Нүүр Өгүүллэг “БҮҮДГЭР” өгүүллэг”3-р хэсэг”

“БҮҮДГЭР” өгүүллэг”3-р хэсэг”

35 секунд уншина
0
0
650

Охиноо загнаж хүүдээ зэмлүүлсэндээ уцаарлан хэвтсэн Ханд хувь заягаа бодон хөрвөөнө.Хүний хувь заяа гэж оноосон байдаг юм уу эсвэл өөрөө зохиодог юм болов уу.Хэрвээ зохиодог бол тэр яаж байгаад

ингээд буруу зурчихсан төөрөг тавилан бэ гэж өөрийгөө зүхмээр.Одоо л үр хүүхэд томроод сайхан амьдрана даа гэтэл хань нь гэнэт од харвах адил тэнгэр өөд явчихсан .Хоёр сайхан үрсээ түшээд амьдрана

даа гээд шүдээ зуун ажиллаж байтал хамаг итгэл тавин байсан хүү нь хөлөө бэртээж доголон нэгэн болчих нь тэр .Хатуу гэхэд дэндүү санагдан эл зовлондоо шаналан байхад охин хүүхэд гэхэд дэндүү

хөдөлгөөнтэй Алимааг хааяа үсдээд авмаар санагдана.Гэтэл загнаад зандархад өөдөөс нь дандаа л өрөвдөлийн нүдээр харж тайван суух охиноо ямар яалтай ч билээ.Дөнгүүр нэгэнтэй суугаад амьдрал нь тэгш байгаасай гэж залбиран байхад бүүр тэс хөндлөн элдвийн

юмнууд ээлжлэн солигдож алинтай нь үерхэж байгааг бүү мэд.Энэ бүгдэд үргэлжийн шаналгаатай .Харин хүү нь сүүлийн үед мод барин

зорох гэж оролдон гараа эсгэн суухад нэгэн боловч баярлаад эсвэл боль гэх үү учраа олохгүйл сууна .Уг нь оролдож байгаад модоор сийлээд сурчвал аяга хоолоо олоод идэх юмдаа гээд хааяа хийсэн зүйлийг эв дүйгүй байгаа ч харж баясана.Элдвийг бодон хөрвөөж байтал нэг мэдэхэд унтсан байлаа.Гэнэт юм унах чимээнээр сэрвэл Алимаа -Өө яанаа энэ нэг юм дандаа дорвойгоод хүн унагаж байх юм гэсээр босож өмдөө гөвөн зогсоно -Сохор хүн шиг урдахаа харахад яадаг юм дандаа л дээгүүр харж явна гэсээр Цолмон инээв. -Нээрээ би дандаа дээгүүр харж явдаг юм байхдаа өчигдөр бас тээглээд нэг хүний урд уначихсан -Хаха та дандаа л унаж тусаад явдаг биздээ битгий шөнө орой болтол яваад байгаа ч ээжийн санааг зовоогоод, унтахгүй хүлээгээд байх юм тэгж яваад бас бүүр гарч ирэхгүй нүхэнд унав -Ямар муу ёрын амтай юм түй түй гэх хоёр хүүхдийхээ яриаг сонсоод Ханд инээмсэглэв. -Алив аяга цай чанаадах уучаад гарахаас -Өө ээж за одоохон гэсээр Алимаа данх аван ухасхийв. -Ээжээ охин нь орой ирэхэд нь дуртай банштай шөлийг нь хийгээд байж байнаа .Цолмон

бид хоёр гадаа тарьсан төмснийхөө зэрлэгийг яаг өнөөдөр түүчнээ . -Үнэн бол яамайдаа орой ирээд түүх гэхээр ядраад амжихгүй юм .Ичихгүй бол надаар түүлгээрэй л дээ та хоёр -Юу гэж ийм болчихсон хүүхдүүд таниар түүлгэх вэ дээ эгч л за жаахан томрог тэгхээр нь суга суга татна л гээд байсан -Уг нь зэрлэгийг нь түүгээд байвал хэдэн төмс чинь хүн идэхээр томрох л байхдаа -За өнөөдөр гялалзуулнаа ээж Цолмонгоор бас жаал мод бэлдүүлнээ эгч нь сайхан өрөөд хатаанаа -Яамайдаа хүний хүүхдүүд шиг байх чинь гээд Ханд инээн цайгаа уучаад гарлаа. Өдөржин зэрлэг зулгаан гар хумс гээд авах юмгүй болсон гараа хараад Алимаа -Яанаа ойрдоо гархааргүй хумс хуруутай боллоо доо энийг харалдаа Цоомоо -Хм сүртэй гэдэг нь хэн харах юм наадахыг чинь -Эгчийг нь харах хүн олон шүү дээ хашаанаас гараа гаргахад л гүйлдээд ирдэг биздээ -Тэд нар ч дээ таныг яаж нэг ашиглах уу л гэж бодож байгаа та битгий нүүр өгч бай -Хүмүүс намайг дандаа л буруу бодох юм би ямар тэдэнтэй уулзлаа гэхэд унтаж хэвтээд байх биш хүнийг нөхөрлөж байж л мэднэ биздээ гэтэл бүгдтэй нь унтаад замраад байгаа юм шиг л бодох юм гомдмоор гэдэг нь -Эмэгтэй хүмүүс бас тан шиг эрх чөлөөтэй хүн гээд яваад байдаг бол хүмүүс тоохгүй харин тэд гэрээс гарахгүй бүрэг ичэмхий байх ёстой гэсэн зарчимд баригдаад тэгээд л хүмүүс таныг ойлгохгүй байгаа байх -За даа тийм ч биз хоёулаа орох уу хоолоо хийе хэд хоног гарахгүй ээжийгээ тордохгүй бол ядруу байх шиг байна -Тэгмээрсэн таныг гэрт байхаар

бүүр баярлаад байдаг юм бид хоёр таныг байхгүйд юм ч ярихгүй уйтгартай байдаг. -Цоомоо чи гадуур гарч байлдаа найз нөхөдтэйгөө уулз чи л зай бариад байгаа болохоос тэд уг нь уулзах юмсан гэдэг -Бүгд л хөлрүү хараад тэгээд л өрөвдөлтэй хараад байх хэцүү байдаг . -Эхлээд тийм л байна тэгээд чи энгийн байгаад байвал зүгээр шүү дээ -Танд ч амархан санагдаж байгаа харин би чадахгүй -Миний дүү ажил хийгээд үзэлдээ тэгхээр аяндаа дасаад гайгүй болно олны дунд орох тусам чи мартагнах болно. -За за энэ тухай дараа яръя би ногоо арилгая та мах тат -Мм тэгнээ эхлээд гурил зуурчаад махаа татнаа -Эгчээ танд таалагддаг хүн бий юу -Одоохондоо байхгүй л байна чамд бий юу -Хүн их муухай юм билээ надад манай нөгөө ангид байсан Гэрлээ их сайн байсан би эрүүл саруул байхдаа тоодоггүй байсан тэгсэн бэртсэнээс хойш түүнийг их боддог -Ээ эмэгтэй хүний сэтгэлд нэг л бодогдоод сайн л болсон бол мартаагүй л байгаа даа -Би ямар доголж очоод одоо намайг тоох уу гэлтэй биш бараг мартсан байх -Юу гэж дээ мартаагүй л байгаа хүнтэй үерхэж байгаа болов уу чи мэдсэн үү -Мэдэхгүй би хэнээс ч асуух вэ дээ тэглээ ч хазгар доголон хүнтэй хэн суух вэ дээ.Цолмон тонгойж суугаад ногоо арилгаж байгаа болохоор царайг нь харах аргагүй байв.Алимаа дүүгээ хачин ихээр өрөвдөн Гэрлээ гэнээ түүнийг олж уулзая гэж бодлоо.Тэр хоёр хоолоо хийж дуусаад ээжийгээ ирэхийг хүлээн суулаа .Гадаа харанхуй болж

эхэлхэд -Ээж яачив уг нь өдийд ирчихдэг дээ гэсээр Цолмон байн байн цонхоор хашааны хаалга харна -Цоомоо хоёулаа тосох уу -Тэгэх үү гэсээр тэд үүдэндээ очтол Ханд хашаагаар орж ирлээ.Гартаа тортой бондгор юм барин гар нь чилсэн бололтой орж ирээд бараг л шидчив. -Та яагаад оройтов би бүүр санаа зовоод гарах гэж байлаа -Хүн хүлээх хэцүү байгаа биз наад эгчдээ ингээд доголзоод суудаг гэдгийг сайн хэлээрэй ,алив гараа угаая ажлын газрын хүүхэн гэдэс арилгаад ав гэхээр цэвэрлээд аваад ирлээ -Пөөх тэгээд тэр хол буудлаас энийг чирээд ирж байгаа юм уу -Тэгээд хаячаад ирэх үү өөдөөс гараад ирэх болов уу гээд хараад л алхаад байлаа -Ээ хоёулаа аль түрүүн гардаг байж гээд Алимаа амаа барин суулаа .Ээждээ хоол аягалан цай хийж өгөөд хараад суухдаа золтойл уйлчих шахан нөгөө өрөөндөө орон

нулимсаа арчлаа. *** Хэд хоног гэрт байж байгаад Алимаа дүүгийхээ хайртай охиныг хайхаар гарав.Ангийх нь Зоригоо дээр очин уулзаад Цолмон дээр очиж байгаарай түүнд найз нөхөд нь их үгүйлэгдэж байгааг хэлэхэд ихэд баярлан -Очихоор дүнсийгээд дугархгүй за та хэд одоо явдаа гээд байхаар халгаад байсан юм одоо гайгүй болж байвал очилгүй яахав гэлээ.Тэндээс Гэрлээгийн сураг ч гарлаа төв үсчинд дагалдан хийгээд овоо болж байгаа гэв.Үсчинд очин хүний үс засаж байгаа хүүхнүүдээс Гэрлээг сураглан асуувал -Би байна та чинь Цолмонгийн эгч үү дээ гээд цэвэрхэн бор царайтай дунд зэргийн нуруутай охин инээмсэглэн харав.Хараад л түүнд хачин их таалагдан дотроо баярлан -Мөн мөн эгч нь чамтай уулзах гээд -За та хүлээж бай би энэ хүний үсийг засаж дуусаад гарнаа .Алимаа тэнд байгаа

хүмүүсийг харан сууж байтал -Та ч олдохгүй харагдахгүй бүсгүй юмаа таарах болов уу гэж төвөөр явахдаа их харсан шүү гэж ард нь дугарав.Эргэж харвал Мөнхөө зогсож байлаа -Хүүе сайн уу? газрын хаанаас гараад ирэв.Хэхэ хайгаад байхдаа яахав дээ ямар алдчихсан юм биш гэртээ л байсан -Яахав явж харагдах болов уу гээд чи үсээ засуулах гэж байгаа юм уу -Үгүй ээ хүнтэй уулзах гэж явнаа чи яаж явна даа -Аан хөөрхөн болдог юм уу -За тэгвэл хөөрхөн болдоо хүүхнүүд араас нь гүйгээд салахгүй юм болох нь Алимаа түүнийг хараад сэтгэл нь догдлон буйг сая л мэдэрлээ…..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *