Нүүр Өгүүллэг “БҮҮДГЭР” өгүүллэг төгсгөлийн”10-р хэсэг”

“БҮҮДГЭР” өгүүллэг төгсгөлийн”10-р хэсэг”

19 секунд уншина
0
0
656

Жин үдийн наранд хэдэн морьтой хүмүүс аажуухан алхуулан үзэсгэлэнт байгалийн сайхныг ам уралдан магтан ярьж явлаа.Монголын минь уудамыг гайхан шагшиж хөхөрөн харагдах

уулсыг минь шүтэж залбиран яваа эдгээр хүмүүсийн ихэнх нь солонгос жуулчид билээ.Алимаа тэдэнд орчуулагч хийн явна.Өвөрхангайн Төвхөн хийд үзэхээр жуулчны баазаас гарсан

хүмүүс очих газрыхаа хагаст л яваа сурагтай.Хөтөч хоёр залуу дуу муутайг хэлэх үү Алимаа жуулчидын асуусанд л хариулан явна.Сургуулиа төгсөөд хоёр жил жуулчин дагаж явсаных газар үзэж

нүд тайлан олонтой танилцан хүн гэдэг ямар ааш аягтай болохыг таньж улам хэрсүүжин яваа билээ.Оюутны сүүлийн жилээ Дондог хэмээх залуутай удаан гэгч үерхсэний эцэст хамт амьдрах болсон ч

хоёр жил үр хүүхдийн сураг гарсангүй .Эхлээд тэгж байгаад болох биз гэж бодсон ч сүүлдээ түгшин би насан туршдаа үр хүүхэдгүй болсон юм биш биздээ гэж айж эхэлсэн .Дондог ч сайн гэсэн эмнэлэгээр яв

яагаад хоёулаа хүүхэдтэй болохгүй байгаа юм гэж асуух бүрт өөрийн хийсэн болчимгүй үйлдлийг бодон шаналхаас цаашлаагүй. Гэтэл уучлаарай би үр удмаа үлдээж сайн сайхан явмаар байна.Гэтэл чи хүүхэдтэй болохыг ч хүсэхгүй зуны турш намайг орхин зугаа цэнгэл хөөгөөд явчих юм ийм амьдрал гэж байх уу гээд салаад явсан билээ.Амьдрал гэж үнэхээр сонин зарим нэг нь үр хүүхэдгүй гэх гэтэл зарим нь хүүхэд нэхээд байх Алимаад эхлээд л Дондог таарсан бол гэж бодох үе үргэлжид байсансан .Нэлээн олон хоногоор явж ирээд Дондогийг явсан байхад Алимаа хачин ихээр ганцаардаж билээ.Ээж нь дүүг нь тусдаа гарахад нь хүүхдийн харах нэрийдлээр даган явж Алимаа Дондог хоёрт байшингаа үлдээсэн билээ.Ингээд л явж очих бүрт нь хоосон гэр угтаж үдээд зуны гурван сар дуусаж байгаа нь энэ.Алимаагийн гомдол цөхрөл бүгдийг хэн мэдэх үү Должин л

мэднэ.Нэг л мэдэхэд хамгийн ихээр хүндэлж хайралдаг найз нь болж Должингоо хоёр төрөхөд нь бөөн хөөр болон очиж байсансан. Тэд явсаар Төвхөн хийдийн бэлд бууж үдийн хоолоо идэцгээв.Жуулчид их л сүржин малгай битүүлэн өмсөж энэ хар халуунд биенийхээ нэгээхэн хэсгийг ч гаргахгүй бүүр тэр битгий хэл бээлий өмссөн байх нь инээдтэй харагдана.Алимаа зөөврийн хоолны савнаас хоолыг нь тараан өгч өөрөө нэгийг барин суулаа.Харах тусам нүд баясгах цэцэгс, эрвээхэй энэ бүгдийг харан аялах хичнээн сайхан гээч Алимаад сайхан эх орноо бахдан гадны хүмүүст аархан ярих хамгийн бахдалтай байдаг билээ. Тэрээр энэ бүгдийг ээж дүү нартаа үзүүлэхсэн гэж бодно .Хичнээн сайхныг үзээд тэдэнд харуулж чадахгүй байх л гомдолтой.Хооллож дуусаад тэд дээш өгслөө.Үнэхээр сайхан газрыг үзэхэд саад бэрхшээл даван туулах ёстой гэсэн шиг хоёр цаг шахуу явсаар арай гэж оройд нь гарч хийдэд мөргөж эхийн умай хадаар орж дахин мэндэлж нүгэл бүхэн ариллаа хэмээн залбирч , үр хүүхэд хань ижилтэй болгож өгөөрэй хэмээн залбираад буулаа. ** Должин Алимаа хоёр нэлээн ярьж суутал бороо дахиад л оров.Тэд энэ усан борооноор

хүн орж ирэхгүйд гэр гэрийн зүг саллаа.Должинг гэртээ иртэл тэднийх зочинтой байв.Нөхрийх нь хамаатан болох Цогт охинтойгоо ирсэн байв . Эхнэрээ алдсан тэрээр ганц охиныхоо ирээдүйд санаа зовон оюутан болгохоор дагуулан ирсэн гэнэ .Түм түжигнэж бум бужгинсан их хотыг мэдэхгүй зам зааж сургууль дээр нь хамт очих хүн хайж яваагаа хэлэв.Должин байнга дэлгүүр дээр суугаад завгүй ,нөхөр нь тэгж сургууль заагаад уулзуулаад явахдаа маруухан хүн тэгээд яадаг шүү юм билээ гэж бодож сууснаа ганц сайхан мэргэн арга олов.Утсаа аван Алимаа руу залгаад – Байн уу найз минь нэг тус болооч маргааш хамаатны хүмүүст газарчилаад сургууль дээр нь очиж уулзаад өгөөч гэхэд -Аа тиймүү за тэгэе чамдаа туслалгүй яахав.Ингээд ажил бүтсэнд Цогтод хэлэв -Манай найз чамтай нас ойролцоо хүүхэн бий .Энд тэндгүй явсан хэл устай яриа хөөрөөтэй та хоёрт ганц хэрэгтэй хүн байгаа -Ээ ашгүй яасан сайн юм бэ! За тэгвэл

санаа амарлаа .Тэд хэдэн жил уулзалдаагүйг хэлэх үү ,хоёр эр ганц юм мултлан яриа хөөрөөтэй оройг өнгөрөөв. Өглөө эртлэн хашааны хаалга дугаран Алимааг орж ирэхэд Должин цагаан идээ таваглан цай аягалав. -За Цогт минь цуг явах хүн чинь ирлээ хурдалж үз алив Цэцэглэн миний охин болов уу -Болсоон ажаа гэсээр дүрлийсэн алаг нүдтэй хөөрхөн бор охин гарч ирээд Алимааг хараад инээмсэглэн -Та сайн байна уу ? гэхэд араас нь сайхан шаргал дээлтэй өндөр хар хүн гарч ирээд -Сайн байна уу ?сайхан намаржиж байна уу ? За хэдүүлээ гарч өгөх үү? -Сайн байцгаана уу ? За тэгэе гэсээр тэр гурав цуван гарлаа. Цэцэглэн охин их хотын байшин барилгын бас машины ихийг гайхан ааваасаа хөтлөн явна.Алимааг харах бүртээ ямар сайхан эгч вэ бас их гоё үнэртэй юм гэж бодон явлаа.Цогт автобус унаанд суухдаа сандран хотын энэ их түгжрэл агаар муутайг дотроо бодон хэрэггүй ч охиноо аваад ирэв үү гэж хүртэл бодон явсанаа , одоо сурах насанд нь сургахгүй л бол бас л над шиг хөдөө хөхөрч гадаа гандсан нэгэн л болох байх гэж бодсоноо за нэгэнт л шийдсэн гэсээр Алимаагийн

ардаас алхлаа.Багшийн сургууль руу ороод Алимаа сургуульд орох батламжийг нь аваад хөтөлбөрийн алба руу нь ороод бүх зүйлийг заалгаад тэр гурав өдрийн тал явсаар ажилаа амжуулаад авлаа.Гэнэт их ажилдаа нааш цааш явсандаа ядраад бас өлссөнөө мэдэнгүүт Цогт гурвуулаа хоол идэх үү гэж асуув -Та хоёрыг юм иддэггүй л юм байх гэж бодлоо .Би ч өлсөөд бас асуух гэж байлаа -Би ч хотын энэ их хөдөлгөөнд бүүр уймар ч орхилоо хө -Аавыг дугарахгүй болохоор би бас нэлээн л гүрийлээ гэж инээлдсээр ойрхон байх хоолны газар орж хооллов.Цэцэглэн гурвуул суугаад хоол идэж байхдаа ээжийгээ маш их санав. Тэрээр Алимааг хараад ээж шиг минь сайхан ааштай эгч юм гэж бодов. -За ингээд оюутан болчлоо ,харин хаана суух билээ.Байранд орох юм уу эсвэл Должингийнд суух юм уу -Аа харин бид хоёр

ярилцаад л байна байранд суулгахаар яах юм бол дөнгөж ирсэн энэ маань чадах болов уу өөрөө чадна л гээд байгаан -Миний дүү дургүйцэхгүй бол манайд суух уу олон автобус дамжихгүй эгч нь гэртээ ганцаараа байдаг юм надад ханьтай би хувиараа орчуулга хийгээд л суудаг чамд хэрэгтэй компютер байгаа чи өөрөө л мэд -Хөөх ямар гоё юм бэ ааваа тэгэх үү Алимаа эгч надад таалагдаж байна -Энэ хүүхэд бүүр цадиггүй гэдэг нь гээд нүүр нь уласхийгээд за бид хоёр сайн ярилцаад хариу өгнөө гэлээ.Алимаа Цогтыг хараад юманд яаран хөдөлдөггүй нухацтай ханддаг зарчимч хөөрүү нэгэн биш юм байна даа гээд ихэд хүндлэн бодлоо.Хөдөөний гүндүүгүй сайхан эрийг яагаад эхнэрээ дагуулж яваагүй юм бол гэж гайхаад -Гэртээ хариад эхнэртэйгээ сайн зөвлөөрэй бас хүний нялх хүүхдийг арай дураараа санал тавьчихсан байх, хараад хөөрхөн санагдаад хань татсан хэрэг уучлаарай гэхэд -Үгүй үгүй зүгээр хө бид хоёр чинь хоёулахнаа л шийддэг улс ,охины ээж дунд сургуульд байхад бурхан болсон энэ бид хоёр яаж тусдаа байх юм болдоо гээд санаа алдав. -Өө яанаа би ёстой нэг ийм хүн шүү намайг уучилаарай гээд Алимаа бүүр санаа нь зовон

сандархад -Эгчээ таны буруу байхгүй зүгээр та харин бид хоёрыг гадны хүн гэж бодолгүй сайхан санал тавьсан баярлалаа.Танаас дахиад юм гуйж болох уу? -Үгүй чи чинь бас юугаа гуйх гээв одоо болно -Зүгээр хэлээ чадах юм байвал хийж өгөлгүй яахав -Аав надад гар утас авч өгнө гэсэн юм та надад сонгоод өгөөч -Өө энүүхэнд тус гээд байх юу байхав та хоёр ер нь дэлгүүр хоршооны ажил байгаа бол өнөөдөр яваад авалдаа нэг мөсөн л амжуулая -Ёстой гоё тэгэе ааваа гээд аавыгаа хөтлөөд явахдаа Алимааг бас гараас нь хөтлөв.Цэцэглэнд өнөөдөр үнэхээр сайхан байлаа .Алимаад ч энэ өдөр хэзээ ч битгий дуусаасай гэж бодогдон аз жаргалтайгаар охины гараас чанга атган алхлаа. ** Алимаа нэгэн ном орчуулж дуусаад түүнийгээ хэвлэлийн газар аваачиж өгөөд гэртээ ирэхэд гэрийх нь цонх онгорхой бөөн уур цан савсан байлаа. Цэцэглэн маань юу хийгээд ингэж их уур цан болсын бол гэж гайхан гэртээ орвол гал тогооны өрөөнд нь Цогт баахан мах янзлаад зогсож байв . -Хүүеээ за сайна уу хэзээ ирээв хө

-Сайн сайн сууж байна уу ? Ирээд удаагүй байна та хоёртоо идэш дөхүүлэх гээд унаа олдохгүй шуудангаар махаа хагаслаад ирлээ .Тогоонд мах үйсэн байгаа Цэцэглэн сургууль явсан би ганцаараа мунгинаад л байж байна -Ээ за би одоохон хувцасаа солиод чамд туслая -Одоо бараг л дуусаж байна чи хоолоо гаргаад идээ хө.Цогтыг ингэж хэлэхэд гэрт нь эр хүний дуу гарч гэр нь дүүрэн санагдаж нэг л сайхан байлаа.Намар охиноо дагуулж ирээд чамд хань болох үгүйг мэдэхгүй ч та хоёр бие биендээ их хэрэгтэй байх юм гэж бодоод бид хоёр хүрээд ирлээ.Та хоёр өөрсдөө дуртай байгаа юм чинь ингээд үлддээ гээд явсан.Цэцэглэн хөдөөний хүүхэд болохоор ажилд сайн хэнээр ч хэлүүлэхгүй юмаа хийчихдэг багаасаа аавыхаа хоолыг хийдэг гэсэндээ цай хоол үнэхээр сайн хийдэг болохоор хэн хэнд нь тэгсэнгүй

ингэсэнгүй гэх маргаан гомдол нэг ч гараагүй .Алимаа ганцаар байгаад жаахан зожиг болсон болов уу гэхэд хаа очиж Цэцэглэнтэй бол санаа нийлдэг өөрийн үр хүүхэд шиг хандаж байсан болохоор аавыг нь ирэхэд нүүр бардам байлаа.Алимаа хоолоо гаргаж Цогт махаа янзалж дуусаад тэр хоёр зэрэгцэж суугаад хооллов. Цогт мах огтлон Алимаад өгөхөд алгаа тосон авахдаа бие биерүүгээ бишүүрхэнгүй харж чимээгүй хооллон суухад тэдний сэтгэлд бүүдгэр гэгээ татан хайрын оч цахилан байлаа.Амьдралд дутуу нь дундуурыг дүүргэж нэгдсэн гэр бүл нэгээр нэмэгдэхийг хэн ч үгүйсгээгүй билээ . Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *