Нүүр Өгүүллэг “БҮҮДГЭР” өгүүллэг” 9-р хэсэг”

“БҮҮДГЭР” өгүүллэг” 9-р хэсэг”

14 секунд уншина
0
0
508

Цолмон гартаа хоёр тортой юм барин нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхаж явна.Урд шөнө Гэрэлээгийн ээж өөрийх нь ээж тэр гурав төрөхийн үүдэнд түгшин сууж хоноод үүрээр охинтой

болсон.Одоо хэр нь нүүрнийх нь инээмсэглэл арилахгүй л яваа нь энээ.Гэрээсээ авч очсон цай шөлөө өгчөөд буцаад явж чадахгүй хорогдон суусаар Гэрэлээд хөөгдөн буцаж яваа юм.Гэртээ орж ирвэл

эгч нь -за танай хоёр яаж байна гайгүй юу би ингэсгээд очиж харах гээд догдлоод байж байна. -Тийм үү хоёулаа цуг очих уу? ямар хөөрхөн байгаа бол хармаар санагдаад даанч түрүүн харуулаагүй Гэрэлээ

намайг явж амар гээд -Хэхэ миний дүү бүүр байж ядаж байна уу жаахан унт л даа .Тэгээд чамайг сэрэхээр шөл аваад хамт очих уу -За за тэгье ээж маань өглөө ажилдаа явчиж ээ ядрах байхдаа .Би ажилдаа

хэлсэн болохоор гайгүй байх.Гэхдээ маргааш ажилдаа явна .Би охиндоо ор хийж байгаа гарч ирэхээс нь өмнө гэртээ авчирнаа. -Хөөх миний дүү мундаг шүү.Алимаа дүүгээ хөөрхөн охинтой болоход нь

хамгийн ихээр баярлаж байгаа билээ.Хэрэг тарьж ээжээсээ гомдлын үг сонсож яаруу зангаасаа болж болчимгүй шийд гаргасандаа харамсаад барамгүй.сар гаран турж эцэн чамгүй царай алдсан ч угийн хөгжүүн хөөрүү хүн болохоор тэгсгээд мартагдсан билээ.Дүү ээж хоёр нь ярилцан цалингаасаа нэмэрлэж өөрөө хавар зуны зургаан сар цайны газар ажилан байж хичээлдээ орсон. Урд нь эрхлэн бэлэн мөнгө харан явдаг байсандаа харамсдаг билээ.Хичээлдээ ороод удаагүй болохоор хоёр жил завсардсан хичээлийг ойлгох гэж зовно.Заримдаа ч ажилаа хийгээд явж байдаг байж гэж бодовч өмнөх жилүүдийн төлсөн төлбөр хайран санагдаж ёстойл гүрийж байлаа.Дүүгээ овоо унтуулаад бие даалтаа хийчээд шөлийг нь пурхийлгээд дүүгээ сэрээв. -Хөөх зөндөө унтаж та яасан их унтуулчиваа за алив хурдал гэж сандчина. -Өө өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр унтуулж амраасан миний буруу юу айн -За уучлаарай гэж жуумалзаад тэр хоёр гарав.Эмнэлэг дээр ирээд сувилагчаар шөлөө өгөөд тайван идчээд гарч ирээрэй гэж хэлүүлэв.Нааш цааш холхин хананд байх самбарнуудыг

ба бээгүй уншиж зогстол -Та хоёр цуг ирээ юу гэж Гэрэлээгийн дуу гарлаа.Толгойгоо цагаан алчуураар боосон бэр нь бүүр шингэн царайтай болж цаанаа л нэг ихэмсэг бардам сайхан харагдана. -Тэгсэн эгч бид хоёр охиноо хармаар байна одоо болох уу? -Хэхэ миний хань чинь бүүр байж сууж тэвчихгүй байна уу? Сувилагчаас гуйгаад аваадахая бүх хүүхдүүд нэг өрөөнд байгаа -Хүүе миний охиныг сольчих бии дээ сайн танина биздээ чи нялх хүүхдүүд бүгд ижилхэн царайтай байгаа даа гэж сандран байх дүүгээ Алимаа хараад нулимсаа гартал инээв.За хоёулаа цонхон дээр нь очоё тэр хоёрыг аль цонх юм бол гэж хайж зогстол Гэрэлээ ёстойл ямар царайтайг бүү мэд улаан царайтай өлгийтэй хүүхэд харуулав -Цоомоо чамтай адилхан байна уу чи таньж байна уу аан би лав юуг нь ч олж харахгүй юм байна -Харин мөн л байдаг байгаа надад бас харагдахгүй байнаа гээл хоёулаа инээлдэв.Хорьхон настай дүүгээ аав болчоод хүүхдээрээ юм ярьж зогсоог нь хараад эвийдээ гэхдээ элэг бүтэн жаргал гэж сайхан юмаа гээд самсаа нь шархиран байлаа. ** Оюутны уралгийн үзлэг болох болж Алимаа хүүхэд байхдаа дуулдаг байснаа хэлэн орох болов.Хөгжимтэй нийлэн хэдхэн давтаад л бэлэн болоход ангийх нь

залуус авъяслаг бас царайлаг охинд нүд унаган байлаа.Алимаа эрчүүдийг үзэн ядан тэдэнд ойрхон ч зогсохгүй тойрон явна.Тэгэх тусам л их зантай бүсгүйг өөрийн болгох гэсэн залуус улам хорхойсон дагана. Зарим нь бүүр араас нь дагасаар гэрийг нь мэдчээд үдэш орой дуудан зовооно.Эхлээд үзэн ядаж дугархгүй байснаа аажимдаа тэднээс гомдол шаналалыхаа хариуг авахаар шийдэн танилцая гэсэнд нь өөрсдөө гологдоод хаягдвал битгий гомдоорой хэмээн хэлэх болсон билээ.Тэрээр уулзахаар ирсэнтэй нь кино үзэж гадуур гарч хүссэнээ авхуулна .Зарим нэг нь мөнггүй бол надад тийм юм хэрэгтэй чадахгүй бол битгий ирж бай гээд явуулна.Мөнгөтэйг нь ирэхээр баахан шатаачаад за би гэртээ орлоо гээд надад чин сэтгэл л чухал хэмээнэ.Ингэсээр явах нь явж харин нөгөө ангид байх Дондог гэх залуу давс хужирыг нь тааруулан тэсээд л байв.Өөрөө түүнийг таалахгүй ч сургуулийн охид араас нь гүйгээд байгааг нь хараад гайхна.Алимаад түүний спортлог бие онигор ч өөрт нь зохисон нүд хөмсөг ер юм бүхэн нь яаг л таарсан санагдах ч хэзээ ч түүнтэй дотно байх талаар бодох ч зав байсангүй.Хичээл таран гэртээ яаран очиж

бэрдээ шөл цайг нь хийж өгнө даавууг нь угаана орой ээждээ дүүдээ хоол цай за тэгээд л хичээлээ давтаад таван завгүй л байлаа.Хичээл тараад замд байх дэлгүүрт орох тоолондоо Должинтой элдвийг ярина. Тэрээр ярьсан болгоныг нь инээмсэглэн сонсоод хичээл номондоо яваад сэтгэл санаа чинь бүүр өөдрөг болж одоо миний найз цоглог байнаа гэж баяралдаг байлаа.Амралтын өдөр юм угааж байтал дүү нь гаднаас нүүрс мод бэлдээд орж ирэв.Бэр нь төрөөд хоёр сар болчихсон болохоор Алимаад үнэхээр нэмэртэй байв жаахан оройтход ч санаа зоволтгүй болж . -Эгчээ та охиныг минь харж байгаач бид хоёр шинэ гарсан кино үзэх гэсэн юм -Тэгэлдээ харин сүүгээ сайн саагаад яваарай санаа зоволтгүй .Дүү нь охиндоо Хуншагай гэх ховор нэр хайралсан .Тэр хөөрхөн гүнж энэ гэрийг ёстой нэг чимж байгаа билээ. Уйтгартай

амьдрал нь бөөн хөгжөөнөөр дүүрэн одоохондоо унтаж байгаа болохоор санаа зоволтгүй байлаа. Ээж нь ач охиндоо баривч хийлгэхээр ажлын газрын үйлчин найзруугаа явсан байлаа.Угаах юмаа дуусаад хичээлээ гарган ирж хараад сууж байтал Хуншагай сэрэв охиныг задлан хуурайлж суухдаа хичнээн сайхан үнэрийг нь дахин дахин үнэрлэж өөрийн эрхгүй гарах нулимсаа зоргоор нь асган суутал ээж нь ороод ирэв. -Яав миний охин зүгээр үү .Тэрээр зөвхөн охиныг л харан мэлмэрч байхдаа хүн орж ирэх чимээг огт мэдээгүй билээ. -Ээжээ би ямар муухай нүгэл хийгээ вэ ? Өдийд байсан бол ингээд л ийм хөөрхөн болчихсон байх байж . Заяа муутай эм юмаа би гэж уйлахад -За тайвшир нэгэнт болоод өнгөрсөн юмыг буцааж болох

биш одоо болох амьдралдаа л зөв яваарай охин минь гээд тэврээд далан дээр нь зөөлөн илбэв. ** Шинэ жил болж энд тэндгүй л гэрлэн чимэглэл асаж оюутнууд гоёлын даашинз гэж энд тэндгүй яриа өрнөв.Алимаа ангийн охин Хэрлэнтэй хамт эгчийнд нь очиж даашинз үзэхээр явав.Хэрлэнгийн эгч театрт дуучин түүнд олон байдаг би чамд нэгийг нь гуйж өгөе гэснээр цуг очив.Гэтэл тэднийд баахан хүмүүс наргиж байлаа.Эгчийг нь дуучин болохоор байнга шахуу л ийм юм болдог гээд Хэрлэн ер тоосонгүй .Ахимаг насны нэг авгай Хэрлэнг хараад алив нааш ир танай дүү юу оюутан байхаа гэснээ цүнхээ уудлан таван мянган төгрөг өгөөд чихэр авч идээрэй гэснээ -Манай

толгой нь эрэгсэн хүүг тоохгүй л байхдаа болдогсон бол шууд суулгачих юмсан -Ээ эгч минь одооны хүүхдүүд бидний хүссэнээр болох биш танай Мөнхөө хүнтэй суугаагүй л байгаа юм уу -Мэдэхгүй санваартан аштай хүнтэй явж харагдахгүй л юм жолоо мушгиж л явбал болсон юм шиг байгаан гэж намжир татан урдахаа аван хөнтөрч орхив.Алимаад Мөнхөө гэдэг нэрийг сонсонгуут зүүгээр хатгах шиг болж Хэрлэнг хурдал надад юу ч яахав өөрөө мэдээд авчаарай гээд түрүүлэн гарч ирэв.Орцонд зогсонгоо эрээ цээргүй хөндий хүйтэн ааш хаанаас үүдэлтэйг хараад яаж эдний бэр болоогүй юм гэж анх удаа баярлан бодлоо…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *