Нүүр Зөвлөгөө Жүжигчин Ариунцэцэг өөрийн турсан түүхээ охид бүсгүйчүүдтэйгээ хуваалцлаа

Жүжигчин Ариунцэцэг өөрийн турсан түүхээ охид бүсгүйчүүдтэйгээ хуваалцлаа

20 секунд уншина
0
0
3,499

Турахад өлсөх чухал гэсэн ойлголт нэгэнт ард хоцрчээ. Харин ч сайхан бие галбирын үндэс нь зөв эрүүл хооллолт гэдгийг олон жишээн дээр бүсгүйчүүд маань баталж байна.

-Та галбиржиж, турах явцдаа ямархуу хоол хүнс хэргэлдэг байсан бэ? -Ус сайн ууж, ногоо жимс, махыг түлхүү иддэг байсан. Амтанд тэгтлээ дурлаад байдаггүй минь хэрэг болсон доо. Өглөө босоод 4 стакан ус уугаад 2 ширхэг өндөгний цагаан иддэг. Өндөгний цагаан нь уураг, шар нь өөх тос учраас шарыг нь огт хэрэглэдэггүй. Өдөртөө ногооны салат, мах жимс их иднэ. Оройдоо өлсвөл өргөст хэмх, улаан лооль гэх мэт зүйлс иддэг.

-Энэ бүх дэглэмийг хэдий хугацаанд хэр үр дүнтэйгээр үргүлжлүүлсэн бэ? -Би яг 6 сарын хугацаанд 25 кг турсан.

-Одоо бол таны дэглэм фитнес гэх мэт зүйлс дууссан гэж ойлгож болох юм байна тийм үү? Тэгвэл та одоо өдрийн турш юу идэж уудаг вэ? -Одоо бол турж галбиржихын тулд ямар нэгэн зүйл хийхгүй байгаа. Энэ 6 сарын хугацаанд ганц зүйлийг ойлгож авлаа. Хүн дэглэм барьж турах хэрэггүй. Зүгээр л зөв хооллож сурах хэрэгтэй юм байна лээ. Би өглөөдөө 4 стакан ус уудаг , өдөртөө ямар ч хамаагүй хоол иддэг. Гэхдээ хүнд хоолнууд биш. Шарсан хайрсан юм бага гэсэн үг. Орой 6 цагаас хойш юм идэхийг боддоггүй. Үнэхээр өлсөөд байвал тараг уудаг. Бүх охид бүсгүйчүүд маань ч гэсэн өдөртөө ингэж хооллож сураасай гэж хүсэж байна.

-Ямар гайхалтай юм бэ? Тань шиг ийм сайхан биетэй болохыг хүсдэг зөндөө эмэгтэйчүүд байгаа, тэдэндээ зориулж зөвлөгөө болгож хэлэх зүйл байна уу? -Манайхан хоолны дэглэм барьж байгаа гэдэг нэрээр бараг өдөртөө юу ч иддэггүй. Энэ нь эргээд хор болон ирдэг. Маш их өлсөнө, дархлаагаа алдана. Харин дэглэм барьж өөрийгөө зовоохын оронд амьдралын зөв хэв маягт орох хэрэгтэй. Тэгвэл аяндаа сайхан гуалиг болоод ирнэ. Ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Хүнд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол нойр шүү. Эрүүл хооллолт+хөдөлгөөн+амралт= сайхан бие. Сайхан болохыг хүсэж хичээж байгаа бүх бүсгүйчүүддээ амжилт хүсье.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *