж гашуун дарсыг жигшиж, сархад савнаасаа бусдыг

дийлдэг юм байна гэдгийг мэдэрч өссөндөө би. Аавыгаа нэг үгээр хэлэх юм бол тэр зүгээр л арчаагүй архичин. Балчир охин байхдаа би хэзээ ч аав шигээ хүнтэй суухгүй гэж боддог байсан ч миний нөхөр болох хүн

яг л аав шиг хүн байсныг би яахан мэдэх билээ. Ээж маань дан ганцаараа ажил хийж ар гэрээ авч явах,биднийг хоосон хонуулахгүйн төлөө зүтгэдэг бол аав харин мөнгө олдвол хар усаа аваад гударчихна.

Миний ээж ийм хүнтэй өдийг хүртэл яаж амьдарч болгоод байгааг чөтгөр бүү мэд.Ямар ч байсан хоёр биенээсээ салалгүй хамт байсаар далан хэдэн насыг зооглоцгоон цайгаа хувааж уугаад сайхан л өтөлж яваа даа тэр хоёр минь. Миний бага насны төсөөлөлд аавын согтуу ирээд агсам тавин орилон хашхичах,ээжийн арга ядан уйлах гээд л там шиг амьдралыг өнгөрүүлсээр өсвөр настайгаа золгож ахлах ангийн төгсөх жилд. Тэр үед л би түүнтэйгээ учирсан юм.Хэнтий аймаг бол миний өсөж,төрсөн нутаг минь. Анх 2011 онд буриадын

хүүхдийн их наадамд оролцохоор Монголоос урлаг,спортын бүх л төрөлд хүүхдүүд болон багууд шалгаруулаад явахаар болсон юмдаг.Миний ганц хобби волейбол тоглох байсан болохоор үүнийгээ улам хөгжүүлэн олон улсын уралдаан тэмцээнд оролцох гэж ийш тийшээ мөн ч их явдаг байж билээ. Энэ спортынхоо ач тусыг одоог хүртэл хүртэж явна даа.Тухайн үед манай баг волейбол төлөөлж анх удаа олон улсын тэмцээнд орох болоод явахдаа хөнгөн атлетикийн багтай цуг явж таараад анх тэр хүнийг харсандаа.Анх хараад л надад яагаад ч юм тэр хөвгүүн ихэд таалагдсан. Сургуульд сурснаасаа хойш би гэдэг хүн чинь хөвгүүдийг ер онцлон харж,сайн болж байгаагүй.Гэвч тэр хүнийг хараад надад нэг л өөр мэдрэмж төрж

билээ. Тэмцээндээ оролцоод манай баг маш амжилттай тоглон хүрэл медаль авлаа.Харин хөнгөн атлетикаар олон хүүхдээс ганцхан тэр л медаль аваагүй буцсан байсан.Цаанаасаа нэг заяа нь хаясан юм шиг л. Тэндээсээ буцаж явахдаа бас дахиад л цуг машинд сууж таарсан.Түүнийг хараад ямар их баярлаж,догдолж байсныг үгээр хэлэхийн аргаггүй. Би оройтож унаандаа суугаад суудалгүй ганцаар ард сууж байлаа.Тэгэхэд тэр намайг харсанаа миний хажууд ирж суун танилцаснаар бидний түүх эхэлсэн юм.Өөрийгөө Идэр гэж

танилцуулсан нүдэнд дулаахан тэр л хөвгүүн зүрхний минь маш том орон зайг эзлээд авчихсан юмдаг. Эхлээд ичээд хоорондоо юм ярьж чаддаггүй улайн яахаа мэдэхгүй байж байтал тэр эхэлж яриа өдөн ойр зуур юм ярьж байгаад утсаа гаргаж ирэн дуу тавиад,чихэвчний нэгийг нь аван чихэнд зүүж өгөөд л цугтаа сонссоор унтаад өглөө. Нэг сэрэхэд тэр минь намайг дэрэлчихсэн унтаж байх юм.Миний зүрх маш хүчтэй цохилж,догдолж ядан,зүүдлээд байгаа ч эсэхээ мэдэхгүй явсаар хотод ирсэн юм даа. Хотод ирээд Засгийн газрын ордны гаднаас бүгд салцгаан,гэр гэрлүүгээ явах болоход би түүн дээр зориг гарган очоод ”

Ганц яриулаач.Миний утасны нэгж дуусчихаж” гэсээр утсыг нь авч ахруугаа залгалаа. Сайндаа ч биш дугаарыг нь авах санаатай ийм арга сэдэж байгаа юм л даа хөөрхий. Маргааш болоход дугаар луу нь мессеж бичих үү яахуу гээд л догдлоод,сандраад тэнэгтэж өгсөн дөө.Эцэст мессеж бичихээр шийдэж, “Багшаас чинь юм асуух гэсэн юм. Дугаарыг нь мэддэг бол өгч тус болооч”гэж бичээд явуулчихсан. Хариу бичих болов уу яах бол гээд л хүлээгээд л догдлоод утсаа ширтэж хэсэг суулаа Орой нь мессеж ирэхээр нь догдлоод л.Түүнд би ч гэсэн таалагдсан бололтой надтай илүү дотно болох гээд тэр өдрөөс хойш хоорондоо байнга мессеж бичилцсээр сүүлрүүгээ кино үзэх, гадуур алхах гээд л уулздаг болоод, удалгүй бидний үерхэл эхэлсэн дээ.

Өөрөө эхэлж өдчихөөд дараа нь үерхэе гэж гуйхад нь хариу өгөхгүй үнэд ороод л, үнэхээр жаргалтай байсан шүү. Төгсөх анги болоод ч тэр үү хичээл их, хажуугаар тэмцээн уралдаан гээд л 7 хоногт цөөн,хэдэн удаа л уулзалдана. Сургуулийн хоёрдугаар улирлал эхэлж байх үед тэр маань Хөх хот руу бэлтгэлд гарахаар болсон гээд нэг л удаа ирж уулзчихаад яваад өгсөн.Гомдмоор ч юм шиг. Тэр өдрөөс хойш утас энэ тэр нь ч холбогдохгүй, 7 хоногтоо нэг л удаа ярина. “Санаад байна, цуг алхамаар,тэврээд үнсмээр байна”гээд л эрхлэлдээд… Тэгж явсаар

манай дүүргийн волейболын тэмцээн болж байхад надад юу ч хэлэхгүй хүрээд ирсэн. Би ч гайхан,гүйж очоод тас тэврээд авмаар байсан ч багийнхаа охидуудын хажууд уулзаж чаддаггүй ,тэмцээнд орж байсан болохоор санаа зовж тогдохдоо сууж байгааг нь харцаараа гүйлгэж хараад хурдан дуусаасай гээд л дотроо залбирсаар тоглолт дуусаад охидууддаа “гадаа гарч агаар амьсгалчихаад ирэе”гэж худлаа хэлээд түүнийгээ араас гарч ирэхийг хүлээн зогслоо…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *