
Хөдөө нутгийн агаар шөнийн янаглал хоёрт нам цохиулан унтах залууст, гадаа үнээ мөөрөлдөн ажил нь ид ундарч байгаа малчин хүмүүст ямар их унтдаг хүмүүс вэ хажууд нь бөмбөг дэлбэрсэн ч
сэрэхгүйнээ гэсэн бодол төрүүлнэ.Аль хэдийн үнээгээ сааж ирээд цай чанаад ар дээр нь сүү хөөрүүлэн сүүний хөөс намдах тэр л үеэр Мөнхөө босоод бие засаж яваа нь харагдав .Зулаа дотроо бодон
гайхна.Харахад аль нь ч эхнэр нөхөр гэхээр хүмүүс биш л байсандаа тэгээд цуг унтчихдаг л юм байхдаа.Манай энэ хавийн хүүхнүүд ингээд явбал гол даяар шуугиад хүний амны зугаа болох байхдаа хот газрын
хүмүүс гэж өөр байх юмдаа.Эмэгтэй хүмүүсийг өөрөөр хардаг ойлгодог болж дээ.Бадарчаас асуусан биш зэмлүүлсэн ,манай энэ ч хүний явдал ямар хамаа байна гээд ярих ч үгүй юм Мөнхөө ч улам л сайхан
болчиж эхнэр нь энэ лав бишээ хүнтэй суугаагүй л юм байна.Бадарч энэ хоёрыг ирээд л уулздаг байхад даргын хүүхэд гээд их зантай дугарч ядсан хүү байж билээ .Яваандаа танилцаад ирэхэд овоо хүн

чанартай гэдгийг мэдэрсэн.Хар нялхаасаа нөхөрлөж ирсэн гээд овоо мартахгүй л ирж очих юмдаа.Зулааг ийнхүү бодон өглөө бүр хийдэг ажилаа амжуулж суутал -Нүүр гараа хаана угаах уу? гэсээр Алимаа орж ирэв -Цаана чинь устай жижиг данх байгаа энэ саван май -Аан за за та хэд тавтай хонов уу ? -Сайхан амарсаан та хэд багталцаж унтсан уу?Зарим нь гэрт унтах байх гэж бодсон -Багтсаан сайхан амарсан агаарт нам цохиулаад үнэхээр сайхан унтлаа.Алимаа саван аваад гарч ирэхэд Мөнхөө урдаас нь тосож ирээд -Гол ороод угаая явах уу? алчуур савангаа авчих -Тэгэе нээрээ гээд тэр хоёр алхав. -Хүүе хоёроо хүлээ цуг явъя хэлэхгүй явчих юм гэсээр Норов гүйсээр ирлээ. -Жаал унтахгүй яагаав . -Харин ч их унтаж эртхэн шар юмандаа явах уу? -Бадарч өглөө эрт урхи тавина гэсэн харагдахгүй байна нэг юм чирээд ирнэ байх цаадах чинь хоосон ирнэ гэж байхгүй -Танай найз юм
юмандаа авъястай бололтой хийж чадахгүй юм байхгүй юм шиг байнаа -За яасан миний хонгорт таалагдсан уу ? тэгж болохгүй шүү эхнэртэй эр шүү дээ -Яалаа гэж дээ зүгээр л хэлсэн юм -Гэхдээ үнэхээр миний найз жинхэнэ эр хүн шүү хүүхнүүд эргүүлдээд салахгүй манай Зулаа ч ёстой хурдан хөдөө авчирч амарсандаа хахаха.Гурвуул жижиг голын эрэгт ирэн нүүрээ угаан ,хавь ойрын нутгийн уул толгодыг харан баясна.Эргэж ирээд Зулаагийн чанасан цайг өрөм боорцогтой идчээд байж байтал Бадарч лухгар том тарвага ганзаганаасаа пид хийтэл шидэн -Овоо юм оржээ миний найз амны хишигтэй л яваан байна даа гээд инээв -Хөөх ёстой мундаг амьтнаа Чука гараад ирээ харалдаа гэж Норов хашгирна -За харин хэн хийх билээ хараад л баясаад суухуу хэдүүлээ гээд Мөнхөө баярлан хэлэв -Хадам хөгшин хачин гоё хийнээ Зулааг аавдаа хэлээдэх гэж хэлэе санаа зоволтгүй харин та хэд тэр хооронд унага татаарай -Өө тэр бололгүй яахав тэрийг чинь чадна чадна би үзсэн Чука бид хоёр гараад байж болно.Ингээд амрагчидын хоёр эр унага татаад Норов Зулаагийн аавтай хамтарч боодог хийсээр үд болж малчны хотхонд өдрийг өнгрөөв.Алимаа Сараа хоёр Зулааг дургүйцэн байхад өөрсдөө хийе
гэсээр бяцхан хүүгийн даавууг угаан гэрийг нь цэмцийтэл цэвэрлэж өгөв. -Төрсөнөөс хойш хэрэндээ л хийгээд байгаан хүүгийн хажуугаар амжихгүй юм их байх юм .Манай хүн адуу малд яваад гэрт тогтохгүй .Амихандаа л бид хоёрт туслах гэж бас хичээнээ.Аав ээж байхгүй бол бүүр балрах байсан .Энэ хэд маань мөнч их нэмэртэй байгаа гэж хуучлав.Гаднаас нөгөө хэд дуудав.Гэрээс зайтай гарч нөгөө том боодогоо задаллаа тэнд байгаа арваад хүнд хүртээд илүү үлдэв.Цагаан идээнээс хол идэхгүй бол идээ бузартана гэнэ.Мэдэхгүй юм их байх бөгөөд заалгаад хийж сурах юм хөдөө их бололтой.Ингээд санасанаа идэж сайхан амраад найзтайгаа салах ёс хийгээд тэд буцав.Харуй бүрий болоход гэрийн гаднаа хүргүүлэн ирэв. -За сэтгэлд нь хүрсэн үү? Олуулаа яваад таалагдсангүй юу ? -Үгүй ээ харин ч сайхан байлаа би буруу ярисан бол уучлаарай .Хоёулаа дахиад хэзээ уулзах юм -Ажлын заваа харж байгаад ирнээ, за маргааш ажилтай болохоор эртхэн харьж амарлаа баяртай -Баяртай гээд буулаа .Мөнхөө гараа нэг
даллаад давхиад явчив.Яагаад ч юм хачин их гомдолтой санагдав .Шөнө эрхлүүлэн байсан тэр залуу зүгээр л танилаа буулгаад явж байгаа хүн шиг.Гэртээ орвол дүү нь -За сайхан амраад ирэв үү ? Эгч би их сонинтой манай ангийн Зоригоо бас хэн ирсэн гээч та таа даа -Хэн юм Батаа юу гэж үл мэдэгч болон хэлбэл -Үгүй ээ Гэрэлээ ирсэн би бүүр сандраад тэгээд тэр бүүр надад хоол хийж өгчөөд явсан ирэх амралтын өдрөөр бас ирнэ гэсэн -Миний дүүгийн мөрөөдлийг бурхан сонсож дээ .Май ааруул ид хөдөө айлд очоод тэгээд жаахан өрөм ааруул өгсөн.Ээж унтчаа юу -Аан тэгсээн түрүүхэн л хэвтсэн унтсан юм байхдаа сэрээчих үү -Яах юм амраг маргааш ажилтай хүнийг өглөө босоод идэг хөргөгчинд хийнээ.Алимаа дүүдээ хөдөө ямар том тарвага идсэнээ ,бас хөдөөний сонин сайхныг хуучлахдаа дундуур нь Мөнхөө гэж залуу өөрт нь талтай байгааг ярив.Тэгж ярьж байхдаа Мөнхөөг ярих бүртээ дотор нь догдолж байгааг мэдрэх бүртээ түүнд хайртай болсоноо ухаарав.Маш их аз жаргалтай байгаа хэрнээ бас түгшив тэр ирэх байгаа. ** Мөнхөө Алимааг хүргэж өгчөөд гэртээ ирэн орондоо

ороод түүний тухай бодов.Уг нь давгүй л бүсгүй нэлээн хөнгөн болов уу гэсэн хүнтэй ч олон унтаагүй бололтой жаахан харж байж л болоё яаран нүүр өгөөд яахав .Ээж тийм амар түүнтэй суулгахгүй амьдралыг нь хар гээд хавьтуулахгүй дээ их дасгавал зовоохын дараа гэж бодсон ч нүдээ аньсан ч харагдаад байлаа .Тэр үнэхээр хөөрхөн шүү.Норов бүүр илт шохоорхоод байсан хаана амьдардаг юм гэж асууж байсан.Би ч тэрийг нь мэдээд сүүлд нь ганцаараа хүргэж өгсөн гэрийг нь мэддэг болчихвол эргүүлээд байж магадгүй. Алдах хайран хэрнээ авчиж бас болохгүй тийм л хүнтэй учирсанаа мэдэв.Ээж нь л байна намайг дураар нь тавих ч гэрлэлт дээр чанга байна гэдгийг маш сайн мэддэг билээ