Home Өгүүллэг “ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “1-р хэсэг”

“ЗАМЫН ХАНЬ” өгүүллэг “1-р хэсэг”

24 second read
0
0
3,005

Гэнэт хүйтэрч урд харагдах уурын зуухны яндангийн утаа хажуу тийшээ хийсэн замхрана.Гадаа хүйтэрхийг мэдээд л их гал хийсэн байхдаа эсвэл ер нь ингэж их гал хийдэг юм болов уу гэж дотроо

бодон цонхоор харан дотор нь цухалдах их уураа шал өөр зүйлтэй хутгалдуулан гаргана.Алдармаа аажуухан цонхноос холдон гэрээ тойруулан харахад энд тэндгүй хувцас тараад асгарсан цай савнаасаа

хагас асгарсан хоол тэргүүтэн талын нэг тарсан харагдана.Үүлгэртсэн царайгаа толинд хараад суухад духан дээр нь овойсон булдруу шанаан дээр нь гарсан гарын хурууны улаан гөвдрүү хоёр тодоос тод

харагдана.Бүлцийж улайсан нүдээ харахад уйлсаар байгаад нулимс нь дууссан гэлтэй хуурай аргуу харагдана.Уг нь өчигдөрхөн хамгийн аз жаргалтай нэгэн байсан юмсан,хэдэн найз хүүхнүүдтэйгээ эхлээд

кафед суугаад дөнгөж эхлэж байхад л түүнд дуудлага ирсэн. -Бүгд л түүнрүү асуусан бас явахгүй шүү гэсэн харцаар харахад инээмсэглээд -Найз нь өнөөдөр бүтэн гарах эрхтэй битгий санаа зов гээд утсаа

авсан. -Байна уу яасан хайраа гээд ярихад -Зүгээр чи хаана байгаан би бас хэдэн найзтайгаа уулзаад хэдүүлээ цуг нийлбэл яасан юм бэ? -Та нартай юу байж бай найзуудаасаа асууж байж болно эргээд яринаа гээд салгалаа. -Манай хүн байна хэдэн найз нартайгаа явна нэгдээд нэг тийшээ орох уу гэнээ гээд яахуу гэсэн харцаар харахад Туяа -Болохгүй ч юм алга тэгэх үү гээд уриалагхан нь аргаггүй хэллээ -Нөхөртөйгөө байнга байдаг байж дахиад л цуг байхаар уйтгартай биш үү гээд Солонгыг хэлэхэд Ариунаа -яасан ч яахав дээ харин ч цуг яваа залуучууд нь даагаад зүгээр юм биш үү гэснээр тэднийг дуудсан.Билэгтийн найзууд гээд хоёр залуу ирсэн нь Зоригоо Чулуун нар байлаа.Бүгд аяга кофе уугаад хаана суухаа ярилцаж байгаад Сондор гэх баранд ороод ууж эхэлсэн .Цагийн дараа гэхэд бүгд халан үг яриа олшрон бүжиглэн байлаа.Нэг хэсэг бүжиглэж байгаад ширээндээ сууж хүйтэн пиво залгилаад цуг яваа хэдийгээ харахад тэд эд дундаа

бүжиглэн эрээ цээрээ алдан бие биенээ илж таалан ард урдаасаа налан маяглан байв.Дунд нь ороод бүжиглэж байхдаа огт анзаараагүй байсан хүн хажуунаас нь хараад эвгүйцэн дотроо эд ёстой алж өгч байнаа гээд инээд нь хүрээд сууж байтал Нөхөр нь гадагш гарч яваа харагдав .Тамхи татах гэж байгаа юм байхдаа хэмээн бодоод сууж байтал Ариунаа ирээд -Ёох ойрдоо ингэж гараагүйн байна хүүхэдтэй болохоор гэрээс ч гарахгүй юм та хэдийн буянаар хөлийхөө загатнааг гаргалаа гээд инээд алдан сууна Тэгэлгүй яахав дээ – чи гаргахгүй хүүхэд гаргасан юм шиг салахгүй юм чинь хи хи хи -Харин хожуу төрөхөөр бүүр нялхраад салахгүй юм, миний найз сураг алга уу -Ай мэдэхгүй хүсэх тусам хясаад одоо ч энэ ярианаас залхаж байна даа, тэр хэдийг хараа эд ёстой л дураараа дургиж байна даа гээд Алдармаа босон гарах уу гээд цааш явлаа. Зоригт Чука хоёрын голд үсээ нааш цааш сэгсэлзүүлэн бүжиглэх найз Солонго дээр очин гараас нь татаад -Бие засах уу гээд дагуулан явлаа -Та хэдийг харсан чинь задгай авч байна аа хаха жаахан дарж бүжиглээ хажуунаас чинь харахаар аймар байна -Хихи тийм үү нэг халаад бүжиглэхээр өөрийгөө мэдэрхгүй юм

Туяа хаачив -Нээрээ цаадах чинь хаачсан юм бол гарч хайхаас гээд хоёулаа бие засаад гарч ирвэл нөгөө хэд бүгд ширээндээ суун ууж байлаа . -За хэдүүлээ одоо өндөрлөх үү гээд Ариунаа хэлээд миний чөлөөний цаг али хэдийн өнгөрсөн дараа гарахаа бодоод нээх уурлуулахгүй гэртээ харихгүй бол манай хүн үглээд унана гэлээ. -Өө ингээд л салах юм уу гээд Солонго урваганаад жаахан байлдаа гэхэд -Миний найзууд суу суу найз нь такси бариад явчихна гэж Ариунааг хэлэхэд -Яаж ганцааранг чинь явуулах юм гээд Туяа хэлэв -За анхнаасаа би авч гарч ирсэндээ хүргэж өгөөд эргээд ирэхээс нөхөрт нь заавал гарт чинь хүлээлгэж өгнөө гээд авч гарсан гээд Алдармаа Билэгт рүү харахад -За тэгвэл та хоёрыг таксинд суулгаад эргээд ирүүлэхээр зохицуулнаа алив гарцгаая гээд бослоо. -За хайрууд минь хэтрүүлэхгүй сайхан тааруулаад амраарай баяртай гээд хүүхнүүд хошуун дээрээ үнсэлцээд саллаа. Алдармаа найзыгаа хүргэж өгөөд эргээд ирэхэд Солонго Зоригт хоёр л сууж байв . -Хүүе та хоёр чинь бусдыгаа яачив гэхэд Солонгоо Туяа гэнэт л явах боллоо гээд танай хүн дөхүүлэх болоод чамруу ярисангүй юу уг нь ярина гэж байсан Чука сая явсан гэлээ. -Үгүй яриагүй гээд Алдармаа утсаа аваад Билэгт рүү

залгахад холбогдох боломжгүй байлаа. Солонгоо найзаа одоо тарах уу гэхэд Зоригт -Тэгье би Солонгоог хүргээд өгье харин чамайг унаанд суулгаж өгөх үү гэлээ.Тэр гурав гараад Алдармаа таксинд суун салцгаав.Гэртээ ирээд хаалгаа нүдвэл хүнгүй байв.Цүнхээ уудлан түлхүүр гарган хаалгаа онгойлгон ороод дахиад л Билэгт рүү залгав утас нь дахиад л салгаастай.Шөнийн хоёр өнгөрч байдаг.Ороо засаад хэвтлээ яагаад ч юм нэг л сэтгэл нь доголзоод нойр нь хүрсэнгүй элдвийн юм бодогдоно.Гурван найз хүүхнүүд бүгд л сайн яваа гэхдээ амьдрал нь тэс өөр .Солонго хоёр хүүхэдтэй нөхрөөсөө салсан гэхдээ аав ээжийн буянд хүүхдүүддээ санаа зоволгүй ажилаа хийгээд хэний ч доор орохгүй амьдардаг .Харин Ариунаа нь хэнз гарсан ганц хүүхэдтэй гэрт суудаг хань нь гэж хаашаа ч хөдөлгөхгүй үргэлж хажуудаа байлгах дуртай эр бий.Туяа бол өдөр бүр л гэрээр нь орж гарч байдаг амьдралыг нь алган дээрх шигээ мэддэг галзуу ганц найз .Юм л бол ирээд л оройттол сууж сууж хүргүүлнэ .Билэгт түүнийг хүргээд өгөөч гэхэд чи ер нь шууд харихад яадаг юм гэж үглэн байж гарна.Хааяа ингэж нэг цуглан бужигнаад л салдаг тэр нь тун ховор

билээ.Хаалга чагнан хэвтсээр нэг мэдэхэд дуг хийсэн байлаа.Хаалга дугаран хүн орж ирэхэд тасарсан мэт чимээгүй хэвтлээ Билэгт орж ирэн хувцасаа тайлаад өөрийх нь хажууд ирэн харж байснаа татаад Алдармаа хөөе гээд чангаалаа дугарахгүй нааш цааш болон гулжигнахад -Хм сая ирсэн юм байхдаа тасраад хүргүүлсэн юм байхдаа гээд үглэн цааш явсанаа утсаа аван хэн нэгэн рүү залгав. -Байна уу аан би ирчихлээ цаадах чинь тасарчиж ммм зүгээрээ , аахн би ч бас сайхан байсан за сайхан амраарай хайртай шүү дийд дийд гээд тасарлаа.Алдармаа өндийж суугаад хэнд хайртай гэж гээд хэлэхэд Билэгт дав хийн цочоод -Унтаагүй байсан юм уу яасан тэнэг юм хүн цочоогоод хаячих юм гээд уурсан хэлэхэд -Харин утсаар ярихад чинь сэрчихлээ хэнд хайртай юм гээд дахиад асуухад -Юу хэн тэгсэн юм худлаа юм сонсчихоод согтуу юм байж гээд цааш эргэхэд -Би согтуу бишээ цоо эрүүл чамаас эрүүл бие эрхтэн ухаан санаа эв эрүүл байна та хаачаад ирж байгаа юм бэ хэмээн хоолой нь зангиран асуулаа -За унт битгий хар шөнөөр хэрүүл өдөөд бай хүсэл алга гээд угаалгын

өрөө орлоо Алдармаа босон хойноос нь ороод түүнд ойртон очиход Билэгт ухраад Яасан бэ яах гээд хүн дагаад хэрүүл хийх гээд байгаан гэв -Би буруу сонсоогүй чи арай Туяатай гээд нүд нь гялалзан уурсан хэлэхэд -За тиймээ тийм надад хэцүү байна хамар доор чинь бид хоёр чамайг яахаа мэдэхгүй өчнөөн удлаа тэнэг хүн шиг найзаа гээд яваад байгаа чиний найзад би хамаг зүйлээ өгөөд удаж байна мэдсэн нь сайн боллоо гээд хашгичан хэлэв -Боль одоо болно зогс гээд сонсохыг хүсэхгүй байна гээд чихээ даран Алдармаа үглэн доош суулаа. Билэгт ам нээсэн дээрээ гэсэн шиг үргэлжлүүлэн -Би хүн шиг үр хүүхэдтэй

амьдармаар байна нойтон сормуустай үрийн бараа харуулсан бол би чамайг ингэж хуурахгүй байсан юм чи л буруутай гээд хэлэхэд Алдармаа босон дугай бол гээд түүнийг алгадан хашгирлаа.Үүнд нь ихэд дургүйцэн Билэгт түүнийг зөрүүлэн алгадаад түлхэн гарав Алдармаа унахдаа угаагуур мөргөн ойчив.Дөнгөж л саяхан инээж бүжин байсан бүхэн арчсан мэт алга болж амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөн байгаад итгэж ядан сөхрөн уйлна.Билэгт өрөөнд орон би явлаа бүх юм дууссан хэмээн үглэн хувцасаа авахдаа илүү дутууг шидлэн хөлдөө тээгэлсэнээ өшигчин тараагаад цүнхтэй юм барин хаалга тасхийтэл хаагаад гарав.Алдармаагийн хувьд асгартал уйлан өөрөө өөртөө гомдон заяа муутай амьтан хэмээн хэнгэнтэл уйлсаар өглөө болгосон нь тэр билээ.Гадаа ч хүйтэн сэтгэлд ч хүйтэн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…