Нүүр Бурхан шашин Лхам бурханы зүрхэн тарни: Өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах

Лхам бурханы зүрхэн тарни: Өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах

0 секунд уншина
0
0
591

Балданлхам буюу Цагаан Дара-Эхийн хувилсан догшин дүр монголоор хүндэтгэлийн нэр нь Төгс цогт охин тэнгэр хэмээнэ.

Балданлхам нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах бас эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл бодьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм. Лхам нь Хар лхам, Ремодэ лхам, Лхам дүнжмаа, Рэгви лхам гэх мэт олон нэртэй байдаг.

Лхам бурханы зүрхэн тарни:

ЖО РАГМО ЖО РАГМО ЖО ЖО РАГМО ТҮН ЖО ХА ЛА РАГЧЕН ЖО РАГМО А ЖА ДА ЖА ТҮН ЖО, РҮЛҮ РҮЛҮ ХУН ЖО ХУН.

Лхам бурханд наманчлан мөргөхдөө:

“Ум”, хоолойдоо “А”, зүрхэндээ “Хум” үсэг хадгалсан догшин хилэнт ба амирлангуй номын дүртэй, шавь сүсэгтэний тусын тулд энэрэлийн үйлс бүтээгч ,үргэлж тус амгаланг соёрхогч, эрт цагийн бурхадын өмнө тавьсан тангараг ёсоор бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд алгасалгүй зүтгэгч шашны сахиус, харш үзэлтнийг номхоруулагч эрлэг, ижил зөв үзэлтэнд бурханы чадлыг соёрхогч, цувиралтгүй тогтвортой амгаланг соёрхогч, бурханы хатан эх, бурханы шашны гол амь бөгөөд мэргэн шидээр шашныг баригч таалалт эх, шашны садан хэмээн Лхам бурханыг магтан мөргөнө.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Бурхан шашин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *