Нүүр Өгүүллэг “ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “7-р хэсэг”

“ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “7-р хэсэг”

36 секунд уншина
0
0
1,143

Замын энхэл донхолд машинд сууж яваа Алдармаа хүүхдээ сэгсэрэгдэн яваад санаа зовно.Хэдий зам нь ийм байгааг мэдэвч зөөлөн явалдаа ханиа ээж хүүхэд бүүр хэцүүдлээ , урд нь явдаг л зам

юмсан ийм их донсолгоотой билүү гээд үглэн явлаа.Ээж болж үрээ тэвэрч явахдаал энэ бүхнийг мэдэрч явлаа хорвоо дээр эх хүн л үрдээ ингэж санаа зовдог байх . -Хайраа би хамагийн зөөлөн явж байна

хангай газрын зам гэж аргаггүй л хатуу байна одоо дөхөж байнаа удахгүй хүрлээ гээд хамаг хөлс нь цутган яваа хүүгээ хараад Намжилмаа -Хүү минь энүүхэнд жаахан зогсоод хүүгээ амраах уу

гэвэл -Нээрээ тэгэх үү би ч та гурвыгаа донсолгохоос айгаад хамаг биеээ хурааж явсаар бүүр хөшчихлөө шүү гэв Машин зогсоход хөгшин бууж ногоон дээр суулаа.Хангай газар хачин сайхан нов ногоон

дэвсгэр дэвссэн юм шиг, ногооны үнэр хамар сэтлэм тансаг үнэртэнэ. -Үгүй мөн сайханаа ямар гоё юм бэ.Хань минь чи минь ийм сайхан газар төрсөн азтай юмаа алив хайр нь охиноо тэвэрч байя миний

хайр гараа амраагаад ав биений чилээгээ гарга даа.Та хоёр минь л зутрахгүй байвал болоо .Чи минь ядарч байна уу хө -Үгүй ээ , би зүгээр охин л гэдэс нь зайлагдах бий гэж айж байна арай л яараад гараад ирэв үү жаахан том болгож байгаад явдаг байж уу гээл санаа зовж явна -Багахан газар ингэж явахад гайгүй байхаа та хоёр минь юунд санаа зовдог юм гайгүй байлгүй гэсээр Намжилмаа бослоо тэрээр машинаас халуун савтай цай авчраад охин минь цай уу гээд өглөө -Та өөрөө бас сайн уугаарай цайгаа холдуулчих бий ээж минь таны дотор хямрахгүй байвал сайнсан -Бидний үеийхэн тийм юм мэдэхгүй юмдаа одооны хүмүүс л ийм болчоод байгаан Тэд жаал сууж байгаад явахаар бослоо .Зөөлөн явсаар хүрэх газраа ирж бууцгаалаа. -За аян замдаа

сайн явж ирэв үү гэсээр Жаргал угтлаа -Мэндээ сайн явж ирлээ сайн сууж байна уу? Жаргал минь өглөө эрт гарсандаа л нар жаргахаас урьтаж ирлээ -За миний хүүхдүүд ээж нь үнсье гээд бүгдийг нь үнэрлээд орцгоо дээшээ дээшээ гэв.Алдармаа бушуухан охиноо орон дээр тавин задлаад миний охин нуруу нь тэнийг энэ маань л зутарсан байх бусад нь ч гайгүйдээ хээ нутагт маань сайхан зун болж байнаа гэрээ санасан гэж гээд инээмсэглэн суулаа .Жаргал сарлагын зузаан өрөм ааруул хурууд таваглан цай аяглан өгөв . -Хүү минь цай уу айраг ууна биздээ бид хэд та хэдийг ирнэ гэхээр цөөхөн хэдэн гүү бариад байж байгаа -Тийм үү айраг ч сайхан гэхдээ хүү нь их чададгүй л юм

сурнаа гээд инээв -Хайр нь бол сайн ууна шүү дээ .Чамдаа үзүүлнээ манай энд хүүхэдүүд хүртэл чамаас дээр ууна хэмээхэд бүгд инээлдлээ -Санчир сайхан агаарт эхнэр хүүхэд ээжийгээ саадгүй аваад ирсэндээ баярлаж суув. *Туяа орой ажилаасаа тараад нөхөр нь ирж аван гэртээ ирэв .Хоёулаа замаасаа хүнс авч ирсэн болохоор ямар хоол хийхээ ярилцан суутал утас нь дугарлаа .Аваад хартал Бадралт байв сандран салгах гэснээ болиод утсаа аваад -Байна уу ? хэн бэ -Байнаа Бадралт байна таньтай уулзах гэсэн юм -Уучлаарай та дугаар андуурч гээд таслав. Гэтэл удалгүй мессэж ирлээ хартал, гуйх зүйл байнаа та мөн л байна шүү дээ нөхөр чинь байгаа юм уу тэгвэл маргааш утсаа аваарай гэсэн байлаа. Юу гуйх гэж байгаан бол арай унтмаар байна гэх гэсэн юм биш биздээ .Энэ л дутаж гэнэ дээ надад гэж бодон зогстол Билгээ хажуунаас нь -Хайр яав юу бодоод зогсчив гэж асуухад -Мм юу ч

бодоогүй ээ , хоёулаа хайрыхаа дуртай будаатай хуурга хийж идэх үү -Гэнэт санаа алдахаар чинь санаа зовлоо.Сэтгэлийг нь зовоосон юм байгаа юм уу . -Үгүй, би санаа алдсан юм уу гэдэс томроод хааяа урт амьсгалмаар болох юм жирэмсэн хүмүүс чинь их эмзэг болдог юм шүү дээ.Туяа дотроо ,би санаа алдаад хачин царайлж дээ маргааш уулзах уу яах уу гэдсийг минь хараад хар авчихгүй байгаа .Ямар ч байсан яриад зохицуулахаас гэж бодов. Өглөө босоод ажилдаа хүргүүлээд үдээс өмнө ажилдаа улайраад Бадралтыг таг мартсан байлаа гэтэл утас дугараад бас л Бадралт залгаж байлаа . -Байна уу? за яагаад залгаад унав .Ямар хэрэг гарав -Байна сайн уу ?мэнд мэдэхгүй яасан ширүүн хадагтай вэ? уулзаж байгаад ярих уу ? -Надад чамтай уулзаж суух үнэхээр зав алга гуйх юм чинь юу юм? -Аан би сая төгсөөд баахан завгүй байлаа тэгээд яаг диплом авдаг дээр тултал хэдэн төгрөг хэрэг болоод гэрээс хонхны баярын мөнгө эсэн бусын юм нэхсээр одоо

авах боломжгүй болчоод тэгээд чамаас өөр найдах хүн алгаа гурван зууг зээлээч -Надад тийм их мөнгө юу гэж байх юм тэгээд надруу дахиж битгий залгаарай би гэртээ тайван баймаар байна -Би чамд л найдаж байсан юмсан чи ч хэрэг болохоор л ярьж намайг хүссэнээрээ эдэлчээд хэрэг нь дуусахаар хог шиг хандаж байх шив за за баяртай гээд салгав Бадралт уг нь гуйхгүй юмсан гэж их хичээсэн юм гэтэл үнэндээ түүнд өөр гуйчих хүн байсангүй тэрээр яахаа бодон мөнгө авчих хүн бодоод ердөө олдсонгүй заримдаа түүнд хэцүү үе байдаг ч яаж ийгээд л гарц олдог байсан ч энэ удаад яахаа мэдэхгүй байлаа .Эгч бүсгүйг өөрт нь нэг удах туслах байх гэж хичнээн их найдлаа даа гэж бодон хэвтэж байтал Дашка орж ирээд -Босоо гаръя хэдэн охидууд баяр тэмдэглээд дуудаад байна өнөөдөр бужигнаад маргааш буцна гэнэ явахаас нь өмнө сайн доргиод авъя л даа -Хм мөнггүй байж яаж тэд нар дээр ордог юм өөрөө мөнгө хайгаад олдохгүй ядаж байхад -Тэд нар чи бид хоёроос гордьдохгүй хоосон байгааг мэдэж байгаа чамайг аваад ир гэсэн -Үгүй ээ би явахгүй чи оч надад бодох юм байна -За анд

бодлоо гээд мөнгө ургахгүй хэн нэгэнтэй уулзаж байж л болох биш үү -Ингэхэд чи намайг хэнтэй уулзуулах гээд байгаа юм -Нэг хүн чамайг дагуулаад ир тэгээд сайхан ууж сууя л гээд дуудуулаад байна шүү дээ гаръя л даа гэж шавдууллаа.Бадралт сайн сурдаг ч өвөл хэдэн найзуудтайгаа хөдөө агаарт гарч яваад тэд нар нь цааш давран хэд хоног явсны гор одоо ингээд өр болон үлдээд байгаа билээ.Эд нартай нийлэх ч дээ сайн юманд хүргэх биш гэж бодсон ч өөр хийгээд байх юмгүй болохоор цуг явахаар шийдэн хувцаслав.Тэр хоёрыг очиход дөрвөн бүсгүй бас нэг залуу сууцгааж байв.Нэлээн махлаг наснаасаа овор ихтэй харагдах нүүрэмгий хүүхэн босож ирээд -За ийшээ сууцгаа Дашкаг ирэхгүйн гэж бодлоо хэлсэндээ хүрээд ирлээ шүү гээл тэр хоёрыг ид уу гээл дайллаа .Нөгөө гурван бүсгүй жуумалзан тэднийг сонжин харна.Махлаг хүүхэн бас нэг шар үстэй бүсгүй хоёр бол бас

хэдэн насаар эгч бололтой харин нөгөө хоёр нь ойролцоо харагдана.Өнөөдрийн эл үйл явдлын гол дүр махлаг хүүхэн Болороо бололтой бас тэдний байгаа байр ч түүнийх байв . -За хэдүүлээ сайхан халж аваад гарч нэг газар орох уу би дайлнаа гэж их л давилуун хэллээ.Ууж байгаа юмаа дуусгаад сайхан хоол идчээд тэд гарцгаав .Нөгөө нэг эгчмэд бүсгүйг Сувдаа гэх бөгөөд үеийн хүүхнүүдийг Сондор Чимгээ харин залууг нь Батаа гэнэ.Явсаар нэг баранд орлоо суугаад юм захиалах гэтэл Болороо энд чинь арай л жаахан хүүхдүүд байгаан биш үү өөр газар оръё гээд гарлаа .Хүний эрхээр явж байгаа болохоор бусад нь дагаад гарав .Дахиад л нэг газар ортол харин давгүй байсанд энд сууя гэв.Тэд ширээ дүүрэн өрсөн пиво ус ундаанаас ууцгаан чанга хөгжимийн хэмнэлд давж ярих гэж хашгиралдан суулаа .Дашка Бадралтыг ёврон чамайг Болороо захиалсан шүү чи аятайхан байгаарай битгий уурлуулаад хамаг юм тараачихаарай гэв

.Таалагдахгүй байгаа боловч ямар гараад явалтайн биш ярвайсхийн пиво ууж суулаа. Удалгүй тэд халан бүжиглэе гээд босцгоов.Бадралт хэдэн пиво уугаад халан ойр орчимдоо дасан түрүүний уур бухимдал нь арилж Болороотой элдвийг ярин суулаа илт ханд хаян хажуугаас нь салахгүй суух Болроогоос нөхөртэй юу гэхэд -Байхгүй ганцаар байх нь таалагддаг хүнтэй суугаад тэдэнд бариулж амьдрана гэж юу байхав .Би одоо байгаа даа сэтгэл амар явдаг гэлээ.Тэр ярихдаа боломжийн айлын ганц охин тэгээд хоёр дахь сургуулиа төгсөж байгаа удахгүй нутаг буцна тэнд компанид ажил нь бэлэн байгааг ярив.Гэнэт Бадралт энэ хүүхнээс мөнгө авч болох юм гэж бодлоо. -Тийм үү , сайхан хэрэг зарим хүмүүс ч азтай байх юм гэтэл би гэдэг хүн хамаг л хүчээ шавхаж байж л нэг юм ганц сургууль төгсөх гэж байдаг -Эдийн засгийн чиглэл хөөж байгааг бодоход чиний толгой хоосонгүй байх чамайг найзаас чинь сонсоход сурлага сайтай гэж байсан тэгээд ажлын байр чинь бэлэн юм уу -Үгүй ээ төгсөөд байж байтал ажил олдох байх -Одоо цагт төгсөхөөсөө өмнө анкет бөглөөд ажлын байраа

бэлдэж байдаг болсон шүү дээ гэснээ гарч тамхи татах уу гэв.Тэр хоёрыг гарахад ойр орчим хоёр гурваараа зогсон тамхи татах хүмүүс олон байв.Дор бүрдээ чанга ярилцан шүлсээ хаяцгаана.Бадралт тэднийг харан тамхи татахдаа голцуу эмэгтэй хүмүүс татаж байгааг анзаараад -Ирээдүйн ээж болох хүмүүс ингээд л тамхи татаад байх нь муухай харагдах юм .Чи яагаад татдаг юм эртхэн гараач гэвэл -Би дандаа татдаггүй юм жаахан пиво уухаараа л татдаг жин хасагдах байх гэж нэг хэсэг их татдаг байлаа тэгээд биед хортойг нь бодоод хаясан л даа хааяа тавгүй үед ч их бодогдоно шүү дээ -Би эмэгтэй хүнийг тамхи татахад дургүй тэд ээж болно хүүхэд гэдэг чинь ариун амьтад тэднийг хорлуулна гэдэг байж боломгүй санагддаг -Уг нь тийм л дээ гэхдээ хүний амьдралыг таашгүй эд зарим нь гоёж татдаг байхад зарим нь хүн дагаж байгаа харин зарим нэг нь сэтгэлийн шаналгаанаас татаж байгаа байх за орох уу эднийг чи бид хоёр шүүгээд яахав гэлээ.Тэр хоёрыг орж очиход тэд хос болон сууж байлаа Сондор ганцаар болчихсон байлаа .Тэрээр өөрийгөө мэдэр ч байгаа бололтой найзуудаа надад ажил гараад байна би явлаа гээд

явчихлаа.Болороо дахиж юм захиалаад тооцоогоо хийлээ. -Хэдүүлээ энийг уучаад гаръя унаагаа өөрсдөө зохицуулаарай гээд шудрага хэллээ.Бадралт ер нь согтох тийшээ болоход Болороо чихэнд нь хоёулаа явах уу гэв.Бадралт толгой дохин түүнээс зууран чихэнд нь танайхруу явна гэлээ.Болороо инээд алдан -За бид хоёр явлаа шүү та хэд сууж байгаад явна биз гээд Бадралтыг түшин гарлаа.Тэрээр такси бариад гэртээ арайл гэж оруулж ирэв.Түүнийг орон дээр хэвтүүлэн гутлыг нь тайлаад хажууд нь амьсгаадан жаал хэвтлээ .Тэгээд түүнийг дээрээс нь хараад чамтай уулзах юмсан гэж их л боддог байсан гэтэл ингээд тасраад унтчих гэж ярьснаа түүнийг шунаг гэгч нь үнслээ .Шөнө дунд Бадралтын толгой өвдөн ам нь цангаад өндийлөө харанхуйд босон суугаад өөр газар байгаагаа мэдлээ.Тэмтэрч үзвэл хажууд нь хүн байлаа -Хүүе хэн бэ гээд зөөлхөн татахад -Яасан бэ унтахгүй яав гээд эмэгтэй хүн дугарлаа гэнэт барнаас Болороотой

гарснаа саналаа ,эднийд байгаа юм байна гэж бодоод -Болороо юм уумаар байна бас нойл ормоор байна -За за гээд босон гэрэл асаахад тэр дотуур хувцастай нойрмог Болороог харав .Түүнээс санаа зовохгүй цааш ороод хүйтэн ус хийж авчраад -Чи ч ёстой эр хүний шинжгүй тасрах юмаа наашаа оруулах гэж зовсон шүү уг нь чи л намайг гэрт хүргэх ёстой биздээ Бадралт минь гээд инээлээ -Босоод бие засаж ирээд буцаад хэвтлээ .Тэгээд түүнээс мөнгө авахаа бодон хэдий хүсэлгүй байв ч яалт ч байхгүй түүний араас тэвэрлээ .Хүзүүг нь зөөлөн ирвэгнүүлээд хөхнөөс нь бариад -Сайхан бүсгүйг гомдоох шахсан байна шүү алив наашаа харалдаа гэж худлаа хэлэн өөрлүүгээ харуулав.Болороо эл үгэнд баясан түүнийг тэврэн авлаа ……

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *