Home Өгүүллэг “ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “9-р хэсэг”

“ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “9-р хэсэг”

26 second read
0
0
2,191

Тэсгим хүйтэн өдөр Билгээ машинаа халаан зогсоно унтраагаад жаахан удахаар л хүйтэн болчихоод тэгтэл ингэж их удаан нармалдаад байвал аас бензингүй болох гээд байдаг дугуй аваад явсан

нөхөрийг ширтэн зам дээр зогсоно.Эхнэр нь юу юугүй төрөх гээд байдаг гэтэл миний байж байгаа царай таарч дээ ядахад ямар хүйтэн байнаа.Эхнэртээ хөдөөнөөс өөрөө харж байгаад хонь гаргуулж ирнэ

гээд ажлын газрын залууг даган гарсан билээ .Сүүлийн үед шүлхий гараад гарам пост болгон дээр л дугуй ариутгаад байхаар дотроо бид нүдээрээ хараагүй мах аваад юу ч идэж байгаа билээ гээд өөрөө яваад

газар дээр нь гаргуулж ирнээ хэмээн бодсон нь тэр .Тэгтэл ч ажлын газрын Сүхээ хэмээх шавилхан эр манайх ч хотоос урагшаа ойрхон би очоод танд өөрөө хийгээд л өгчинө танд тус болоход дургүйцэх юм

алга гээд л цуг явсан очоод ажилаа амжуулаад буцаж явтал пис пас гээд л дугуй нь хагарсан өглөө гарахдаа хонь хийхээр дугуй багтахгүй ойрхон газар яав л гэж гээд запас дугуйгаа орхин гарсан юм гэтэл бүүр

тээр болгон орхисон зүйл нь хамгийн хэрэгтэй зүйл нь байж гэж бодохоос л өөрийгөө буруутган байлаа.Хоёул дугуйгаа тайлаад Сүхээ замын машинд суун ойролцоох сууринд очоод нөхүүлээд эргэн ирэхээр явсан гэтэл гурван цаг шахуу боллоо харуй бүрий ч боллоо ядахад энэ хавьд сүлжээ ч байхгүй юм гэж үглэн сууна.Туяа яаж байгаа бол гайгүй байгаа өглөө давгүй л үлдсэн юмсан гэнэт өвдөх бий тэгвэл ч ганцаараа сүйд болно шүү .Бид хоёр шиг амьтан ах дүүгээсээ зожигрон байх ч дэмий юмдаа угийн хол байгааг ч хэлэх үү тэдэнд дараа болохгүй өөрсдөө болгож байвал гээд бүүр мэндээс цаашгүй болж дээ.Урд нь Алдармаатай хамт байхад тэр олон найзтай манайх хүн орж гарсан айл байсан тэгтэл Туяа бид хоёрыг найз нөхөд буруу зүйл хийсэн гээд бүгд нүүр буруулсан манайх гэдэг айлд биднээс өөр хүн ч орохгүй тэрэндээ бүүр дасаж дээ.Уг нь олонтойгоо байх сайхан л байдаг ер нь яаж ч амьдраад байгаа юм заримдаа өөрийхөө хийсэн

сонголтонд гайхах үе бишгүй л гарсан.Алдармаагаа хайрлаж чадаагүйгээс л тэр маань жирэмслээгүйн байна гэж их бодох болсон ,тэр сайхан бүсгүйг хажуудаа байлгахдаа хэзээд л минийх юм чинь гэж омогшин сайхан сэтгэл гоо үзэсгэлэнг нь дарж явсанаа хожуу л ухаарсан шүү дээ.Гэтэл сайхан хайртай таарч хичнээн аз жаргалтай үзэсгэлэнтэй явж байлаа даа ёстой л идүүлсэн бут цэцэглэн идсэн эрүү хувхайрдаг гэж тэр л болсондоо.Чамайг хайрлаж чадаагүй миний л хохь ,гэхдээ чи намайг гэх сэтгэлээр тэмцсэн бол би чамтай үлдэх л байсан гэвч нэг ч удаа надруу яриагүй уучлая гэж хүсээ ч үгүй дээ .Элдвийн юм бодоод нэг хэсэг унтраасан машинаа асаах уу байж л байх уу гэтэл араас нь гэрэл тусан машин ирж зогслоо бушуухан бууж очтол -Ах яасан удаан хүлээсэн үү дугуй засварын хүн нь байдаггүй учраа хэлээд гуйж онгойлгуулаад би өөрөө нөхөж байж ирлээ тэгээд

баарцаглаад удлаа -Өө зүгээр би ч болохгүй болоод л тэгсэн гээд бодож суусан за алив хурдлахгүй бол эхнэр хэцүүдэж байгаа сүлжээ байхгүй болохоор асууж чадахгүй сууна -Май ах халуун байж чадахнуу би энгэртээ хийж ирсэн юмсан хэдэн хуушуур та идэж бай би солиодхоё -Баярлалаа дараа дүүдээ тус болноо чамд ёстой баярлалаа гээд хуушуур идэн зогслоо.Удалгүй тэр хоёр хөдлөн явлаа аажим аажмаар машин дулаацаж Билгээ овоо дулаацан байлаа тэр хэзээ ч ингэж голдоо ортол даарсанаа ердөө санахгүй байлаа. -Бас чанга байлаа шүү ах нь машин асаагаад байхаар колонк оролгүй бензингүй болчих болов уу гээд машинаа асааж чадахгүй их хөрчихсөн машин жаахан асаалаа гээд даруй дулаан болохгүй хэцүүдэх гэж байлаа -Аргаггүй тэгэх байх би ч хэрэндээ л яарсан урд нь хийж байгаагүй болохоор удчихлаа та ч хол явж байгаагүй жолооч бололтой дугуйг хэзээ ч орхиж болохгүй шүү.Дээхэн үеийн жолооч нар хүүхэнтэй явсанаас хүрзтэй яв гээд ер нь багаж юмаа сайн бэлд гэж ярьдаг байсан юм

билээ -Тиймээ хот дотор л явахаас өөр ийш тийш гараагүй жолооч шүү дээ тэгээд л дүүг ойрхон гэхээр гайгүй биз гэж бодсон хэрэг -Хаха ах хөдөөний бид чинь энүүхэнд гэвэл дөч тавин км ойрхондоо гэвэл зуу гараад км шүү дээ тэгж ярьдаг хүмүүс та мэдэхгүй юу -Үгүй ч би ямар хөдөө байсан биш алах хүмүүс байна шүү гэж хөхрөлдөн хотруу орж ирлээ .Дөнгөж орж ирэхэд хичнээн дуудлага утсанд нь орж ирлээ .Сандран Туяа руу залгаад -За яаж байна зүгээр үү ?машин саатаад удлаа гэхэд -Бүүр муу юм бодлоо хичнээн их санаа зовов одоо хаана явна би эмнэлэг дээр байна шүү .Чамайг хүлээгээд байгаан байлгүй гэснээ нэг хэсэг чимээгүй болчив -Байна уу ?хүүе байна уу? хайраа яав -Байнаа маш их өвдөж байна тасаллаа гээд салгачив.Билгээ сандран за болохоо байлаа төрөх гэж байгаан байна гээд хурд нэмэхэд -Ах тайван

бай яарч байж юм шүргэв.Эмнэлэгт очоо юу? -Харин очсон байна өглөө л зүгээр гээд байсан яасан хурдан өвдөө вэ .За шөл ч бүүр өнгөрлөө ямар ч байсан очихоос гээд үглэв.Гэтэл Сүхээ хэн нэгэн рүү залгаад -Ханиа би очиж явнаа замд машин саатаад Билгээ ахын эхнэр төрөх гээд хэвтэж бид хоёр одоо л ирж байгаа болохоор шөл хийж амжихгүй нь миний хань сайхан шөл хийж бай бид хоёр очоод авъя гэв.Ингэнэ гэж бодоогүй явсан Билгээ түүн тийш инээмсэглэн хээ дүү бүүр ёстой нэг хэрэг боллоо ямар азаар чамтай цуг явж байваа гээд хэлэх үг нь олдохгүй баярлан явлаа -За зүгээрдээ ах минь энэ зэргийн сэтгэл хэнээс ч гарна та бүүр сандраад яахаа мэдэхгүй явна би танаас дүү ч аав болчихсон ойрхон хоёр хүүхэдтэй туршлагатай юм байна гээд инээв.Замаараа дайран шөлөө аваад эмнэлэг давхилаа аз болж түгжрэл багассан байв зам зуураа хичнээн залгаад Туяа утсаа авсангүй .Билгээгийн санаа зовон муу юм болоогүй байгаа гэж айн

эмнэлгийн үүдээр ороод л төрөх тасаг заалган гүйлээ хаалган дээр нь очин хүн байна уу гэж хашгиртал нэг сувилагч гарч ирээл -Аяр гэм ямар чанга хашгирдаг юм бэ ?Эх хүүхдүүд айлгалаа шүү дээ юу болов гэхэд -Өнөөдөр ирсэн Туяа төрсөн бол уу гэхэд өөдөөс нь харж зогссоноо за би одоохон гэжд эргээд явчив.Улам л айн нүүр нь барайгаад салгалан зогстол эмч бололтой хүүхэн гарч ирлээ. -Та Туяагийн нөхөр нь үү? -Тиймээ тэр минь зүгээр үү? -Зүгээр зүгээр хожуу төрөлт жаахан хүндрэлтэй төрсөн ээж нь эмчилгээнд байгаа харин хүү чинь эрүүл сайн байгаа -Би орж болох уу энэ шөл яах билээ гээд барихад -Одоогоор шөл уух боломжгүй та одоо орох боломжгүй уучлаарай өглөө ирдээ гэв.Билгээд явах хүсэл ч байсангүй тэрээр хүүтэй болсондоо баярлах уу эхнэрээ тааруухан байгаад уйлах уу

учираа ч олсонгүй суулаа гэтэл Сүхээ -Та эндээ хүлээж хоно доо би маргааш ажил дээр очоод таны тухай хэлье тэгээд өглөө гэхэд шөл хоноод хэрэггүй болно та өөрөө идчих тэгээд хариад шинээр шөл хийгээд ирдээ дүү нь явлаа шүү гэхэд -Ах нь хүргэж өгнөө бас гэртээ хариад ирэхээс гээд цуг гарлаа. -Ямартай ч баяр хүргэе та хүүтэй болж -Баярлалаа тиймээ аав боллоо доо, ах нь энэ мөчийг үнэхээр их хүлээсэн тэгсэн баярлаж чадахгүйнээ гээд санаа алдлаа. -Одоо манай эмч нар мундаг болсон та айлтгүй маргааш гэхэд давгүй болно доо -Тийм шүү тэгнээ ах нь итгэж байна гээд инээх гэсэн ч болсонгүй.Сүхээг буулгаад гэртээ очин махаа оруулав тэгээд янзлан

хөргөгчинд хийгээд хэсэг мах хөшиглөн жижиг төмпөнд хийгээд газан пелетик аваад гарлаа ,замаараа цэвэр ус аваад эмнэлэг дээр ирэв .Тэрээр төрөхийн үүдэнд суугаа хэсэг хүмүүсийн хажууд очин суулаа.Тэдний хүүхэд хагалгаанд орсон бололтой хүлээж байв настай хөгшин арц уугиулаад амандаа ямар нэг юм шивнэнэ.Хажууд нь нөхөр нь болох хүү ээж болиочээ хүмүүс юу гэж бодох юм .Гэртээ үлд гээд байхад энд ирчээд ийм юм хийгээд хүн зовоогоод байх юм гэлээ. -Цөг яадаг юм намайг хэн ч юу ч гэсэн яахав бэр маань л аятайхан хоёр яс салбал барав одоо гарч ирэх дөхөж байгаа яачив гээд цонхоор харан зогсов. Энэ бүхнийг харан суухдаа хүний эцэг эх гэдэг ямар сайхан халуун дулаан ханьтай байгааг мэдэр ч суулаа.Нэг хэсэг дуг хийгээд сэртэл өглөө болж байлаа хаалганы жижиг цонхоор харж

зогстол өнөөх сувилагч явж байв -Хүүе сувилагчаа манай хүн яаж байна ? нааш ирдээ ахад нь асуух юм байна гээд даллав -Гайгүй ээ та нээрээ одоо цай шөлөө аваад ирээрэй гэхэд баярлан шурдхийн гарлаа .Машиндаа очоод шөлөө хийх гэтэл болсонгүй ийш тийш онгорхой цайны газар хайж хэсэг явлаа.Эрт болохоор нээсэн газар ганц ч байсангүй тэгээд яахаа мэдэхгүй харихаар явах гэтэл нэг барилгын харуулын шовгор харагдав тийш очин сигналдахад өвгөжөөр хүн гарч ирлээ учираа хэлээд манаачийн шовгорт шөлөө хийж аваад талархан гарлаа.Эргэж ирээд сувилагчийг дуудтал өөр хүн гарч ирэв. -Та хэнийг дуудуулах юм? -Туяа гэхдээ ирэхгүй л болов уу миний дүү шөлийг нь оруулаад өгөөч -Аан тийм тийм тэгье гээд аваад орлоо .Удалгүй утас нь дугарав -Байна уу ?Хайрт минь чи минь энд байгаад л байна уу?

хайр нь одоо зүгээр шөлөө уулаа эргээд ярьнаа -Хүүе хайраа битгий тасал ямар их айваа одоо зүгээр биздээ -Одоо зүгээрээ хайр нь өлсөөд шөлөө идмээр байна -За тэг тэг хайр нь байж л байя гээд утсаа салгав.Сая л санаа нь амар ч хязгааргүй ихээр баярлан нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо .Хажууд байгаа хүндээ би аав болсон гэж хэлмээр ер гараад гүймээр байж ядмаар баярлан цээжинд нь хайр бялхан байваа…..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…