Нүүр Өгүүллэг “ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “3-р хэсэг”

“ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “3-р хэсэг”

36 секунд уншина
0
0
718

Туяа нэгэн цайны газар Билгээг хүлээнэ нэлээн удаан хүлээсэндээ ундууцан утасны цагаа дахин дахин харна .Дөнгөж сая эмнэлгээс энд ирсэн жирэмсэн болсондоо баярлан энэ мэдээг дуулаад тэрний хэрхэн

баярлахыг харах гэж тэсэн ядан хүлээнэ цаг хугацаа явж өгөхгүй мэт удаад байх шиг л санагдана.Тэрээр хэд хоног биений юм үзэгдэхгүй байхаар эргэлзэж байсан ч цаанаасаа л зөн совин нь олчихож гэсэн

бодол төрүүлээд байсан тэгээд бүүр баттай болгох гэж үзүүлэхэд нэг долоо хоногтой жирэмсэн байна гэсэн .Одоо л хүсэж мөрөөдсөн нь биелэх гэж байна шүү дээ тэрээр түүнд хүүхэд л гаргаад өгчвөл насан

туршдаа тэр миний хажуунаас холдохгүй гэхдээ тэр мэдчихвэл яахуу гэсэн түгшүүр дотроос нь хатгахад үгүй би л хэлэхгүй бол хэн ч мэдэхгүй за за муухай юм бодохгүй гээд дотроо ярьж суутал Билгээ

ороод ирэх харагдлаа. -Өө зөндөө хүлээсэн үү ? Би хэрэндээ л яарсан яасан хө гэртээ уулзахгүй энд дуудаад тийм яаруу хэрэг юм уу? -Би нэг хэрэг тарьчаад сууж байна .Харин хэлэх эсэхээ мэдэхгүй л эргэлзээд

-Юу болсон бэ ?Яасан хэлэлдээ хүн айлгаад байх юм -Би жирэмсэн болчиж сая эмнэлгээс ирлээ . -Нээрээ юу тийм үү ямар сайхан мэдээ вэ хайраа ёстой сайхан мэдээ байна гээд хэлэхдээ Билгээгийн хоолой чичрэн би аав болох нь тийм үү гээд босон ширээ тойрон Туяагийн хажууд сөхөрч суугаад гэдсэн дээр нь гараа тавин түүн рүү инээн харахад нүдэнд нь нулимс цэлэлзэн байлаа.Тэнд байсан хүмүүс тэдэн рүү бүгд харан дор бүрнээ инээмсэглэн байв .Туяа баярлан тиймээ хайраа хоёул аав ээж болох нь алив бос суулдаа гээд тэр хоёр гараа атгалцан суулаа.Тэндээс гараад Билгээ ажилдаа яван Туяа харихаар такси бариад явлаа.Замдаа бодол болно.Алдармаа уг нь сайхан сэтгэлтэй сайн найз нь анх гэрт нь очиж нөхөртэй нь танилцахдаа л ямар сайхан нөхөртэй юм гэж бодон ямарт нь ийм сайхан хань заяж надад дандаа л үл бүтэх нөхөд таардаг байнаа гэж бодож билээ.Тэгээд хэд дахин очоод улам ихээр дуралсан .Аажим аажмаар өөртөө дасган хэргээр оройтон хүргүүлэхдээ дотроо баярлан байсан.Ганц зүйлийг эс

тооцвол тэр хоёр салхааргүй хосууд байж билээ үр хүүхэдтэй болохгүй нь гээд Алдармааг хэлэхэд яагаад болохгүй байгаа юм бол гэхэд би шинжилгээ өгсөн намайг зүгээр л байна гэдэг юм Билгээг үзүүл гэхээр би эрүүл гээд явахгүй юм .Тэгж байгаад болчих байх гэж байтал нэлээн хэдэн жил болчлоо заримдаа ч би буруутан болох гээд байх юм гэж ярьсныг Туяа сэргэлэн толгойдоо үлдээгээд авсан.Билгээг нэг хүргэж өгөхөд нь хөдөөний номхон хүүхэнээс тэс өөр гэдгээ харуулж хамаг дур хүслийг нь өдөөж жинхэн галзуу сексдээд явуулсан.Эр хүн л болсон хойно дараа нь дахиад нэг гэж явсаар нэг л мэдэхэд Билгээ чамтай унтчаад эхнэртэй унтахаар олигтой байхаа байлаа гэж ярих болсон.Гэтэл өөрийн болгох хүсэлдээ хөтлөгдсөн Туяад ч тэрний үр суусангүй яаг л олох үедээ тааруулан дуудаж унтаад байхад олсонгүй.Нэг удаа ажилын хэдэн хүнтэй шоудаж яваад тэнд нэг залуутай танилцан тэр шөнөдөө хамт хоноод дараа нь албаар эрүүл уулзая гээд хамт өдрийг өнгрүүлсэн .Тэгэхдээ Билгээтэй төстэй залуу таарсанд үнэхээр их олзуурхсан билээ.ингээд л битүү хүлээсэн зүйл

биелэлээ олж өнөөдөр түүнийг урдаа өвдөг сөхрүүлэн өмөлзүүлж эмэгтэй хүнд байдаг нарийн ухаанаар өөрийн болгоод авлаа.Хичнээн тэр хоёр салсан ч Билгээ үе үе би ч муухай юм хийсэн Алдармаагаа зүгээр байхад нь насан туршид нь сэтгэлдээ сэвтэй үлдээчихлээ .Тэрэнд минь намайг хайралсан чин сэтгэлээс өөр сэв байгаагүй би мэднэ тэгэхэд би худлаа өөр шигээ санаж хардан хаашаа ч гаргахгүй зовоодог байж билээ одоо ганцаар яаж яваа болдоо над шиг муу хүнээс салсан нь болсондоо гэж хэд хэдэн удаа яриад хоёулаа муу хүмүүс шүү гэж хэлж билээ. Тиймээс энэ хоёр таарчихвал ярьж байгаад эвлэрч магадгүй гэж хурдан өөртөө хүлж авч буй нь энээ.Билгээ ажил дээрээ их л баяр хөөртэй ирж тэр хавиар амандаа дуу аялан юмаа хийнэ .Хажууд нь юм хийж суусан Зоригоо -За анд минь яасан их жаргалтай байх юм гэхэд -Найз нь аав болох нь гээд инээв -Өө баяр хүргье гэхдээ хэн хүүхэд гаргаж өгөх нь вэ? -Хэхэ Туяа

чи найзыгаа мэдсээр байж яах гэж ингэж явуулж байдаг юм -Тэгвэл Алдармаа бүсгүй бүүр сураггүй болж байгаан байна даа уг нь сайхан эмэгтэй юмсан би лав чиний оронд байсан бол Алдармаатай байж жаргаж хэвтэх байсан шүү -За мэдэх юм алга одоо үр удмыг минь тээж яваа эмэгтэйгээ зовоохгүй байсан нь дээр байх олон хүн гомдоогоод яахав өнөөдөр эртхэн харьж хажуудахдаа анхаарал тавина байгаа гээд инээв.Ажилаа тараад баглаа цэцэг нэг шил зөөлөн дарс барьсаар хаалгаа тогшлоо. Туяа хаалга нээхэд нүүрэн дээрээ цэцэг барин Билгээ орж ирээд -Миний хоёр аз жаргалууд юу хийж байна аавыгаа хүлээж байна уу гээд инээн хайраа тэмдэглэнэ шүү гэхэд -Хайр нь бас ширээ зассан гээд бууз салат жимс тэргүүтэн өрсөн ширээг заалаа.Билгээ хувцасаа солиод угаалгын өрөөнөөс нүүрээ угааж гарч ирээд суухад

Туяа цай аягалан за хоолоо идээрэй хайраа гээд хажууд нь суулаа тэр хоёр бие биесээ инээмсэглэн харсаар хооллон байлаа . Хүслийг нь биелүүлсэн хүслээ биелүүлсэн хоёрын дунд аз эзийн ал нь буйг бурхан л мэдэж байгаа байх. * Санчир ажилаа тараад Алдармааг авахаар очив .Утас руу залгаад гадаа нь хүлээж байгаа шүү гээд сануулаад бууж тамхи татан зогсож байтал Алдармаа гараад ирэв -Чамайг ирлээ гэхээр яараад л ажилаа хам хум дуусгаад ирлээ шүү дээ .Намайг ажилын эгч нар гэрэл гэгээ татуулаад л нөгөөх чинь ирчихсэн үү гээд цаашлуулаад би тийм гэгээ татуулсан байна уу гээд инээв -Харин чамайг гараад ирсэн нүд гялбаад саравчлаад харсан, тэд үнэн хэлсэн байна чи минь хамгаас сайхан шүү дээ – Би чинь та нарын үгэнд ороод нисэх нь холгүй болох нь гээд жингэнтэл инээснээ хайраа би чамтайгаа ямар азаар таарваа хорвоо гэж, би ингэж явна гэж ёстой зүүдлээ ч үгүй -Амьдрал сайхан шүү дээ дандаа хар бараан байна гэж юу байхав сайн сайхан хүнд бурхан аз жаргал хармалдаггүй юм гэнэ

билээ .Чи минь хичнээн сайхан сэтгэлтэй билээ дээ .Өнөөдөр хоёулаа юу хийх үү? -Хайр хоёулаа ээж дээр чинь очиж сайхан хоол цай хийж өгөх үү чи минь над дээр ирээд хэд хоног ээждээ очсонгүй хараад сууж байгаа байх гэхэд -Миний хайр ийм ухаантай тэгье гээд инээлээ . Намжилмаа хөгшин хаалга тогшход ухасхийн очиж хаалгаа тайлаад -ээ миний хүүхдүүд ирэв үү алив орцгоо гээд өө мунгинаад цай тавихаас гэхэд -та сууж бай бид хоёр хийе ээж минь бэрийн цай хоол иднээ хө гээд Санчир гал тогоо руу тортой юм барин орлоо -Та минь ганцаар эвгүй байна уу .Хэдүүл нэг дороо байвал яасан юм бэ гээд Алдармааг хэлэхэд эх хүү хоёр болох юмуу гэсэн шиг харав -Миний хүү бүүр хүйтэн орохоос өмнө худууд дээр очвол яасан юм бэ гэхэд -Ээж бүүр чамайг хурдан авах гэж яарч байгааг хараа гээд инээлдэв.

Намжилмаа тэр хоёрын инээлдэн ярилцаж хоолоо хийж суугааг харан дотроо залбирч суулаа надад энэ сайхан охиныг явуулсан бурхандаа баярлалаа .Ийм бэртэй болох юмсан гэж үргэлж мөрөөдөж суусансан.Хажуу айлын хөгшин бэрээ үргэлж л ажилгүй гэж үглэн суухад нь надад ямар бэр заях юм бол гэж бодож байсан гэтэл нэг өдөр хүү нь Алдармааг дагуулан ирээд танилцуулсан хөөрхөн ааштай сэтгэл сайтайг нь ирсэн өдөр нь л мэдэж билээ.Хийсэн хоол цай нь амт сайтайн дээр идсэн уусан аяга тавгийг тэр дор нь хумин угааж өөр юм хийх эсэхээ асуух ч үгүй өөрөө хийж эхэлхэд л эзэн нь иржээ гэж бодсон.Хурдхан ээж ааваас нь гуйж аваад л өөрийн охин мэт хандаж суух минь гэж бодон суулаа.Тэр гурав сэтгэл зүрх нэгдэн аз жаргалтайгаар хооллон элдвийг хүүрнэн сууж байтал Алдармаагийн утас дугарав.Утсаа аваад харвал Билгээ байсанд саяхны баяр жаргал арчсан мэт алга болж нэг л түгшүүртэй болчив. -Байна уу? гэхэд -Сайн

уу? уучлаарай уулзах боломж байна уу? чамтай ярих юм байна -Надад бол байхгүй чамтай уулзах зав алга гэхэд -Маш чухал юм удаахгүй хэдхэн минут гэв -За хаана уулзахаа мессэжээр явуулчих гээд утсаа салгав.Царай нь хачин цонхийн урвайн суугаа Алдармааг Намжилмаа Санчир хоёр дуугүй харан сууна.Гэнэт Алдармаа тэр хоёрыг хараад сандран -Та хоёр минь яачив нэг дургүй хүн яриад сэтгэл сонин болчлоо би гарах хэрэгтэй болчлоо хайраа хоёулаа цуг гарчаад ирэх үү гэхэд -Тэгье ,ээж бид хоёр явлаа шүү гээд хувцасаа аваад алив хайр нь өмсүүлээд өгөх үү гээд Алдармаагийн пальтог барин зогслоо.Гадаа гаран машинд суугаад Алдармаа хуучин нөхөр нь уулзах хэрэг байгааг хэлээд ,би ганцаараа ороод уулзаад гараад ирнэ миний хайр хүлээж байгаач гэж гуйхад -Тэгэлгүй яахав би хүлээгээд л сууж байнаа гээд

хэлэв.Гэхдээ дотроо яах гэсэн юм бол арай буцаад гуйх гэж байгаа юм биш байгаа .Тийм бол Алдармаа яах бол гээд нэг л айдастай явж байлаа.Алдармаа утаснаас хаяг гаргаж хараад зааж явсаар нэг пабруу орлоо. -Энд байна гээд гараа даллаад Билгээ сууж байв . -Сайн уу ? ажил амьдрал дажгүй байна уу? Чи сайхан харагдаж байна гэсээр инээд алдан хэлэх түүнийг хараад хамаг мартсан муу муухай ,сүүлийн тэр өдөр нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх шиг болоход Алдармаа бие нь хөндүүрлэх шиг болов -Сайн маш сайн байгаа за хэлэх юм байвал хурдан хэл би яаруу явна гэхэд -Юу л даа бид хоёр хүүхэдтэй болох гэж байгаа юм тэгэхээр баталгаагаа салгах хэрэгтэй байна л даа уучлаарай урд нь уулзах гэхээр чамаас санаа зовоод уулзаж чадахгүй явлаа намайг хараад уурлаж байгааг чинь гээд цааш ярих гэтэл шууд л өөдөөс нь инээгээд -Тэгье маргааш өглөө ажил цуглангуут шүүх дээр уулзая за баяртай гээд босов.Ингэнэ чинээ санаагүй Билгээ гайхан

араас нь хараад л хоцров.Тэрээр хэлэнгүүт уйлах байх баахан гомдлын үг хэлэх байх гэж бодож байсан юм .Яаран араас нь гарвал нэгэн машинд сууж байв .Хажуудах залууд ямар нэг юм хэлээд инээхэд өөдөөс нь инээмсэглэн гарыг нь бариад үнсээд тэд хөдлөөд явчив. Яагаад ч юм хачин ихээр сэтгэл нь өвдөн нэг их том юм алдаад явуулчих шиг санагдан тэндээ мангар хүн шиг нэлээн зогслоо толгойд нь элдвийн бодол холилдоно.Алдармаа сайн явна бас түүнийг хайралдаг хүн бий болжээ.Сайн л хэрэг гэвч яагаад гол нь горойж сэтгэл нь ингэж харлаад байгаагаа ердөө ойлгосонгүй .Минийх байсан юм үгүй болсныг мэдэх ийм хэцүү байдаг билүү үргэлж миний ардаас шаналаад сууна гэж бодсон юм байхдаа би гэж дотроо ярин явлаа.Туяа ,удахгүй би амаржина тэгээд хүүхдээ хэнээр овоглох билээ та хоёр баталгаатай биздээ салгуулах болоогүй юмуу гэхэд нь -за гээд

тэрүүгээр далимдуулаад Алдармааг нэг харъя гэж догдлон гарсан билээ .Гэтэл Алдармаа яаг л солонго шиг үзэгдээд л хурдан гэгч алга болчив.Хачин мэдрэмж байсаар л түүний сайхан нүд дэндүү дөлгөөхөн тайван царай бас ч хэн хүнд баймгүй царайлаг төрх хичнээн их халамж тэр нь хэзээ ч дахин түүнд ирхээргүй явсан гэдгийг сая бүүр ихээр мэдэр ч цээжин дотроос ёвроод авах шиг боллоо.Сайн сайхан хүнийг салаад явсан хойно л сайхныг нь мэдэрдэг бололтой .Гэтэл одоо бол тарж очоод л бэлэн байдаг хоол цай үгүй болж харин ч ажилаа тараад яаран очиж Туяагийн цай хоолыг хийж өгдөг болсон ,жаргалтай газар хүн тогтохгүй өвстэй газар мал тогтохгүй гэж над шиг нэгд нь л хэлсэн байхдаа гэж бодсоор явлаа.Ай амьдрал гэж тааварлашгүй юмаа Нэлээн том гэдэстэй Туяа эмнэлэг орохоор гарах гээд Билгээг харан зогсоно хамаг хувцас өмсүүлчээд яачихдаг байна аа гээд үглэнэ .Сүүлийн үед гэдэс нь ихэд томроод тээр ихтэй юм л бол уурлан шалихгүй юманд гоморхон уйлдаг болсон билээ.Билгээ тоохгүй ч байгаа юм шиг санагдан жаахан л оройтох төдийд хардан орой ирэх болгонд хэрүүлтэй байх болсон.Орой болгон

бөөн түгжрэл гэсээр ярин бараг улсын унаанд суугаад ирвэл хурдан юм шиг байна гээд л үглээд орж ирнэ.Туяа гэдэс томорлоо яаж автобусанд суух юм байнга такси барих хэцүү машин зогсохгүй юм гэж үгэлсээр цалингийн зээлээр унаа авсан билээ.Гэтэл унаатай болсоноос хойш бүүр ирэхээ үзэхгүй байгаа төвөгтэй байлаа.Хаалга онгойж хотын энэ түгжрээг яанаа гэсээр Билгээ орж ирээд яараад байж зөөлхөн доошоо бууж л байхгүй яасан юм гэв -Би хальтраад унавал яах юм ганцаараа энэ бүгдийг хийхэд хэцүү байна гээд ууралчив -Тэгээд хэрвээ өвдвөл намайг ирэхийг хүлээгээд гэртээ төрөх юм уу энэ зэргийг бодож дасах хэрэгтэй шүү дээ чамайг л бодоод хэлж байна гэхэд -Тэгвэл нэг мөсөн би ганцаараа байж байвал хэнд ч найдахгүй амар биздээ чиний хэрэг юу байгаан гэхэд -Хайр чи яагаад дандаа ингэж байдаг юм би түгжрэл байхгүй бол хурдан л ирэхийг боддог болохгүй болоод л ингэж байгааг мэдсээр байж яагаад ингэж өөрийгөө зовоодог юм бэ гээд ширүүхэн хэлхэд -Ер нь би үзүүлэхгүй ингээд байж л байя гээд буцаад хувцасаа тайлаад эхлэв -За миний хайр битгий ингэлдээ алив за хайраа хүүгээ харуулахгүй бол болохгүй

гээд татаад босгов.Тэр хоёр хэрэлдсэн ч биш тэгсгээд намжаад эмнэлэг дээр ирэхэд үзүүлэх цаг өнгөрсөн байлаа.Гуйж байгаад үзүүлэх болоод орлоо .Эмч модон чагнуур гэдсэн дээр нь тавьж удаан чагнаад нэлээн юм асууж байснаа та хоёр эход харуулаад эргээд дугаар авалгүй ороод ир гэв .Бичигээ барьсаар эхо дээр очвол сувилагч бичигийг нь харсанаа -Эмч яаралтай харах юм байна гэхэд тийшээ хэвтдээ гэлээ Нааш цааш гүйлгэн удаан харсанаа цанхайж байна уу хэзээнээс хөдлөхгүй байгаа юм гэхэд -Ойрын хэд хоног нээрээ хөдлөөгүй нэг л цанхайж цэрийгээд хөдөлхөд тээртэй болоод байгаа өнөөдөр үзүүлэх

өдөр болохоор ирсэн гэхэд -Хм за за босдоо алив надаас түшээд бос гэлээ -Май энийг эмчдээ бариад оч гээд карт дээр нь юм бичээд гаргав -Яасан хайраа юу гэж байна гэхэд -Мэдэхгүй нөгөө эмч дээр оч гэлээ гэсээр хоёул эмчдээ очоод орох уу гэвэл тэг ороод ир гэв.Картыг нь аваад уншаад нөхөр нь байна уу гэхэд байгаа гэвэл оруулаад ирдээ та хоёрт хоёуланд нь хэлэх юм байна гэв.Билгээ нааш ороод ир гээд тэр хоёр эмчийн урд суулаа. -За хүүхэд чинь өсөлт нь зогссон байна энэ нь ээж нь байнгын стресс бас их ажилахаар ингэх тал бий та хоёр залуу улс байна дахиад боломж байгаа шүү энэ удаагийн урагийг ингээд таслах боллоо харамсалтай байна даа гээд эмч санаа алдав -Ямар ч арга байхгүй юм уу уг нь хоёрхон сар л дутуу биздээ яагаад тэгээд одоо

яах уу гээд Билгээ салгалан босоод зогсов -Та тайван бай суу одоо яагаад ч нэмэргүй амьгүй болсон байна.Гэнэт түсхийн Туяа сандал дээрээс ойчив. -Хайраа хүүе яачиваа гээд сандран Билгээг хашгирвал -Алив сувилагчаа гээд эмч сандран тэд өргөн орон дээр хэвтүүлэв.Удалгүй түрдэг тэрэг авчран Туяаг хэвтүүлээд түрэн гараад аваад явлаа.Эмч эргэн өрөөндөө ирээд хайран юм ийм сайхан том болгочоод яасан хайхрамжгүй юм нэлээн хэд хоносон баймаар юм байнга хөдлөхгүй хэвтээд байсан юм байхдаа гэж бодон суулаа….

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *