
Алимааг дүүгийхээ төлөө Гэрэлээтэй уулзсан гэж Цолмон үнэндээ огтхонч төсөөлсөнгүй .Өглөөгүүр инээд алдан хүнтэй уулзана гээд гарсан эгчийгээ өнөөдөр эрт ирээрэй та гэсээр үлдсэн.Алимаа
нямбайлан хүний үсний өө сэв бүрийг ажиглан жаахан удаан боловч тун давгүй засаж байгаа Гэрэлээг харан суухдаа дотроо бурханд залбиран байлаа. Дүүд минь энэ бүсгүйг хань болгож хайрал гэж
бодон суутал -За боллоо баярлалаа танд, гэсээр дуусаад хормогчоо өлгүүрт өлгөөд инээсээр хүрээд ирэв -Миний дүү хоёулаа гарах уу чи цайндаа орсон уу -Өө түрүүхэн цайндаа орсон зүгээрээ гараад суух уу
Цолмон яаж байна бие нь сайн уу тун тоогүй юм болсон байна билээ. -Бие нь одоо сайжирч байгаа хөлнийх нь бэртэнг сайн болж өгөхгүй ялимгүй доголоод болдоггүй -Тэр зэрэгтэй байгаа нь яамай тэр
өндөрөөс унаад амьд үлдэнэ гэдэг үнэхээр зол шүү -Харин тийм гэтэл дүү маань одоо би ийм болчихсон хэн ч тоохгүй гээд хүнтэй ч уулзахгүй юм -Юу гэсэн үг вэ?тийм сэтгэлийн тэнхээгүй байж

болохгүй даан ч намайг очихоор надтай уулзахгүй байх би уг нь сэтгэлдээ бодож л явдаг юм -Хүүе миний дүү очоод нэг сэтгэлийг нь сэргээгээд өгөөч би чамайг очоод уулзаад өг гэж гуйх гэж байсан юм гэхдээ маргааш Зоригоо очино гэсэн чи хамт эргээд оч тэгвэл их л баярлах байх. -Намайг очлоо гээд сэргэх болов уу бид хоорондоо дотно байж үзээгүй л дээ -Зүгээрээ өөрийг нь гэх найз нөхөд байгааг л эгч нь мэдрүүлэх гэсэн юм харин намайг ирээд гуйсан гэж битгий хэлээрэй -За эгчээ тэгвэл би Зоригоотой уулзаад очноо одоо орохгүй бол хүн их байгаа -Тэгэлгүй яахав ор ор баярлалаа миний дүү баяртай гэсээр салав.Үнэхээр их баярлан арайл доороо дэвхрэлгүй зогсож байтал -Уулзах хүнтэйгээ уулзчихвуу би ч хөөрхөн болчлоо намайг тоож байвал жаахан хамт алхвал ямар уу гээд Мөнхөө гараад ирэв -Сайхан ажил бүтсэн өдөр байна саналыг чинь хүлээж авлаа .Харин хэтэрхий сайхан залуутай яваад зүгээр байгаа амьтны хэл ам хэцүү шүү -За битгий явуулаад бай аягүй бол би хөөрөөд нисэх нь.Тэр хоёр хамт хоолонд ороод аж амьдралын тухай энгүүн сайхан ярьж суугаад Мөнхөө гэрт нь хүргэж өгөөд амралтын өдрөөр хамт салхинд гарахаар болоод салцгаав. Эгч нь хачин их баяр баясгалантай эрт гэгч нь орж ирээд – за хоёулаа ээждээ сайхан бууз хийж тавих уу .Гэдсээр бууз хийхээр ээж дуртай тиймээ би хувцасаа солиодхоё миний хөөрхөн дүү гурил зуурч бай эгч нь махаа татнаа -Танд өнөөдөр аз таараа юу яасан сайхан баяр хөөртэй байхын -Эгчид нь аз од аль аль нь таарсан найз залуутай болох шинжтэй амралтын өдрөөр л шийднэ дээ -Пөөх тийм үү ээжийн нар гарах нь дээ та айлын бэр болоод би ажил хийдэг
болчвол ч муу ээж минь сэтгэл амар байна байхдаа -Харин тиймээ чи бид ямар хувь заяатай хүмүүс юм байгаан харжил байхаас сайн хань таарвал энэ насны жаргал гэж ээж дандаа л хэлдэг -Та ч яахав хүнтэй сууж үр хүүхэд гаргаад сайхан байна байх би ч мэдэхгүй ээ хэзээ найз охинтой болох юм байгаан -Удахгүй байлгүй миний дүү шиг сайхан залуу иймхэн юманд санаа зовох юм юу байна сайн эмэгтэй таардаг л юм бол салахгүй наалдаад ав -Та нээрээ санааныхаа зоргоор яридаг хүн шүү .Амьдрал хүний хүслээр болдог бол сайхан л байна *** Үүдэнд ирсэн машин сигналдхад Алимаа ээждээ мэдэгдэхгүйг хичээн сэмхэн гарлаа.Хашааны хаалгаар цухуйн уруул дээрээ хуруугаа тавиад одоохон гэж дохиод эргэж оров.Бэлдсэн хувцасаа бариад -Ээж би найз нартайгаа ойрхон салхинд гарчаад ирнэ та санаа зоволтгүй унтаж байгаарай . -За ойрдоо хошуу дэвсээд л байсан гарах нь болчоод тэгээд байж л дээ гэхэд Цолмон -Ээж минь дээ ингээд л өөрийгөө бухимдуулаад байх юм тайван бай явах юмандаа яваг л дээ -За
өөрсдөө л мэд гол уснаас болгоомжтой яваарай гээд үлдэв.Ээждээ хэлж зөвшөөрөл аван гарч ирсэндээ Алимаа илт баярлан нэг сайхан урт амьсгаа аваад хурдхан үүдрүү зүглэв.Мөнхөө бэлтгэлийн хувцас өмсөн саравчтай малгай өмссөн нь догь гэгч нь зохисон байлаа.Зүрх нь догдлон сандарч эхэлхэд Алимаа өөрийгөө үнэхээр их гайхав. -Сайн уу? за сайхан амарч байна уу? -Сайн сайхаан за явахад бэлэн байна уу? -Бэлэн хоёулаа хаашаа явахаар болов -Дөрвүүлээ болсоон ажлын хоёр залуу бас салхинд гармаар байна гээд -Өө тийм үү би уг нь чи бид хоёр л гэж бодсын гээд урам хугарсан өнгөөр хэлчив.Мөнхөө түүнрүү хараад гомдсон шинжтэй байгааг нь харсан ч анзаараагүй царайлан -Олуул явах хөгжилтэй шүү дээ манай хоёр ч хошин амьтад байгаа чамайг уйдаахгүй -Тийм үү за за би юугаа мэдэх вэ чи зохион байгуулж байгаа хүн нь шүү дээ.Удалгүй дарга нарын гэж нэрлэгдэх гурван давхар байрны гадаа зогсон Мөнхөө сигналдав.Байрнаас
дэгжин гэгч хувцас өмссөн нэг хүүхэн хоёр залуу гарч ирлээ. -Урд суудал эзэнтэй болчихсон уу ? бид хоёр Сарааг авчлаа бас дагаад салахгүйн гэж эрүүндээ сахалтай шар ногоон нүдтэй залууг хэлэхэд -Заа дагаад гэжчээ Чука л гуйгаад байсандаг дургүй бол больчих гэж нэг юм байна -Хайрхаан ууралчихсан уу та морил гэж нэлээн бахим биетэй царайлаг залуу хэлээд гараас нь түшин суулгав. -Мөнхөө багажаа онгойлгоо юм хийе гээд шар ногоон нүдэт хэлээд малгайгаа авахад саяхан үсээ хусуулсан бололтой толгой нь цав цагаан байв.Тэндээс хөдлөн тэдний яриагаар хөдөө айлд очиж тарвага боох тухай мэдэж авлаа.Зам зуур ёстойл хошин юм ярин хахаха гэж инээлдэн явав.Эхлээд биеээ барин явж байтал танилцаарай гэх Мөнхөөгийн шаардлагаар хойно байгаа гурвыг Чука Сараа Норов гэж мэдэж авав.Зам зуур морь хармаар байна гэж Норов зогсоогоод
эмэгтэй болохоор Сараатай ханьсаж ойр зуурын юм ярин нүүр хагараад иртэл нөгөө гурав нэг цагаан архи задлаад сэржим өргөсөн шиг зогсож байв -За бүсгүйчүүд нэг нэг тогтооноо гэж Норов хийж өгөхөд амсаад буцаавал -Зузаан байна зуд болдог юм явуулчих гэж шахсаар хоёуланд нь нэг нэг өгөөд хөдөллөө.Явсаар хот айлын гадаа ирэхэд гэрээс хижээл насны хүн гарч ирэн нохой хорив. -Сайхан зусаж байна уу? та -Сайхаан сайхан зусаж байна уу? -Энэ Бадарчийх мөн үү? -Мөөн хүүхээ энэ зүүн гэр -Өө за за буугаарай ирчиж олоод л ирлээ дээ гэсээр буулаа.Гэрт орвол төрөөд удаагүй залуухан бүсгүй байв. -Сайн байцгаана уу дээшээ сууцгаа гээд өндийв. ‘-За сайн уу Зулаа гэрийн эзэн хаачив? -Өө ойрхон хонинд явсан саяхан мордсоон -Бид харин төөрсөнгүй олоод ирлээ сайхан агаартай байнаа гээд Мөнхөө суув.Бүсгүй айраг аягалан бариад идээ дөхүүлэв.Айраг уун нутгийн сонин ярин суутал Бадарч хэмээх хүдэр эр орж ирэв.Сайхан ханагар биетэй хүнгэнсэн дуутай тэр эрийг орж ирэхэд Сараа Алимаа хоёул харц салгаж чадалгүй харан суув.Тэд Зулааг ямар азтай бүсгүй вэ гэж
хоёул бодон байв.Мөнхөө гэрийн эзэнтэй тэврэлдэн уулзаагүй удсанаа гайхан бие хааг нь барилан ямар сайхан задарч байнаа гэж атаархангүй хэлэв.Бадарч нүүр нь уласхийн – за яахнуу байгаагаараа л байна адуу малтай ноцолдоод тэр байх чи ирээд малтай ноцолд тэгвэл ийм болно гэв.Мөнхөө айрагаа уучаад -За эртхэн гарч майхан баринаа тэгээд тухалнаа -Тийм шүү майхнаа баринаа гэсээр Чука хэлэв. Орой болтол айраг ууж хуруудан бас нутгийн залуугийн сайхан дуулахыг сонсон хөгжсөөр орой болон амархаар болов.Алимаа хононо гэж тооцоолоогүй болохоор хаана яаж унтахаа мэдэхгүй сууж байтал Мөнхөө нүүр нь улайсан нэлээн халмаг ирээд за миний хонгор унтах уу даа гэхэд цочин -Айн хоёулаа юу ? гээд нүдээ том болгоход -Салхинд гарна гэхэд за гэсэн биздээ чамайг би юм юм ойлгодог овоо хүүхэн гэж ойлгосон юмсан найзуудын минь хажууд эвгүй байдалд оруулаваа гэв.Алимаа яагаад ч юм айж юу бодож явсанаа бодохоос ичэв.Хичнээн гэгээлэг юм бодож байлаа даа эр хүн гэж нээрээ хаа холын бодол тээж явах юмдаа.Мөнхөөд үгүй гээд ганцаар унтах гэтэл Норов өлөн нүдээр
хараад байх шиг байхаар хувцастайгаа Мөнхөөгийн хажуугаар орон хэвтэв.Гэтэл Мөнхөө -Хүүеээ хувцасаа тайлаач хажуугаас хайраад байна гэхээр нь салгалан байж хувцасаа тайллаа.Хажууд нь хав халуун биеэрээ төөнөн хэвтэх Мөнхөөгөөс жаахан зайлж хэвтээд унтах гэж нүдээ анин хэвтэхэд зүрх нь хавь ойрын хамаг хүнд сонсогдохоор түг түг гэж цохилон байв.Мөнхөө гэнэт гэдсээр нь тэврэн өөртөө наагаад чихэнд нь -Хүнтэй унтаж байгаагүй юм уу? гэхэд арав төгссөн жилээ ангийн нийллэг дээрээ хэмжээгээ мэдэхгүй ууж согтоод хэнтэй унтсанаа мэдэхгүй охин биеээ хөндүүлсэнээ бодон нулимс нь гарав.Тэрнээс хойш эрчүүдэд дээрэнгүй хандах болсон боловч он жилийн уртад мартагдсан байсан билээ.Хамгийн гомдолтой нь хэн тэгсэнийг өөрөө хичнээн мөрдөөд олоогүй бас хэн ч мэдээгүй өнгөрсөн билээ.Олон залуустай ууж идэн зугаацах ч яаг л халаад ирэхээр орхиод л зугтаад гардаг нь тэр сэтгэлийн зовлонтой нь холбоотой билээ.Гэхдээ одоо ямар энийгээ хэлэлтэй биш чимээгүйл нулимс урсган хэвтхэд Мөнхөө -Уучлаарай яасан эвгүй юм бэ хүчээр унтах
гээгүй чамайг дуртай байна гэж бодсон шүү дээ .Битгий уйлалдаа хүмүүс буруу ойлгоно гэж хэлэн нулимсыг нь арчин аргадахад -Зүгээрээ одоо уйлахгүй гэж түүнрүү харан хэвтээд түүнийг нойтон уруулаараа зөөлөн үнсэж орхив.Тэр хоёрыг амьсгалаа даран биесээ тэвэрхэд хажууд байгаа хосууд аль хэдийн дуу шуутай хосын цэнгэлийг эдлэн байв.Эл байдалд эвгүйцэн ганцаардсан Норов хоолой засан залуусаа унтахаар бололдоо гэж унтууцав…… *** Хаалгаа гээд нүдэх чимээнээр Цолмон гайхан гараад очин тайлаад бараг л цочив.Үүдэнд нь Гэрэлээ Зоригоо хоёр зогсож байв .Саяхан эгчдээ түүний тухай яриж байсан чинь ид шид гэмээр зогсож байв баяралсан боловч гэнэт урд нь гараад доголно гэхээс санаа нь зовоод -Ямар сонин

хүмүүс вэ ? алив ор ор гээд урдаа оруулан алхав.Тэр хоёр -За бие нь сайн уу? одоо давгүй болчиж ээ ёстой сайхан царай зүстэй байна шүү гэсээр орлоо.Гэртээ орон цай идээ авч өгөөд бушуухан суув.Гэрэлээ түүнрүү инээмсэглэн хараад -Зоригоо харин таараад тэгээд бид хоёр ярилцаад ирлээ .Би уг нь аль эрт ирмээр байвч ганцаардаад байсан юм. -Найз нь ажил ихтэй болохоор ирэлгүй удлаа уучлаарай хө харин өнөөдөр бүүр нэг амралтын өдөр таараад дээрээс нь энэ сонин охины ажил дээр очиж таарсан юм шүү.Цолмон сэтгэл нь хөдлөн өгөх юмаа олж ядан сууснаа -Өө би бүүр сандраад та хоёрт хоол хийж өгөхгүй сууж байна гээд босоход -Би хийе та хоёр яриад сууж бай эмэгтэй хүн байна яаж эр хүнээр хоол хийлгэх вэ дээ гээд Гэрэлээ босов…