Нүүр Өгүүллэг “ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “4-р хэсэг”

“ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “4-р хэсэг”

21 секунд уншина
0
0
630

Өглөө эрт эмнэлгийн үүдэнд Билгээ сууна шөл цай бариад ирсэн ч авахгүй буцаагаад өгөөд гаргасан байлаа .Туяаг ингэх тусам Билгээд үнэхээр хэцүү санагдана .Гадаа гарахад жавартай хүйтэн нэгэн настай

эмэгтэй цас шүүрдэнэ.Тамхи татан зогсоод яахаа бодон зогслоо.Энэ бүх хугацаанд хичнээн их баярлаж байлаа хүүтэй болоод хамтдаа аз жаргалтай байх болно гэж боддог байсан хэзээ ч түүнийг ингээд

явчихана гэж төсөөлж байгаагүй хэдий Туяад хэцүү байгааг мэдэж байвч дотроо хамгийн ихээр гонсойж шаналж буй нь өөрийгөө л гэж бодно.Яасан үртэй болох заяагүй хүн бэ би гээд тэрээр нүдэнд нь

нулимс цийлэлзэн байсан ч тэр гаргасангүй тэндээс явлаа.Билгээг цай шөл өгүүлсэнд Туяа харахыг ч хүссэнгүй .Үнэхээр өдөр бүр л уйлна хөхөнд нь сүү ороод саахад хэцүү байхад юм идвэл дахиад л уйлж

суугаад саана гэдэг амьдын там байлаа.Тэрнээс гадна хүүхэдгүй эмнэлгээс гарна гэдэг эх хүнд байж боломгүй зовлон санагдана.Түүнтэй хамт байж л байвал юу ч хийхээс буцахгүй байсан

хэдий ч түүнд хүүхэд гаргаад өгчвөл гэж бодсон ч ингээд ч болсон эцэг болог гэж хайртайдаа л тийм зориг гаргаж энэ бүхнийг эхлүүлсэн.Үнэндээ Алдармаатай ярьж суухдаа бас өөрөө хэдэн удаа унтаад хоёрын хоёр эрүүл саруул эмэгтэй байхад жирэмслэхгүй байна гэдэг зүгээр л үргүй юм байна гэж мэдсэн билээ.Тэгээд ийм сайхан залуу өөрийгөө үргүй гэж мэдвэл яаж шаналах бол гэхээс түүнийг өрөвдөн минийх болчвол би чамайг үр хүүхэдтэй байлгаад хоёулаа жаргалтай байна гэж хэн хүнээс гарамгүй зориг гарган хичээсэн боловч даан ч бүтсэнгүй.Дээр нь өөрийгөө маш ихээр шаналагсан ганцаар гэртээ байх бүртээ ямар хүүхэд байх бол түүнтэй адилхан болов уу өөр байвал яанаа эсвэл хэзээ нэг өдөр мэдчихвэл яанаа тэр надаас шууд явна тэгвэл би хүүхэдтэй ганцаар үлдвэл яах бол гэж шаналж суусан .Үнэндээ эмчийн хэлснээр бөөн стресс түүнд байсан юм .Харин хүлээж хүссэн хүү нь эхийн энэ шаналал бүхнийг дотроос нь сонсоод гомдсон гэлтэй яваад өгсөн.Би хамгийн муухай зүйл хийж найзаасаа түүнийг булааж авсан ч хэн хүний ойлгохгүйгээр түүнийг хайрлаж үрийн зулай үнэрлүүлж жаргаах л гэсэн юм шүү дээ бурхан минь намайг уучилж болоогүй юм уу гэж бодон өдрийг өнгрөөж байлаа.Дахиад л нэг өглөө ,Туяа шөнө чинээд хоносон хөхөө сааж суутал гаднаас эмч орж ирээд -За бие нь яаж байна ? хөхөө маш сайн

сааж байгаад ширгээнэ шүү хатууруулж зангируулж болохгүй шүү тэгвэл хэцүү юм болно өнөөдөр гарна шүү гээд гарлаа.Билгээ рүү ярих л болох нь дээ ямар эмнэлгээс гарахгүй гэлтэй биш гэж бодоод утсаа аван залгав -Байна уу? -Байнаа хайр нь яаг орж явна өнөөдөр жаахан оройтсон уу уучлаарай үүдэндээ гараад ирээч тэгэх үү -За гээд Туяа толгойгоо боогоод гарлаа.Үүдэнд очвол Билгээ тортой шөл цай бариад түүнийг хараад баярлан инээж зогслоо.Энэ удаад тортой зүйлийг нь аваад -Чи яваад хувцас аваад ирдээ намайг гар гэсэн -Өө за тэгье миний хайр цай шөлөө идээд сууж бай би одоохон гээд гарлаа Сайхан цай шөлийг нь нулимс дуслуулан байж уулаа би Билгээд буруутан уу эсвэл зөв юм хийсэн үү гэдгээ тэр дэнсэлж үзээд сэтгэлдээ өөрөө тэнцүүлж суулаа.Тэрээр уртаар санаа алдаад миний л сонгосон зам би чамдаа заавал хүүхэд төрүүлж өгнөө ганцхан чи минь л дэргэд байгаарай гээд нулимстайгаа цуг шөл цайгаа хамтад нь идлээ * Санчир ээж дээрээ ирэн тэр хоёр ярилцан сууна -Алдармаагийн ээж удахгүй ирнэ гэнэ хоёулаа гэртээ уриад тэгээд бэр гуйх өдрөө товолхуу

гэхэд -Юу гэж яаж болдог юм бэ .Бид өөрсөнөө заавал очих учиртай юм .Ээжтэйгээ харин гэрт нь очих ёстой .Охины бие яаж байна миний хүү сайн халамжилаарай гэхэд -Манай ээж сүүлийн үед бэрээ миний охин гээд би хүргэн чинь юм шиг л санагдаад байгаа юм даа та ер нь хэнийх нь ээж гэдгээ мартсан юм биш биз гээд инээв -Хөөрхий муу охин давхар болчоод л өөрийгөө тоож байгаа юмгүй утсаар байнга ярин яаж байна ээжээ би очиж хоол цайг нь хийхүү гээд л чамаас олон ярьдаг -Миний ээж хоол цайгаар ховсдуулсан байна даа та хоёрт бүүр атаархаж байна шүү -Сайхан охиныг минь гомдоовоо чи сайхан мэдээрэй гээд инээлдэв Алдармаа ажил дээрээсээ гараад иртэл -Хатантан та машиндаа морил гээд тохойноос нь Санчир түшин авав -Өө чамайг яриагүй болохоор ирээгүй ажилтай байх гээд автобусанд суух гэж байлаа -Юу гэж хатны унааг завсардуулах билээ тэгвэл миний толгойг эх дагина дор нь сэлэм гялс гээл гүйцээ гэхэд -Хээ ямар нүгэлтэй юм ярьдаг юм гээд Алдармаа түүнийг нудрав -Миний хайр хэзээ үзүүлэх билээ хайр нь ажилаа зохицуулна гэхэд -ирэх долоо хоногт тэр үед нь хэлнээ.Нөгөөдөр ээж ирнэ намайг жирэмсэн гэж сонсоод л шууд очлоо гэсэн хөл нь газар хүрэхгүй л яваа байхдаа -Уг нь сар шинийн ард дээр бид хоёр бэр гуйна гэж бодож байсан юмсан гэтэл би хоёр хүн гуйх болчихлоо хэхэ -Ингэхэд миний хайр аавтайгаа ярьсан уу -Үгүйдээ тэр хүн биднээс тусдаа амьдраад удаж байгаа гэхдээ ээж бэр гуйхаар болоход ирэх байх гэж байна билээ -Тиймүү гэхдээ л

аав чинь юм чинь холбоотой байх хэрэгтэй шүү дээ би ч аавыгаа тэнгэрт одсоноос хойш аав гэдэг хүн ямар их нөмөр нөөлөг байсныг ухаарсан, хүн ч хожим л ойлгодог юм билээ -Тиймээ хол байх тусам л санадаг хүүхэд байхдаа гараас нь хөтлөөд л алхааг нь гүйцэхгүй хажууд нь гүйж өссөн гэтэл нэг өдөр л тэд хоорондоо таарч тохирохгүй нь гээл салсан ээж минь зарчимч хүн харин аав хээгүй өөриихөөрөө байх дуртай тэд салаад удсан ч хэн хэн нь хүнтэй суугаагүй бас л болохгүй юм байдаг л байхдаа -Миний хайр аавыгаа бас ир гэлдээ тэгээд чиний амьдарлыг ярихад хамт байг тэгэх үү гэхэд -Ээж юу гэх болдоо гээд чимээгүй болов За за хайр нь буруу юм ярьчих шиг боллоо уучлаарай.Ээж бид хоёр ээжийг ирэхээр та хоёр дээр очиж уулзахаар тохирсон байгаа -Урд нь би хүнтэй суухдаа эцэг эхдээ ч хэлэхгүй өөрийн дураар шийдэж тэд надад хамагаа шавхан байр авч өгөөд тусд нь гаргасан .Ямар ч ёс жаяг байхгүй зүгээр л хаа таарсан замын хүнтэй гэрэлсэн гэж нэгэнтээ ээж минь хэлж билээ.Юм гэж нарийн байх ёстой юм шиг -Тийм шүү гэр бүл гэдэг чинь эцэг эхийн

зөвшөөрөл худ ургийн барилдлага гээд л тэр бүхнээс эхлэлтэй ээж их ухаантай хүн байдаг юм байна -Тиймээ хэр барагтай юм хэлэхгүй дураараа хийсэн шийдвэр дараа нь чи өөртөө л гомдоорой гэж хүртэл хэлж байсан шүү.Хүмүүс заяаны хань зам дээр л гэдэг тэр бол хөнгөн хүний хийсгэлэн үг шүү замын хань хэзээ ч амьдралын хань болдоггүй тэд өөрсдийн явах зам ирэхээр тэндээсээ салаад л явчихдаг юм гэж хэлээд намайг урагш алхуулсан сайхан ээж минь шүү -Мундаг хэлсэн байна би чамдаа насан туршын хань байнаа гээд дадсан зангаараа гарыг нь аваад үнслээ.Санчир дотроо үнэхээр баярлаж явдаг билээ хорвоо дээр Алдармаа шиг сайхан эмэгтэй байхгүй гэж боддог тэр салсан залууг үнэхээр амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн азгүй залуу гэж бодно.Харин Алдармаа анх жирэмсэн болсоноо ч мэдээгүй үнэндээ урд нь тийм болж үзээгүй болохоор ердөө анзаараагүй учиргүй их өлсөнө яаг идэх гэхээр л дотор нь эвгүйрч хүсэлгүй болоод нэлээд хэд хоносон хадам хөгшин дээр очоод бас л нээх их идэх юм шиг том аяганд хийчээд хэд халбагадаад л дотор нь

эвгүйрхэд -Яав миний охин хоолоо идээч гэв -Харин дотор эвгүйрээд сүүлийн үед ингээд байх юм гэхэд нь -Тэгвэл охин минь эмнэлэг явна байгаа давхар болж байгаа байх гэхэд нь сая ойлгож билээ .Магадгүй өөрийгөө хэзээ ч жирэмсэн болдоггүй гэдэгт итэгсэн байсан болоод ч тэр үү тэр дороо гүйн гарч тест авчран үзсэн билээ.Тэр хоёр зураас ямар сайхан харагдсан гээч хадмыхаа нойлд нулимс дуслуулан эх хүн гэдгээ мэдрэн зогсохдоо нөгөө тестээ учиргүй энгэртээ наагаад уйлж билээ.Одоо ч тэрийг хадгалан суугаа.Нэгэнтээ Билгээ ирэн Туяа бид хоёр хүүхэдтэй болж байгаа гэдгийг сонсоод би л хүүхэдтэй болохгүй байж дээ гэж дотроо шаналж байсан билээ.Санчирт хүүхэдтэй болсоноо хэлсэнээс хойш тэр түүнийг ёстой л алган дээрээ бөмбөрүүлж байгаа.Бага зэрэг гэдэс нь мэдэгдэх болсон цагаас л гэдсийг нь гараара зөөлхөн илж хүү охины аль нь байсан хамаагүй чамдаа бид хязгааргүй хайртай гээд л ярьдаг билээ.Ажилаа хийлгүй гэртээ бай ядрана гэж хүртэл хэлэхэд нь үгүй би бусдын адил ажилаад хүүхдээ тээгээд явна би тийм ч нялцгар биш шүү гээд ажилаа хийгээд л яваа.Харин урдахаа бодвол их л зөөлөн алхдаг болсон.Тэднээс гадна Ариунаа Солонго хоёр үгээр хэлшгүй баярлаж үргэлж санаа тавьдаг билээ.Заримдаа дэндүү их жаргалтай байгаадаа айх ч шиг.Энэ их хайр хариуцлагагыг би даах байгаа гэж бодон суудаг билээ. *Туяа гэртээ хэд

хоног байж байгаад урд ажилж байсан газраа очин ажилдаа орохоор яриад ирэв .Ажилдаа чамгүй сайн болохоор захирал биеэ сайн тордоод орж болно гэсэн билээ.Билгээ түүнийг маш сайн тойглоод миний хайр хоёулаа дахиад л хүүхэдтэй болчих юм чинь битгий сэтгэлээр унаарай гэж хэлнэ тэгэх тоолонд Туяа цочих шиг болж энэ жилдээ биеээ бодноо ирэх жилээс хүүхэд яръя одоо зээлээ төлөхөө бодъё доо гэснээс хойш ашгүй дахиж дурссангүй.Нэг өдөр Билгээ хоёулаа гадуур хоолонд орох уу гээд залгав орой орох газраа хэлээд удахгүй уулзъя гэв Намуухан ая эгшиглээд тэр хоёр хоолоо хүлээнгээ

элдвийг ярин суутал хажууханд за та бүхний захиалсан ширээ энд байна гэсээр зөөгч хэдэн хүн дагуулан ирэв.Гэтэл Алдармаа хоёр настай хүнтэй нэгэн аятайхан залуутай ирэн сууцгаав.Гэтэл Билгээ тэднийг хараад орох байх газраа олж ядан суув.Хэдэн жил хамт амьдрахдаа үргэлж энэ рестранд суудаг байсан нь хэн хэнд нь дотно санагдаж захиалга өгсөн нь тэднийг энд таарах шалтаг болсныг тэд үнэхээр мэдсэнгүй .Мэдэгдэм том гэдэстэй болсон Алдармааг хараад Билгээ нүдэндээ ч итэгсэнгүй…….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *