Нүүр Өгүүллэг “ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “5-р хэсэг”

“ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “5-р хэсэг”

26 секунд уншина
0
1
1,227

Яаж чи намайг тэдний хажууд орхин гарч чаддаг байнаа ,муу өөдгүй амьтан ,анхнаасаа намайг яах гэж тэнд дуудсан юм эсвэл тэрнийг байгааг мэдсэн хэрнээ дуудаа юу арайч дээ гэж цамнан байгаа

Туяагийн яриа чихнийх нь хажуугаар л өнгөрч байлаа .Билгээгийн нүдэнд Алдармаагийн гэдэс хуучин хадам ээжийн ширүүн харц л харагдаад байлаа .Хэдэн жил тэгж их хичээгээд жирэмслээгүй бид

хоёрын үр хоорондоо таарахгүй гэж байдаг л юм байхдаа гэж гайхан бараг л ганцаараа ярих нь халаг суутал -Чамд ухаан санаа гэж байна уу хөөе гээд хажуунаас нь татав -Уучлаарай би Алдармаагийн ээжээс

санаа зовоод чамайг явъя гэж хэлээд байхад суугаад байхаар чинь яалт ч үгүй гараад ирлээ шүү дээ -Хм тэд байж л байна биз дандаа л ингэж хүнээс айж ичиж явах ёстой юм уу чи ямар сууж болохгүй

хүнтэй суугаа юу тэр ч гэсэн хүнтэй суугаад ээж нартайгаа явж байгаа биздээ -Би бусдаас чамайг нуугаагүй чи яагаад ингээд байгаа юм чи ч бас Алдармаагаас дальдрах ёстой тэр хүнд чи бид хоёр ямар нүгэл

хийлээ дээ харин ч ухаантай бүсгүй тулдаа тэр нэг ч удаа чам дээр над дээр ирээгүй тэр тийм л хүн -Бас өмөөрсөөр л байна уу ганц надаас болоо юу чи яагаа ч үгүй байхад би л чангаагаад байж дээ тийм үү гээд шаралхан уйлж эхлэв -Бурхан минь одоо болиоч дээ энэ бүх жүжиг чинь ямар хэрэгтэй юм бэ?Эцсийн эцэст би энд байна чамд хангалтгүй гэж үү чамайг сонгоод энд байна тэрэнд сэтгэл чинь цадахгүй юу хүсээд байгаа юм гэхийг сонсоод уйлж суусан Туяа -Чи хэзээ ч эмэгтэй хүнийг ойлгохгүй гээд орон дээр буруу харан

хэвтлээ.Билгээ уг нь түүнийг сар шахам хаашаа ч гараагүй болохоор л зовж шаналсан сэтгэлийг нь сэргээх гэсэн биш сонин хүмүүстэй тааралдан бөөн хэрүүл болчив.Үнэндээ суугаад байж болох байсан боловч хадам ээжийн сонжсон ширүүн харц байж суулгаагүй юм. *Санчир рестранд орж суугаад л Алдармааг нүүр нь хувьсхийн хачин болохыг мөн хадам ээж нь хажуу ширээ рүү хачин жигтэй эгдүүцэн харахыг хараад гайхан харвал нэлээн дээр Алдармааг дуудаж уулзсан нөхөр нь нэг эмэгтэйтэй сууж байлаа.Очиж очиж өнөөдөр таарахдаа яахав дээ өч төчнөөн газар байхад заавал энд таардаг нь ч юу вэ гээд сандран -Хайраа яав зүгээр үү эндээс гарах уу гэтэл хажуунаас хадам ээж нь -Зүгээрдээ гарах ёстой нь гарна биз бид яасан гэж гардаг юм зүгээр хүү минь гэв -Би зүгээрээ гээд инээх гэж оролдож байсан ч

чадахгүй ярвайчив.Сайхан байсан уур амьсгал байхгүй болчив.Тэгтэл Билгээ босоод гараад явчив.Жаахан байж байснаа Туяаг босон алхан гарахад төрчихсөн юм байхдаа үгүй тэгвэл өдийд ийм газар суумааргүй л юм .Эсвэл хүүхэдтэй болж байгаа гэж надад худлаа хэлж баталгаагаа салгасан юм байхдаа ямар инээдтэй амьтан бэ гэж эгдүүцэн бас ихэд зэвүүрхэн байлаа.Тэднийг гармагц Санчир ээж рүүгээ харан за ээж минь яриагаа эхлэх үү гэхэд -Хурал хийж байгаа бишдээ аяндаа л болдог юм миний хүү эхнэрээ болгох гээд л яараад байна уу гээд инээв .Тэнд юуг ч мэдэхгүй тайван суугаа нь ганц Намжилмаа л байлаа.Тэгтэл Алдармаагийн ээж Жаргал -Ярилгүй яахав тэрийг л ярьж эднийгээ баярлуулахаас гээд мөн тайвнаар хэллээ Бүх зүйл жин тан болж яриа сайхан нийлж тэд Санчирын ээжийнд ирэв, хоёр хөгшин тэр хоёроос давсан дээхний юм ярилцан суухад Санчир -Ээж нар ингээд сайхан хонодоо бид хоёр өглөө ирэнээ та хоёр сайхан амраарай гээд гарцгаав Гэртээ ирээд Алдармааг тэврэн аваад

-Миний хайр ядарсан уу ?Сэтгэл санаа нь зүгээр үү?Орой жаахан тавгүй байгаад байсан гэхэд -Тиймээ тэднийг харах үнэхээр муухай байсан бас надад худлаа ярьж, яаж тэгж чаддаг байнаа.Туяа нэг л сулбагар байсан бие нь өвдсөн юм байхдаа гэснээ за за тэр ч яахав уг нь сэмбэлзсэн цоглог бүсгүй байсан юм ,хүн хажууд байгаа хүнээсээ л болдог байхдаа би бол чиний хажууд гэрэлтдэг шүү дээ -Тэгэлгүй яахав чи минь хамгийн жаргалтай нь байх ёстой юм чинь чамайгаа би гомдоохгүй ээ хүүхдээ гарахаар чамдаа маш их анхаарал тавина гээд түүнийг үнслээ. Хавар болж энд тэндгүй цас цоохортон өдөртөө гадаа хачин дулаахан зарим нэг нь унтаарч байхад зарим нь гэгэлзэн сэтгэл санаа нь хөвсөлзөн байлаа.Туяа ажилаа тараад гэртээ харихаар явтал -Хүүе ямар сонин хүн бэ? гээд өөдөөс нь яаг тулаад Бадралт зогсож байв.Түүнийг хараад цочин -Хүн цочоогоод ёох газрын хаанаас гараад ирэв гэхэд -Түрүүн би чамтай зөрсөн тэгээд мөн үү гээд дагаад түрүүлж алхаад урдаас чинь тулж зогслоо чи чинь юугаа бодоод ингэж газар шагайж явдаг байнаа -Пах худалч амьтан гээд инээгээд

бас л алиалаад явж байна уу.Хаана юу хийгээд явж байна хичээл ном чинь сайна уу? -Хичээл сайн яваад л байна төгслөө дөө чамтай таарахгүй удсан байна ойрхон нэг газар суухуу гэхэд -Уг нь нэг удаа хэрэг болоод залгасан чиний дугаарын орох эрх нь хаагдсан байна билээ гэхэд -Оюутан бид чинь мянгын дугаараар л амьдарч байна шүү дээ гэснээ утсаа өгч бай тэмдэглээд өгье гээд энэ дугаар дээр нэг хэсэг байнаа гээд инээв. Туяа за тэгвэл дараа уулзая гээд салав.Тэр нэг хэсэг хямран явсанаа бодвол арай дээрдээд байгаа билээ ажил гэр гээд гэрийн эзэгтэй шиг энгийн амьдарч байсан юм .Тэгтэл хувь заяа түүнийг бас л тэрэнтэй тааруулчив.Ганц өдөр хамт гадуур хосууд шиг хөтлөлцөн яваад нэг оройг хамт буудалд эрхлэн өнгрүүлсэн нь бодогдоход сэтгэл нь нэг л хачин доголзон байлаа .Тэрээр дотроо энэ бол хувь тавилан юм байна би ямар эр хайж явсан биш тэр өөрөө л зам дээр гараад ирсэн биздээ .Одоо алдахгүй байж байгаад ганц л хүнээсээ хүүхэд олсон нь дээр гэж эрс шийдлээ.Хэдий Билгээд дараа

жил гэж хэлсэн ч дотроо би хэнтэйгээ унтаж хүүхэдтэй болох билээ гэж сандарсан билээ.Харин одоо болох үер нь дуудаад уулздаг хэрэг гэж бодон явсаар ёстойл Бадралын хэлснээр газар шагайн юуны хажуугаар юунд сууж ирсэнийг ч бүү мэд нэг мэдэхэд гэртээ ороод ирэв.Тэрээр яагаад ч юм сэтгэл нь тайван хоолоо бэлдэж байлаа яаг л сайхан гаргах үеэр хаалга дугаран Билгээ орж ирлээ. -Гэрийн эзнийг орж ирэхэд л хоол таарч байна шүү хайраа гараа угаагаад хоолоо идээрэй гэх түүний цоглог дууг сонсоод Билгээ гайхав.Ойрдоо түүний энэ эрч хүчтэй дууг бараг л мартсан байлаа -Хонгор минь сайхан зүйл тохиолдоо юу гээд угаалгын өрөөнөөс асуухад -Яаж байна байдгаараа л байна бүх зүйл хэвийн л байна гэв -Зүгээр чи минь өнөөдөр сайхан харагдаж байна .Хоолоо идчээд хоёул гарч жаахан хамт алхах уу эсвэл дэлгүүр орох уу ? -Тэгвэл тэгий гадаа сайхан байна билээ.Тэр хоёр гарч алхан ойрхон байх худалдааны төв орон ойр зуур хүнс цуглуулаад явж байтал Туяагийн нүдэнд нэгэн хөөрхөн сувнер тусав .Өөд өөдөөсөө хошуугаа нийлүүлсэн хоёр хүүхдийн дүрстэй тэр зүйлийг хараад хайраа би энийг авмаар байна гэхэд -Тэг хайр нь аваад өгье яасан хөөрхөн хүүхдүүд вэ гээд авч өглөө.Туяа тэднийг орныхоо толгойн хажууд тавиад гараараа зөөлөн илэв.Тэгээд тэд зурагт харан хэвтлээ.

-Хайраа хоёулаа дахиад нэг хичээгээд үзэх үү .Хэд хоногоос олдог үе нь гэхэд -Чиний минь бие зүгээр юм уу надад бол сайхан л байна гэхэд тэгвэл олдвол хайр нь хичээнээ гээд түүний цээжинд толгойгоо наан улам бүр шигдэв.Хэд хоногийн дараа тэрээр дэр ивэн байж Билгээтэй хийв тэр чигтээ хөдлөлгүй удаан хэвтэхдээ ингээд чинийх минь орчихдог бол сайхнаа гээд бодож байлаа .Маргааш нь төлвөлсөнөөрөө ажилаасаа чөлөө аваад Бадралт руу ярихад би хичээлтэй байна гэв .Гараад ирэлдээ ганц удаа ярьж байхад хүрээд ирэлдээ гэж дуудсаар гаргаж ирэв.Тэгээд хамт хоолонд ороод -Дүү залууг дуудаж уулзах хэцүү юмаа чи ойрдоо хэр шоудав гэхэд -Шалгалт гээд юун уух завгүй байна гэв.Туяа дотроо ашгүйдээ эрүүл байна гэдэг надад үнэхээр хэрэгтэй бас тэр Билгээтэй үнэхээр төстэй шүү гээд инээмсэглэв . -За та яагаад дуудсан юм гэхэд -Энүүхэндээ гэхэд би чамайг санаад тэгээд л

гэхэд ийм өдрөөр үү та сонин хүн шүү тэгээд таг чиг алга болчихдог гэхэд -Чи найз бүсгүйтэй болохгүй яагаад ингээд явдаг юм гэв -Эхлээд сургуулиа төгсөнөө өөрийгөө яая гэж байж бас хэн нэгнийг зовоох гэж төвөг биздээ харин чи нэг гарч ирээд л намайг болгоод өгчих юм азтай хэрэг шүү гээд түүнийг илчих шахан харав .Тэр хоёр буудалд орон бие бие рүүгээ шунаглан дайрч юуг ч үл огоорон байж жаргав .Нэвт хөлөрсөн биесээ хөсөр хаяж хэвтэхдээ Бадралт чам шиг эхнэртэй болох юмсан гэснээ -Чи яагаад нөхрөө хуурдаг юм гэхэд -Тэр миний дүүд хамаагүй ээ гээд босон хувцасаа өмсөөд толь гарган ирж нүүр амаа янзлан суухдаа чи надад унтахдаа л сайхан байдаг болохоор уулздаг юм гэснээ цүнхээ уудлан хэдэн хорин мянгат гарган тавиад

шалгалтаа сайн өгөөрэй гээд гараад явлаа.Бадралт сайхан хоол идэж гоё хүүхэнтэй унтаад мөнгтэй болсондоо баярлан ямар бурхан намайг ивээчээд явчихваа гээд инээмсэглэн хэвтлээ.Туяа тэндээс шууд гэртээ ирэн орондоо ороод хэвтлээ.Тэрээр дотроо сүүлчийн удаа энэ бүгд чиний төлөө шүү намайг уучлаарай би чамайгаа яасан ч алдахгүй гээд чимээгүйхэн урсах нулимсаа дэрэндээ шингээн хэвтлээ……

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *