Home Өгүүллэг “ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “6-р хэсэг”

“ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “6-р хэсэг”

34 second read
0
2
2,219

Учиргүй халуун шатаад ойрдоо бороо ороогүй дээрээс нь түгжрэлд зогсоод өдрийн ихэнх цагийг машинд өнгөрөөгөөд бөөн бухимдал .Билгээ өглөө гадуур хөөцөлдөх ажилтай гарсан билээ.Дотроо

бачимдан энэ хотын хүн амын ихийг яанаа дээр нь бүр хүн болгон машин унаад бүгд л унаатай байх болж,бүгд л төр засаг буруу ажилсан гэж ам амандаа ярих боловч хэн нь ч өөрсдөөсөө шинчилж

өөрчлөгдөнө гэж ярьдаггүйг гайхан бодно .Эрүүл мэнд ч бүүр авах юмгүй болсон тоос шороо ,утаа за тэгээд хүнсний аюулгүй байдлыг ярих ч юм биш.Хаяа хотоос гараад зугтмаар санагдана.Гэтэл хотоос

гарлаа л бол ажилгүйдэл юу хийж ч амьдрах юм ингээд машины түгжрэл шигээ амьдрал нь бас л гацаанд орох болно.Бага багаар урагшлах замдаа зэрэгцээ ирсэн машин руу хартал шаар зүүж гоёсон

саарал тэргэнд Алдармаа толгойгоо боогоод хүүхэд тэвэрсэн сууна ,жолооч эргэн эргэн харж байнга юм асуугаад л ихээ аз жаргалтай харагдав.Ямар ч байсан төржээ ямар хүүхэдтэй болсон юм бол надаас

салаад сайхан л амьдарч байгаа юм байна гээд нээх уртаар санаа алдав .Дахиад хармаар санагдан хартал яаг харц тулгарав.Толгой дохин мэндэлхэд толгой дохиод цаашаа харчив.Ардаас машин сигналдахад цочин урагш явлаа.Сэтгэл эмзэглэн бухимдсан дээрээ улам эвгүйрэн явсаар гэрийн гаднаа ирлээ жаахан машиндаа суутал утас нь дугараад -Хайраа зүгээр үү ?яагаад машиндаа суугаад байгаан гээд Туяа ярив -Орлоо хө энүүгээр юм янзлаад гэсээр бууж гэртээ орлоо -Өнөөдөр их халуун байна шүү би гэртээ ирэх гэж нэлээн аахиллаа хөөрхөн жин нэмчихэж -Тэгэлгүй яахав дотроо хүн тээж яваа юм чинь хайр нь уг нь оройдоо очоод аваад байвал даан ч ажилын цаг таарахгүй юм -Зүгээрдээ хайраа одоо би алхаж байхгүй бол сэрүү орохоор тэртэй тэргүй унаанд суух л болно бага сартайд нь алхаж

байхаас -Ядрана шүү болж өгвөл гэртээ л баймаар байх юм даа ажилна гээд үгэнд орохгүй юм . -Энэ удаад хайр нь сайн хичээж байгаад гурвуулаа болноо гээд түүнийг очин тэврээд надад итэг гэлээ. * Санчир охин эхнэр хоёроо аваад иртэл ээж нь хаалга тайлав. -За алив гээд хүүхдийг аваад үнсээд еэ бурхан минь яасан сайхан үнэртэй юм эмээгийн ач охин мундаг сайн хүн болоорой гээд баярлан нулимс унагав.Тэгээд Алдармааг алив ээж нь үнсье гэж хэлээд үнэрлээд хүүхдүүд минь тухал гэв.Алдармаа гэртээ ирээд хүндлэл хүлээн ханийхаа чимгэлсэн өрөөг харан жаргал дүүрэн байлаа.Санчир цаг харсанаа -Өө хоцорлоо одоо бараг ирчиж хайр нь яваад ээж аав хоёрыг тосоод ирнээ .Миний хайр цай шөлөө уугаад жаахан унтаж аваарай

гээд гарав -Энэ маань салхи шиг л байна өнөөдөр бөөн хөл хөөрцөг болоод миний охин ядарсан байх ээжий нь охиноо харж байна чи санаа зоволтгүй унтаад аваарай -Зүгээрээ ээж юун унтах нойр хүрэхгүй байна гэртээ ирсэн чинь сайхан байнаа .Та хоёр гэрээ бүүр гялтагнуулаад чимээд сэтгэл хөдлөөд ямар гоё юм бэ -Санчир л бөмбөлөг хөөргөөд л өөрөө хүүхэд шиг инээд алдаад суусан хүү их л баяртай байнаа ,та гурав минь өвдөхгүй эрүүл саруул байвал болоо доо -Тэгэлгүй яахав, бид гурав хичээнээ ээж Тэр хоёрыг гангар гунгар гэж суутал охин уйлагнав Алдармаа хүүхдээ задлан суухад Намжилмаа хажууд нь ирээд -Эвий минээ сайхан хүүхэн бэ гэснээ хүүе аав нь яаг ингэдэг байсан гэлээ.Охин нь задлангуут суниан байснаа хоёр хөлөө зөрүүлээд орооцолдуулан байхыг заагаад дандаа л ингээд би хөлийг нь салгаж өгдөг байвдаа гээл инээв -Тийм үү ээж ,нээрээ ингээд байдаг юм аав нь бас ийм байсан гэж үү ямар инээдтэй юм бэ хүн бас энийг нь хүртэл дуурайдагаа -Гэхдээ царайг нь харахад миний охиныг дуурайсан хөөрхөн юм -Иш эжий минь охиноо

онгироогоод миний царайлаг гэж юу байхав дээ гэсэн боловч дотроо баярлан байлаа.Үнэхээр ээжийгээ дуурайсан охин байлаа.Удалгүй хаалга тогшин Жаргал Насантогтох Санчир гурав ирлээ.Буурал дөнгөж сууж байгаа болов уу харахад ануухан бага зэрэг махлаг инээд алдсан хүн бол Насантогтох тэрээр охиноо төрсөн гэхийг сонсоод шууд л Жаргал дээр ирээд хамт явна гэж хэлсэнээр ийнхүү цуг ирсэн билээ.Санчир битонтой сүү тортой юмс тавиад буцаад л гарав. -Сайн байцгаана уу гэсээр ороход Алдармаа ухасхийн босоод аав ээж сайн явж ирэв үү гэсээр очин үнсүүллээ. Санчир аахилан шуудайтай юм бариад орж ирлээ тэгээд -Ээж энэ сүү махыг хоёулаа янзалж хөргөгчинд хийхгүй бол сүйд болох нь гэхэд Намжилмаа -Хүү минь чи хүмүүстэй золгохгүй юм уу -Түрүүн драгон дээр золгосон -Одооны энэ хүүхдүүд ёс журам гэж алгаа гэртээ ирээд суулгаад тэгээд золгодог

байгаа даа гээд хангинав -За яахав дараа тухаараа болно биз хүүгийн зөв тэр мах сүү замдаа муудах вий гэж санаа зовж ирсэн бушуухан янзлаад авсан нь дээр гээд Жаргал хүргэнээ өмөөрөв.Санчир гал тогоо руу юмаа чирсээр ороход Намжилмаа ирсэн гийчдэд цай аягалан өглөө .Цай дөнгөж амсаад л Насан би тэрүүхнийг цуг хийлцээдхэе гээд өндөлзхөд -Яах гээв аав сууж бай манай хүн хийчнээ та хол замд ядарсан дөнгөж ирж байж та хоёр минь цуг ирээд өнөөдөр ямар сайхан өдөр вэ -Босоод хийлцээ бид хоёр замын турш л суугаад ямар юмандаа ядархав бүүр бие хөшөөд ирсэн гээд Жаргал Насан руу харахад -Тийм тэгэлгүй яахав гээд ухасхийн бослоо -Танайх чинь бөгчим байна цонх нээгээд энэ үү яаж ийм юманд амьдардаг юм халуун гэж жигтэйхэн энэ жил хот их гандуу байнаа -Харин бороо хур бага хуурайшилт ихтэй та хоёр орой манайд очоод хоноорой арай сэлүүхэн жаахныхаа агаар булаацалдаад яахав гурвуул тэнд хоносон нь дээр үү яахав -Тэгнээ, за жаал хөлс хатаатахлаа гараа угаагаад ирэе

-Тэг хө миний хоол ч болж байгаа гэсээр Намжилмаа гал тогоонд орвол хүү нь мах жижиглэн боож зогслоо.Насан сүүг тасалдаг уутанд бага багаар хийн амыг нь зангилж зогсоно -Хөөрүүлсэн болохоор гашлаагүй ирж цаадах чинь урд орой хөргөгчинд хийгээд зайрмагтуулсан болохоор ердөө давгүй байна ,өрөм ч хэвээр байна охин өрмөнд их дуртай хараад л баярлана харин одоо идэж болох юм болов уу -Бага зэрэг болно байлгүй дээ за ти.йшээ ороод суу хоол гарлаа гээд бууз гарган таваглав -Яасан жаахан юм бэ тэр чигээрээ чи байна гэж ярилцан суух ээж охин хоёр дээр аав нь орж ирээд -Би гараа угаасан авч болох уу нааш өгөлдөө гээд ихэд догдлон авлаа .Удаан гэгч нь харж сууснаа үнэрлээд тэртээ хорин долоон жилийн өмнө ингээд л сууж байсан би хорин хоёртой аав болсон .Яаг л дүрээрээ охин минь чи байна шүү .Цаг хугацаа гэдэг ямар ч хурдан юм гэснээ Жаргал минь элэг бүтэн явж амьдралаа дуусгахсан гэлээ.Жаргал гэнэт хэлсэн эл үгэнд гайхан түүнийг харахад жаахан буурал сууж үрчлээ нэмсэнээс өөрчлөгдсөн зүйл бараг л үгүй байв.Энэ маань намайг л хүлээсээр суудаг юм байхдаа ,залуу насны гэнэн алдааг нь би засаж авалгүй

ширүүлчихсэндээ яая гэхэв дээ энэ хэдэн жил ганцаар явсаар бараг л дасаж дээ -За хоол идээрэй гээд тавагтай бууз барьсаар Санчир орж ирлээ.Ширээн дээр салат авчран тавиад цааш эргэн Болор архи бас тавилаа.Энэ бүхнийг харж суусан Алдармаа үнэхээр их баярлаж ханиа харан бахдаж суулаа.Бурхан минь ийм сайхан хань заяасанд тандаа талархаад баршгүй гээд бишрэн суулаа.Бүгд хоол идэн суухад Санчир хундганд архи хийгээд бүгдэд нь өглөө -За өнөөдөр ээж аав та нар минь цуглан ирээд хөөрхөн охиныг минь, бас биднийг баярлуулан байгаад би маш их баяртай байна .Та гурав минь эрүүл саруул байж бидэндээ түшиг болж яваарай гээд энэ хундага өргөн баръя -Ерөөлөөр болог гээд бүгд амсаад тавьлаа.Тэд охиноо задлан харж баясан бас удахгүй Санчир амралтаа аваад бүгд хөдөө очин амархаар ярилцан тохиров *Жаргал худындаа ирээд унтах гэсэн боловч нойр нь хулжина эргэж хөрвөөн байснаа босон юм уухаар гал тогоонд орон хүйтэн юм хийн зогстол -Надад бас хийгээд өгөөч гээд Насантогтох зогсож байв -Чи унтахгүй яагаав нойр чинь хулжаа юу би бүүр бөгчимдөөд унтаж

чадахгүй байна -Тэгвэл хоёулаа гарч суух уу .Хотын хүмүүс яаж ийм битүү юманд унтдаг байнаа.Бид тэгэхэд хаяа шуугаад хаалгаа онгойлгоод л унтдаг даа -Харин хэлээд юу гэхэв.Би бол хэзээ ч идээшихгүй газар байна.Гараад харахад байшин машин дотор муухайрмаар цэлийсэн сайхан тал уул усаа харахад цээж тэнэгэр бодол хүртэл сайхан шүү гэснээ нээрээ жаахан гадаа гардаг юм уу гэв.Тэр хоёр хоёул таавчиг өмсөөд нимгэн хувцастай гараад явлаа.Байрны үүдэнд жаал суугаад дотор нь онгойв -Чи яаж шуухан амьдарч байна даа -Ажил хийж байгаа болохоор болоод л байх юм .Ээлжийн ажил хийхээр бууж ирж унтаад гарах гэж байна гэж унтсаар таарах юм .Заримдаа чам дээр очоод хөөсөн ч явахгүй гээд хэвтчихмээр л санагдах юм.Нэг хэсэг зоргоор амьдрах сайхан санагдаж байсан ч сүүлдээ ямар ч утгаггүйг мэдсээн эргэх гэтэл чамаас зөндөө холдон бас их зовоосноо ухаарсан. Тэгээд л очиж чадахгүй байсаар л байна -Би хэдэн малаа харан сурсанаа хийгээд л дуусдаггүй

ажилаа барах үгүйгээ мэдэхгүй хийсээр л Бурмаагийн хэдэн жаал байдаг тулдаа л өдөр өнгөрөөж байна .Дүүгийн хэдэн хүүхэд бараг л ээж гэх нь холгүй өсөж байна даа.Болжил байна.Чамайг үзэж харахаас гомдож тунин хөөж туусандаа заримдаа сэтгэл өвдөж л суулаа.Залуу насны ааг омог гэдэг юунд ч дийлдэхгүй юм билээ.Чи бид хоёр ямар уур уцааргүй уулзаж ярьсан ч бишдээ .За даа хоёулаа орох уу гээд бослоо.Тэр хоёр шатаар өгсөн очтол хаалга цоожтой байв.Хоёулаа өөд өөдөөсөө харав -ээ хотын хаалга хаахаар түгжигддэг юм байна билээ

одоо яанаа гээд санаа зовонгуй харлаа. -Тогших уу яах уу худ маань гайхах байхдаа буцаад гарах уу гээд Насантогтох эргэтэл араас нь чангаан -Юу яриад байгаа юм ороё гэв.Тэгээд зөөлхөн тогштол -Хэн бэ ?гэв -Жаргал байнаа -Өө та хоёрыг гарсаныг мэдсэнгүй нам унтаж та хоёр түлхүүр аваад гарахгүй гэв -Бүүр бөгчимдөөд унтаж чадахгүй гарсан юм хаалга ингээд цоожлогдоно гэж санасангүй хөдөөний хаалга ямар цоожтой байх биш гэж Жаргал сандран хэллээ.Тэр хоёр тус тусын оронд ороод хэвтэхдээ хэн хэн нь инээмсэглэн байлаа……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…