Нүүр Өгүүллэг “ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

“ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

18 секунд уншина
0
0
1,372

Үзэсгэлэн төгс бүхэн сайхан байдаггүй, хүнийг дотоод сэтгэлдээ хичнээн сайхныг нууж явдагыг Бадралт маш сайн ухаарч ойлгосон билээ .Тэр нэг шөнийн явдалыг насан туршынх болно гэж зүүдлээ ч

үгүй уг нь ашиг харж учир ургуулсан тэгтэл дотно болоод барахгүй ханилж суухаар болсон билээ.Өнөөдөр түүнийхээ хүчээр ажилд орохоор болоод явж буй юм .Болороог дагуулж ээж аавдаа

танилцуулан нутагтаа сүрийг үзүүлэн хэд хоноод одоо түүний нутагт ирж хамт ажилахаар болсон юм.Ээж нь Бадралтад миний хүүгээс дайчин юм юмны түрүүнд гүйсэн их л махруу бүсгүй байна чи л

хичээгээд явбал та хоёр удахгүй хөл дээрээ зогсох байх хүний охиныг хайрлаж яваарай гэж захисан.Ийнхүү тэд эцэг эхийн ерөөл аван нутагт нь ирээд Болороогийн ээж аавтай уулзахад түүний аав нь бид

охиноо хүний ганц гэж эрхлүүлж байгаагүй гэхдээ хайралдаггүй гэсэн үг биш тийм болохоор охиныг минь хүндэлж хамгийн гол нь эрдэнэ болсон охиныг минь хайрлаж байгаарай гээд өгсөн.Гэхдээ Бадралтын

ээж аав удалгүй ирж Болороогийн аав ээжтэй нь уулзахаар болсон билээ.Бадралт машин барин яваа Болороог харан -Чи надаас бүх зүйлээрээ давуу юмаа хэзээдээ машин бариад сурчихдаг байнаа -Хайр би оюутан байхдаа өвөл жолоонд суусан ер нь бол хөдөө бариад сурсан байсан л даа чи одоохон жолоонд суух хэрэгтэй шүү -Өө эхнэр барьдаг байхад л болно удалгүй томроод жолоочтой болчихно гэхэд Болороо учиргүй инээж -Миний хайр чинь амны билэгээс ашдын билэг гэж босс болох юм байна л даа ,гэхдээ заавал сурах ёстой зүйлийн нэг шүү -Сурнаа суралгүй яахав аажим аажмаар чамаасаа сурах зүйл ч их байна.Би чамайгаа ийм сайхан хүн гэдгийг таньж авсандах үнэхээр баяралдаг .Юм гэдэг учиртай хэрвээ тэр өдөр би мөнгөтэй байсан бол гарахгүй байсан намайг чамтай учруулах гэж

тэр өдөр би өртэй байсан байх тэ ,гэхдээ хайр би их муухай хүн байсан уу ,чамд үнэн учраа хэлэхэд чи минь чив чимээгүй сууж байгаад л -За хэрэгтэй мөнгө чинь энэ байна дахиж хэн нэгнийг мөнгө гэж битгий хараарай гэж билээ.Би тэгэхэд хэзээ ч тэгж ичиж сэтгэл өвдөж байгаагүй .Дараа нь чамруу залгахад дахиад л -Надад чамд өгөх мөнгө байхгүй л байхдаа гээд утсаа салгасан хичнээн тайлбарлаж гуйж аргадаж байж чи минь үнэмшлээ дээ би тэр шөнөө л чамайг хайрлаж эхэлсэн шүү дээ .Хайраа би чамдаа үргэлж үнэнч байнаа хараарай чи минь миний зам зуурых биш жинхэнэ заяны минь хань шүү гэвээ * Өглөө эртлэн боссон Алдармаа ханьдаа охиндоо хөнгөн хоол бэлдэн зогслоо яаг л ид буцлан байхад дотор нь эвгүйрч бөөлжмөөр болов .Санчир босон гал тогоонд ороод түүнийгээ хачин царайлан зогсоход -Хайраа яав бие нь зүгээр үү -Харин дотор муухайраад тэгээд бодоод байсан манайд шинээр зочин ирэх гэж байх шигээ гээд инээлээ -Хэн

ирнэ гэнэ чамтай яриа юу ? гээд инээлээ -Харин сая л ярьж байна манайд амьдархаар ирж байгаа юм байна -Тийм үү тэгвэл би их л хичээх болж байгаа юм байна даа охин минь эгч болж тушаал дэвшихнээ хөөрхий хөхнөөсөө гарч миний өвөрт унтах болохнээ нялх юмсан бид хоёр ч өрөвдөлтэй хүмүүс болох нь -Би их нигүүлсэнгүй хатан тэгж та хоёрыгоо өрөвдөлтэй байлгахгүй гэснээ хайраа хүү болов уу охин болов уу -Ал ь нь ч байсан хамаагүй ээ хайраа хүн болж бидэнд ирж буй бэлэг шүү дээ тийм болохоор алгаа тосоод л авнаа гурвуулаа, тэрсхэн хөөрхөн үрстэй болох нь эмээ нарт нь хэлж баярлуулна байгаа гээд түүнийг тэврэн үнслээ. * Хангай газрын намар налгар ид цагаан идээний цаг дээр нь хадлангийн ажил гэж томоос том ажил ирэхэд Жаргал яажшуухан хадлангаа авахаа бодон байлаа.Дүүгийх нь том хүү хамжилцаад найз нөхдөө дуудан хийчдэг байсан бол саяхан сургуульд суухаар болон хот явсан .Дүү нь хүүгээ хот оруулан сургуульд нь суулгаад ирэхээр явчихаад тэгээд л хүнгүйдэн суугаа нь энэ. Хэдэн аргал түүгээд нойтоныг эргүүлэн

байтал машины дуу гарав саравчлан хартал жижиг тэрэг тоос татуулан ирж гэрийх нь гадаа ирэн зогслоо .Хоёр хүн бууж зогссоноо гэрлүү нь оров.Жаргал арагтай аргалаа дүүргэлгүй гэрлүүгээ яаран очиж орвол Насантогтох нэг хүнтэй сууж байв -Сайхан намаржиж байна уу намаржаа тавлаг уу? -Мэндээ сайхан намаржиж байна уу? за яамар сонин хүн морилон явна вэ? -Амралтаа аваад л наашаа гарлаа хө чамайг хадлангаа аваагүй ганцаар үлдсэн гэж дүүгээс чинь дуулаад л яарч ирлээ гэхэд.Жаргал өөриймсүү ярин суугаа түүнийг нэг их том харсанаа дотор нь хачин их тайшвшир ч цай аягалан барихдаа гар нь үл мэдэг чичигнэн байлаа.Насантогтох түүнийг хараад хөөрхий энэ маань хэдэн малдаа нухлуулаад ядруу байгаа болов уу гэсэн тийм ч их муу биш л байна.Залуугийн хөнгөн шингэн хэр барагтайд туйлдахгүй ясны малчин хүндээ.Би л хань болж чадахгүй энийгээ ойлголгүй хадуурч гомдоож тоглоом хүүхэн эргүүлж гомдоосон болохоос биш сайн хүн шүү дээ .Өтөлсөн хойноо л чамайгаа улам ихээр санах юмдаа гэж бодон суулаа. -Хэдэн хоног амрах юм ,хадлан хийх хүнгүй яах

билээ гээд бодол болон суулаа ашгүй дээ хэрэгтэй үед ирлээ гээд л тогоо шанага хангинуулан хоол хийж эхлэв.Төд удалгүй борцтой гурилтай шөл болон хооллов. -Хонь гаргах эр хүнгүй борц л зулгааж сууна даа ,дүүгийн хүү байхад ч хоолтой байдаг юм одоо ч хүн гуйх л болчоод бүүр гар мухардаал байгаа шүү -Чиний гарын хоолыг идэлгүй удаж гээд хөлсөө арчин суугаа Насантогтохыг харан иш энэ маань өөрөө л хоолоо болгодог байхдаа яажшуухан байдаг болдоо гэж бодно.Удалгүй машинаас тортой чихэр жимс бас цүнхтэй хувцасаа буулгаад жолооч нь буцлаа .Гол дээр тоглож суусан дүүгийх нь хоёр хүүхэд гүйлдэн орж ирсэнээ.Ажаа ээж ирээгүй юмуу гээд шулагнан асуулаа.Жаргал хүүхдүүдэд чихэр жимс өгөөд гарч тугалаа сайн хараарай ээж нь удахгүй ирнэ гэв.Орой болж хонь хотлуулаад хоёр

жаалыг оронд нь унтуулаад тэр хоёр хол ойрын сонин хуучлан суулаа. Төдөлгүй тус тусын оронд орон хэвтэхэд -Гэртээ ирээд унтах сайхан байна шүү . Жаргалаа хоёулаа төдийгөөс өдий болтол хэн хэн маань ганцаар явлаа сэтгэл буруулсан бол аль алин хүнтэй суух л байсан надад чамаас өөр бодож явдаг хүн үгүй .Би чамайг зовоож явсандаа өөрийгөө буруутган насан туршидаа ганцаар явна, чамайг сайн хүн олоод ханилаг гэж бодон өдий хүрлээ гэтэл чи минь ингээд хань ижилгүй явахаар би бүүр их зовох юм -Би нэг л амьдрах амьдралдаа нэг нэртэй л явна гэж боддог хүн , хүний сэтгэл гэж тийм амар холбирч байдаг зүйл биш би өөр хүнд сэтгэлээ нээж чадахгүй ээ миний сэтгэлд чамаас өөр хүнийг багтаах зай байгаагүй гэлээ. -Тэгвэл намайг ирэхэд үзэж харахгүй яв гэчээд юунд ингээд суусан юм би чамайг хэзээ ч намайг уучлахгүй нь гэж боддог байсан .Гэтэл

охиныдоо очсоноос хойш чамайг бодоод яаж нэг очиё гэж бодон байлаа .Тэгтэл дүүтэй чинь таарч чамайг ганцаар хэцүү байгааг чинь сонсоод л бушуухан ирсэн.Чи минь намайг одоо битгий явуулаарай гэв Маргааш өглөө нь Жаргал цай чанаад уудлан суухад Насантогтох сэрэв -Хээ агаарт ирээд нам унтаж ямар сайхан унтваа гэсээр өндийлөө -Чамайг жаал унтаг гээд сэрээсэнгүй чи минь гараад хонь бэлчээхээс өмнө нэг шөлний хонь аваад үлдэх үү дээ гэж хэлэхэд Насантогтох нүүр дүүрэн инээж тэгье хө гээд баясан мишээлээ.Амьдрал хэн их хүснэ түүнд аз жаргалыг харамгүй хайралдаг нь энэ болой.Хайр бол тэвчээр бас хат суусан үнэнч сэтгэл

билээ. * Хүүхэд уйлагнах төдий Билгээ хурдан босч авна.Туяа түүнийг ингэх бүрт -Чи бүүр хүүгээ аваад сургалаа чамайг байхгүйд би л авах болно хайраа гэхэд -Тэгэлгүй яахав дээ энэ хөөрхөн үрийг хичнээн уйлуулж суухав дээ би бол ёстой чадахгүй чи арай намайг байхгүйд уйлуулаад суудаг юм биш биздээ айн би ер нь гэртээ камер тавина гэлээ -Пөөх би ямар хөндлөнгийн хүн бишдээ чи хүүхэдээ аваад ажилдаа яв тэгвэл би очиж хөхүүлж байх уу гээд тэр хоёр инээлдэв.Туяа хүүгээ үнэн зүрхнээсээ хайрлан буй ханийгаа хараад дотроо өөрийгөө зөвтгөн суулаа .Төрөхөд нь дэргэд нь байж өсгөж хүмүүжүүлсэн хүн нь жинхнээсээ аав нь мөн тэрийг хэн ч үгүйсгэхгүй амьдрал хатуудаа хатуу ч амьдралын төлөө сөрж зогсох нэгнийг

шагнан буй нь энээ .Туяа түүнд үнэхээр хайраа өгсөн түүнийгээ мэдэрч хайрыхаа төлөө муугаа дуудуулан байсан ч тэрээр Билгээд аав гэж дуудуулах нандин нэрийг хайралсан хүн нь яахын аргаггүй мөн билээ .Хэрвээ чи үнэхээр л хайртай гэдгээ мэдэрч түүнтэй насан туршид амьдрана гэж бодож байгаа бол тэмц гэж тэр хэлдэг хайр бүхэн өөр өөрийн өнгөтэй .Тиймээ хайр үнэхээр өөр өөрийн өнгөтэй Төгсөв

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *