Нүүр Өгүүллэг “ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “2-р хэсэг”

“ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “2-р хэсэг”

28 секунд уншина
0
1
1,551

Ариунаа өглөө босоод өчигдөрийн сонин ярих гээд Алдармаа руу хичнээн залгаад утсаа авахгүйд гайхан суув .Аргаа бараад Солонгоо руу залгахад хэд дахин дуудуулаад утсаа авлаа. -Байна уу ?Та нар чинь

нэг нь ч холбогдохгүй яачив .Алдармаа ердөө утсаа авахгүй юм хэд болоход тарсан юм гэхэд -Жаахан унтуулахгүй залгаад байх юмаа дотор гэж авах юм алга хэцүүхэн байнаа хэтрүүлж хихихи чамайг

хүргэж ирээд л тэгээд л салсан шүү дээ -Манай хүн өдийд ажил дээрээ баймаар юм завгүй байгаа юм байхдаа за за би ажил руу нь залгаад ярихаас чи унтмаар байгаа бол унтдаа гэлээ.Алдармаагийн ажил руу

залгахад тэрээр ажилдаа ирээгүй гэв.Нэг л муу совин татаад дахин Солонгоо руу залгаад Билгээ тэр хоёр зүгээр салсан биздээ гэхэд -Билгээ Туяаг хүргэж өгөхөөр явсан байсан цаадах чинь ганцаараа

харьсан яасан юм бол ер нь найз нь гэрт нь очоод үзэх үү гэхэд -Тэгж нэг сэтгэл амраавал баярлана шүү уулзаад яриарай хө гээд утсаа тасаллаа Солонго ганцаар явах гэснээ гэнэт Туяатай цуг очдог хэрэг

гээд түүнлүү залгахад -Байна уу? гээд дуу муутай байлаа -Байнаа Алдармаа холбоогүй алга болоод би тэднийх рүү явах гээд ханиндаа явах уу гэхэд -Уучлаарай надад зав алга гээд тасалчив Хм амиа бодсон хүн шүү гээд унтууцан бодоод ганцаар явсаар гэрт нь очлоо.Хаалга тогшоход хаалганы цоож онгойх чимээ гараад хаалгаа онгойлгосонгүй цааш явах хүний хөлийн чимээ л гарлаа.Солонго хаалга онгойлгон ороод мэл гайхаад -Юу болоо вэ миний найз наад нүүр ам чинь Билгээ хаана байна ямар өөдгүй новш вэ яаж байгаан гээд уурлан хэлэхэд Алдармаа юу ч дугарсангүй тэрээр хавагнан улайсан нүднээс нь нулимс ч гарсангүй Яасан юм хэлэлдээ хөөрхий миний найзыг яаж байгаан бэ гээд уйлагнан дэргэд нь очиход -Түүнийг цааш түлхэн та нарын бах ханаж байна уу? Нэг нь тэнд намайг дийлсэндээ эрдэж миний нөхөртэй садарлаж, нэг нь ирж яаж байгааг минь харж баярлаж байгаа тиймүү.Надаас одоо та нарт

зориулах нулимс ч алга явдаа гэв. -Юу уу? чи чинь байтлаа найз нартайгаа хардах гэжүү гэхэд -Надад хэн нэгэнд итгэх итгэл алгаа бүгд худалч энэ хорвоод үнэнээр явна гэдэг даанч байхгүй бололтой гэж амандаа шивнэх шахам хэллээ -Амьдрал итгэмгүй зүйлээр дүүрэн байдаг шүү гэхдээ тэглээ гээд чамайг гэж ирсэн биднийг ингэж хэлж болохгүй чи яаж ч хөөж байсан би чамайг ийм үед чинь орхиж чадахгүй надад чамтай адилхан хүнд үе байсан би хамгийн ихээр ойлгож байна гээд би энэ хавиар юмнуудыг цэгцлээд цай чаная гэв Гэхдээ найзынхаа яагаад ингэж ихээр шаналан буйг гайхан энд тэндгүй самарсан зүйлсийг цэгцлэн байлаа -Солонгоо чи Билгээ Туяа хоёрыг мэддэг байсан уу гэж хэлэхэд -Юуг нь мэдэх гэж гэснээ нүдээ томруулан айн тэр хоёр тэр хоёруу даа арай ч дээ тийм юм гэж юу байсан юм миний найз шал утгаггүй юманд уурлаад ханиа гомдоогоо юу -Тэр өөрөө хэлээд явсаан одоо тэр хоёр цуг байгаа байх -Аан даанч түрүүн ярихад хурдан тасалсан юмаа тэгвэл чиний ингэж уурлах

чинь аргаггүй ээ хүнээс л ийм муухай санаа гарах юмдаа яаж найзыхаа нөхрийг өдөж ингэж чаддаг байнаа бурхан минь -Би ганцаараа баймаар байна чи явж болох уу гэхэд -Үгүйдээ ийм байхад үлдээхгүй элдвийн юм бодох завгүй байлгана гээд гэрийг нь цэвэрлэн бас амандаа муу тэнэг хүүхэн эр мундсан биш иш чааваас гээдл үглэн байлаа Алдармаа хэсэг хугацаанд амралтаа аваад хөдөө явахаар шийд гаргалаа Нутгийн зун сайхан уул толгод ногоорон эгээл зураг хуар шиг л байлаа.Арын сайхан хангайн үзэсгэлэнг хүн бүхэн бахдана .Тэлээ өгсөн ус мод ер юм бүхэн цогцолсон төгс газар төрсөндөө ч тэрүү Алдармаа бас л сайхан бүсгүйн тоонд ордог .Сайхан нутагт сайхан л бүсгүй төрдөг гээд нутгийн залуус шогшорч явсан үе байсан хот газар сургуульд суухаар яваад Билгээтэй танилцан удаан ч үерхээгүй суучихсан .Үнэндээ хар хорын сэтгэл ч суугаагүй гэнэн цайлган байсандаа тэрүү ханилсан ханиа тийм зүйл хийсэнд үнэхээр самгардан яахаа ч мэдээгүй .Гэртээ ирэхэд нь ээж нь учрыг сонсоод сэтгэл хувирсан хүний араас битгий яв эвлэрлээ ч сэв суусан сэтгэл

хэзээд л хэрүүл дагуулна өөрөө явсан юм яая гэхэв хүний гэрт ороод суусан биш өөрийн байр савандаа амьдарч байгаа юм байна санаа зовох юун бурхан сайнтай тааруулах гээд л тэр хүнийг явуулж гэж бод замын хань л байж гэж тайвшруулсан .Сайхан байгальд хэсэг амраад хотод ирж ажилдаа орлоо . Намрын налайсан сайхан орой ажилаа тарах дөхөж байтал Солонго залгаад хоёулаа Ариунаагийнд очих уу лагерт байхад нь одоо удахгүй бууна гэсэн чи тарах дөхөж байгаа бол хүрээд ир би нэг унаа ярисан байгаа чамайг ирэхэд би тарж таарах байх гэлээ.Автобусанд суугаад Солонгын ажлын гадаа ирээд сандал дээр суутал -Уучлаарай гал байна уу гээд нэг залуу асуув -Тамхи татдаггүй ээ -Яараад галгүй гарчиж гээд инээмсэглээд сайхан орой байна даа гэв -Тийм байнаа гээд утсаа аваад Солонго руу залгах гэтэл -Хүүе Алдармаа та хоёр биенээ таньдаг юмуу гээд хүрээд ирэв -Хэн

хоёр гэснээ аан цуг явах бүсгүй байсан юм уу төөрсөөр төрөлдөө гэж биенээ олоод иржээ за явцгаах уу тав дах өдөр болохоор бүгд л хотоос гарах гээд чихэлдэнэ шүү дээ гээд урд нь гараад алхав Ариунаа гадаа хүүгээ салхилуулан унтуулах гээд суунгаа бодол болно .Хүний амьдрал гэж сонин юмдаа Алдармаатай найзлахдаа түүнийг сайхан залуутай суусан амьдрал нь тэгш яваад баярлан Туяаг байнга л тэднийхээр эргэлдэн байхад тэдэнд атаархан зүү орох зайгүй найзлах юм гэж боддог байж билээ гэхдээ нөхрийг нь эргүүлж байгаад салгана гэж ёстой зүүдлээгүйсэн.Тэр тухай сонсоод нөхөртөө хэлэхэд нөхөр нь ер нь нууц амрагийн дийлэнх нь дотны найзууд нь эхнэр нөхөртэй нь холбоотой байдаг гэдэг гэсэн судалгаа байдаг юм билээ гээд Алдармаа дэндүү сайхан сэтгэлтэй тэрэндээ л алдаж байгаа юм гэж хэлсэн.Гэнэт ам нь ихээр цангахад хайраа уух юм өгөөч гэхэд хөлс нь гарсан Тамир ус барин гарч ирээд за махаа шарахад бэлэн болгосон ер нь юм бэлэн болсон шүү тэр хэд дөхөж байна гэнэ үү чи нэг залгаад асуугаач гэв

Ариунаа утсаа аван залгаад -За гийчэд минь хаана явнаа өө тиймүү за за гээд эргэн хараад тойроод орж ирж байна гэнээ алив би орох уу даа гээд өндийв Удалгүй саарал өнгийн сонота үүдэнд нь зогсож Солонго буугаад ммммм ямар сайхан юм бээ хотоос гарахаар л нэг агаар үнэрлэх юм Алдармаа нэг мөсөн юмаа аваад буугаарай гээд цүнх савтай юм буулгав -Алив бүсгүйчүүдээ би бариад ороё гэсээр жолооч гарандах хүнд зүйлсийг аван ардаас нь алхлаа Алдармаа гэрт ороод за алив тэр хөөрхөн зулзага хаана байна гэхэд Ариунаа -Чшшшш унтаж байгаа ккккк чи бүүр санаад ирэв үү гэсээр хүрч ирэн хоёр найзаа үнсэн ойрдоо барааг нь харсангүй сайхан яриад хоноё гэсээр ширээ рүү урилаа Идэж ууж нэлээн сууснаа гадаа сууцгаая гэсээр юмаа зөөж гарцгаалаа .Гадаа намуухан ойр хавиар хүүхдийн инээд хүмүүсийн хөгжилтэй дуун сонсогдоно.Ариунаа хүүхдээ тэврэн гарч ирэхэд Алдармаа алив наад зулзагаа надад өгчих би жаахан нурууг чинь амраая бумбайчаад бас хөөрхөн жин нэмчижээ гээд үнэрлэн үнслээ.Солонгын дагуулж явсан жолоочийг Санчир гэх бөгөөд

нүдээрээ инээсэн дундаж нуруутай энгийн нийтлэг царайтай хөгжилтэй нэгэн байлаа .Солонго тэр хоёрыг учиртай байх гэсэн нь үгүй байж таарав.Энгийн л найзууд харин Санчирын найзтай Солонго нэлээн дотно болсон өнөөдөр цуг ирэх байсан боловч ажил гараад найзыгаа явж өгөхийг гуйсан байлаа.Тамир хэдэн пивоо сайхан хүйтэн болж гэсээр ,Солонго зууш бариад гарч ирэв.Элдвийг ярин инээлдэн сууж байтал шумуул бүүр үнэхээр суулгахгүй байлаа .Алдармаа та нарыг хазахгүй байгаа юмуу намайг бараг л идлээ гэхэд Санчир -Би ойрхоноос жаахан аргал олоод ирэх үү уугиулаадхая гээд бослоо.Тэрээр хэдэн аргал бариж ирээд Алдармаагийн хажууд утаа тавихад Солонго хүүе бусад нь яах юм гээд инээв – хүүхэд тэвэрч байгаа болохоор л тэгсэн байх чи тэгвэл хажууд ирэлдээ гээд Алдармаа хэлээд аая яа яа аргал ямар сайхан юм бэ хөдөө гэртээ байгаа юм шиг санагдчихлаа баярлалаа Санчираа гэлээ -Алив наад хүүхэд чинь бүүр нам унтаж найз нь оруулж унтуулахаас ханиа хоёулаа оруулж хүүгээ оронд нь оруулаад гараад ирэх үү -Тэгье гээд хүүгээ аваад тэр гурав орлоо.Солонго ти ти жаахан зэврүүн болчлоо орж юм өмсөнөө та хоёр

сууж бай гээд орчив. Санчир Алдармаагийн хажууд ирж суугаад -Сайхан орой байна та нартай танилцсандаа үнэхээр баяртай байна .Өнөөдөр нааш ирсэн нь сайн боллоо би эхлээд танихгүй хүмүүстээ дэмий байх гэж бодсоноо гэртээ хариад зурагт л харна өөр юу ч хийх билээ гээд явахаар шийдсэн азтай хэрэг шүү -Азтай ? яагаад ? эндээс олз олоо юу . Алдармааг бага зэрэг мушилзан хэлэхэд -Том олз насандаа ч олхооргүй олз олох шиг санагдаад л сууж байна -Пөөх хаана тийм их юм байна би хараагүй хуваалцаарай хөөе -Өө хамт байвал хуваалцана өгөлгүй яахав -За за хүнд хэрэг болсон бол яамайдаа хүний олсон олзыг авах гээд зүтгээд яахав найз нь тоголсон юм -Үгүй шүү чамтай л хуваамаар байна тэгвэл илүү сайн байна гэхэд нь сая л яриад байгаа зүйл нь өөр утга бүхий зүйлийг анзаарч

Алдармаагийн дотор тийм гэх аргаггүй сонин болчив .Билгээг явсанаас хойш эр хүний тухай хором ч бодож байгаагүй ажил гэр хоёрын хооронд явж, заримдаа шөнө өвөр нь эзгүй нойр нь хулжин хөрвөөж хоносон нь цөөнгүй .Гэтэл өнөөдөр сэтгэлийг нь Санчир бага зэрэг хөдөлгөв.Илүү юм бодоогүй байхад хажууд нь суухад юу ч бодоогүй хэрнээ, дөнгөж сая сэтгэл хөдлөх төдийд Санчир уул шиг эр санагдаж хажуунаас нь халуу дүүгүүлэх нь тэр.Нэг л сайхан налаад суумаар ч шиг санагдан зөөлхөн хажуу тийш налахад Санчир араар нь тэврэн -Сэрүүхэн байна уу? ингээд суувал дулаахан байна байх.Чамайг уурлаад босчих бий дээ гээд айж суулаа намайг

ойлгосонд баярлалаа .Үнэндээ чамайг Солонгоогийн ажлын гадаа хараад зориуд гал асуусан нүд минь буруу таниагүй, одоо харин сэтгэл минь ч буруу таниагүй гэдэгт би итгэлтэй байна -Эрчүүд ийм байдаг байх нь гэтэл би дөнгөж сая л чамайг мэдэрч харж суудаг ,аль хэдийн нүд сэтгэл яриж суухад минийх сая л хөдөлж байна та нар ч агуу хүмүүс юмаа гэж Алдармаа хэлээд Санчирыг харахад -Би худлаа хэлээгүй ээ шууд нүдэнд тусаад л өөрийн эрхгүй чамруу очсон дараа нь цуг явах хүн гэдгийг мэдээд ямар их догдолсон гээч гээд хэлэхэд

араас нь Солонго за залуу минь найзыг минь гомдоовол ард нь аймар хэдэн хүүхнүүд бий шүү дээ гээд гараад ирэв.Алдармаа сандран Санчирын хажуунаас босох гэтэл Санчир гараас татан буцааж суулгаад -Би тиймхэн эр бишээ барьсан гараа тийм амар тавихгүй би хэрийн хүний гарыг ч атгаад суудаг шалдир эр биш цаг хугацаа харуулнаа би энэ гарыг үргэлж атгаад суумаар байна хувь тавилан надад атгуулж байна бишүү гээд инээмсэглэн суулаа…..

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *