
Бадралт амьсгалаа даран хэвтэж байхдаа маш ихээр гайхан байлаа.Урд нь бишгүй л хүүхний хормой хотоор шургалан явсан гэхдээ Болороо шиг урин тачаангуй бүсгүйтэй нэгээхэн ч хамт
байгаагүй санагдана.Үзэсгэлэнтэй сайхан бие хаатай наалинхай тийм л эмэгтэйг гоё сайхан гэж бодож явсан бол үгүй гэдгийг дөнгөж сая л мэдэрлээ.Тэрээр маш нээлттэй түүнийг үнэхээр жаргаасан билээ .Уг нь
Бадралт ид хаваа гайхуулж түүнийг биширсэн бүсгүй юугаа ч хайрлахгүй өгнө гэж бодсон нь харин эсэргээрээ болов .Болороо чимээгүй нүдээ анин хэвтэнэ. Түүнийг хүсэн мөрөөдөж байсан
болохоор ёстой л жаргалтай нь аргаггүй хамаг л хайр энхрийлэлийг харамгүй зориулж түүнд бүхнээ зориулав.Тэгээд энэ мөч ингээд л байж байгаасай хэмээн дотроо наминчлан бодлоо.Жаал хэвтэж
байгаад Болороо нүдээ нээтэл Бадралт түүнийг харан хэвтэж байлаа -Яагаад намайг хараад байгаа юм битгий хараад бай ,хүн хараад байхаар сайхан биш шүү дээ би чинь -Би биеийг чинь биш сэтгэлийг

чинь харж байна чамаас тийм гэж хэлж чадахгүй байнаа нээх сайхан энерги гараад намайг татаад байна тэгээд л хараад баймаар байна -Хахаха яаж хүний сэтгэл харагдах вэ дээ битгий худлаа онгироогоод бай л даа -Нээрээ би худлаа хэлээгүй шүү ямар ч байсан чи надад таалагдлаа гээд үнэн сэтгэлээсээ түүнийг озон үнсэв.Тэр мөчид тэр хоёрын дунд дахин сэрлийн оч үүсэн тэврэлдэн авлаа. * Туяа Бадралтыг яриснаас хойш нэг хэсэг балмагдан байлаа дахиад залгавал яанаа ингээд мөнгө нэхээд дарамтлаад байвал би хаанаас өгөх билээ .Нөхөртэй чинь уулзана гээд байвал яах уу уг нь нэг их шуналгүй давгүй л залуу санагдсан юмсан.Хэрвээ Билгээтэй таараагүй түүнд дурлаж хайрлаагүйсэн бол Бадралтыг тавьж явуулахгүй л байсан.Тэглээ гээд хоёрын дунд гүйлтэй биш харин ч хэн хамаагүй хүнээс хүүхэд олоогүй бас сэтгэлдээ таалагдсан хүнээс л олсон гэж бодон байснаа нэг удаа л мөнгө өгвөл дахиад л нэхнэ тэгэхээр өгөхгүй байсан нь дээр дугаараа л солихоос доо гээд санаа алдлаа.Энэ удаад
хямарч болохгүй юмсан сайхан зүйл бодож сэтгэлээ эмхэлнээ гээд утсаа аваад Билгээрүү залгалаа. -Байна уу ?Хайраа хаана явна тараад гэртээ хоол хийхгүй гадуур юм идэж кино үзэх үү аан -Миний хайр сайхан санал тавьлаа тэгэлгүй яахав үзэх киногоо чи сонгоод захиалга өгчих би яваад очиноо гэв.Орой гадаа үнэхээр сайхан байлаа хамт хооллож кино театрт орж кино үзээд харихдаа Билгээ түүнд сюрприз барьж бугуйвч бэлэглэв . -Чи минь наддаа хөөрхөн хүү төрүүлж өгөөрэй би чамдаа үнэхээр их баярлаж байгаа шүү гээд үнслээ.Туяа маш ихээр баярлан нүдэнд нь нулимс гялтагнан -Баярлалаа хайраа гээд түүнийг тэврэн зогслоо. Тэрээр гаднаа инээж байвч дотроо түүнийгээ хачин ихээр өрөвдөж байлаа. *Арваад хоног хөдөө амарсан
Санчир Алдармаа хоёр маргааш буцах болоод хөдөөний гэрийхэн ёстой хамаг л юмаа бэлдэн байлаа Намжилмаа тэдний бэлдэн байгаа тэр их цагаан идээг хараад санаа нь зовон -Яасан их юм бэлдэнэ вэ ?Бид барахгүй шүү дээ гэж үглэнэ.Жаргал унаатай яваа дээр чинь л жаал юм явуулахгүй бол хүнд өгч явуулах хэцүү байдаг юм .Сар шинээр цагаан идээ худалдаж авахгүй та нарт амар гэв.Хэд хоног хөдөөний юм бүгдийг хийж үзэн байсан Санчир ээждээ малчин хүмүүс ердөө амрахгүй дуусахгүй ажилтай юм хийгээд сурсан ажил

,тэгээд бүүр тогтмол нэг хэвийн хийдэг ажил нь яаг л ар араасаа хөврөн байх шиг .Эд нар бас үнэхээр нутаг шигээ уужуухан амгалан юмаа гээд бишрэн байлаа.Тэр хэд хоногт охин нь бүүр борлон хөрс сууж хөөрхөн боллоо.Намжилмаа Жаргал хоёр дотонсон салж явахад хэн хэн нь хэцүү байв гээд яахав амьдрал болсон хойно ирсэн гийчэн буцдаг жамаар салцгаав….